Чамайгаа хүлээвэл чи минь ирэх болов уу?

Тиймээ энэ бүхэн миний буруу байх. Би өөрийгөө огт ойлгохгүй байна. Намайг хайрлаж байсан тэр их хайр байхгүй гэхээс надад аймар байна. би түүнийг заримдаа дотроо зүхдэг хараадаг тэгээд л нэг л мэдэхэд санаад уйлдаг. Харахад нэг л их өөртөө итгэлтэй сайхан охин, дотроо нэг залуугийн талаар дэндүү их бодож санадаг утгагүй охин. Хаяад явсан шүүдээ. Дахиж иргэж ирэхгүй шүүдээ гэж дотроо мянга хэлдэгч мартаж чадахгүй бас эргээд ирэх ч юм шиг санагддаг. 2 жил өнгөрчээ. Намайг боддогчгүй байдаг байхдаа. Их л гуйсандаа би суулд харамсахгуйн тулд. Хол газар хүний нутагт эрдэм сурах гэж явсандаа харамсдаг. Эрдэм сурлаа гээд яахын бэ? Сэтгэлдээ гүн шархтай. Намайг ганц удаач болов дурсдаг болов уу тэр минь? Хэзээ нэгэн цагт гэрийнхэн н намайг зөвөөр ойлгох болов уу?

Түүнийгээ мартахын тулд би бухнийг хийсэн өөр залуутай ойртож ч чадахгуй юм байна лээ. Гадаадад байлаа гээд заавал гадаад хүнтэй явалдах ёстой юу? Хайртай хүнээс хол байна гээд заавал хуурах албатай юу? Хаягдсан нь миний буруу байхдаа. Надаас сайхан охинтой нийлээ биз дээ. Уул нь 6 тэрбүм хүн дотроос хамгийн гоё нүдтэй, чамшиг охиныг би хаанаас ч олохгүй гэж хэлдэг байж билээ. Тиймээ би үлгэрт чинэ итгэсэн тиймүү? Намайг хүүрсан ч гэсэн би чамайг өршөөсөн шүүдээ. Бас л миний буруу байхдаа тийм үү. Хүн энэ яваа насандаа сайхан амидрах ёстой л гэдэг. Чамтай л байхдаа би аз жаргалтай байсан. Одоо чи минь байхгүй амдрал утга алга. Нэг удаа ч болов чамдаа сайнаар дурсагдах юмсан. Нэг удаа ч болов ийм охин байж билээ гэж бодогдуулахсан. Өдөр ирэх тусам багассан чиний мэйл. Сураггүй алга болсон чиний царай. Миний хайр дурлал хүсэл мөрөөдөл зөвхөн миний сэтгэл зүрх дотор л байж дээ.

Чиний хувьд бол би залуу гуйсан арчаагүй охин. 5 жил хайрлсан хамтдаа байсан хайр мин ул мөргүй алга болсон. Хэрвээ чи надтай эр хүн шиг ярилцаад юу болсон талаараа хэлсэн бол би арай л сэтгэл гайгүй байхсан. Зугтаад уулзахаараа хэрэлдсэн болохоор надад хэцүү байдаг. Сүүлд уулзаад гарыг минь атгаад би чамд хайртай байсан гэхдээ ингээд тэгээд болсонгүй ээ. Аз жаргал хүсье гээд салсан бол би ойлгохсон. Би хэнч биш зүгээр л нэг зугааны охин байждээ тээ? Энэ бүгд бас миний буруу тиймүү? Чиний талаар бодоогүй хором бүр байгаагуй үнэн шүү. Надад хайртай байсан гэж ядаж ганц удаач болов сонсохсон. Уйллаа гээд яахч билээдээ урсаад бас болохгүй нулимсыг ялтайч билээ.

Гадаадад сурахаар явсан намайг санаад чамд ч бас хэцүү үеүүд байдаг байсан биздээ. Надад дэндүү харамсалтай байна. Чамайгаа хүлээвэл чи минь ирэх болов уу? Зугээр л миний сэтгэл зүрхийг буцаагаад өгчих тэгэх үү? тэгээд чи юуч хийж яаж ч болно. Зүрх сэтгэлгүйгээрээ би их тарчилж байна.

cekc.mn дээр ирсэн захидал

33 Comments

  1. Yalguun says:

    цаг хугацаа л эмчилнээ. спортоор хичээллэд хичээлээ хийгэд завгуй л яв…дараа жинхэнэ хайртайгаа учирахаар өөрийгөө дэмий зовоож байсанаа ойлгож бас салсандаа баярлах болнооо. Би чам шиг л байсан. Одоо аз жаргалтай бгаа

  2. Wondering_hmmm says:

    Ам минь ХАЙРГҮЙ гэж байгаа ч
    Зүрх минь ХАЙРТАЙ гэж шивнэнэ
    гэдэг шиг л болж байгаа биз. Хэхэ надаа яааг наадах чинь тохиолдоод байгаан. Гэхдээ дээрийн хүний хэлдгээр цаг хугацаа л эмчлэнэ дэээ. Амьдрал уужим, хийх юм их байгаа цагт бүх зүйл сайхан болоно дооо

  3. Wondering_hmmm says:

    Гуйвал эргээд ирчих юм шиг. Гэвч эмэгтэй хүний бардам сэтгэлдээ дийлдээд гуйж үнэхээр чадахгүй юм. Буруугүй байж буруутан болчихдог би ч гэж би юм даа. Чамд л гэж хэлэхэд охин минь наадхаа март даа. Дахиад нэг хүн амьдралд чинь гараад ирвэл наадах чинь мартагдар байх…

  4. Wondering_hmmm says:

    Миний анхны хайрын түүхтэй дэндүү төстэй санагдаад уйлах шахлаа. Өөртөө дургүй хүрээд байх юм. Эмэгтэйчүүд яагаад дасчихдаг юм бол дооооо. Хэзээ ч хайртай болно гэж боддоггүй байсан хүнийг л мартаж чадахгүй шаналаад л байх юм. Нээрээ л гаднаас харахад нэг л өөртөө итгэлтэй ихэмсэг сайхан жаргалтай хүн. Харин зүрх нь үхэх гэж байгаа юм шиг хөндүүр шархтай. Халамжилдаг байсан их халамжыг нь үгүйлээд л, хайралдаг байсан их хайрыг нь санаад л. Өөрийгөө буруугүй байсан ч буруутгаад л. Ер нь хэн ч биш ийм хүний төлөө зүрхээ шархлуулж уйлж суух гэж дээ… Дахиад хүнийг хайрлаж лав чадахгүй байх. Ер нь зүрхээ өгж дараа нь өөрөө шаналаж байхаар зүгээр л залуусаар тоглоод л явмаар.. Зүрхээ буцаагаад авчмаар л байна шүүүү

  5. suwda says:

    би ча бас хармасдаг швв хайр бгаа газарт эмэгтэй шинэ бдаг вгвибол цгхдэг хаяд ыбсан да ахарамсаад оорийгоо звжххдэг сгвв дээ

  6. HOLLY says:

    Хамгийн сайн эм бол цаг хугацаа. Миний бичсэнийг сайн уншаад, ухаарч ойлгоорой миний дүү.

    Миний амьдралд яг ийм явдал тохиолдож байсан. Анхны хайр, хамаг л бүхнээ зориулсан хүн маань нэг ч үг хэлэлгүй хаяад л явсан. Тэгээд хаяад явсанд нь, надад хайргүй гэдэгт нь итгэж чадахгүй эргэж ирнэ гэж итгэж хүлээгээд л, уйлаад л хамаг л нулимсаа барах шиг болсон. Хэ хэ яг л чиний бичсэн энэ захиа шиг юм өдөр бүр бичээд л нэг зузаан дэвтэр дуусгасан. Заримдаа үзэн ядаж, заримдаа болиод л. Амьдрал ямар ч утгагүй санагдаж байлаа…. Нэг иймэрхүү байдалтай ойролцоогоор 3 жил л өнгөрсөн болов уу? Тэгтэл нөгөө ихээр хайрлаж, харуусаад байсан хүнээ мартчихсан байсан. Тэгэж их хайрлаж байсан хүнээ ингээд ор сураггүй мартчихлаа гэж үү? Амьдралд Хайр хамгийн үнэ цэнтэй л гэдэг. Гэтэл ийм амархан мартчихдаг юм бол Хайр гэдэг чинь ямар ч утгагүй юм байна гэж бодогдсон. Нөгөө зузаан дэвтрээр дүүрэн байгаа харамсал, харууслын үгсээ хараад өөрийгөө шоолж, инээд хүрсэн. Цаг хугацаа ийм л эд шидтэй зүйл.
    Тэгэхээр:
    1. Чи бага залуу байна. Амьдралыг энэ хайраасаа өөрөөр төсөөлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл бодит амьдралаас тасарчихаад байна. Тэгээд сургуульд явснаа хараагаад ч байх шиг. Энэ чинь буруу. Хүний амьдралд боловсрол, мэргэжил, ажил төрөл гэдэг тэр хайраас чинь дутахааргүй чухал зүйлүүд гэдгийг чи ухаан суугаад ойлгох цаг ирнэ.
    2. Ийм бүтэлгүй хайртай учирснаа эерэг талаас нь хожим харна гээд бодоод үз. Энэ бол чамд тэсвэр тэвчээр, ухаан суулгах том боломж. Хүн ийм л агуу\одоо чамд агуу байгаа\ мөртлөө бас өчүүхэн \хожим нь өчүүхэн санагдана\ хайртай учирч байж л амьдралаа илүү бодитой харж сурдаг юм.
    Би тэр бүхнийг даваад, туулаад гарч чадсан. Чи ч бас чадна. Надад итгэ.

    За нэг иймэрхүү. Хэ хэ чиний энэ захиа яг л миний одоо тэр шоолж өхөөрддөг шар зузаан дэвтэр дээрх бичлэгүүдийн нэг шиг байна.
    Хөгшрөөд ирэхээр энэ их зовлон шаналал чинь өсвөр насны дэмийрэл л байжээ гэж санагддаг юм билээ. Энэ хайр чинь ариун нандин чигээрээ чиний хаана орхиж чадсан тэр газар чинь үүрд үлдэнэ. Ингээд л болоо. Эргэж ирнэ гэж битгий өөрийгөө хуур, хэрэггүй шүү.

  7. 111 says:

    нээх худлаа өрөвдүүлэх гэсэн юм шиг санагдчлаа. худлаа уяраадаг л охин байх чи.

  8. j says:

    ñàéõàí õàéð áàéäàã áèçäýý áè 1õ¿íä 5æèëèéí òóðø õàéðòàé îäîî÷ ãýñýí ….1xаí òýðèéã ººð õýíèéã ÷ õàéðëàäàãã¿é õ¿ñäýãã¿é, ººðò íü õàéðòàé òýð ìýääýã òèéì áîëõîîð ÷ ãýíýò ãýíýò ãàð÷ èðæ,ãýíýò ãýíýò àëãà áîëäîã òýð ýñâýë áè ¿õýõ þìñàí äààà

  9. durlaj uzsen bas negen says:

    зугээрээ бусгуй мин,
    жинхнээсээ дурлахаар угаасаа тэр хунгуй бух амидрал худлаа утгагуй санагддаг.надад бас тийм явдал их л удаан ургэлжилсэн. бутэн 8 жил. их л зовж шаналж байж билээ.
    тэр уэд би ч олон жил гадаадад сурахаар явсандаа их л харамсдаг байлаа.
    гэхдээ одоо бол би тэр хунтэй суугаагуй хуви тавиландаа баярладаг юм. тэр хунтэй суусан бол одийд ийм сайхан амидрахгуй байснийгаа тууний одоогийн амидарлаас харсан.
    тийм учир нэгэнт салия гээд явж байгаа хунийг эргэн битгий дуудаарай. оорийнхоо сайн сайхан ирээдүйн толоо тэмтсэж амидрарай.

  10. Ramirez Sanchez says:

    ёооё харгис юм!!!

  11. urna says:

    юун 6 тэрбүм хүн бэ?

  12. boloroo says:

    юун сүртэй хайр вэ

  13. ari says:

    дурлахийнсан 🙂

  14. chamd says:

    Durlah ch goy shuu.Heden jiliin daraa ene niitlelee unshaad uzeerei.Ineed chin hurne bas huurhun sanagdana.Ter uyiinh shig durlaj uzeh yumsan l gej bodogdoh bh.Nas yavah tusam ulam l holduu bolood baidiin.Harin chamd gej zovlohod ter zaluugaa dursamj chigeer ni l hadgalj yavaarai.Uuriin bolgoh gej bna geed eldev ersdeltei alham, uuriinhuu ner hundiig gutaasan zuil bitgii hiigeerei.Iimerhuu zuil dursamj chigeeree uldsen ni iluu amttai baidiin.

  15. egel negen ineeh durtai zaluu says:

    ene uduriin mend ene niitleliig unshhad unheer saihan bailaa yagal chin setegleesee uyangaluulan bichsen bolhoor yagal nadad heleed baigaa yum shig saihan sanagdlaa.Hatsar goo ohid busguichuudee gomdooson munhag erchuudiinhee umnuus bi uichlalt guiy butelgui durlaldaa shanlan nulims dusaah busguin nulimsiig asuuhguigeer archij uguhgui haralgan zaluuchuudiinhaa umnuus bi uichlalt guiy udahgui chamtai uchrah ter zaluud bi bayar hurgii busgui chinii tuyarah tsaraind chine uitgar gunigiin baraan uil hurah yosguiee chi denduu tsarailag chinii setgel chine sharhallaach semreh yosgui uchir ni chinii setgel enenees aguu aldhaas aidagui hair gedegiig amtalj uzsen bol jinhen hair gedegiig medreegui chuluun zurehtei ungurch baigaa ter olon hunees chi aztai unuudur chi uil margaash mandah nariig harj chamluu yaaj ineej baigaag meder baga bagaar zurh chine edgerj baigaag nudee aniad meder ineemseglej baigaa tsagt chine hajuugaar zursun zaluus nuutshan durlaj baidagiig sanaarai smile

  16. mgl030 yahoo says:

    нэг л их уйлсан буруутай хүн

  17. sda says:

    дурлалийн боолуудаа гэж xэxэ… xууxнууд ямар дурлаж xанаx бишдээ… бид ч бас дурлуулж дуусаx бишдээ гэсэн xxа…

  18. kurara says:

    Бутэлгүй хайр бутэн биений дайсаан гэж
    Их удаанаар бодож шаналаад байвал муу ур дагавартай шуу дээ гун стрэсс л гэсэн уг юугий нъ хусдэг бнаа мэдрэлээрээ хохироод кккк

  19. setgel says:

    ийм мэдрэмж гоё шу

  20. Sarnai says:

    Medeej ter chamaig dursaj l baigaa, gehdee terniig huleehee boli ter irehgui e, hrn ireeduid taaraldah ni gartsaagui ter ued ter zaluugaa haraad iim hund tegtlee durlaj yavsan gejuu gehees ineed chine hurnedeee, manai eej ankhniihaa hairiig urgelj dursdag bsn tegeed namaig ih surguulid orson hoino ter ulgeriin zaluugaa haruulna gdg bsn yum, getel 1 udur eej maani sanaandgui ter hunteigee taarlaa yund ni tegtlee durlaj bsn yum boloo geseer orj irsen, Odoo harhad aav chine ternii hajuud uneheer saihan zaluu yum bna gej bilee

  21. erik says:

    sanax goyo shde…ingej durlaad xairlaad vzchix l xeregtei…

  22. temee says:

    хайрласаний буруу ц гж ю байхав.гэхдээ унэн сэтгэлээсэ бичсэнн мэдрэгдэж бнаа.тэг ингэ гэх н x хаашаа юм амидраад байда охин мин!!!!

  23. ХАЙР says:

    би 18 тай байлаа 16 тай нэг бандитай үэрхлээ. нээх удаагүй л дээ. тэрний анхны хайр нь би юм байсан. надад л лав сүүлдээ ядаргаатай санагдсан. өдөр болгон гэрт ирээл жон жон гээл. сүүлдээ би бүр харахаас ч дургүй хүрээд зугтаасан. хэдэн жилийн дараа тааралдсан гэр бүлтэй болсон гэнэ. тэгээд миний зургийг гэртээ альбомонд нь байдаг гэнэ ээ. эхнэртээ миний анхны хайр гэж хэлсэн гэсэн. би лав тэрүүнд зураг нтр өгөөгүй альбомноос хуссан байх кк. тэр үэрхэл бол гэнэн цайлган үэрхэл байж дээ. ямар унтаж хэвтэх юм мэдэхгүй байлаа. сүүлд таарахад архи жаахан уудаг болсон эхнэрээсээ салсан гэсэн байсан өрөвдсөн гэж. аан тий ийшээ ирэхийн өмнө бас зам дээр таарсан юм байна. би утсаар яриад харанхуйд явж байсан юм байна. замын гэрэл тааруу байхгүй шахам байсийн. тэгсэн өөдөөс миний нэрээр хэн нэгэн дуудсан. би гайхаал харсан чинь нөгөө залуу. чиний дуугаар чинь танилаа гээл. тэгээд явахаас чинь өмнө уулзана аа гээл. тэгээл уулзаагүй ш дээ. жоохон ядруу харагдсан. за за нэг ийм үэрхэл байдлаа гэж. тэр үэрхэл бол хайр майр нь биш байсан юм шиг байгаан. би бараг мартсан талдаа. нээх үгүйлээд санаад байдаггүй ш дээ. гэхдээ сайхан дурсамж аа. нийтлэлийн эзэнд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл чиний анхны хайр байж болно тэр хүний хайр биш байж болно ш дээ. дассан ч юмуу. хайр дурлал 2 чинь шал өөр юм байдаг ш дээ. хайр нь бол хайрлаад хайрлаад барахгүй. дурлал нь бол түрхэн зуурийн шохоорхол манарал юм даа. танай найзийн хувьд бол тэр нь байж таарсан байх аа. миний бодол шүү

  24. emma says:

    Яг ийм анхний хайрийг би ч гэсэн амсаад сэтгэлээрээ нэг удаа ухээд хэд хэдэн удаа амилчихсан явнадаа. Тэр уед туунгуйгээр агаар амъсгалахад хуртэл гашуун нартай өдөр ч бурхэг байждээ.
    Одоо бодход туунтэй ханъсаагуй хувъ тавиландаа баярладаг.
    Туунээс мянга дахин илуу агуу хайрийн романийг амталж узнээ бусгуй минъ.
    Нулимсаа арчаад зурхээ чангалаад урагшаа харж тэмүүлэж яваарай. Амжилт хусъе

  25. Xongorzul says:

    Anhnii hair ugaasaa 3-n jiliin daraagaas l sulardiin bishuu.

    -Za tegeed ali anhnii hairiig gedgiin, odoo chamaig tsaana chine yag naadah shig chine 18-n hair huleej baigaa

    -Dunguj anhniih deeree ingej myarch bgaan bol chi udahgui uilanhai, gantsaardmal, utsaartai, urchger nuurtei negen bolno shuu

    -Etseg ehee uhuulsen bgaa bish bolidoo ma duu

  26. sapphire says:

    яг чиний наад замыг би туулаад явж бна. бодоогүй нэг ч мин, уйлаагүй нэгч өдөр байхгүй. гэхдээ тэр хэн ч биш бсан.

  27. Girl says:

    Сайн байна уу? Чи бид хоёрт адилхан зуйл тохиолджээ. Хүнийг ингэж хайралчихаад хариуд ни ингээд шаналаж суух үнэхээр xэцүү юм бна лээ. Хичнээн уурлаж дургүй хүрч байсан ч нэг л мэдэхэд уучилчихсан ядаад залгах боловуу гээд л дотроо хүлээдэг юм байна лээ. Би ч бас гадаадад байдаг явсан даа харамсаж ч хүртэл байсан. Тэгээд би түүнийг надаас холдсон тэр үед өөрөөсөө бурууг хайсан. Нэгэнт л сэтгэл ни цаашаа эргэсэн хүнийг гуйгаад загнаж аашлаж байсныгаа бодхоос өрөвдмөөр санагдаж болихоор шийдэж ядрахыг мэдэхгүй ажиллаж сурч өөрийгөө сатааруулж хэсэгтээ л хүн гарахад юу ч болоогүй царайтай ч дотроо түүнийг харуулдаж хэдэн сар явсан. Гэхдээ л үнэхээр хайртай болохоор буцаад ирнэ гэсэн найдвар хоромч холддоггүй ирнэ гэдэгт ни ч итгэх хэрэгтэй. Яагаад олон зүйл нуршсан бэ гэхээр одоо бид хоёр учир зүйгээ олсон, тэр маани алдаагаа ухаарсан мэдээж хол байхын зовлон л тэр шүүдээ би ч удахгүй сургуулуа төгсөөд буцна. Хүн гэдэг чини нэг талаар хайртай хүнтэйгээ хамтдаа жаргал зовлонгоо хуваалцаж хамтдаа сайхан амидралыг цогцлоох гэж л амидардаг шүү дээ чиний түүнийг гэсэн тэр агуу хайрыг ойлгоод буцаад ирнэ гэдэгт итгээрэй. Тэр мөч өнөөдөр биш ч тун удахгүй ээ Амжилт хүсэе

  28. zochin says:

    uuruu umnu n niitlel bichij bs ter ohin mun uu? baahan urt yum bichsen …

  29. kkkk says:

    eee durlaliin burhan mineee bi hund durlamaar durluulmaar bn sht hehe

  30. boy says:

    Анхны хайр бүтэдгүй юмаа хө Их л сэтгэл гаргаж бичсэн байх чинь гэнт хайрыгаа санаа юү яасын бол ккк Би хайр чинь байна би чамд хайртай бас дахин хайртай хэнээс ч илүү хайртай хэзээч чамдаа хайртай хаанч байсан хайртай хайртай хайртай хайртай ЗАА Сэтгэлийг чинь зассан байх гэж найдаж байна! Хайраа гэж наадхыг чинь туулаад өнгөрсөн хүний гашуун туршлагаас хандаж хэлхэд эцсийн эцэсд өөртөө хайртай хүнтэй суусан нь дээр юм шиг байгаан амьдрал бол шал ондоо чи одоохондоо хайранд нүдээ өгчөөд жоохон балаараад илийрээд яваад байх шиг байна СЭР СЭР гэж хэлье дээ кккк Чиний буруу гэвэл тэр хүнд хайр сэтгэл итгэл 3аа дэндүү харамгүй өгсөн л чиний буруу тийм болхоор сэтгэл зүрхээ тархиараа удирдах цаг нь ирсэн байна найзаа жаахан цоглог байгаарай чамайг хайгаад нэг сайхан нартай өдөр нэгэн ханхүү гараад л ирнэ тэр үед тэр хором мөчийг бүү алдаарай кккк Заа тэгээд амьдрал үргэлжилээл байндаа иймхэн юмнаас болж шаналж зовж байгаа гэвэл хүн чамайг шоолох байх шүү арай тактан дээр гараад амиа хоролдог охидын нэг биш л бол ухаантай байх болов уу гэж найдаж байна АА Нээрэй би чамдаа хайртай байсан харин одоо би хайрлаж чадхааргүй тийм л Тавиланд өөрийн хувь заягаа даатагчихаад байна чи минь өөрийн гэрэл гэгээтэй амьдралаа бодоод өөрийн замаа хөөдөө би чамд хайртай байсан миний Анхны хайр минь Намайгаа ойлгоорой учирлан яриж чадахгүй байгаа чинийхэй өмнө түмэн буруутай би намайг мартдаа чинийхэй амьдралд бүхнээс илүү сайн сайхныг хүсье Хэрвээ тэр чинь чамд хайртай байсан бол ийм л зүйл бодож яваа охин минь Бас чамайг дурсдаг байх одоо чи өөр хүнтэй танилцаж өөр ертөнцийг эрэлхийлж амьдар илүү сонирхолтой байх болвуу энгэж л зөвлөь Бүсгүй минь Монголын охид бүсгүйчүүд минь сайн сайхан явах болтугай гэж!

  31. togtog says:

    дурлалаааа гэж ,сайхан дурлах юмсан хэхэ

  32. finder says:

    ee hetsuu yumaa.hen negend yag cham shig durlah hairlah goyo bas gehde ih ayultai. chamd bi heleh yum unendee alga.gehde 1 han unen bdag ter ni tsag hugtsaa. tsag hugtsaa buhniig haruulna.ta 2 butsaad niileh tavilantai bol heden jiliin daraa ch butsaad l niilne tiim bish bol tegeed or tas martsan ni deeer biz de.anhni hair chin bsan bololtoi

  33. mani says:

    яун 6 тэрбүм бэ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.