Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа…

sindrom-0005

Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд хөл алдсан хөөрхий бүсгүйчүүдийг хэн ч сонсож, хэн ч өрөвдөж, хэн ч тэдэнд туслах юмсан гэж өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байсангүй. Харин өнөөдөр бид алдаж гишгэсэн, алс хол хүний нутагт зовж шаналж, ядарсан нэгэндээ дэм болох цаг ирж. Бид чинь дээрээ төртэй, дэргэдээ Засагтай, өрөвдөж хайрлах ах дүүстэй өмгөөлж хамгаалах хууль цаазтай бүрэн эрхт тусгаар улсад бүртгэлтэй хүмүүс биз дээ.

-Уучлаарай. Чиний сэтгэлийн шархыг хөндөж ярих хэцүү байна. Яагаад Солонгос хүнтэй суух болсон юм бэ?
-Намайг Ч.Наран гэдэг. Би ээжтэйгээ, дүүтэйгээ нэгдүгээр хороололд ТҮЦ ажиллуулж амьдардаг байсан юм. Орлого бага, гэхдээ болдог л байсан. Гэтэл 2001 онд дүү маань “Арилжаа наймаагаа өргөжүүлье. Би барьцаагүй зээл найзуудаасаа авах боллоо” гэж хэлсэн. Тэгээд л тэр хүмүүсээс 10 сая төгрөг зээлээд наймаа хий гэсэн боловч шатчихсан. Зээлээ төлж чаддаггүй, хүмүүс мөнгөө нэхээд, дүүг маань ч элдвээр дарамтлаад байхаар нь гадагшаа явья, амьдрал ахуйгаа ч өөд татья, өр зээлнээсээ ч гарья гэж бодсон. Тэр үед надад үүнээс өөр арга байхгүй л юм шиг санагдаж байсан.

-Тэр хүнтэй яаж танилцсан юм?
-“Зар мэдээ” сонингийн зараар очоод л уулзсан. “Хан пид” нэртэй зуучлах товчооныхон гадаад паспортоо бэлдэж байгаарай гэсэн. Гурав хоногийн дараа дуудаад “Чи их азтай юм” Их сайн хүн олчихлоо. Одоо явахдаа бэлд” гэж хэлсэн. Тэгээд л 2006 оны 2 сард Солонгос улсын иргэн У Шин Гын гэгч хүнтэй зуучлах товчоогоор дамжуулж танилцан гэр бүл болсон. 2006 оны 4 сард Солонгос улсад очиж У Шин Гынтэй хамт амьдрахаар болсон. Эндээс л миний хар дарсан зүүд шиг аймаар амьдрал эхэлсэн.

-Тэр хүнтэй албан ёсоор гэрлэсэн юм уу? Хэр амьдрал ахуйтай хүн байсан юм?
-Энд гэрлэлтээ батлуулсан. Намайг очингуут бүх бичиг баримтыг маань У Шин Гын өөрөө хураагаад авчихсан. Гэр нь Сөүлээс хол жижиг тосгонд байдаг байсан. Очсон өдрөөсөө л би этгээд сонин гаж зуршилтай хүнтэй нийлжээ гэдгээ мэдэж эхэлсэн. Том байшинтай. Өөрийн гэсэн бизнестэй хүн л гэсэн. Хашаандаа бараг гуч гаруй нохойтой. Бараг нэг метр өндөр аймаар том биетэй, зэрлэг нохойнуудтай. Нохойны хашаа цэвэрлэж, зогсоо зайгүй ажиллаж байсан. У Шин Гын их балмад зантай. Тэжээж байсан нохдоо гэдсийг нь хүү татаж алж, тэндээсээ кайф авдаг. Хүн айлгаж ичээж зугаацдаг зантай хүн байсан. Нэг өдөр баахан хархны зулзага аваад ирсэн, миний толгой дээр асгаж, намайг орилуулж чарлуулж, зугаацсан. Үнэхээр аймаар.

-Тэр хүн харх тэжээдэг байсан юм уу?
-Солонгос аймаар их хархтай. Тэр нохойных нь байрны дээр хархнууд бүр үүрлэчихсэн байдаг юм. Хархны зулзага гээд хачин муухай улаан нялцгай юм саванд хийгээд авчирчихсан, толгой дээрээс асгаж, хувцасруу хийгээд л инээд байсан. Үнэхээр аймаар /уйлав/

-Тэр тосгонд чи хэр удаан амьдарсан юм?
-Таван сар хэртэй болоод Сөүлрүү орж ирсэн. У Шин Гын урьд нь бас Монгол эхнэртэй байсан. Намайг очиход ч тэр хүүхнээсээ салаагүй байсан.

-Энэ чинь юу гэсэн үг үү?
-Ерөөсөө л Монгол хүүхнүүдийг эндээс аваачиж, зугаа гаргаж, эцэст нь янханы газар өгчихдөг хүн байсан юм билээ. Надтай суухаасаа өмнө Алтанцэцэг гэдэг Монгол охинтой сууж байсан. Тэр хүүхэн нь бүр хэвтэрт ортлоо бие нь муудаад Монгол руу эргэж ирсэн гэдгийг би хүнээс сонссон. Солонгосын хуулиар бол гэрлэлтээ цуцлуулаад нэг жил болсны дараа л дахин гэрлэлт батлуулах ёстой. Тиймээс намайг Солонгост аваачсныхаа дараа гэрлэлтээ батлуулж чадахгүй байсан. Энэ хүнээс би хэдэн сарын өмнө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл дахиад л Монголоос нэг охин авааччихсан сураг байгаа. Өөрөөр хэлбэл хоёр жилийн дотор гурван монгол авгай авсан гэсэн үг. Үнэнийг хэлэхэд авгай ч гэж дээ зодож, дарамталж, найз нарынхаа гарт өгч хүчирхийлж, зугаагаа л гаргадаг хэрэг шүү дээ. Намайг очсны дараа Чи хүнд хэдэн төгрөгөөр хүүхэд гаргаж өгөх вэ? Чиний бие эрүүл юм байна” гэж хэлж байсан. Тэр үг хэл нь яах вэ гэхэд аймаар зодож нүддэг. Толгой руугаа би энэ хүнд модоор цохиулж, ухаан алдаж, таван удаа оёдол тавиулж байсан. Гартаа юу дайралдсан болгоноороо цохидог, яг л зарц барлаг шиг амьдарч байсан. Их олон найз нартай. Тэднийгээ дуудаад л намайг өгөөд явуулчихдаг. “Энэ миний найз. Чи энэ хүний хүссэн бүхнийг хийх ёстой” гэдэг байсан.

-Тэр найз гээд байгаа нь ямархуу хүмүүс юм?
-Биеэрээ дүүрэн шивээстэй, манайхаар бол мафийн бүлгийнхэн байдаг. Тэр хүнийг дагаад л гэрт очдог. Хоол ундыг хийж, шал шавхайг нь угааж, тэдэнд хүчиндүүлж, юу хүссэнийг нь л хийдэг. Хэд хоноод л тэд намайг буцаагаад У Шин Гынд аваачаад өгчихдөг байсан. /уйлав/ У Шин Гын хамт байх хугацаанд энэ хүн намайг зодож нүдэн, ёс бус үйлдэл хийхийг шахан дарамталж, этгээд зэрлэг эрүүл бус хүний авир гаргаж байсан учраас би маш их сэтгэл санаа бие мах бодидоо хүнд гэмтэл авч хохирол амссан. Энэ хүн нь Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэнэ гэж хуурч аваачдаг л хүн.

-Чи зугатааж болдоггүй юм уу?
-Би зугатаах гэж их олон удаа оролдсон. Дороо л баригдчихдаг. Цагдаа нартай хүртэл хэлхээ холбоотой. У Шин Гын гэгч энэ хүн 2 жилийн дотор 3 Монгол эмэгтэйтэй гэр бүлээ батлуулж Солонгост аваачаад хувийн эрх ашгийн үүднээс бусдад дамжуулж зарах зорилготой гэрлэдэг юм билээ. 2008 онд Дундчонд байдаг бүлэг хүмүүст намайг аваачиж өгчихөөд яваад өгсөн. Тэнд байдаг хүмүүс нь мафийн бүлгийн хүмүүс. Надаар ажил хийлгээд мөнгө өгөлгүй зодож, хүч хэрэглэж, дур хүслээ хангадаг байсан. Би аргаа барахдаа бүр цаашаа хөдөө, аралруу хүртэл зугатаж үзсэн. Кымил гэдэг арлын цагдаа нарт баригдсан. Тэр арлын цагдаа энэ хүмүүстэй холбоотой байсан. Тэр цагдаа хүртэл намайг буудалд дагуулж ороод хүчирхийлэхээр зодож нүдэн шидэж миний цүнхтэй хувцас мөнгө бүх зүйлсийг аваад явсан. Өглөө буцаж ирнэ эндээ унтаж бай гээд явах үед нь би шөнийн 3 цагт тэр буудлаас электрон түлхүүрийг нь эд мөрийн баримт болгож аваад зугатсан.

Сөүл хүртэл 350,000 воноор таксигаар зугатаж хүнээс мөнгө зээлээд байр хөлсөлж байтал миний гэрийг хайж олоод Юнсангү Ханнамдун гэдэг газраас дахиад л намайг бариад авчихсан. Баахан зодож . Ким На Ёон гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн хамт намайг барьж аваад өөрсдийн бааранд хорьж биеэ үнэлэхийг тулган шаардаж, хэлсэн үгээр нь байхгүй бол шоронд гүтгэж хийнэ гэж 5 жил хориулна мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэнд би олон сар хүний эрхэнд тарчилсан. Тэр баар нэртэй янханы газраас 2009 оны 11 сарын 12-ны өглөө би гарч зугатаж байгаад Ким На Ёон гэгч тэр эмэгтэйтэй баарны ойрхон таарч баригдчихсан. Тэр эмэгтэйд зодуулж хөдлөж, чадахгүй болтлоо хүнд гэмтэл авсан. Намайг зодуулж байх үед хажуугаар өнгөрч байсан хүмүүс цагдаа дуудаж тэр даруй ойрхон байдаг Цагдаагийн хэсгийн хүмүүс ирж Ким На Ёон гэгч эмэгтэй болон намайг баривчлан цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. Гэтэл энэ эмэгтэй Солонгос хүн учраас худлаа хэлж намайг орхичихоод гараад явчихсан. Цагдаа нараар дамжуулан “Чи гараад ир. Чамайг яах ч үгүй” гэж ярьдаг байсан. Гэвч би “ Заавал Монгол руугаа явна” гэж цагдаа нартай хэл үг хийсээр байгаад энд ирсэн.

-Чамайг зодож, хүнд гэмтэл учруулсан Ким На Ёон гэгч тэр эмэгтэй яасан бэ?
-Тэр хүн намайг зарж, мөнгө олж, боолчилж байсан. Бас зодож гэмтээсэн. Тэгсэн хэрнээ ямар ч ял зэмгүй салсан. Бараг би өөрөө л буруутан болж хоцрох шахсан. Солонгосын цагдаа нар тэр хүнтэй хуйвалдаад л өнгөрсөн. Хэн нь хэнийгээ зодсон бэ? Гэдгийг тэр гудамжинд байсан хүмүүс, гудамжны хяналтын камер гэрчилнээ гээд байхад цагдаа нар миний үгийг нохой хуцсны дайтай ч сонсоогүй.

-Чи солонгос хүнтэй суугаад юу хожсон юм бэ? Тэр хүнээс мөнгө авч байсан уу?
-Ямар ч мөнгө аваагүй. “Хан пид” гэгч тэр зуучлах товчоо У Шин Гынээс 15 сая төгрөг авчихсан юм байна л гэж олйгосон. Тэр Солонгос эртэй амьдарч байхдаа ч би мөнгө авч байгаагүй. Надад нэг банкны карт өгсөн. Тэр нь автобус, хоолны мөнгөнөөс илүү мөнгө байгаагүй. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л явсан. Гэтэл 3 жил гаруй хугацаанд хүний нутагт зовж шаналж байгаад л ирсэн. Үнэхээр энэ гэрлэлт миний амьдралд том хар толбо болж үлдлээ. Одоо ч гэсэн би байнгын сэтгэлийн дарамттай, айдас хүйдэс дунд амьдарч байна.

-Чамайг У Шин Гынтай суухад зуучилсан тэр зуучлах товчооныхон байгаа биз дээ? Тэр хүмүүстэй уулзсан уу?
-Би тэр хүмүүсийг хаана байгааг олохгүй байгаа. Солонгост байхдаа би “Хан пид”-ынхантай утсаар ярьж, хэд хэдэн удаа гомдол гаргасан.” Өө чи л болохгүй байна. Наадах чинь сайн хүн” гээд тоодогүй байсан. Намайг аргаа бараад зугатаасны дараа “Хан пид”-ынхэн манай гэрт ирж, ээжийг маань дарамталж, мөнгө төгрөг нэхсэн байсан. Би энэ зуучлах товчоог хайгаад олохгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан олж, тэднийг цагдаа нарт өгнө. Над шиг олон эмэгтэй ингэж зовоосой гэж хүсэхгүй байна.

-Ямар ч байсан нутагтаа ирлээ. Одоо яаж шуухан амьдарч байна?
-Хар дарсан зүүд шиг өнгөрсөн гурван жил би нутгаа санаж л тайтгардаг байсан. Гэхдээ тэнд байх хойгуур маан өнгөрчихсөн. Муу ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Намайг оргочихлоо гэж “Хан пид”-ын хүмүүс гэрт ирж, манай ээж эрэгтэй дүүг минь дарамтлаж, эрэгтэй дүүг ээжийн дэргэд зодож гэмтээгээд тархинд нь хүнд гэмтэл учруулж сэтгэл мэдрэлийн өвчтэй болгочихсон. Эрэгтэй дүү энэ бүхнээс болж намайг буруутгаж өөрийн биеийг авч явах чадваргүй тархи мэдрэлийн өвчтэй болсондоо шаналан намайг ирснээс хойш удаа дараа зодож алахыг завдаж, байнга ална гэж заналхийлж байна. Дүү маань надаас л болж, тархи толгойны өвчтэй болчихоод байна. Тиймээс дүүгээсээ айж төрж, өссөн гэртээ орж чадахгүй бас л хүмүүсээс нуугдаж амьдарч байна даа.

-Чи энэ талаар хууль хяналтынханд мэдэгдсэн үү?
-Мэдэгднээ. Хүний эрх гэж байдаг. Би Солонгосын элчин сайдын яаманд гомдол гаргах болно. Солонгост хүний эрх яаж зөрчигдөж байгааг бүх хүнд мэдэгдэх болно. Над шиг хүний наймааны золиос болсон олон зуун охид байгаа. Тэр хүмүүс өчнөөн их хохирчихоод бусдын хэл амнаас айдаг, ичдэг, нэр нүүрээ бодож байна гээд хохироод л үлддэг шүү дээ. Би тэр хүмүүсийн өмнөөс тэмцэх болно.

20 Comments

  1. bodol says:

    hvniii mos chanr hashaa alga boloo wee hendech yuch tohioldhiig hench medehgvi setgegdel gehees unshaad vneheer …. heleh vg algaa ta bvhn negiig tungaah bailgvidee gehdee vneheer mongold hvrtel iim yum bdag shvvdee 3han say hvn amtai uls mini tor zasag muusain hvnd surtaltanguud herew mongol chuud boswol ta muusain yuch bishshvv heree medej bgaarai henii achaar naad sudaldaa suuj bgaagaa henii toloo yu hiih estoigoo medeh tsag bolsoon odoo tsohorloo ard tvmen chini arai heterhii yumaa

  2. Anonymous says:

    ¿íýõýýð ýëýã ýìòýðìýýð þì .

  3. áàìáàé says:

    монгол охид минь та нар нэгэн зүйлийг санаж ухаарах цаг болжээ. мөнгийг бэлэг эрхтэнээр олж, амар хялбар амьдарч болно гэдэг үзлээсээ нэн яаралтай салаачээ, та нар чинь оюун ухаант хүмүүс шүү дээ. мөнгө бол зүгээр орж ирэхгүй боловч мөнгийг тахин шүтэх үзэгдэл, төр засгийн ард түмнээ боддоггүй амин хувиа хичээсэн үзэл бодол үүнд асар их нөлөөлж байна. манай ард түмэн эртнээс Хятадтай нөхцсөн бүсгүйн салхин доогуурч бүү гар, бузар гэж сургаж байсан. ямар ухаантай байгаа вээ. гадаад эртэй суух хүсэлтэй олон монгол эмэгтэйчүүд байгаа. Та нарт хэлэхэд хүний нутгийн бурханаас өөрийн нутгийн чөтгөр дээр гэгчээр ядарч явахад та нарын ядуу, халтар гэж голсон тэр монгол эрс та бидний өмөг түшиг болж байдагийг битгий март. Мартвал сөнөнө. Монголын үнэнч баатарлаг хатадын удам гэдгээ санан гадаадын шалдир дорой эрсийг нохойн гөлөг гэж ч үзэхгүйгээр толгой дээгүүр сайн сайхан руу тэмүүлэн алхахыг уриалж байна.

  4. asdasd says:

    чи боовийн удур болгон хухдуг бсну?

  5. asdfghjkl says:

    хэзээ ч битий гадаад хүнтэй суугаарай монгол бүсгүйчүүдээ гууя

  6. hhhhhhh says:

    хэлэх ч уг алга аймар юмаа яаж ч ядарсан доройтсон ч харийн хуний бараа харна гдэг тэнэг асуудал тэрний оронд сэгсгэр гсэн ч ээж мин сиймхий ч гсэн гэр мин гдэгдээ хуний эрхээр жаргахаар оорийн эрхээр зовсон др дэээ

  7. iiisshhhh says:

    аймшигтай ал гадаадийxнийг

  8. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ-t says:

    сайн уу. энэ хохирогч эмэгтэйтэй яаж холбогдох бэ. туслах гэсэн юм аа
    98900496 холбогдоорой

  9. men says:

    Янхнууд хохинээ хэ хэ

  10. soko says:

    надад иx xарамсалтай бна xэзээ xэнд ю тоxиоолдоxийг xэн ч мэдэxгүй шүү дээ xүний амидарлаа гэж …үнэнийг xэлэxэд манай монголийн нийгэм улс тор ямар бгаа билээ нийт ард твмний мини амижиргааний түвшин ямар бгаа билээ бвгд л мэдэж бгаа шүү дээ монгол эрчввд минээ монгол оxидоо xарийн залуусийн гарт алдаад бxаар та нар мини өөрсдөө xайрлаач ээ !!!!!!!!! амиддаа бие биеэ xайрлая xүмүүсээ!!!

  11. Ymaa says:

    Óáà ãýýä ¿õ÷èõ ãýýä. Ñîëîíãîñ êèíî èõ ¿çýæ áàéãààãèéí ãàé. Òýãýýä ÷àìàéã íýã ñàéõàí çàñâàðòàé æ¿æèã÷èí ýð æèïòýé òîñîæ àâààä òàíñàã õàðø ðóó äàãóóëæ îðíî ãýæ ñàíàà þó.

  12. helpu says:

    ллр гэждэээээээээээээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! би лав хэн нэгнийг ингээж байж байхыг харж сонсож байж чадахгүй муу ллрийг хутгална

  13. emma says:

    Админаа энэ Элгэмсүүгийн нийтлэлийг тв-радио өөр бусад сайтуудаар тавъж өгч туслахийг хичээнэ уу.
    Мгл-Олон ээжийн охид ингэж хуний нутагт гэнэн тэнэг зангаасаа болж очоод ямар их зовсонийг бусад явах гэж бгаа хусэж бгаа охид хуухнууд ой ухаандаа шингээж, гашуун сургамж аваасай.
    Солонгос-д зарим нэг бусгуйчуудийн хуний эрх ингэтлээ зөрчигдөж байгаа гэдэгийг уншихаар өөрийн эрхгүй сэтгэл урагдах шиг болох юм.

  14. kkk says:

    hohi chin. hezee haan uurdiin hania sonin deerees olj baisiin t1

  15. bi bol bi says:

    урьд нь тавьж байсан нийтлэл/ярилцлага байнаа.

  16. mmm says:

    yaanaa hamag biyiin aris arzaij orhiloo. ene vneheer vnen yumuu.herve vnen bol aimshigtai hereg bna shvv dee…mongoliin niigem yaasan hetsvv yum be dee.76gahainuud yu hiigeed bainaa bid bvhniig amidaar mine alj baian shvv dee.yaagaad temtsej bolohgvi bainaa haramsaltai hyaslantai uls boljee… arai dendmeer yumaa.ohin mine chamd amjilt hvsii vneheer hetsvv baigaag chine oilgoj baina gej helvel hudlaa boloh baihaa.amid hvn argatai temtseerei busad mongol bvsgvichvvdiinhee toloo ch gesen zaaval ter hvmvvsees oshoogoo avah hergetei zaaval shvv.

  17. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    ЧИ ХЭРВЭЭ СОЛОНГОС НӨХӨРТЭЙ БОЛ МАРГААШНААС САЛАХ ТУХАЙГАА БОДОЖ БАЙ ЭД НАР ӨНӨӨДӨР ЗҮГЭЭР БАЙВЧ МАРГААШ НЭГ Л ӨДӨР АРААС ЧИН ДҮРНЭ ШҮҮ……………….ҮНЭН МУУХАЙ ХОГИЙН ШААР ШАВХРУУ ХҮМҮҮС!!!!!!!!!!!!

  18. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    Би Солонгос гэгч энэ хойгт нилээн хэдэн жил амьдарлаа. Солонгос нөхөртэй нутаг нэгтнийхээ гашуун нулимсыг бишгүй л харж дэмий бачимдахаас өөр туслаж чадахгүй юм.

    Тэгээд энэхүү бичлэгийг уншаад нэг ч гэсэн бүсгүй бодлоо өөрчилж ухаараасай гэсэндээ чадан ядан эрээчиж сууна.

    За үндсэн ажилдаа орье.

    Та нэг сайн бод доо !!!

    Ямар хүн зуучлах албаар дамжуулан зүсийг нь мэдэхгүй, хэлийг нь ч ойлгохгүй эхнэр өөртөө хайх вэ???

    Эх орных нь эмэгтэйчүүд “гөлөөөг” ч гэж харахаа байчихсан, ямар нэгэн “но” той гар, өөрөөр хэлбэл хэн ч тоодгүй, борлогддоггүй, хатуухан хэлбэл “хүний шаарууд” л ийм аргаар эхнэрээ хайж байгаам.

    Ирээдүйд таны нөхөр болох гэж буй солонгос эрд чинь тахир дутуу, сэтгэцийн гажиг, ядуу, архичин, гаж донтон гэх мэт эдгээр шинжийн аль нэг нь зайлшгүй байх болно.

    Энгийн сайхан амьдрах гэж яваа “эрүүл” эрчүүд нь эхнэрээ өөрөө олоод авчихна.

    Олон юм нуршиж онолдолгүй би өөрийн нүдээр харж, чихээр сонссон хэдэн бүсгүйн амьдралыг ярьж өгье.

    Жишээ 1.

    42 настай “Х” бүсгүй нөхрөөсөө салснаас хойш охин, хүү хоёрыхоо хамт айл айлын карма өрөө дамжин 10аад жил амьдарчээ. Жилээс жилд юмны үнэ нэмэгдэж буй өнөө цагт хоолгүй хонох бол энүүхэнд, Эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор ажилд авах газар ч хомс. Сүүлдээ нэг хорооллын орцны жижүүрийн ажлыг хийж умгар өрөөнд нь хоёр хүүхдийн хамт хэсэг амьдарчээ.

    Амьдралын хатуу хэцүүг ганцаараа туулхад дэндүү хүнд байсан тул гадаад баян эртэй сууж сайхан амьдрахаар сэтгэл шулуудан энэ шийдвэрийг гаргасан гэдэг.

    Нөхөр Ким нь 44 настай, нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахын хамт гэр бүлийн газар тариалан эрхэлж амь зууна.

    Эцэг эхийн нас нилээн дээр гарсан тул тэдэнд шинэ бэр хэрэгтэй болж зуучлах албанд 5000 доллар төлсөний эцэст сая л нэг “зарц” бэртэй болж санаа амарцгаажээ.

    “Х” бүсгүйг анх ирхэд нь залуу хүн биш хөгшин эхнэр авчирлаа гэж хадмууд нь нилээн дургүй угтлаа.

    Мөрөөдлийх нь сайхан амьдрал угтсангүй ээ.

    Өдөр болгон өглөө 5 цагт босож будааны усан талбайд борви бохис хийлгүй ажилна. Эхний үед шувт усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд хөгшин хадам эх, хайртай нөхөр хоёр нь зодож өшиглөж байгаад ч хамаагүй талбай руугаа чирэээд л гаргана. Энэ ч бас гайгүй.

    Шөнө болхоор согтуу ах дүү хоёр ээлжилж эдлэн элдвээр зовооно. Учир нь 5000 долларын талыг нь ах нь гаргасан учир хамтран эзэмших эрхтэй аж.

    Нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсны хүчинд 4 жилийн дараа сая л нэг хүү охин хоёроо дэргэдээ авч чаджээ.

    Одоо л нэг сайхан амьдрана даа, хүүхдүүдээ”соёлтой” орны сургуульд сургаж эрдэм чадалтай хүн болгоно гэсэн хүсэл нь ч талаар болов.

    Хүүхдүүдийг сургах мөнгө байхгүй, тэгээд ч тариачин хүнд бичиг үсэг хэрэггүй гэсэн шалтгаанаар сургуульд оруулсангүй. Өглөөн нарнаас үдшийн бүрий болтол эх хүү охин гурав тариан талбайд ажиллах болжээ.

    “Барын зулзагыг бага дээр нь” гэгчээр том хүүг нь /15 настай/ ах дүү хоёр ээлжлэн зодно. Ердөө л муухай харлаа, удаан хөдөллөө, хоол их идлээ гэсэн шалтгаанаар.

    Харин цэцэг цэврүү шиг ургаж яваа нялх охиныг нь /12 настай/ ээж, ах хоёрых нь нүдийг хариулж байгаад энд тэндээс нь базаж айлгаж, ичээнэ.

    Энэ бүхнийг хүү нь харж тэвчилгүй нэг өглөө сэрхэд нь ээждээ захиа бичиж үлдээгээд тэр гэрээс оргожээ.

    “Бидэнд ийм амьдрал бэлгэлсэн таныг уучилж чадахгүй, Үүрд баяртай” гэсэн зурвас.

    /Энэ захиаг бидэнтэй уулзахдаа уншуулж байсан/

    Хүүг явсны хэдэн сарын дараа бидний хэсэг нөхөд ээж, охин хоёрыг оргуулах гитлерын төлөвлөгөө боловсруулж амжилттай хэрэгжин тэднийг “Гадаад эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах” төвийн байранд хүргүүлсэн юм.

    Гэвч “Х” бүсгүй тэнд долоо ч хонолгүй өөрийн хүсэлтээр буцаад будааныхаа талбай руу явсан юм.

    “Хэрвээ хүү маань эргэд ирвэл эндээс намайг олохгүй. Тэхээр би хүүгээ тэнд л хүлээе дээ” гээд дэндүү гашуун нулимстай буцаж билээ.

    Хүү нь яваад сураггүй одоо яг 2 жил болж байна. Харин “Х” эгч маань охинтойгоо хамт будааны талбайд ажилсаар л байгаа…

    Жишээ 2.

    “У” охин дөнгөж 19 настай. Бас л амьдралын эрхээр аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж “баян” солонгос эртэй суужээ.

    Сар болгон гэрт нь 500 доллар өгнө, сайн сургуульд сургана гэж сайхан амлалт өгсөн нөхөр нь тахир дутуу хүний тэргэн дээр суусан, халзан толгойтой 52 настай өвгөн Инчеон дээр тосон авчээ.

    Бод доо 19, 52 гээд.

    Гэрт нь дагаж очвол бүүр аймшиг.

    94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийхээ хамт амьдарна.

    Ингээд л “У” бүсгүй өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү хоёрын “асрагч” эхнэр болжээ.

    Хайран залуу нас. Өөрийхөө амьдралыг ийм аргаар золиослон аав ээж, ах дүү нараа тэжээх сайхан сэтгэл.

    Ямартаа ч дүгнэлт хийхэд миний толгой хүрч ойлгохгүй байгаа юм.

    Жишээ 3.

    21 настай “Б” бүсгүй нэгэн хувийн дээд сургуулийг нягтлангын мэргэжилээр төгссөн, бас ч гэж боловсролтой, хэн ч харсан сайхан хүүхэн.

    Нөхөр нь 46 натай, жинхэнэ мангас. Амьдрал нь яг аймшгийн кино.

    Архичин нөхөр нь аймаар санаатай.

    “Б” бүсгүйг онгоцны буудал дээр тосон авч гэртээ ирэнгүүтээ, барьж ирсэн чемодан, өмссөн хувцас, гар цүнх, бичиг баримт тэр байтугай үснийх нь боолтыг хүртэл хурааж аваад хаячихсан гэдэг.

    Гадагшаа явахдаа үргэлж гаднаас нь цоожилж явна.

    Хэл сурчна гэж айгаад гэрт нь зурагт ч байхгүй, радио ч байхгүй, хөгжим ч байхгүй, утас ч байхгүй.

    Байдаг нь нөхрийх нь гар утас, компютер хоёр нь нууц кодтой болхоор асааж унтраахаас хэтэртэл хэрэглэгдэхгүй.

    Нөхрийхөө нэрийг ч, ямар ажил хийдэгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж.

    “Б”-г гадаад ертөнцтэй холбож өгдөг ганц юм нь “Цонх”.

    Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно.

    Хамгийн аймшигтай нь компютер дээрээ +18 кино тавьчаад, дуурайж хийхийг шаардана.

    Элдвээр тамлана, хэлсэнийг нь хийхгүй бол зодуулна. Гар хөлийг нь хүлж байгаад яргална. Зарим үед тэр их өвдөлт шаналалыг тэвчихгүй ухаан алдах үе зөндөө байдаг байсан гэсэн. Яг л аймшигын кинон дээр гардаг шиг.

    Сав руу нь савх чихэж байгаад цоолчоод цус алдаад ухаан алдчихаар нь нөхөр нь эмч эгчээ дуудан гэрээрээ эмчилгээ хийлгэн амьд гарсан ч , хэзээ ч хүүхэдтэй болж чадахааргүй болжээ.

    Бидэнтэй анх уулзахад 39 хөн кг жинтэй, тамир тэнхээ юу ч байхгүй яаж амьд аваад байгаа юм болоо гэмээр бүсгүй байсан. “Би монголд байхдаа 70 кг жинтэй таргандаа ордог байсан юм. Турахыг маш их хүсэж мөрөөддөг байлаа, харин одоо ийм болчихсон ” гээд муухан инээмсэглэж билээ.

    Элчин болон Миатыхантай ярьж байгаад энд тэндээсээ цуглуулж онгоцных нь билетыг авч өгөн нутаг буцаах гэсэн боловч биднээс зугтаад сураггүй алга болсон юм.

    Дам сонсохнээ халтарууд, төлөгүүдэд биеэ үнэлж мөнхийн согтуу явдаг болсон сурагтай.

    Охидууд минь дээ та нар ийм л амьдрал руу тэмүүлээд байна шүү дээ!!!

    Дээр өгүүлсэн 3 бүсгүйн түүх бол бодит жишээ. Би элгээ эмтлэн, нулимсаа дуслуулан өөрсдийх нь амнаас сонссон түүх.

    2007 онд “Азийн эмэгтэйчүүдийн бага хурал” Сөүл хотод болсон юм. Энэ хурлын хамгийн тулгамдсан асуудал нь Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйн жендерын асуудал байлаа.

    20 гаруй орны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо солилцон, нэн түрүүн хийх ажлын жагсаалтанд хамгийн хэцүү нөхцөлд амьдарч буй солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийг олж тогтоох, тэдэнд тусалж дэмжих асуудал байсан юм.

    Тухайн улсын ЭСЯ, сайн дурын нийгэмлэг, холбоодын тусламжтайгаар энэхүү судалгааг хийх болсон юм.

    МУ-ын 2400 гаруй эмэгтэй солонгосын бэр болсон юм байна лээ./2008 оны байдлаар/

    ЭСЯ хоёр улсын хоорондын дипломат харилцаанд л анхаарлаа хандууж ажилна уу гэхээс иргэний асуудалд оролцохгүй гээд халгайхгүй, Солонгос тал болхоор та манай улсад түр оршин суугч болохоос биш манай улсын иргэн биш гээд ойртуулахгүй.

    Янз бүрийн ТББ, холбоо, нийгэмлэг байдаг ч таныг үсрээл л долоо хоног орогнуулаад эргээд амбаардаал гаргана.

    Ингээд таньд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болно.

    Хэрвээ энэ бичлэгийг уншиж суугаа солонгос нөхөртэй хүнд хэцүү нөхцөлд амьдардаг бүсгүй байвал таньд бяцхан зөвлөмж өгье.

    Таны нөхөр таныг элдвээр зовоон, тамлаж залхаадаг бол та дор дор нь хаа нэгтээ, хэн нэгэнд мэдээлж бай.

    Жишээ нь хөрш айлыхандаа хөхөрч няцарсанаа үзүүлээд харуулчих, нөхөр ийм болгосон гэдгийг татаа тунгаадаад ч хамаагүй ойлгуул.

    Хорооныоо цагдаад очоод зодуулсан шарх соривоо харуулаад тэмдэглүүлхэд бүүр сайн.

    Хэрвээ цохиод зодоод унах л юм бол хөршийхөндөө дуулдахаар сайн хашгир. Ичих хэрэггүй, битгий нэрэлх.

    Энэ бүгд чинь эргээд эд мөрийн баримт болж, шүүх хурал дээр нотлох баримт болно. Үгүй юмаа гэхэд цагдаад хэдэн удаа тэмдэглүүлсэн байхад тэдний хараа хяналтанд орж таныг эргэж тойроод, магадгүй амийг чинь аврах ч юм билүү…

    Өмгөөлөгч авна гэж санахын гарз. Дор хаяж 5 сая вон төлжийж хамгийн хямд иргэний өмгөөлөгчийн барааг харна.

    Ямар нэгэн асуудал гарвал 24 цагаар ажиллах энэ утас руу утасдаарай.

    Солонгост суурьшигч гадаад эмэгтэйчүүдийн шуурхай утас 1577-1366

    Хүчирхийлэлд өртөх, аюултай байдал тулгарах тохиолдолд төрөлх хэлээрээ мэдээлэл авах боломжтой бөгөөд туслалцаа үзүүлэх, шаардлагатай нөхцөлд эрхийг нь хамгаалах, зөвөлгөө өгөх байгууллага юм.

    Заавал солонгос хүнтэй сууж, эсвэл салаад энд үлдэх гээд байлгүй нутагтаа байсан нь эсвэл даруйхан буцсан нь дээр шүү.

    Нутгын маань тэнгэр л бидэнд ээлтэй юм шүү дээ.

    Жич.

    Солонгос хүнтэй гэр бүл болход зуучилдаг хувь хүн, байгууллагууд нь нөхөр болох хүнээс 6000-8000 доллар авна. Бичиг баримт бүрдүүлэх, шаардлагатай бол монголд гэрлэлтээ батлуулах гээд зардалд үсрээл 500-2000 доллар орно.

    Аль аль талдаа хэрэгцээ шаардлага их байгаа болохоор энэ хүний наймаа удах тусам улам бүр газар авч байна.

    “Эмс садарлавал, төр самуурна” гэдэг дээ.

    Хууль дүрмээ чангатгаад, хатуу хараа хяналт тавиад, ял шийтгэлийг нь өндөрсгөвөл энэ бизнес устаж болмоор л юм шиг.

    Зөвхөн 2400 эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болсон гэхэд цаана нь, хятад, герман, америк гээд л өөр орны иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг нэмбэл энэ тоо хэд дахин өсөхийг бүү мэд.

    3 сая хүрэхгүй хүн амтай манай улсын тулгамдсан асуудал яах аргагүй мөн юм шиг.

    Төрөөс нь арга хэмжээ авдагүй юм аа гэхэд охидууд минь та нар өөрсдөө энэ мөхөл рүү битгий гүйж орооч.

    Гэр бүл болоход зуучилдаг БРОКЕРУУДАА та нар хүний зовлонд цадах болоогүй юу

  19. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
    Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
    Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
    Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна
    Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
    Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
    Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
    Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй
    Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
    Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
    Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
    Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй
    Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
    Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
    Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
    Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи
    Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
    Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
    I want to Хариу Засах Устгах

  20. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    ИЙШ ЗАЙЛУУЛ ИЙМ Л ХАГАС МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ СААТАЛТАЙ ӨМХИЙ ХҮНИЙ ГОЛОГДОЛ БРАНК БААГИЙНУУД Л ГАДААД ХҮНТЭЙ СУУДАГ БАЙХГҮЙ ЮУ ДАА ХЭЗЭЭ Ч ЭРҮҮЛ САРУУЛ ҮНДЭСЭРХЭГ СОЛОНГОС ХҮН ГАДААД ХҮНТЭЙ ГЭРЛЭНЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ ЗАА ЮУ ??????? МАНАЙХАН БОЛ АСАР ИХ ЗОВЖ БАЙГАА Ш ДЭЭ ЗАРИМ НЭГЭН БОЛ ШҮД ЗУУГААД Л ГҮРИЙГЭЭД БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ..НЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРНЭ ХӨГШИН ҮРЧИЙСЭН ХАР ЮМНЫ ЦАРАЙ ХАРЖ ЯАЖ НАСАН ТУРШДАА АМЬДАРНАА ТЭД ОЙ ГУТМААР ЮМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.