Эх хүн хүүгээ харамладаг гэсэн үнэн юм болвуу

Сайн байна уу би энэ сайтаар хааяа л ордог юм л даа өнөөдөр өөрт тохиолдоод байгаа нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа. Би 22-той. Найз залуутайгаа танилцаад 6 жил болж байна, хамтдаа 2, 3-н жил амьдарсан тэр маань 24-тэй бид бараг нэг үе л дээ. 2-лаа оюутан байхдаа хамт амьдардаг болоод сайн муу их юм хамтдаа үзсээн, одоо бол 2-лаа ажилтай амьдрал үнэхээр өөр болсон. Би уг нь түүндээ үнэхээр их хайртай хэнээр ч юугаар ч солихгүй л гэж боддог хүмүүс найз нөхдүүд янз бүрийн юм ярьж л байдаг би тоодоггүй л дээ ямар царайны сайхнаар цай сүлэх биш дээ тэр маань үнэхээр ухаантай архи тамхи энэ тэр үнэхээр хэрэглэдэггүй сайхан сэтгэлтэй ухаалаг залуу. Надад байнга зааж сургаж ухааруулж намайг үнэхээр өөрчилсөн би түүндээ үнэхээр хайртай. Би бол яахав аав ээждээ эрх идэж өмсөх зүйлээр дутагдахгүй өссөн хэн д ч гологдохооргүй л эмэгтэй. Бид 2 хамтдаа үнэхээр аз жаргалтай л байдаг байлаа түүний ээж бидний амьдралд орж ирэх хүртэл.

Эх хүн хүүгээ харамладаг гэсэн үнэн юм болвуу хамт явж байхад ээж нь тэрнээс сугадчихна би нөгөө гараас нь сугадах уу хөтлөх үү үнэхээр хэцүү.

Ээж нь хөдөө байдаг юм л даа саяхан аав нь нас бараад ээж нь гэртээ ганцаараа байх болсон. Манай хүн ноднин МУИС-н хуулийн сургууль төгссөн тэгтэл төгсвуу үгүй юу ээж нь дуудаад л би ганцаараа хэцүү байна чи л ир гээд байх шиг болсон. Надад ч хэлдэггүй л дээ би бол угаасаа явуулах дургүй манай ээж аав ч гэсэн залуу хүн хөдөө ажилласанаас хот суурин газар бараадсан нь дээр гэдэг байсан. Тэгтэл ноднин наадмын өмнөхөн ээж дээрээ очиж наадам үзээд наадам өнгөрөнгүүт ирж ажилдаа орно оо гэж яваад ирээгүй сая 4 сард ирж сар гаруй болоод явсаныг эс тооцвол бид 2 бүтэн жил тусдаа байлаа. Би үнэхэр их хүлээсэн за 9 сар гэхэд ирчих байх шинэ жил гэхэд ирчих байх гээд хүлээгээд л байсан утсаар ярьж уурлаж хэрэлдэж би жирэмсэн гэж хүртэл хэлж үзсэн бүр ээжид нь хүртэл шүү. Тэр ирээгүй. Нэг өдөр өдөр ээж нь над руу залгаад чи  ингэж байхаар сал та 2 дандаа хэрэлддэг ингэж байхаар салсан нь дээр энд ажилд оруулна энэ тэр гээд над руу залгасан. Уг нь бид 2 хэрүүл уруул хийдэггүй л байсан ээжээс нь болоод л сүүлдээ хэрэлддэг маргалддаг нэг л эвгүй болчихсон байсан. Тэр маань нэг эгч нэг эрэгтэй дүүтэй дүү нь надтай чацуу залуу байдаг юм л даа уг нь. Эгч нь гадаадад байдаг айлын том хүү болохоороо аавыгаа нас барсанаас хойш би л ээжийгээ харах ёстой би л бүгдийг зохицуулах ёстой гэсэн бодолтой болсон надад ч хэлж л байсан л даа.

Одоо тэгээд бид тусдаа тэр маань тэндээ ажилтай би энд ажилтай. Энэ нь надад үнэхэр таалагдахгүй байна би түүнийгээ хэзээ ч хуурч байгаагүй тийм сэтгэл ч төрдөггүй л дээ.

Би одоо яахын бүү мэд араас нь очно гэхээр би тэнд нь ажиллаж амьдарч чадахгүй хажуудаа авчирья гэхээр ээж нь явуулахгүй би бас хурим хийж хөөрхөн хүүхэдтэй блмоор байдаг эсвэл би дэндүү их юм нэг зэрэг хүсээд байгаа юм болов уу бүү мэд. Ёстой вэ????

cekc.mn дээр ирсэн захидал

30 Comments

  1. hulan says:

    энэ миний танидаг л хун юм шиг бхийн хэрэв тийм бол хумуусээ энэ охинийг би унэхээр сайн танинаааа дээд боловсролтой гадаадад сурж ирээд энд ахиад нэг сургуули тогссон ухаантай бол ухаантай хогжилтэй шударга унэхээр хоорхон охин бдаг юмаа даанч найз залуу н унэхээр царай муутай айиймар сонин залуу бдаг энэ охин даанч тэрэндээ унэхээр их хайртай би сайийн мэднэ та бухэн намайг харж явдаг бсийн бгаз гэж бодож магадгю миний эхнэрийн хамгийн дотний найз бга умаа бид 2 хамт суугад бичиж бн тэр 3хан л нзтай бид бугд сайн нзууд та бухэн энэ охинийг харвал бодол санаа чин уг н оорчлогдоно бид нзийгаа унэхээр тэр залуугаас харамладаг хайрладаг
    хуний сэтгэлийг бид яж ч чаддаггуй
    та нар боддоо монголийн толгой баян оор зондоо боловсролтой мэргэжилтэй хэээр ч тэр залууга солиогуй л юм даа тэр залуу н одоо болтол ирээгүй л бга хэн ч харсан харамлахаар л охин бдийн оолох юм бараг бхгүй дээ жхон эрх л бх унэхээр шударга ухаантай оорийн гсн узэл бодолтой хэнд ч гологдохооргуй л бусгуй
    хуний амидрал гэдэг ч сонин ум даа эхнэр бид 2 ийм л бодолтой бдаг бид 2г таниж бга биздээ найз нар н чамдаа аз жагал хусиэ оорийн бодол оортоо л зов

  2. eene says:

    баярлалаа бүгд яг бид 2г үнэхээр сайн мэддэг хүмүүс юм шиг санагдчихлаа
    миний хайр яг л та бүгдийн хэлсэн шиг ухаантай амьдралаа болон намайг аваад явчих чадалтай одоо 24 тэй ч гэсэн үеийн залуучуудас үеийн хүмүүсээс бодож санаж сэтгэж намайг загнаж эрхлүүлэх нь хүртэл үнэхээр ондоо.намайг ч гэсэн яг зөв таньжээ би яг л тэж өссөн хүссэнээ өмсөж хүссэнээ идэж ээж аав 2 маань юугаар я дутаахгүй элэг бүтэн өсгөсөөн би л гоё би л хөөрхөн гээд л хэхэхэхэхэхэ одоо бол ингэж бодохоо больсоон хэхэхэ би бүгдийг ойлгодог болсон миний хайр шиг сайн хүнтэй учруулсан бурханд л талархаж амьдрана даа гэхдээ би ч бас тийм яахаа алдсан хүн биш шүү
    хайрыгаа өөр хүн энэ тэртэй болсон гэж үнэхээр бодохгүй байна аа
    надаас өөр хүн тоохгүй байх хэхэхэ тоглосын
    би түүнийгээ алдахгүй ээ бас гомдоохгүй
    их баярлалаа

  3. Яасан баларсан юм бэ... says:

    ээжтэйгээ шаалцдаг юм байгаа биз.

  4. burjak says:

    хүн амьдраад болоод бга газар чи яагаад очиж болохгуй гэж амьдрал үзээгүй эрх хүүхэн бэ чи эхлээд өөрийгөө бодоод бвал чи тэр хүнээ алдна да чамаас сайн хүүхэн зөндөө бга шүү дэ. мэдээж ганцараа бга ээждээ санаа зовох нь зөв шүү чи бод до чи зүгээр хол бга хүнийг ямар их санаж хүлээж байна гэтэл ээж нь насан туршдаа хайртай бсан хүнээ алдсан бна шүү дэ. бүхнийг өөрийн болгох-г хүсэж байвал эхлээд хүмүүсийг бод ойлго явж очоод охин нь хол бга ээжтэй нь яг л охин шиг нь яарилц чин сэтгэлээсээ шүү чи түүндээ маш их хайртай л бол чаднаа

  5. hi says:

    эх хуу 2-г хөндийрүүлэх гэсэн хуухнууд эрх танхилдаа биш ёс жаяг дурэм журам гэж юу байдагийг мэдэхгүй дураараа өссөн ядруухан айлийн хуухэдүүд байдийш дээ.

  6. lolo says:

    эх нь хүүгээ хайрлаж хүү нь эхээ хайралах нь буруудахгүй чи л өөрөө шийдвэр гаргаж эсвэл хамт очиж амьдар эсвэл эртхэн дээр нь больсон нь дээр дэ 😀

  7. Smile says:

    Chi joohon erh tanhi osson ym shig bna. Eejiigee gj bgaa sain zaluu bnashde. Chi Eej deer ni ochood tusalj demjij chadahgvi bol nuhruu harin ch eejiigee gj bgAd ni bayarlaad ywj bai ok

  8. zuzuzulaa says:

    хэрэв найз залуу чинь үнэхээр чамд хайртай, чамд хань болж чадах, сайн залуу бол түүнийг алдаж болохгүй. ээжийгээ тэгж их хайрлаж бгаа, үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж бгаа бол сайн залуу байна. гол нь чи өөрөө өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн чагна; хэрэв түүнд үнэхээр хайртай бол, бас энэ хугацаанд түүний зан чанрыг танисан бол, тэр ирээдүйд амидралаа аваад яавж чадах сайн залуу бол түүнийг алдаж болохгүй шүү. тийм болохоор найз залуутайгаа эвтэйхэн ярилц. арай цаанаа өөр хүүхэнтэй болчихоод ирэхгүй бгаа юм биш биз дээ. хэрэв үгүй бол сайн ярилцаад түүний араас очиж тэнд хэсэг хугацаанд амидраад үз. хөдөө нэг хэсэг амидрахад юу нь боолхгүй гэж. харин ч улаанбаатарын утаанаас холдож, хөдөө цэвэр агаарт хүүхдээ тээж, төрүүлвэл дээр бишүү.
    одоо чи 22 настай гэж байна. энэ нас залуухан бгаа юм шиг л сонсогдоно. гэвч олон жил үерхэж зан зангаа авлцсан залуугаа орхиж өөр хэн нэгэнтэй дотносоход арай оройтсон гэж бодогдохгүй байна уу. одоо шинэ хүнтэй болно. үерхэж нөхөрлөөд зан зангаа авалцана. тэгээд таарч тохироо ч уу үгүй ч үү. тэгсээр бтал наад сайн залуугаа өөр хүнд алдаваа. миний бодлоор залуу чинь чамд хайртай хэвээрээ, өөр хүнтэй болоогүй чамайг ирэхэд хүлээж авахад бэлэн гэж бгаа бол одоо бүх юмаа хаяд яв.
    тэгээд очсон хойноо жинхэнэ эмэгтэй хүний торгон ухаан гаргах хэрэгтэй болно.
    мэдээж хадам ээж чинь амидралд чинь оролцоно. залуу чинь ээжийнхээ үгээр асуудлыг шийдэх гэж оролдоно. тэр бүүгд чамд таалагдахгүй. тэр болгонд нөхөртэйгөө, хадам ээжтэйгээ муудалцаад байх хэцүү болно. тийм болохоор чи хадам ээжийнхээ аргыг эвтэйхэн олоод судсыг нь атгах хэрэгтэй. нөхрөө сайн халамжилж хайрла. нөхрөө сайн хүндэл. тэгвэл хадам ээж чинь дуртай бх болно. хадам ээжийгээ бас сайн хүндэлж халамжлаад бвал нөхөр чин дуртай бх болно. ямар нэгэн асуудал гарвал, ямар нэгэн шийд гаргах хэрэгтэй болвол сайн бодож бгаад хэрүүл уруул болголгүй тохиромжтой цагт ингэмээр бна тэгмээр бна гэдгээ нөхөртөө сайн хэлж бай. нэг онигоо бдгийг санаж бна уу. нөхрийнхөө хайртай адууг билүү алдчихаад яг унтаж бгаад дур тавихынх нь өмнө хэлэхэд нөхөр нь яахав яахав зүгээр гээд ам алдчихдаг. яг тэг гэсэн үг биш л дээ. яг тэр бүсгүй шиг ухаантай байж, ямар нөхцөлд хэнд ю гэж хэлвэл зөвшөөрч болохыг сайн бодож бх хэрэгтэй

  9. . says:

    хадам ээждээ гоё бэлэг аваад оч хайран сайхан залуугаа алдах вий хадам ээж яахав зүгээрээ чи сонсоогүй юм шиг лбай. бүгд л тэгдэг юм бүгдл зохицуулдаг юм. чи ээж болохоор ойлгоно. ээж хүн ээж хүнээ гэж бүх ээжүүд үрээ лгэдэг шүүдээ. хөдөө 1 хэсэг амьдраад ир. очоод хэсэг байж байгаад аятайхан нөхөртэйгөө сэм ярилц.

  10. baganaa says:

    Чи хайртай юм бол араас н явалдаа. 1 сар хамт байгаад байдалийг ажиглахгуй юу. Оноо уед ээжийгээ ингэж асрах хун олдох болуу сайн л залуу шиг бна. Эх хун охин хуухдэдээ сайн байдаг чи охинийх н оронд охин н болж чадвал сайхан л амидрах байх. Ганцаардсан эх хун л хуугээ хани татаж хамт амидрахаа л бодно. Чи тэр уед н хамт явах байж дэ. Ээжийнх н буруу гэж ю байхав би ч гсэн оронд н бсан болхуухдээ ирж хамт амидраач л гэнэ.

  11. sod says:

    ter eejteigee gerlene biz. chi bitgii too. hodoo amidarch chadahgui gej hel.chamaig eej deeree avchraad balalna shuu.neg hesegtee chimeegui bolchih tegvel ooroo suid bolood ehelne.

  12. ХАЙР says:

    sony чи нээрээ лаг бичиж байна шүү. энэ яг үнэн

  13. sony says:

    салсан ч бай нийлсэн ч бай чи лесби л биш бол ямар ч байсан эрэгтэй хүнтэй амьдарна. тэр эрэгтэй чинь өнчин л биш бол төрүүлсэн ээжтэй байж таараа. чи эр нөхрөө хайрлаж хүндэлдэг бол чиний хайртай эн нөхрийг чинь төрүүлж өсгөж өдий зэрэгтэй чамд таалагдахаар эр болгон бэлтгэж чамд бэлэглэж байгаа хадам ээжийгээ бүүр ч их хайрлан хүндэтгэх хэрэгтэй юм. тэгж чадсан цагт тэр буурал хөгшин өөрийнхөө хайртай хүү нь найдвартай, ухаантай, халамжтай сайн бэрийн гарт байгаа юм байна хэмээн сэтгэл нь тайвширч чамд бүрэн найдаж итгэж бас чамайг хайрлах болно.

  14. ЭЛГЭМСҮҮ says:

    ХОЛ БАЙХААР ЯНЗ БҮРИЙН ЭЛДЭВ ПРОБЛЭМ САЛДАГГҮЙ ЮМ ЗАЛУУ ХОСУУД ТУСДАА БАЙХ ШИГ ДЭМИЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ТА 2-ХАМТ Л ОДОО БАЙВАЛ БУСАД ХҮНДРЭЛТЭЙ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ХЭЦҮҮ БИШ ..БУСДЫН ҮГЭЭР БИШ ЗӨВХӨН УХААНААР БҮГДИЙГ БҮТЭЭ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГААРАЙ

  15. Ramirez Sanchez says:

    Эртхэн дээр н салаач югаа хийгэд бодоод мунгинаад бдийн!

  16. eene says:

    бүгдэд нь үнэхээр их баярлалаа би өөрөө 3н сайн найз охинтой тэр 3саа өөр ийм олон хүний зөвлөгөг авсандаа үнэхээр их баяртай байна.би түүнийгээ хүлээнэ ээ бас 8сард очих гэж байгаа ээжийг нь ч ойлгохыг хичээж сайн хандана аа би энэ нэг жилийн хугацаанд үнэхээр их юм бодож их зүйлийг ойлгосон,бас их тэвчээртэй, ухаантай болсон гэж бодож байгаа шүү өөрийгөө хэхэхэ
    та бүгдиН ХЭЛСЭН ШИГ ЯГ ИЙМ ДҮГНЭЛТИЙГ ӨӨРТӨӨ ХИЙГЭЭД БАЙЛАА ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАЛААААААААА

  17. uranzurag says:

    яагаад тэр эхийг буруутгах арга хайв!?
    ганцаардсан, үхэл хагацал үзсэн хүн үрээ гэхээс яахав гээд бодоод үзээч.
    ээж нь та 2ыг хэрэлдээд байхаар тайван байж та 2г хамт амьдрагээ гээд итгэж чадах уу?
    энэ асуудал бол та 2н шийдэх асуудал. хэрэв залуу чинь хүсвэл чи түүнрүүгээ очиж яагаад болохгүй гэж?

  18. MyView says:

    Бүх юм чамаас шалтгаалж байх шиг бна, чи өөртөө дүгнэлт хийвэл яасан вэ? чи ухаантай байж тэвчээртэй түүнийгээ хүлээж, хааяа хааяа ээж дээр нь очиж, найз залуу чинь чам дээр ирж, урьдын сайхан харилцаагаа хадгалж байгаад цаг нь болохоор арга нь олдох байх. Та 2 залуу хүмүүс бна, гэрлэх гэж яарах хэрэггүй, чи дэмий гомдоллож, таалагдахгүй бна энэ тэр гэхийн оронд түүн дээрээ очиж сайхан ярилц. Эрэгтэй хүмүүс ээждээ амьнаасаа илүү хайртай бдаг. Чи найз залуудаа үнэхээр хайртай бол ээжийг нь бас түүн шигээ хайрлаж, тэдэнд саад болохгүй байхыг хичээвэл зүгээр дээ. Чи ухаантай байж чадвал тэд чамайг ойлгох цаг ирнэ.

  19. emma says:

    Найз залуугийн чинъ тумэн зөв,хумуужилтэй айлийн хуу бна.
    Харин чи туухийгээрээ боловсроогуй жимс.

  20. byambaga says:

    ЯМАР ЭЭЖТЭЙ НАСАН ТУРШДАА АМЬДРАХ ГЭЖ БАЙГАА БИШ ДЭЭ.

  21. hi says:

    hi girls. Eldew yanziin uyaraax vg xeregleed yaxawdee. Shuud sanaagaa bichiye. Bi nuuts A-tai bolmoor bna. Gadaa dulaaraad goyo bna. Bi bas
    goyo baimaar bna. Nad shig xvseltei bgaa oxiduud add xiigeerei. Bi 27-tai ondor, tsewerxen, tsarailag zaluu. Xvn orj irexgvi yumaa kkk.
    nice_uugan@yahoo.com

  22. undrah says:

    чи оороо их ядаргаатай зантай болхоор суулдээ чамаас зугтаж бхгуй юу өөрийнхөө занг зас

  23. Танидаг хүн шиг says:

    Салж эртхэн амьдралаа бодсон нь дээр. Дээр хүмүүс үнэхээр хайртай бол дагаж оч гэсэн байна. Энэ буруу. Чиний бичсэнээс үзвэл тэр залуу чинь ээжийнхээ үгнээс огт гардаггүй юм байна. Ээж нь ч бас амьдралд нь ихээхэн оролцдог байж таарлаа. Чи дагаж очлоо гэхэд нөхөр чинь өөрийн толгойгүй ээжийнхээ үгээр л явна. Ээжээс нь болж та 2-ын дунд байнга хэрүүл тэмцэл өрнөх болно. Хүүхэдтэй болно тэгээд хүүхдээ бодоод амьдраад байна салмаар байна гээд л. Амьдрал чинь там болно. Тэгээд ч найз залуу чинь чамд хайртай байсан бол ээжийгээ орчиж эргэчээд л чамруу яаран ирэх байсан байх. Тиймээс эртхэн холбоогоо тасалсан нь дээр.

  24. 111 says:

    чи л ээжид нь таалагдку байна даа, ямар ч эх хүн хүүгээ сайн ханьтай бхад нь өөрийнхөө төлөө салгана гэж байдаггүйм даа. өөртөө жаахан шүүмжлэлтэй хандуул яасийн айн.

  25. A Gitler says:

    yugaa xiij xvnii surguuli ene teriin tod bichdeg ym teneg soyolgui xvvxen be MUIS-huuliin surguuliig iim sited xamaagui bicheed yvj boldoggui ym aldas bolno Mongoliin xamgiin mundag surguuli shuu sanaj yv

  26. Edy says:

    Чи хайртай юм бол Дагаад яв. Ямар ч эр хүн эхийгээ ганцааранг нь байлгаж чадахгүйээ. Тэгсэнээс эхнэрээсээ салсан нь дээр .

  27. baagii] says:

    галзуу хиний одорийн тэмдэглэл хахаххаахааа

  28. 00000000000000 says:

    үнэхээр хайртай бол очоод хамт амьдраад үз.Ийм тийм юм болохгүй байна гээд байвал бүх л зүйл саад тотгортой хэцүү юм шиг санагддаг,болгоё бүтээе гэвэл болохгүй юм гэж байхгүй шүү дээ.Ээжийнх нь буруу гэж юу байхав, эх хүн бүр л үрийнхээ төлөө явдаг.Тэгээд ханиа алдсан хүн хэцүү л байгаа байх,чи залуу хүн,бас л хүний эх болох хүн.Тэр ээжийг муугаар бодож болохгүй ээ.Зохицоод амьдрах гээд үзээрэй, ер нь тэгээд эрэгтэй ээждээ их хайртай байдаг шдээ.Эмэгтэй хүний нандин ухаанаар энэ бүхнийг зохицуулж амьдрах хэрэгтэй.Найз залуу чинь хэрвээ ухаантай л бол ээжийгээ ч хайрлана, чамайг ч хайрлана.Гэхдээ ээжийгээ, бас чамайг өөр өөр хайраар адил тэнцүү хайрлаж байгаа.Аз жаргал хүье..

  29. faria says:

    өөрийн толгойгүй ч юм уу золиг юм аа. хөдөө эрэгтэй хүн ахиж дэвшихдээ хурдан л байдаг юм. чи үнэхээр хайртай л бол очоод амьдрах гээд үзвэл яасийн. ээж нь ганцаараа байдаг бол ээжид нь ч буруу гэж юу байхав. бас чиний хайрыг сорьж байгаа ч юм билүү. чи очоод амьдрах гээд үзвэл буруугүй л байх. гэхдээ чамд хайртай бол ш дээ.

  30. zochin says:

    унэхээр хайртай бол дагаад яв. Хайртай бол хаана ч амидарна ш дээ
    .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.