Нууц амрагуудад талархах хэрэгтэй

Сайн байцгаана уу, “Ням гариг” сонины уншигчдаа. Хүмүүс өөрт тохиолдоод байгаа зүйлээ, орчихоод байгаа хэцүү нөхцөл байдлаас гарах арга зам олох, бусдын дэмжлэгийг авахыг тун их хүсдэг. Найз нөхөд, эцэг эхдээ хэлж чадахгүй тэр л зүйлсээ захидлаар илэрхийлдэг биз ээ.

Нэг бүсгүй гурван хүүхдийг минь өнчрүүлээд, нөхрийг минь салгаад суучих санаатай мөн их явсан даа. Арван жилийн амьдрал, халуун бүлийн хооронд хүйтэн гараа шургуулж, “амийг” нь тасалсан бол тэр хүн хийсэн хэргийнхээ төлөөсөнд мөн ч их зовох байсан байх аа гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг.

Тэгж чадаагүй нь ч өөрт нь сайн болсон байх. Эмэгтэй хүний зовлон бараг бүгд л ижил юм даа. Нөхөр, гэр бүл. Тэр дундаа нөхөртөө хууртагдсан явдал. Ер нь ийм асуудалд ороогүй эхнэр хүнийг олоход бэрх биз ээ. Надад ч мөн иймэрхүү асуудал тохиолдож л байлаа.

Одоогоос хоёр жилийн өмнө болсон юм. Хар нялхаасаа хайрлаж дурласан хүнтэйгээ амьдралаа холбоод, арваад жилийг үдэж байна. Би 25-тайдаа гурав дахь хүүхдээ гаргаад удаагүй байлаа. Урьд өмнө нь асуудал гарч байсан ч арай тийм дээрээ тулж байгаагүй юм. Нөхөр маань гадаадаас ирсэн нэг хүүхэнтэй ажил хэрэг хамтрахаар боллоо. Эхний удаа ажил ярьж суулаа гээд шөнөжингөө алга болов.

Тэндээс л бүх зүйл эхэлж л дээ. Хамт хөдөө явах болов. Хүний ааш хувирах нь анхааралтай хүнд бол андашгүй л дээ. Гэхдээ би анхандаа анзаараагүй нь миний алдаа болсон байх. Бараг дөрөв тав хоночихоод ирлээ. Зогсоо зайгүй явснаа, ядарч үхэхээ шахсанаа гайхсаар ирэв.

Өмнө нь хөдөө яваад ирэхдээ яадгийг нь би мэднэ лээ. Намайг учиргүй саначихсан, хоёр гурав хоног гэрээс гарахгүй эрхлэж өнждөг хүн. Гэтэл тэр удаа өөр өө. Ирсэн оройгоо л дахиад алга болчихлоо. Хүний бичиг баримт хүргэж өгнө гэнэ. Нөгөө ядарсан хүн чинь өглөө зургаан цагт орж ирлээ.

Намайгаа бол “Чи минь битгий санаа зов. Энэ хүүхнээс мөнгөө аваад, ажлаа дуусгаад л болоо” гэж тайвшруулаад л. Гэвч яг үнэндээ зүв зүгээр биш байгааг зөн совингоороо мэдрээд л байлаа. Хувцас хунар, гадаад үзэмжиндээ санаа тавиад л, гоо сайханд хүртэл ороод л. Ингээд ажил нь дуусч, нөгөө хүүхэн гадаад руугаа явах боллоо. Тэр шөнөө дахиад л алга болчихлоо. Үүрээр орж ирлээ. Ачаа бараагаа янзлахад нь тусалсан гэнэ.

Миний аз болоход тэр хүүхэн нь үнэхээр гадаад явчихлаа. Түүнийг явснаас хойш нөхөр маань сэтгэл нь гэгэлзээд нэг л биш ээ. Тэр хүүхэн ажлыг нь бүтээж өгсөнд нь талархаж, нөхрийг маань өөрийн байдаг улс руу аялуулъя, визийг чинь гаргаад өгье, чи гэр бүлтэй, хүүхэдтэй юм чинь чиний виз асуудалгүй гарна гэх мэтчилэн нилээд олон сар хоргоолоо.

Надад болохоор газар үзээд ирэхэд юу нь болохгүй байх вэ дээ гэх мэт. Нөхөр маань ч сэтгэл нь хоёрдоод, явмаар ч юм шиг нэг хэсэгтээ л байж ядсан. Зан ааш нь хувираад л, юм л бол хүн амьтантай маргаж муудалцах гээд л. Тэр бухимдлаа бараг хүн зодож гаргасан тал ч бий.

Тэр хүүхэнтэй уулзаж байхдаа намайг хаанаа хийгээд мартчихсан юм бол гэж бодохоос, надад баригдчихвал яана гэж бодож байсан болов уу гэж бодохоос л дотор арзагнана. Хэрэлдмээр санагдана. Зүгээр үлдээж болохгүй, хариугаа авмаар санагдана. Тэр үед өөрийгөө ямар байсныг одоо санахад элий балай амьтан байсан шиг л санагддаг юм. Одоо бол би тайвширчихжээ.

Их ч сургамж авч. Заримдаа бодолд орж ирсэн ч тэгтлээ сэтгэлийг өвтгөхөө больчихож. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэж үнэн юм билээ. Заримдаа бид хоёр тэр тухай ярилцдаг, гэхдээ нөхөр маань өөрийнхөө бурууг ойлгож, түүндээ надаас байнга уучлал эрж байгаа нь надад мэдрэгддэг.

Хүн өөрийгөө сургадаг юм билээ. Надад хичнээн хэцүү байсныг одоо эргээд бодоход юу ч гэмээр юм, үгээр тайлбарлахад бэрх байна. Үе үехэн нөхрөө хараад “тэгж байсан шүү дээ” гэсэн бодол зурсхийн орж ирдэг л юм. Тэр үед “Нэгэнт болчихсон зүйлийг эргүүлж чадахгүйгээс хойш ач холбогдол өгөх хэрэг алга.

Мартах хэрэгтэй. Эцсийн эцэст би ялсан шүү дээ” гэж бодож, муу муухайг үлдэн хөөдөг болсон. Зовлонг даван туулж, аз жаргалаа ахин хүнд алдаж болохгүй гэдгээ ойлгосон. Тэр эмэгтэй миний амьдралд хар мөрөө үлдээсэн ч цаашдын амьдралд минь сүүдрээ тусгаад явахыг би зөвшөөрөхгүй.

Тиймээс мартах, уучлах хэрэгтэй байсан юм. Сэтгэл улам хөнгөн, амар амгалан болдог юм. Ийм зүйл тохиолдсон нь амьдралыг улам сонирхолтой болгосон ч юм шиг, нөхөртөө хичнээн их хайртайгаа, тэр хүн надад хичнээн их хэрэгтэй болохыг ойлгуулах шиг.

Тийм болохоор би заримдаа тэр хүүхэнд талархдаг юм. Тэр явдлаас хойш бид хоёрын харилцаа дахин шинээр эхлэх шиг, секс хүртэл улам амттай болчих шиг санагдсан.

Ням гариг сэтгүүл

8 Comments

  1. Uka says:

    Энэ нилээн дээр Нар.мн дээр байсан захиа байна. Зохиомол түүх юм уу хаашаа юм.

  2. secret says:

    залуухан эр сэксийн хамтрагч хайж байвал миний мэссэнжэрт орж ирнуу rich_zuuchlagch@yahoo.com zuuchalj ugnuu tatlaa tytlee bhgyigeer hiine urgun songolttoi

  3. XoXo says:

    Би л лав эвлэрч чадаxгүй… Xамтдаа босгосон амидралаа ингэж нураана гэдэг бол аймшиг… Xэрвээ эмэгтэй xүн араар ни тависан бол бүр насны юм боно биз гэж бодож бна…

  4. Joker says:

    Маргад нээрээ яг үнэн бичсэн байхаа

  5. ho ho says:

    hehe margad bvvvr ewlertsen baih shiw dee…

  6. margad says:

    танай нөхөр ухамсартай юм бна. манай нөхөр бол үгүй шүү. хэчнээн баригдсан ч гандан буурахгүй явалддаг шүү. би одоо явалдсан хүүхнийх н тоог алджээ…

  7. Dondogbaatar says:

    Минийхтэй төстэй амьдрал байна. Тухайн үед сэтгэлийн хөөрлөөр яаран салсан бол өдийд хэн хэнд нь хэцүү байгаа. Цаг хугацаа, дээр нь үр хүүхэдтэй байна гэдэг сэтгэлийн ямар ч шархыг анагаадаг, буруутай хүн нь ч ойлгож ухаарах боломж олгодог. Чиний амьдралаас олон хүн сургамж аваасай гэж хүсэх байна даа!

  8. hor says:

    заримдаа иймэрхүү зуйл санаанд буудаг л юм ,хаая эхнэрүүдэд гэж хэлхэд хааяа хааяахан нөхрөө чөлөөлж үзээрэй тэгвэл эргээд сайхан мэдрэмж шинэ хүсэл , хардалт хайр бугд л зэрэг илэрч ямар хэмжээнд та 2 -н сэтгэл байгааг мэдэж болохийн …хэрвээ эхнэртээ хайртай бол нөхрүүд хэзээ ч салж явдаггүйл юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.