Тайландад л бага насны охид биеэ үнэлдэг

Саявтархан Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага хамтран нэгэн том судалгаа хийжээ. “Биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн судалгаа” гэсэн нэртэй. Уг нь нууцлаад байхаар судалгаа биш ч, дарга даамалд нь хүрч байж олж авлаа. Их сайн хийгдсэн судалгаа юм. Нууцлаад байсан зүйл нь хэдэн хүний нэр бичигдсэн болохоор тэр гэсэн. Гэхдээ тэдгээр нэр тухайн “хүн наймаалагч”-дын жинхэнэ нэр нь биш, тухайн хүрээнийхэн дотроо ашигладаг нууц нэр, хоч л юм байна лээ. Тухайлбал Бүргэд, Сорвит, Барзаак…, Бүдүүн…, Шулга…, Бялзуухай, 49… гэх мэтээр бичигдэж. Хууль бус үйлдэл хийж, бага насны охидыг бузарлаж буй эдгээр этгээдүүдийн нэр хүндийг хамгаалах уу? цаана нь эхийнхээ өврөөс гараагүй шахам насандаа бусдад хүчиндүүлж, бузарлуулж, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон охид хүүхдүүдийг татаж авах уу гэдэг их л зөрүүтэй асуудал буй заа. Судалгаанд хамрагдсан охидын ихэнх нь зодуулж, хүчиндүүлж, дарамтлуулан хүчээр биеэ үнэлдэг болохоо хэлсэн байна. Бэлгийн мөлжлөг гэж үүнийг нэрлэдэг юм байна.

СУДАЛГААГ НЭГ НЬ СОНИРХУУЛААД НӨГӨӨ НЬ СОНИРХООД ӨНГӨРЧ БОЛОМГҮЙ

Судалгаагаар нийт 4683 биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхэд хамрагдсан байна. Гадаадад хичнээн ч охид ийнхүү худалдаалагдаж явааг бүү мэд. Зөвхөн нийслэлийн найман дүүрэгт л 4.6 мянган биеэ үнэлэгч “ажилладаг” байх нь. Ихэнх нь буюу 31.5 хувь нь Баянгол дүүрэгт байдаг гэнэ. Мэдээж олонхи нь 18-24 насны залуус. Дан охид бүсгүйчүүд биеэ үнэлдэг гэж ойлгодог тал бий. Гэтэл судалгаагаар 18-20 насны эрэгтэйчүүд ч “үнэлдэг” болох нь тогтоогджээ. Хамгийн аймшигтай нь биөэ үнэлэгчдийн дотор 13-16 насны охид цөөнгүй орсон байна. Боловсролгүй, ажилгүй хүмүүс л энэ замыг сонгодог гэсэн тайлбар явж байдаг даа. Амьдрахын эрхээр хэмээн зөвтгөхийг яана. Тэгсэн бүр эсрэг дүн гарчихаж. Судлагдсан 4.6 мянгын бараг 90 хувь нь бүрэн дунд ба дээд боловсролтой, тэр ч бүү хэл магистр зэрэгтэй биеэ үнэлэгч ч байна. Сургуульд суралцдаг биеэ үнэлэгчдийн 79 хувь нь их, дээд сургуульд, 13.2 хувь нь коллежид, 7.8 хувь нь техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагсад байгаа нь анхаарал татна. Биеэ үнэлэх явдал өмнөх нийгмээс дамжин ирснийг батлах үзүүлэлт ч харагдана. Тал хувь нь 1-3 жил биеэ үнэлж байгаа бол зарим нь 26 дахь жилдээ гэж хариулсан байна. 4.6 мянгын 680 гаруй нь 14 наснаасаа эхэлсэн гэх нь цочирдмоор. Ийнхүү уг судалгаанаас манай өнөөдрийн нийгмийн олон гаж үзэгдэл болон хууль бус үйлдэл, залуу үеийнхний нэгээхэн хэсгийн дүр төрхийг харж болохоор. Нэг биеэ үнэлэгч өдөрт дунджаар гурван хүнд үйлчилдэг гэнэ. 15 настай хүүхдээс эхлээд 80 настай өвгөн хүртэл худалдаж авдаг тухай бүртгэгджээ. Гадныхан цөөнгүй үйлчлүүлдэг гэснээс бараг гуравны нэг нь Хятадууд, дараа нь Солонгосчууд байдаг аж. Судлах нэг хэрэг. Дараа нь яах вэ.

Олхонууд ШААБАР
“Өдрийн сонин”

8 Comments

  1. billion says:

    арай дэндүү тоо бнаааа…хичнээн биеэ үнэлэгч бдаг гэчвээ….тээд бүр зөвхөн судалгаанд орсон ни….тгвэл цаана ни судалгаанд ороогуй хичнээн бга бол ооо…tooooo much

  2. saruul says:

    үнxээр аймар юмаа миний монгол оxидоо xаана нууx вэ айн амидрал гэдэг бол үнxээр xэцүү юумаа

  3. bi says:

    хүүе эхнэр олдохгүй балай юм боллоо нэг арга хэмжээ авахгүй бол

  4. ARmor says:

    зуэр нэг газар тогооч зуугч угаагч гэд болохгүй му тийм л хэтсүү н бол болжийшдэ бусад ни болоол бншд та нар яагаад болдгуйн заавал наад нэг нухээрээ монго олох ни чухалуу янхануудаа

  5. ... says:

    энэ гарчиг яриа 2-н юр авцалдахгүй байна шүү амдинаа

  6. darjaa says:

    ирээдүй, хань ижил, хайр дурлал, сексийн ханамж үр хүүхэд л хэцүү юм даа

  7. zochin says:

    яанаа тэгэж олсон мөнгөөр авсан хоол ни хоолойг ни давдаг болов уу? ажил хийхгүй амар аргаар мөнгө олоод ходоодоо дүүргэдэг л юм байгаа биз,дананч тэр дох чини замбараагаа алдлаа шүү дээ.

  8. emegtei says:

    zarim n amidraliin erheer biee uneldeg bhoo,.. amidral saihan bsan bol iimerhuu yvdal baga bh bsan biz

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.