Хийсвэрээр заавал гуравхан удаа төрөх ёстой юмуу – Яагаад???

Сайнуу энэ өдрийн мэнд. Би одоо 30 настай 4 сартай жирэмсэн би урьд нь хоёр удаа хийсвэрээр төрсөн одоо дахиад л хийсвэрээр төрөх байх намайг 2 дах хүүхдээ гаргаж байхад 3 удаа л төрж болно гэж байсан тухайн хүн өөрөө л хүсэж байвал үр хүүхдээ тэжээх чадвартай л бол яагаад тэрнээс олон төрж болдоггүй юм бол би дахиад хүүхэд гаргах хүсэлтэй. Надад ямар ч өвдөж зовдог зүйл архаг өвчин байхгүй миний анхны хүүхдийг бүтэлттэй гээд хийсвэр хийсэн, дараагийнхийг нь эхнийх нь хийсвэр болохоор хийсвэрт орох ёстой гээд л кесар хийсэн түүнээс надад ямар нэг асууудал байхгүй. Энэ талаар мэдэх хүмүүс байвал надад туслаарай таньж мэддэг эмч байвал хэлээрэй та нартаа маш их баярлана шүү. Учир нь би 2 дахь хүүхэдээ алдчихсан юмаа би 3 хүүхэдтэй болмоор байна.

секс.мн дээр ирсэн захидал

14 Comments

  1. hongor says:

    болноо болноо итгэ манай 3 лаа 1 жилийн зайтай кэсарэ хийлгэсэн 3н дах дээр айж бсн 4 болноо итгэ

  2. SOLONGOS says:

    СОЛОНГОС.д хийсвэрээр дээд тал н 4 удаа төрж болно гэж солонгос эмч хэлж бсан
    би бас төрөх болгондоо хийсвэр хийлгэдэг солонгосд 2дахи хүүхэдээ түрүүлсэн л дээ тэгхэд эмч маани 4удаа хийсвэр хийж болно гэсэн

  3. busgui says:

    sainuu ehniih chin kacer bsanch singapurt law 4000 dollaraar dooguur ni toruulj ogdog yum baileee.bolomj baiwal tegej torwol.sawiig chin zusej bgaam chin ymar olig bahwdee.bich ehniihee huuhdiig kacer hagalgaagaar toruulsen.daraagiinhaa olon jiliindaraal gargay gej bodoj baigaa.

  4. bolor says:

    би бас барууний нэг оронд амдардаг2хүүхэд төрүүлсэн2үүлаа хийсвэр хагалгаа хийлгэж төрсөн гэхдээ2дах хүүхдээ 5жилийн зайтай гаргахад өөрөө төрж болно гэж эмч хэлсэн би өөрөө төрөх санаа байсан ч их том хүүхэд бн гээд хагалгаа хийлгэсэн энд ээж ни эрүүл бол заавал 2,..3дах хүүхдээ хагалгаа хийлгэж төр гэхгүй юм бнлээ

  5. Бүсгүй says:

    Хоорондоо зайтай бол өөрөө төрж болдог юм штэ. Мэдлэгтэй сайн эмчид үзүүлээ. Кисерво хүсэх юм биш шүү. Эхэд ч хүүхдэд ч байгалийн бус сөрөг үр дагавар олон учраас эрсдэлтэй.

  6. Emch says:

    кесарово сечение буюу мэс заслын аргаар төрөxөд тооны xязгаар гэж байxгүй. Үндсэн шалгуур ни xагалгаа xийсэний дараа шарx анxдагчаар ямар нэгэн xүндрэлгүй эдгэсэн байx ёстой. Xэрэв ямар нэгэн xүндрэл гараагүй бол (шарx боxирдоx, үрэвсэx гэx мэт) дараа дараагийн төрөлтөт xагалгаа xийж болно.
    Миний мэдэx нэг xүн 6н удаа төрсөн бөгөөд бүгд мэс заслаар төрсөн.

    Тиймээс санаа бүү зов. Эмчээсээ зөвлөгөө аваад, өөрийн саналаа xэлээд, xэд л бол xэдэн xүүxэдтэй болж болно. Амжилт xүсэе.

  7. lady says:

    iim asuultiig emchees l asuusan deer bhdaa. chi uuruu sain bodood uzeech. endees ugsun hunii zuvluguug dagaj chi jiremslehgui bizdee.

  8. cherry says:

    minii medhiin 1 hun lav ehleed hiisvereer tursun .daraa n dooguuraa tursun gesen.gehdee chinii huvid 2 udaa hiisver hiilgesen yum bol .odoo hiisvereer turuh n gartsaagui yum bna.dahiad huuhedtei boloh demii bhaa biyee bodoh heregtei!

  9. enjee says:

    би барууний нэг оронд байдаг. энд эхний хуухдээ хийсвэрээр дараагийнх нь жирийн жамаараа суулийнхийг нь ч бас жамаараа л төрж болно гэсэн. бас хуссэнээрээ төрж болно гэж байсан. харин өөр газар ямар байдгийг мэдэхгүй юмаа

  10. kk says:

    Эмэгтэй хүний сав ямар төмөр бишдээ, өөрөө бодоод үзээч, жирэмслээд хүүхэд чин томрохоор олон дахин зүсэгдсэн савны булчинд үүссэн сорви ни эрүүл савны булчин шиг тэлэх чадвараа алдсан , тэгээд урагдах боломж ни өндөр. Цус алдах , төрөөгүй хүүхэд чин савнаааа гарч гэдэс рүү орох , эмнэлэг рүү хурдан очих боломжгуй бол тэгээд 2 уулаа л бака болно шүүдээ

  11. Жагаа says:

    Ураг нь усан шингэн бүхий орчинд өсч торнидог бөгөөд тэр шингэн орчин нь гадна талаараа хальсан бүрхүүлтэй. Үүнийг бид ихэс гэж нэрлэдэг. Ихэс нь савны хананы гадаргуунд /савны хана нь хэд хэдэн давхаргаас бүрддэг/ бэхлэгддэг. Гэтэл олон дахин кесарево хагалгаа хийлгэхээр ихэс нь савны хананы гадаргуунд биш, савны хананы нэлээд гүн бэхлэгдэж, төрөх үед ихэсийг савнаас салгахад маш их цус алдаж, эхчүүд амиа алдах явдал гардаг.

    Мөн анхныхаа хүүхдийг кесарево хагалгаагаар төрүүлсэн эмэгтэйчүүдийн дунд дараагийн жирэмслэлтийн үеэр ураг нь буруу байрлалтай байх, умай урагдах, хугацаанаасаа өмнө төрөх, урагийн жин байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байх, амьгүй ураг төрөх эрсдэл их гардаг. Ер нь кесарево хагалгаа олон хийлгэх тусам л янз бүрийн эрсдэл улам л нэмэгдэнэ гэсэн үг. Иймд аль болох байгалийнхаа жамаар төрөхийг хичээх хэрэгтэй. Элдэв хүндрэлтэй, хавсарсан өвчтэй эхчүүд доогуураа төрж чадахгүй тохиолдолд харин кесарево хийлгэхээс өөр аргагүй л дээ.

  12. DOrj says:

    Эр ни зугээр жамаараа торохгуй ягаад хийсвэр хийлгэээд байдгийн бэ?

  13. 111 says:

    энэ ч асуух зөб газар нь гэж бодохгүй л байна. эмчээс асуу. эмчийн үгийг дагасан нь дээр кк…

  14. Зөвлөх үйлчилгээ says:

    Угаасаа анагаах ухаанаар тийм байдаг юм. 3 дахь тээлт чинь ч бас их эрсдэлтэй. Сав чинь зүсэгдсэн хэсгээрээ язрах аюултай байхгүй юу. Маш болгоомжтой байхыг зөвлөе. Бас тэгээд эмчээсээ сайн асуу. Эндээс ийм юм асуух хэрэггүй. Наадах чинь цэвэр эмчийн мэдэх асуудал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.