Цэвэршилт явагдах үед элдэв эм уух хэрэггүй!

Ихэвчлэн 45-50 насны хооронд эмэгтэйчүүдийн цэвэршилт явагддаг. Энэ үед сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, уур уцаартай болох, амархан ядрах, халуу оргих, хөлс цутгах гэх мэтийн шинж тэмдгүүд илрэх бөгөөд энэ нь цэвэршилтийн үе эхэлж байгаагийн дохио юм. Үүнээс айж эм тан уух хэрэггүй. Хоёр жил орчмын дараа сарын тэмдэг бүрмөсөн зогсоно. Явц дунд сарын тэмдэг хааяа нэг үзэгдэх нь бий.

-Цэвэршилтийн үед эмэгтэйчүүд ариун цэврийн дүрэм журмыг мөрдөх, зөв хэв маягаар амьдрах нь чухал юм.

-Кофе, хэт өтгөн байхуу цай, спиртийн төрлийн ундаа, амттан, өтгөн шөл зэргээс татгалз.

-Эмэгтэй хүн тамхи татах нь цэвэршил зам ёсоор явагдахад муугаар нөлөөлдөг.

-Ой модоор зугаалах,

-Цэвэр агаарт байх,

-Ходоодны хэвийн ажиллагааг хангах нь маш чухал,

-Стресс, бухимдалд орохгүй байх нөхцөлийг бүрдүүл.

-Энэ үед ялангуяа цустай ялгадас, шингэн зүйл гарч байвал яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

-Цагаан юм цусархаг ялгарал гарахгүй байсан ч савны хорт хавдраас сэргийлэхийн тулд эмчийн хяналтанд байх нь зөв.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.