Яагаад…

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би та бүхэнтэй жоохон ч гэсэн сэтгэлээ хуваалцах гэсийн. Би одоо 25 настай. Өдрөөр нь ажилаа хийж оройгоор нь сурдаг. Өдий наслахдаа залуу насны жаргалыг мэдэрсэнгүй. Ээж минь өрх толгойлсон өвчтэй учраас би л ар гэрээ авч явсаар өдийг хүрлээ. Гэхдээ би энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. 2 жилийн өмнө би нэгэн сайхан залуутай учирсан юм. Бид 2 үерхэж цагийг сайхан өнгөрүүлж, хөдөө гадаа зугаалж үнэхээр сайхан байсан. Би түүнийгээ маш сайн хүн надад 100 хувь хайртай гэж бүх л зүрх сэтгэл хайраа түүндээ өгсөн. Өглөө ажилдаа явахад нь хоол хийж өгч орой ирэхэд нь халуун дулаан хайраа түүнийгээ угтан авдаг байлаа. Ингэж явсаар би жирэмсэн болсон. Жирэмсэн болсон гэдгээ түүндээ хэлэхдээ би баярын нулимс унаган байж хэлсэн. Гэхдээ би л уйлсан болохоос тэр уйлаагүй ээ. Нэгэн өдөр нөхөр маань шоудаад шөнө 4 цагт ирсэн. Нилээн юм уучихсан байсан. Хамгийн гол нь утсаа авахгүй алга болсон болохоор би их бухимдаж байсан. Харин шөнө надтай унтахыг хүссэн. Харин би эсэргүүцсэн боловч дийлээгүй. Өглөө нь миний ус гарч эмнэлэг явсан боловч оройтсон байсан. Тэгээд би 6 сартай хүүхдээ алдсан. Төрөхөд 3 сар дутуу хэвлийд минь бийсан үр минь миний төрсөн өдрөөр надаас яваад өгсөн.

Гэхдээ би нөхрийгөө өөрийгөө буруутгах байх гэж бодоод чи хүүхдээ архины халуунаас болоод алсан шүү гэдгийг хэлээгүй ээ. Би түүндээ хайртай юм чинь яаж ч буруутгах билээ дээ. Харин 2 сарын дараа нөхрийн минь талаас хүмүүс ирж бэр гуйсан. Үнэхээр түүнтэйгээ сууна гэдэг бат итгэл надад төрсөн. Харин сарын дараа амьдрал минь орвонгоороо эргэсэн. Бид 2 огт хэрэлдэж байгаагүй. Нөхөр минь хөдөө гадаа их явдаг. Бараг гэртээ байдаггүй. Хотод байсан ч дандаа л ажил ажил гээд явчихдаг. Би ч түүнийгээ олгохыг маш их хичээсндээ. Гэхдээ нэг өдөр хөдөө байхдаа надад хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Хүүхэд нь одоо сургуульд орох гэж байгаагаа хэлсэн. Гэхдээ ээжтэй өөр хүнтэй суучихсан юм байна лээ л дээ. Надад маш хэцүү байсан. Анхнаасаа хэлчихсэн бол арай л сэтгэлийн бэлтгэлтэй байх байсан. Гэхдээ би энэ бүхнийг тэвчээд гарна хүүхдийх нь ээж болоход бэлэн байна гэж бодсон. Нөхөр минь хөдөөнөөс ирэхэд нь би нэг ч хэрэлдээгүй. Яг л урдныхаараа байсан. Гэхдээ нэг хоноод ахиад л хөдөө хэдэн сар байна гээд бүх хувцасаа аваад явсан гэхдээ тэр хөдөө яваагүй аав ээж хоёр дээрээ очсон байсан. Би мэдээд үхэхээс наагуур байсан ч одоо хүртэл түүнийгээ ирэх байх гэж найдсаар л сууна даа. Хүн яагаад ийм хатуу сэтгэлтэй болчихдог байнаа. Хүүхдээ алдаад удаагүй байгаа нялх биетэй ханиа хаяаад явна гэдэг баж болно гэжүү. Шонхор шувуу хүртэл бие биеэнгүйгээрээ амьдарч чадахгүй хичнээн жил болсон хань ижил дээрээ нисээд ирдэг гэсэн. Амьтнаас дор хүнийг юу ч гэлтэй билээ.

Намайг яагаад ийм их сэтгэлийн зовлонд унагаад явсаныг бодоод бодоод олохгүй байна. Би байнга өөрөөсөө яагаад гэж асуудаг. Эмэгтэй хүн нөхөртэй болоод бүхнээ түүнд зориулдаг нь буруу юм гэжүү. Яагаад…

секс.мн дээр ирсэн захидал

19 Comments

  1. Shuuder says:

    сайн байна уу. Анх удаа энэ сайтад сэтгэгдлээ бичиж байна. Надад иймэрхүү зүйл тохиолдсон. Одоо хүртэл би энэ байдлаасаа гарч чадахгүй байна. Хайртай гэж хэлсэн үгэнд нь итгэж сууя гэж хэлж байхад нь удахгүй хүүхэдтэй болно доо гээд л ямар их аз жаргалтай байсан юм бэ. Гэтэл нэг өдөр би ганцаараа баймаар байна гээд яваад өгсөн. уулзаад хэлж болно ш д гэтэл үгүй гэж зугтаагаад сар болсон. Дараа нь би уулзсан гэтэл өмнөх эхнэр хүүхдээ санаад хүнтэй суух бэлтгэлгүй байсан мөртлөө намайг сууя гэж хэлсэндээ бантаад… би одоо хүртэл хайртай гэхдээ би нэг л зүйл мэдэрдэг юм. энэ хүнтэй суусан ч гэсэн нэг л өдөр ахиад ингээд яваад өгнө гэдгийг нь тийм ч учраас одоо тэрнээс сайн сайхан юм хүлээхгүй байгаа. Ажил дээрээ бараг л орой болтол сууж өглөө босоод л ирээд цаг хугацаа иймэрхүү л өнгөрч байна даа надад өгөх зөвлөгөөг ч юмуу би яах ёстойгоо маш сайн мэдэж байгаа ч гэсэн сэтгэл уйлдаг л юм. Гэхдээ амьдрал өмнө минь байна Надад түүнээс илүү сайн хүн тааралдана бурхан муу хүнээс намайг хамгаалж байгаа байх гэж бодож байгаа д

  2. chamd says:

    мини найз наад залуугаа хая за ю
    чамд л гэж хэлхэд чини амидралд гарч ирсэн гай бна шд наадах чэйн

  3. gunig says:

    ç¿ãýýð ë íîâø áàéíà íààäàõ ÷èíü ñàëæ ¿ç

  4. zaya says:

    ымар хуний унэргүй тэнг залуу вэ хэтсүү байгаа ч зугээр л мартахийг хичээ хатуухан хэлэхэд тийм ымнуу хуухэд олигтой ым гархгуй бсан ум хуухэдгүй улдсэндээ баурла ок

  5. SEA says:

    Би эрэгтэй хүн. Би монгол эмэгтэйчүүдэдээ бүгэдэд нь хайртай. Би хэн нэгэн зовж байгааг хараад тэвчидэггүй. Хүмүүс яагаад амьдралыг зохиосон шиг зохиож чададгүй юм бол. Би хүн болгоныг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Чамайг ч бас. Чаддаг бол би бүгдийг нь жаргалтай байлгах юмсан. Гэхдээ би ганц. Өөрийгөө хувааж чадахгүй лдээ. Би нэг л хүнийг хайрлана. Нэг л удаа аз жаргалыг мэдрэнэ. Надад илүү зүйл хэрэггүй. Нэг л амьдарж байна. Би үнэн ч байхыг эрхэмлэдэг. Би үнэн ч байхад миний хайртай хүн тийм л байх болно. Би хүнийг байралж чаддаг хүн олон байгаасай гэж л хүсэхээс өөр юу ч хийж чадахгүй юм да. Гэхдээ удахгүй сайн сайхан зүйл ирнээ. Итгээрэй. Чамд маш том ирээдүй байгаа. Чамайг аз жаргал хүлээж байгаа. амжилт хүсье….

  6. bолд says:

    чамаас л болж хүүхдээс болж бөөн хэрүүл болж эхлээд хүүхдийг нь жаахан ч гэсэн хайрла яагаад заавал хүүхэдтэй хоноцын шээстэй хүүхнүүдтэй эрчүүд суугаад хүүхэдтэй эрчүүдтэй хүүхнүүд сууж болдоггүй юум эрчүүдийн хүүхэд харин ч хоноцых биш байх шүү

  7. zulaa says:

    ухаан муутай эрчүүд энэ хорвоод олон бх юмаа тээ жоохон ухаантай байлдаа эрчүүдэээ….

  8. Sооgii says:

    Битгий гунь бүсгүй минь нас чинь залуу байна. Ганц олдох амьдаралд амьдарсан шиг амьдар. Сайн хүнтэй учирна аа. Ирээдүйгээ инээж угт. Урьдных нь эхнэр болохгүй болоод салсан байгаа биз. Миний дүү ахиж хүнтэй дотносох юм бол урьд нь хүнтэй сууж байсан хүнтэй битгий холбогдоорой тэд чинь новш байдаг юм…

  9. БААГИИ says:

    АЗГҮИ Л БАИНА АНХНААСАА ЧАМАИГ ТҮР ЗУУР Л АШИГЛАЖ БАИЖ ХЭЗЭЭ Ч ЧАМД ХАНЬ БОЛОХГҮИ ХҮЛЭЭХ Ч ХЭРЭГГҮИ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ЧАМ ДЭЭР ИРВЭЛ ТҮР ЗУУР Л ӨӨРИИГӨӨ ЗУГААЦУУЛАХ ГЭЖ ИРНЭ ТЭРНЭЭС ЧАМТАИ СУУНА ЭНЭЭ ТЭРЭЭ ОГТХОН Ч БАИХГҮИ ЭРТХЭН ӨӨРИИГӨӨ БОД ДАХИЖ БИТГИИ УУЛЗ

  10. Jagaa says:

    Жаахан тсаг хугатсаа л хэрэгтэй, тэвчдээ, харин дахиж наадах шигээ шимэгчтэй учирч болохгуй шү!

  11. zak says:

    заз ойлголоо доо …монголын олонхи ээмэгтэйчүүд иймэрхүү л байдал д байгаа даа …

  12. tuulmaa says:

    yagaad … yagaad l gene. yagaad gevel ter chamd hairgui l um bna.omnoh amidralaasaa salj chadahgui bgaa hun bna. chamaig omnoh amidralaa martah heregsel bolgoj bna.

  13. Harin tiime says:

    Harin tiime emegtei hvn er hvnd yagaad bvhne zoriulj boldoggvi ymbe?, yagaad hairlaad bhad holdood ywdag ym be? Nadad ch bas tulgarch bsn l asuult bn. Yawanda martagdanadaa ter teneg zaluu chin.

  14. darjaa says:

    Чи зүгээр ХАНИА хайсан байна. Цаадах нь алдаж онож үзсэн хүн дахиж АЛДАХААС айж байна. Түүнд үерхэл дурлал шохоорхол л хэрэгтэй.Хань болох хүнээ ЯМАР амархан сонгодог юм бэ зарим охид

  15. Anu says:

    Яасан тэнэг залуу вэ. Битгий сэтгэлээр уна. Хэзээ нэгэн өдөр сайн хүнтэй учрах болно

  16. Buram says:

    hayachee yundaa huleegeed suugaad bgaan iim zaluuhan huuhen baij araichdee ingej amidraad bhdaa yahav. tsoglog bai busgui min. yundaa gunij gutardagiin.
    uruulaan bud busgui min
    Unaj doroi buu yv
    Nas bol tsaasan deer bichdeg too yum
    Nambarhaj buu suid bol
    Husseneeree amidar busgui min
    Huleej tsuhursun bol hay
    Goo saihan yv busgui min
    Gologdoj bish shilj amidar busgui min
    Gadsan usgiitei gangan shaahai
    Garhi goel bugdeen zuu
    Saihan uner biedeen shingeej
    Salhi taluulan ineemseglej yv
    Salah hagatsliin duu buu ayla busgui min
    Sarnii goo gunj met ineemseglej amidar…

  17. Hongoroo says:

    Хүн үнэхээр ханьдаа хайртай бол ямар ч их ажилтай байсан тодорхой хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Наад залуу чинь зүгээр л чамтай хамт байж цаг нөхцөөж байсан юм байна. Яахав эхэндээ чамд сайн байсан байж болох юм. одоо наад хүнээ март, магадгүй хогийн шаар гэдгийг нь хэвлийд байсан үр чинь мэдрээд хорвоод мэндлэх өдрөө хойшлуулсан ч юм билүү. Өөрийгөө цоглог жавхаалаг аваад явахад зөндөө залуус таарна, тэдэн дундаас сайн сонголтоо хийгээрэй, амжилт.

  18. emma says:

    Наад золбин донжуан залуугаа мартаж уз буу хулээ.Хэзээ ч чамд ханъ болохгуй.
    Дахиад ирэхэд нъ нуур луу нъ нулимаад хөөгөөд явуул.

    Өөрийнхөө жижэг ертөнцөөс эхлээд гарч өргөн уудам хорвоотой танилц.
    Чамтай нохой шиг харъцдаг нохойноос салж хун шиг харъцдаг хунтэй учирахаа бод.
    Өнгөрч одсон өчигдөрөөр бус шив шинэ өөрийнхөө маргаашаар урагшаа тэмүүлж өөрөө өөртөө эзэн болж амъдар.

    Хэрвээ салж чадахгуй зууралдвал насан туршдаа золбин нохойн аясийг харж наана цаана элий балай юм яръсан уймараа авгай болж хувирана.
    За тэгээд заавал нэг болж бутэхгүй хар юмтай зууралдчихаад цавуудуулчихсан юм шиг салж хагацаж чадахгуй зовоод явдаг хумуусийг би лав ойлгодоггуй юм.Өөрийнхөө хувъ тавиланг өөрийн гараар бутээ босго тэмц гэж хэлмээр бна.Залуу хунд төрөл арилжталаа өөрчлөгдөх чянс бнааа бна .амжилт!

  19. Сүрэн says:

    Тийм тэнэг, арилсан дотортой хүмүүсээс эртхэн дээрээ салж байхгүй бол чиний богинохон амьдрал чинь нэг л мэдэхэд тамд өнгөрөөсөн мэт болох байх даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.