Ядаж байхад ахиад жирэмсэн, амьдрах итгэл үнэндээ алдраад байна…

Сайн байна уу би энэ сайт руу олон удаа орж байсан ч өнөөдөр та бүгдтэй сэтгэлээ хуваалцмаар байна. Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юмаа нэг л мэдэхэд нөхөртэйгөө суугаад 6 жилээ үзэж байна би нөхөртэйгөө их амархан танилцаад суусан юм одоо бодоход зангийг нь мэдэж байж суухгүй яав даа гэж бодогддог юм. Би 2005 онд нэгэн супермаркетингд зохион байгуулагч хийдэг байлаа тэгээд 7 хоног ажиллаад 7 хоног амардаг байсан юм. Би ч амралтын 7 хоногоороо урагшаа эрээн явж аар саархан юм авч ирж зардаг байсан юм тэгж яваад нөхөртэйгөө танилцсан юм л даа. Нэг л мэдэхэд бид 2 утсаар ярьдаг болсон байсан юм тэгээд сарын дараа уулзаад тэр цагаас эхлээд л бид 2 салж чадахгүй өдөр болгон уулздаг боллоо… Тэгж байгаад би жирэмсэн болсноо мэдээд хэлтэл манай нөхөр гарга гээд л намайг өргөж гүйхээс бусдыг хийж байсан нь одоо нүдэнд ил харагдаж байна.

Би анхныхаа хүүхдийг 25 настайдаа гаргасан юм тэгээд л миний хар амьдрал эхэлсэн дээ…

Манай нөхөр намайг хуурч байсныг одоо л ухаарч байна одоо багаар бодоход сарын тэн хагасд нь гадуур явж байгаад ирэх юм би 2 хүүхэдтэй бага маань одоо 2 ой гарантай одоо 4 сартай жирэмсэн би яах бэ? Надад энэ 5 жилийн хугацаа яг там байлаа би гэрээс ч гарах эрх байхгүй дандаа гадуур хонож ирдэг байнга л зодож нүдэж гэрээсээ хөөх юм. 2 хүүхдээ аваад их олон хөөгдөж амьдарсан даа.

Тэгээд дээд тал нь 7 хоноод л үхлээ би та 3 гүй байж чадахгүй нь гээд л намайгаа уучил хайрт минь гээд л мсж явуулаад би ч гэж би гуйх тоолонд гүйгээд л очдог сүүлдээ эцэг эхдээ нэр хүндгүй болсон би хүн хөөгөөд байхад гүрийгээд л суугаад байж чадахгүй байсан ым л даа. 5 жил эргэж нийлж салж амьдрах ямар хэцүү гээч 2 хүүхдээ чирээд улаан мөнгөгүй гэрээсээ гараад явдаг байсан саяхан юм шиг санагдаж байсан ч 5 жил ингэж хөөгдөж амьдарч байна. Тэгээд ахиад хүүхэдтэй болохоор гарга гээд л би нөхрийгөө засрах байх гээд л итгээд найдаж байдаг тэгэхэд засрахгүй юм. Одоо 4 сартай жирэмсэн бага хүү маань 2 ой гарантай том маань 5 хүрч байдаг тэгэхдээ нөхөр маань засрахгүй улам л гэртээ ирж хонохгүй дандаа 4-7 хоног гадуур явж байгаад ирдэг би тэр болгонд нь юм хэлэхгүй болохоор давардаг байх л даа. Тэгээд ч засрахгүй болохоор аргаа барах юм одоо бүр шөнө ярьж зүүдлэхдээ хүртэл хөөрхөн охин байна бүдүүн хүүхэн гээд л ярих юм би яах бэ намайг дэндүү гэхэд дэндүү доромжилж байгааг нь мэдсээр байж хүүхдүүдээ бодоод байх юм. Би яах бэ худалч хүнд 7 хоноод л гэрээсээ гадуур хонох боллоо би яавал дээр бэ надад туслаач аргаа барсандаа л ингэж зөвлөгөө авмаар санагдаад байна. Цаашдаа найдах итгэл үнэхээр алдраад байна зодох бол юу ч биш нэвширтээлээ зодуулсан ч би тэсээд л өнгөрдөг. Дандаа уучилдаг миний зүгээс би тэр хүнийг их давраасандаа өөртөө буруу өгдөг ч анхнаасаа занг нь мэдээгүй суусандаа өөрийгөө л буруутгаж байна.

Би хүнд гологдохоор хүүхэн биш л дээ хаана ч гэсэн амьдараад явчихна гэж боддог ч 2 хүүхдээ л бодоод байх юм дээр нь ядаж байхад ахиад жирэмсэн гаргана гээд тээж байдаг яах ч учираа олохгүй байна. Амьдрах итгэл үнэндээ алдраад байдаг салъя гэхээр жирмсэн 2 хүүхэд гээд бодогдох юм их байх юм. Нөхрийн халамжийг маш ихээр үгүйлж байна надад туслаач над шиг надаас хэцүү амьдарч байгаа хүүхнүүд олон боловч над шиг амьдрал туулсан та бүгд надад зөвлөгөө өгөөч?

cekc.mn дээр ирсэн захидал

53 Comments

  1. бибиш says:

    наад хар юм шиг чинь юмны эх эцэг нь хаанахынх вэ завханыхан их балиар завхай авгай хуухдээ хеесен хэруулч новшнууд байдагийн бна лээ. Салсан нь дээрдээ удахгуй толгойгий чинь залгина. Бузарын новшнуудаас холхон байсан нь дээр

  2. надад итгэ says:

    Сал сал бас дахин сал хүүхдээ авхуул тэгээд хүүхдүүдийнхээ төлөө амьдар би одоо 26 настай эмэгтэй миний дүү охин 22 настай бас л эмэгтэй манай ээж намайг 7 дүүг 3 настай байхад бэлэвсэрч үлдсэн тэгээд биднийг хэнээс ч юугаар ч дутаагаагүй миний ээж зүгээр л нэг үйлдвэрийн оёдолчин байсан одоо би төрийн туснай албанд дээгүүр алба хашдаг миний дүү энэ жил их сургууль төгсөнө бидэнд дутах зүйл байдаггүй сайхан амьдардаг чи ч гэсэн миний ээж шиг мундаг эмэгтэй байж чадна наад бузрын нөхрөөсөө салахгүй бол насааараа доромжлуулна шүү хонгор минь

  3. Az jargal says:

    salsan n deer shde! nasaaraa ingej amidarna geju???
    yadaj huuhduudee bodson n deer shde, daramtand usuh aimaar hetsuu bdag shde!
    Herbee tomchuul huuhed yu ch oilgohgui gej boddog bol mash tom enduurch bn shuu!!! Huuhdinhee gegeen ireeduig bodson n deer, bas uuriiguu ch gsn!

  4. aagii says:

    монгол эрчүүд ихэнх ни ийм шдээ .худалч хулгайч ,завхай, арчаагуй ажилгуй архичин гээд тоочих юм бол зондоо юм байгаа.миний мэдэхийн л эргэн тойрний айл амитний ах дуугийн нохрууд ни иймэрхүү дур зураг л харагддаг ,цоохон тооний гайгуй эрчүүд амидарлаа аваад явж байгаа та нар хараад л байгаарай, нийгэм ни ийм арчаагуй болоод хумуусийн ухамсар доройтчихсон юмуу эсвэл гэр булийн хумуужил нолоолдогуу ямартай ч ийм эрчүүд нилээд олон байгаа гэдэгт морийчод ч бэлэн байгаа.монгол сайн залуутай сууна гэдэг бол далайгаас сувд шуурдэхтэй л адил сайн хунтэй суувал жаргана ,муу хунтэй суувал ухэн ухтлээ зовноо гэж ээж мини дандаа хэлдэгсэн ,энэ эмэгтэйд хэлэхэд шууд сал гэж хэлмээр бна ,хун амидраад болоод л явна биэ хаа сэтгэл санаагаараа ингэж хохирч байхаас эртхэн салаад 2 хуухэдтэйгээ тайван сайхан амидрах шиг жаргал хаана бна,хуухдууд чин ааваасаа саллаа гээд ээжийгээ нээх буруутгахгуй дээ.

  5. ada says:

    энэ манай улсын хуулийн тогтолцоо гэж ер нь яагаад эмэгтэйчүүдийн эсрэг байдагийн болоо? боож үхмээр.2 хүүхэдтэй,тэгээд бас гэдсээ чирцэн хүүхэнд очих газар ч байхгүй.нохой юмуу?хайшаа ч юмбэдээ. хүүхэд уг нь хоёр хүний дундаас бүтдэг биздээ?тэгээд яагаад дандаа эмэгтэйчүүд гэж??????????????????????????????????????????

  6. hongor says:

    хуухдээ авахуулж болохгуй шуу.хуухдууд оплон бх тусам томроод дэм дэмэндээ амидрах болно. харин хуухдуудээ тэжээгээд хунээс дутаахгуй авч явж чадна гвл САЛ гэж зоволмоор бн даа

  7. emegtei says:

    салах гээд энийг бичсэн шиг бн …
    хуухдээ авахуулж яахийм бэ… ..болохгуй … 4 сар гэдэг аймаар аюултай… зугээр л чи том хун алж байгаатай адил … тэгээд ч очноон хуухэд гаргасан гээд яагаад хэнд адлагддаг юм … зоригтой салаад амидралаа оорчил .. арга олдоно

  8. emegtei says:

    салах гээд энийг бичсэн шиг бн …
    хуухдээ авахуулж яахийм бэ ..болохгуй … 4 сар гэдэг аймаар аюэлтай… тэгээд ч очноон хуухэд гаргасан гээд адлагддаг ю юм … зоригтой салаад амидралаа оорчил ..

  9. baatar says:

    Би хүнд гологдохоор хүүхэн биш л дээ хаана ч гэсэн амьдараад явчихна гэж боддог ГЭНҮҮ ТЭГЭЭД НААД БАЛИАР ЗАСРАШГҮЙ ЮМНААСАА САЛААЧ, ЭРТХЭН ХҮН ШИГ АМЬДРААЧ, ЗАЛУУ НАСНЫХАА ХАЙРАН 5 ЖИЛИЙГ ДЭНДҮҮ МУУХАЙ ӨНГӨРӨӨЖ ДЭЭ. 2 ХҮҮХДЭЭ БОДДОГ ЮМ БОЛ САЛСАН НЬ ДЭЭР. ХҮҮХЭД АЮУЛГҮЙ ЭРҮҮЛ ОРЧИНД ӨСӨЖ ХҮМҮҮЖИХ ЁСТОЙ.

    ЧИ ТЭНЭГ БОЛ 15 ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ ХАР ЮМАА ЗАСРАХ БОЛУУ ГЭЭД ХҮЛЭЭГЭЭД, ХҮҮХДҮҮД ЧИНЬ ЭРЭГТЭЙ БОЛ ХҮҮХДИЙН КОЛОНИД, ЭМЭГТЭЙ БОЛ ЯНХАН Л БОЛЧИХСОН, ЧИ ӨӨРӨӨ УНАДАГ ТАТДАГ АРХИЧИН АВГАЙ БОЛОХ БАЙХ ДАА
    ЧИНИЙ НӨХӨР ЧАМД ИЙМ Л ИРЭЭДҮЙГ ӨГНӨ,

    ТИЙМ БОЛОХООР ЭРХТЭН САЛЖ ХҮҮХДҮҮДДЭЭ САЙН САЙХНЫГ ӨГ.

  10. angel says:

    Салсан нь дээрээ. Хүүхдүүдээ бодоод салахгүй биш харин ч хүүхдүүдээ бодоод сал. Тийм эцгийн гараар хүмүүжсэн хүүхдүүд яг л эцэг шигээ болно. Хэдэн жилийн дараа чиний хүүхдүүд өөр нэг эмэгтэйг ингээд зовооно. Тийм харгис хэрцгий завхай хүмүүжил хүүхдүүдэд чинь хэрэггүй биз дээ Тиймээс салаад хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлээрэй. Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнэтэйг мэдэрч сайхан амьдрах ёстой шүү дээ. ялангуяа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл. Хэдийгээр нүгэл ч гэсэн гэдсэндэх хүүхдээ авхуулсан нь дээр байхаа…

  11. zaya says:

    Үнэндээ ааваа гээд бүлтэлзээд байгаа хүүхдүүдээ аваад сална гэхэд хэцүү л дээ. Хэдийгээр чи биеэ аваад явж чадна гэж байгаа ч гэсэн олсон жаахан юм чинь хүүхдүүдийн чинь хоол унд, хувцас гээд л арай ядан хүрнэ. дээр н чи жирэмсэн байгаа юм чинь юун ажиллах, мөнгө олох. Хүүхэд чинь гараад ирвэл бүүр ч асуудал нэмэгдэнэ. Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл салах гэж битгий яар. сална гэдэг нэг өдрийн за бүр нэг цагийн л асуудал. Тийм болохоор салтлаа арга бүрийг хэрэглэ. Тэр залуугаа гэртээ эзгүйд н гэрийхнийг нь гэртээ хонуулж бай. Тэр хүн гэртээ тогтдоггүй гэдгийг нь тэднийхэн мэдэж байг. хүүхдүүдээ үе үе хадмуудаараа харуулж бай. Гадуур ажил хөөцөлдөх гэсэн чинь ганцаараа болохоор харуулж байна гээд л. Ер нь танайхан хэрүүлд оролцсоноос өөрийх нь гэрийхнээр сайн хэлүүлсэн нь дээр дээ. Ер нь тэгээд хүүхдээ муу хүмүүжүүлсэн гэрийхэн нь ч буруутай даа. нөхөр чинь ямар ааштай залуу болохыг нь мэдэхгүй болохооор яаж харьцаж болохыг үнэхээр мэдэхгүй байна.

  12. Есүй says:

    Бүсгүй чи зориг байн уу?
    Монгол бүсгүйчүүд бид бүгд ийм биш шүү
    Тэгээд амьдралд өчнөөн сайхан эр хүн байдаг юм. Тэдний ар гэрийг нь авч яваа эзэгтэй нар тэднээс ч илүү хүчирхэг байдаг юм Сал гэж хэлэхээр чи 3 хүүхэдээ хаашаа дагуулаад явах юм Тэгэд ч өөрт чинь адил эмэгтэй хүний ганц хатуу үг хэлэхэд чи чадахгүй ээ Салдаг нөхөр салдаггүй нөхөр гэж байна Харин чинийх салах ёстой нөхөр байна. Ганц 2 удааг-н хууралтаар нөхрөөсөө сал гэж хэлж болохгүй Харин нөхөр чинь шал сонин нөхөр байна. Тэгээд юундаа айдаг юм чи айгаад л тэр хүний хайр халамж мөнгө хүлээвэл 50 гараад өөрийгөө толинд хараад үеийн хүүхнүүдийг хараад өмнөх амьдралаа харамсан бодох бус уу? Юундаа чи ганц хар амиа бодоод л манай нөхөр л намайг ингээд байна тэгээд байна гээд байгаан чиний 3 үр чинь яах уу? Энэ эцгийн зан ёс суртахуун хүмүүжилд нь нөлөөлнө Эмэгтэй та ингэж бодож үзсэн үү? Өөрөө биш 3 хүүхдээ бодооч ийм тэнэг ухамсаргүй эр хүнээр хүүхдүүдээ дэргэд нь байлгаж байхаар Өөрөө зоригтойхон хүчтэй байгаач. Ийм л гутранги ноомой үлбийсэн хүн лав 5 жилийн өмнө байгаагүй байх. Сайхан бүсгүй чамд зориг дутаж байна Сайхан инээж зоригтойхон чи өөрөө зайл гээд хэдэн нөхөд дагуулж ирээд хөөгөөд явуулаач
    Гэрэл гэгээтэй амьдралыг чи хүсч байвал чиний сэтгэлд ухаанд буй. Даанч бүсгүй та 3 дахь хүүхдээ гаргаад тэгээд л бахъ байдагаараа амьдарвал өөрт тань л буруу байгааг ойлгож ухаараарай 3 хөөрхөн хүүхдэд чинь ирээдүй нь гэрл гэгээтэй сайхан амьдрал чин сэтгэлээсээ хүсье Ээж нь зориг муутай л юм даа

  13. zochin says:

    ЧИ ӨӨРӨӨ ХӨӨГӨӨД ЯВУУЛААЧ АРЧААГҮЙ БАЙХ ТУСАМ ЧИНЬ ДЭЭРЭЛХЭНЭ Ш ТЭ. АРЧААТАЙ БАЙ ЮУГАА ХИЙГЭЭД ДУУГҮЙ БАЙГААД БАЙДАГ ЮМ. АРЧААГҮЙ НООМОЙ ЭМЭГТЭЙД ЭР ХҮН ДУРГҮЙ БАЙДАГ 4 САТАЙ ХҮҮХДИЙГ АХУУЛЖ БОЛОХГҮЙ ТЭР ЧИНЬ ХҮН

  14. zochin says:

    ЧИ ӨӨРӨӨ ХӨӨГӨӨД ЯВУУЛААЧ АРЧААГҮЙ БАЙХ ТУСАМ ЧИНЬ ДЭЭРЭЛХЭНЭ Ш ТЭ. АРЧААТАЙ БАЙ ЮУГАА ХИЙГЭЭД ДУУГҮЙ БАЙГААД БАЙДАГ ЮМ. АРЧААГҮЙ НООМОЙ ЭМЭГТЭЙД ЭР ХҮН ДУРГҮЙ БАЙДАГ

  15. saraa says:

    наад залуугааса салах салахдаа бур шуухдээд гэр орноо оороо аваад хуухдууддээ тэтгэвэр тогтоолгоод сал за юу залуу хун яж ингэж удаан амидарч болноо гэдсэн дэх хуухдээ авахуул 4 сартайг авна шуу дээ тэгэхгүй бол 3 хуухэдтэй хэзээ том болж хэзээ ажил хийж зоос олох вэ дээ 3 хуухэдтэйгээ заваарч байтал нохорн ирээд гуйвал бутсаад сууна даа чи оороо маш арчаа муутай бусгуй бна бас танай ар гэрийнхэнч гэсэн охин урээ ингэж увуулж бдаг тийм блохоор нохор чин дээрэлхэж бган шуу дээ

  16. bi says:

    chi huuhdee bodood bdag nogoo har yum chini huuhdee boddog yumuu.ee arai ch iim amidral bj bolohgui ee nzaa.hairan shan zaluu nas.iim etsegtei heruul uruul dund osson huuhed hetsuuhen uhamsartai bolj osno.myanga eleg buten aavtai bgaad ch nemergui.tegsenees aavgui heruul uruulgui taivan orchind osvol shal oor shuu.2-3 huuhdiin yalgaa eroosoo bhgui.zereg tomrood l ooriig chini gar deeree bombruulne shu de.aaviinh ni aldaag davtuulahgui sain humuus bolgoj osgoorei.za amjilt husie busgui mini.

  17. zoloo says:

    бас нэмж хүүхэд гаргаж яахнав дээ гэдсэнээ байгаагаа жоохон дээр ни янзлуулсан ни дээрээ бас 1 нялх амитан зовоох болно бараг авхуулсан ни буян болох бх да наад нөхөрөөсөө шууд сал хүүхэдээ 1.1ээр аваад тус тусийнхаа амидралийг бод яахав дараа ни боломжтой болхоороо 1 хүүхдээ авахгүй юу тэгээд тэр эргүү нөхөрөө орь ганцаараанг нь үлдээ…

  18. baagii says:

    ёоо пизда гж ямар хогийн гар бэ наадах чинэ! ийм юмнууд Монгол улсыг маан бохир болгоод бгамшдээ наад залуугаасаа салооо чамд гай болний гэхээс тус болохгүй нохор бн би эрэгтэй гэхдээ наад залуу чинэ үнэн хогийн гар бндооо би хэзэээч эмэгтэй хүнд гар хүрэхгүй гж боддийн ягад гэвэл ээждээ би дэндүү хайртай Монголийн маан эмэгтэй хүн бүхэн ээж болдог учраас та бүгдэд бүгдэд чинэ хайртай шүүү!!!

  19. pride says:

    асух ым ю бгаан оорийнхоо толгоогоорл ыбаач бичсэн бид нар гутарч бхад оороо тэгээд тэнэгтээд яхуу гэж бдаг

  20. sain bna uu? bi neg l yum heleh gesiim.huwi tawilan urgelj bidniig hiisen uiliin ureer mani shiitej baidag,shiitgele hun shig daagad garch chadwal erguuled shagnaj bas chaddag yum shuu..jishee bichwel olon bga ch chi uhaalag busgui bol enehniig harah chadwartai baih gedegt naidnam

  21. saruul says:

    hi,busgui minee? bi ch emegtei hun,boldogson bol boditoor tuslah yumsan sanaagar boldog bol.humusin helsner sal,bitgii sal gej helehgui e..ene bol chinii amidral chinii shiidwer,,harin gedsen deh hun boloh gej yadaj bga amia hamgaalah chadwargui huurhii ter amitniig udii bolgochood bitgii alaach gej guiya…chamd hedii hetsuu bsan ch yaj iiged turuulee..hun nemegdwel huns nemegdene gej…odoo chin huuhnuud bid huwiin az jargalaa boddog tsag bishee,nas gej yawj ugch bna… naad nuhur ch duurchee,duurch..burhan chamaig ingej zowj baigaag harj l bga,zowlon jargal 2 ah duus gedeg dee….3 huuhedtei emegtei gehere amidarch chadahgui gej hen helj bgan amidral hedii hetsuu ch gesen…usuhin jargaliig jargald buu toots,urgah nariig narand buu toots,utluhiin jargalig jargald toots gej ug baidag daa,buruu bichsen baij bolno sorry…chamaig yag inge teg gej helj chadahgui,tanihgui uchraas…gehde busadtai huwaasan zowlon 2 dahin nimgerne gej…hun ene horwood neg amidraadl unhe,yu zuw chini hiisen uildel zuw…chinii shiidwer hamgiin zuw..hun tamd ch gesen jargaltai bnaa gej bodwol jargaltai l baina.uuurinhuuru oilgoj awarai busgui mini.3 babyd chin eruul enhiig husie..

  22. kh says:

    3-н 3н хүүхэдтэй хөөгдөж гарах хэцүү шүү дээ.нөхөр шүү ухаантай юм чинь засрана гэж байхгүй байх өө.эртхэн салсан нь дээр,хүүхдээ авахуулсан нь дээ байхаа.бурхан чиний зовлонг харж байгаа юм чинь уучлана биз.Тэгээд өөрийнхөө болон 2 хүүхдийнхээ амьдралыг бодоод сэтгэлийн маш их тэвчээртэйгээр урагшаа зүтгэ.Ямарч байсан нөхрөөсөө сал.Орифлеймийн эзэн чинь яг чам шиг зовлон туулж яваад нөхрөөсөө салаад л сайн явж эхэлсэн юм байна лээ шүү дээ.

  23. Uyanga says:

    еээ за байз ер ни тэгээд 2хуухдээ ээж аав дээрээ улдээгээд ажлаад ядаж кассан дээр ч ажлаад тэгээд жаахан ч болов монго олчихоод тэрийгаа цуглуулаад байр турээсл тэгээд байранд амидарч байх хоорондоо монго цааш ни хийгээд байр авахаа бод.. тэгээд ирээдүйгээ харж амидар яанаа хуухдээ гаргах уу байх уу гэхийн оронд хуухэдтэй болсондоо баярлаад байж бай… буруу хунтэй суусан ч гэсэн удахгуй сайн хун таарна

  24. zochin says:

    шал тэнэг хүүхнүүд байдаг юм. нөхөр ингээд дээрэлхээд байна, ийм тийм байна гээд уйлаад л байна. гэнээд ка миний найз яг ингээрэй гээд зөвөөс зөв алхам гарц зааж өгөхөөр юу ч хэрэгжүүлнэ гэж байхгүй.

    өдөржин уйлчихаад орой нөхрөө ирхээр тэнэг юм шиг хоол унд бариж гүйгээд л.

    ноомой дорой гэхэд багадна тэнэгдүү юи шиг байгаан.

    тэгээд л нэг хүүхэд гаргана. осолдохгүй хараад хооллоод хувцас өсгөөд байна. нөгөө хүүхдүүд нь ямар ч хүмүүжил боловсрол юу ч байхгүй. гэрээр нэг юи нэхэж орилсон хүүхэд. энэ болохгүй, энэ болно, гэх ямар ч ухамсаргүй зүгээрл хооллоод өсгөсөн хүүхдүүд.

    тэгээд л тэгэн юм шиг гэртээ хагриснаа 3 хоноод л буцаж очоод л зодуулаал. ээж нь аавыг нь зоддогы мэддээг хүүхдүүд тои болоод шууд ээжийгээ зоддыгшдээ. энэ ээжийгээ зодсон гэрээсээ хөөсөн алсан хүүхдүүд чинь нүдэн дээр нь ээжийг нь аав нь олон удаа зодож байхыш харж өсөөд л тэр. ээжийг зодоод тэтгэврийг нь авё болно гэсэгн ойлголтой 20 нас хүрч байгаамдаа.

    энэ хүүхэн тэнэгээ 5 жил эргэж буцаж нэр хүндгүй болсныг нь хараарай зкасрахгүй. салах ухаан ч байхгүй салаад хүүхдүүдээ хөөрхөн хүмүүжилтэй амгах ч ухаан байхгүй.

    харин залуухан охид минь энэ хүний амтдралаас сургамж ав. хүн алдаа гаргаж болно хүний хэлсэн сургамж аваад алдаагаа засаад аитдарч байвал, хүний үгийг соносж сурё баывал энэ эгч шигээ зодуулах яахав гэсэн галзуу юм яриад хөөгдөөд амьдрахгүй гэдгийг хатуу ойлго.

  25. cahirmaa says:

    чи өөрийнхөө хэрхэн яаж амьдрахаа мэдмээр байвал эрс зоригтой алхамууд л хийх хэрэгтэйдээ, өөрийнхөө юу хүсч байгааг эхлээд бич, энэний төлөө чи юуг золиослож ямар шийдвэр гаргах ёстойгоо бодож байгаад бичээд тэр алхамуудаасаа хэрэгжүүлж эхэл, өнөөдрөөс л эхлэхгүй бол чи 1 мэдэхэд 40 гарчихаад өнөөдрийн ярьж байгаагаасаа ч дор зүйл яриад явах вий

  26. bg says:

    3-н хүүхэдтэй сална гэж юу байхав дээ. Цаад нөхөрөө чи дэндүү давраачихаж.Манай нөхөр надад эрчүүд их давардаг юм тэднийг чангахан барьж байх хэрэгтэй гэж хэлж билээ. Одоо чи түүнийг сайн хашраа өөрийгөө хүндлүүлж сурга.Эрхэмсэг бай.

  27. gan says:

    sain saihan buhniig husey…

  28. gan says:

    hun etseggui usluu gd niigmiin hor shaar bolno gesen ug bish.bi uhaan orson tsagaasaa udii boltol aav gedeg ugiig helj uzeegui l ussun.muudaad bsan zuil alga.saihan ajiltai.ehnertei.naiz nuhudduu ner hundtei saihan l amidarch bn.mongoliin anhnii president Ochirbat etseggui…tiim bolohoor arhichin har yum baisnaas baigaagui ni deer.chi uuruu huuhduudee sain usgu.huch chadaltai bai.neg orood ireheed ni hamag yumaa avaad yavtsan bai.amidralaa shineer ehel…etsest ni chi bayrlah bolno…

  29. empty says:

    harad bhad bi hend ch gologdohgu huuhen zaluu haaan ch ooriigoo avaad yavchij chadna l gesen yumnuud bichsen bhin ooriigoo tegj bodson garuud l uhaangui alham hiitsen bhiin uhaantai bai eregtei hun emegtei huneesee shuud hamaraltai bdag yum gehdee bas halisan garuud bdag etssiin etsest chinii amidral ooroo zohitsuul!

  30. gan says:

    ta nar sonin sonin yum bicheed naad hunee buur 2duulchlaa…bair av chihshig.yun amar yum yaridiin.naad hun chin naadahii chin unshaad bair avaad,3 huuhdee tejeegeed yavj chadku yum chin ene neg har yumtaigaa l uil tamaa edleed dasan zohitsood zoduulaad amidrii gej bodiishd……emegtei hun iim archaagui baij bolohgui.minii ehner huuhed gargasan ch ajil turluu hiine.hezee ch huuhed harj geriin avgai bolohgui gedeg.bi ch teriig ni huleen zuvshuurdug.yamar negen yum bolohod ehner hun yu yu ch ugui hotsorch bolohgui.uuriiguu avaad yavah chadvartai baih heregtei….odoo chi salsan ni l deer….chamd uur songolt baihgui.naad hugiin zaluu chin nasaaraa ingene.hugshruud boov ni bosohoo bolison ch shijgiin tsarailchaad joohon ohin bodsoor baih bolno.emegtei hund gar hurdeg erchuud aimhai hulchgar,archaagui novshnuud baidiin…

  31. Mikasa says:

    Ах дүү байдаг бол наад новшоо нам нүдүүлээч, наад эр хүний оронцог чинь засарна гэж худлаа, ямар ч хариуцлага хүлээх чадваргүй арчаагүй гарууд байх юм даа, эцэг эх нь байдаг бол чамд туслах байлгүй дээ…

  32. fh says:

    hi!
    1. naad huneesee uter tugen sal!
    2. ezengui hoiguur ni bairtai bol bairiig ni zaraad haashaa baishintai bol teriig ni zaraad uur gazar oron bair hudaldaad av!( huuliar huutsulduud araas chin charguutsaldaad salgaad avtal udii. ugaasaa chamd 3n huuhed ni bn)
    3. 2 huuhedtei baih 3n huuhedtei bh er yalgaagui gej bodoj bn. tiim uchraas hunii ami taslaad hereggui… uuruu aav eejtei ah duutei hun ym bn gej bodoloo heden talaasaa hamjaad yaj iij bgaad usgunu shdee.
    4. ur huuhdee bodood teseed bgaa bish harinch ur huuhdee tamiin amidrald amidruulaad bn… nuhurch chin chamaig zodhod huurhii huuhduud chin ymar uruvdmuur aij chichirch suudag bol……
    aavtai bn geed yu hurtej bn huuhduud chin( hair halamj, haluun dulaan uur amisgal gert chin bn uu)
    5. ajil turuld orood joohon tsoglog baij uz. chi neg amidarhaas 2 amidrahgui . chamaig bolon huuhduudiig chin chi hairalna uu gehees uur hench hairlahgui….
    joohon zorigtoi shiidemgii baij sur!!!!!
    za tegeed amjilt

  33. Kwanon says:

    Зарим нэг нь хүний амьдралыг эхнээс нь шүүмжилдэг хэн бэ ааан…

    Зодох энүүхэнд гэхээр нөхөр чинь нийгэмд ямар ч байр суурь эзлээгүй арчаагүй эрчүүд байдаг даа. Ууж хэвтэхээс өөр зүйл тархинд нь бууж ирдэггүй.

    Үнэндээ иймэрхүү эрэнцэрээс болж монголын үр сад буруу хүмүүжлээр дүүрч байгаам шдээ. Тийм болохоор сайн хүүхэд болгон өсгөхийн тулд салах нь чухал бусуу. Хүнд зодуулаад байдаг бие хаа гэж хаана байнаа. Даварсан муу архичин бэ???

    Эрүүл шүдтэй болохыг хүсвэл өдөр бүр угааж бай гэсэн үг байдгийн. Сайн бод. Шийдвэр тань мэргэн байх болтугай.

  34. asiana.asie says:

    За хүмүүс мэргэн санаа олонг өгсөн байх гэж найдаж байна. Юуны өмнө хэсэг зуур сэтгэлзүйн дарамтаас гартлаа хэсэг зуур хүүхдүүдтэйгээ байсан нь дээр биз дээ. Түүнд бодох хугацаа өг. Өөрөө жаахан амар амгалан байхыг хичээхгүй бол жирэмсэн хэцүү ш дээ. Урьдах шигээ байдалд очихыг хүсэж байвал их л зүйл өөрчлөх хэрэг гарна даа. Энэ өөрчлөлтийг даван туулах сэтгэлийн хүч тэнхээтэй л байх хэрэгтэй. Ямар нэгэн шийдвэрт бие дааж орлцож байх хэрэгтэй. Хэтэрхий ямар нэг байдлаар хараат байх байдал нь ийм байдалд хүргэх талтай байх. Сайн бод.

  35. hi says:

    Умар арчаагуй хуухэн бэ? зодуулаал хуухэд гаргаал робот умуу чал дургуй хурчлээ. ИЙм нохортэй хун гантс умуу 2-ийг гаргаал спирал тавиулах хэрэгтэйч дээ. бчихээс дургуй хурчлээ,,

  36. busgui says:

    жирэмсэн, 2 жаахан хуухэдтэй хун хэдийдээ мөнгө хурааж байр авнаа… хачин санаанд багтамгуй юм яриад бхиймдаа..
    бусгуйд зөвлөхөд наад эрийн оронцогоосоо салсан н дээр бхоо,.. амид хунд арга н олдож л таараа, зодуулж доромжилуулж тэгж амидрах ямар хэрэг бгаан… шуухдээд хуухдууддээ тэтгэмж авах хэрэгтэй, … монгол залуучууд унэн тэнэг шуу тэгж бгаад…

  37. urin says:

    Ёоо юу гэдэг амьдрал вээ, наад нөхөр чинь ямар даварсан юм бэ, арай ч дээ, чамайг яасан гэж зоддог юм, яахаараа 2 эхнэрээ, 2 нялх хүүхэдтэйгээ хөөж явуулдаг юм, чи хэтэрхий хүлцэнгүй, ноомой байдаг юм байна л даа. Нөхрөөсөө аль болох эртхэн сал. Чиний жирэмсэн байх хамаагүй, тэгээд ч одоо 4 сартай хүүхдийг авахуулж болохгүй, амь насанд чинь аюултай. 2 хүүхэд чинь жоохон байх нь хамаагүй, ийм аавтай байснаас байхгүй байсан нь дээр. 2 жоохон хүүхэд чинь бүхнийг харж ойлгож, айж бүлтэгнэж амьдарч байгаа ш дээ. Өөрийгөө, хүүхдүүдээ, гэдсэнд байгаа хүүхдээ бодоод наад хөгийн тэнэг нөхрөөсөө аль болох эртхэн сал. Тэгэхгүй бол чи байнга ингэж айж ичиж, зодуулж амьдарсаар сэтгэцийн өвчтэй, унаж тусдаг, бие хаа чинь авах юмгүй болно. Ийм орчинд өсч байгаа хүүхдүүдээ бас бодооч. Гол нь чи өөртөө итгэлтэй, зоригтой бай. Чамд ямар хэцүү байгааг ойлгож байна, чи өөрийнхөө амьдралыг өөрөө гартаа оруул, битгий хүний эрхээр бай, за амжилт хүсье дээ.

  38. Жагаа says:

    Нөхөр чинь тэгэж л гэр орондоо тогтдоггүй хүн юм бол чи биш харин нөхөр чинь хөөгдөх ёстой юм биш үү. Нөхөрт чинь дарлуулаад байхааргүй эрэгтэй ах дүү нар байдаг бол тэднийгээ авчирч гэртээ хамт амьдраад, нөхрөө өмссөн хувцастай нь хөөж, явуул явуул. Зодоон цохион, хэрүүл шуугиан үүсгээд байвал цагдаа дуудчих, шоронд нь суулгачих

  39. бүгдийг мэдэгч says:

    ээ бурхан минь наад эр хүний оронцогоосоо холдооч ээ ийм арчаагүй байхдаа яадгийн
    -шууд улаан нүүр лүү харж байгаад саллаа гээд хэлээч чадахгүй гэвэл шүүхд дуудахгүй юу юундаа хорогдоод байгаа юм.хүүхдүүдээ хараад өөр болохоор хугацаа бол өнгөрдөгөө өнгөрсөн байна одоо наад хүүхдээ төрүүлэх юм бол чамд улам л хэцүү болно.
    – нялх нойтон биетэй байхад чинь нөхөр чинь чиний хажууд байх бол уу айн үгүй л болов уу хүүхдээ авхуулаад 2хүүхдээ өсгөж том болгохоо бод.ажил хий мөнгө ол өөрийн гэсэн юмтай бол .

  40. 111 says:

    за даа, ер нь би сал гэж хүмүүст зөвлөх дургүй хүн, гэхдээ чамд бүүр 1 тэгээд хэлчмээр санагдаад байх юм. наад залуугаа засрахыг хүлээвэл эмээ болох бхдаа. дээр нь харин ч чи хүүхдүүдээ бодож байгаа бол орчиныг нь бодоод салах хэрэгтэй байх, хажууд нь эцэг эх нь зодолдож хэрэлддэг гэр бүлийн хүүхдүүд ихэвчлэн муу дурсамжтай амьдрал нь бас адилхан замнах магадлал өндөр. тэр байр энэ тэр бол яахвээ. амьд хүн болж л таарна. нөхөрөө үхчихсэн гээл бодчих за.

  41. a says:

    ийм тохиолдолд битгий сал гэж хэлэх хүн байх уу???

  42. urka says:

    хүүхэдээ төрүүлээд,өөрөө амидарч чаднаа гэж бгаа юм чини юугаа хгд бгааг ойлгохгүй бна.одоо нөхөрийг хардаг тсаг биш урид чини хүүхэдүүд бна.

  43. Aa lala lalaaa says:

    Сэтгэгдэл дураараа бааxан баасан байx шив дээ. ккк. Эднийx байранд амьдардаг гэж Xэн xэлсийн? Бас тэгж xамаа намаагүй мөнгө зээлүүлдэг Xамаатан ч гэж xаа байсын… Зээлсэн мөнгөөрөө xэдий удаан амьдраа билээ, Жааxан баримжаатай юум ярилдаа.

  44. setgegdel says:

    3 хүүхэдтэй юм чинь яаж л яаж байртай болж болно ш дээ нөхөрийнхөө байрыг шүүхээр салаад авах болохгүй бол ажил хийгээд мөнгө хураагаад байр түрээлэх, эсвэл ээж аав хамаатанаасаа тусламж гуйх байр олдохгүй байвал гэр хашаа байшинд амьдрах эсвэл гэр түрээслэх тэгвэл арай хямдхан, эсвэл банкнаас, хамаатанаасаа түр мөнгө зээлээд түр амьдрах юм түрээсэлж болно. тэгээд ямар ч байсан хүүхэдээ гаргаад наад нөхөрөө хаяад өөрөө байртай болоод сайхан аз жаргалтай амьдрах хэрэгтэй шүү хүүхэдээ авахуулаад хэрэггүй тэжээж чадахгүй, авахуулна гэвэл гаргаад надад өргүүлчих би охинтой охиноо дүүтэй болгоё гэж бодож байгаа хүүхэдийг чинь юугаар ч дутаахгүй сайн хүн болгож өсгөнө

  45. setgegdel says:

    даржаад хэлэхэд би өөрийн туршлагаасаа зөвлөж байна хэрэв өөрийн гэсэн байртай болчихвол ингэж хөөгдөж байхгүй жирэмсэн байхад гол нь хүүхэдээ яанаа одоо жирэмсэн яаж амьдарна гэж боддог юм хүүхэдээ гаргах уу авахуулах уу өөрийн гэсэн байргүй очих газаргүй байж 2 хүүхэдээ дээрээс нь гэдэсээ чирээд хаашаа очихоо мэдэхгүй ийм байдалд орохгүй байх байсан өөрийн гэсэн орон гэртэй байртай бол шүү, санаа амар хүүхэдээ гаргаад өсгөөд сууж байна. эсвэл халамжтай нөхөртэй бол энэ жирэмсэн ХҮҮХЭдЭЭ ЯАХ вЭ гээд сууж байхгүй харин ч хүүхэдтэй болсондоо баярлаж тайван хүүхэдээ гаргаж аз жаргалтай амьдарна. гэтэл одоо хань болох нөхөр нь архи ууж, хүүхэн эргүүлж, хүүхэдүүдээ өсгөхөд нь туслахгүй хэрнээ дарамталж зодож дахин жирэмсэн болгоод /нөхөр нь бэлгэвч хэрэглэж болох л байсан/ хүүхэдүүдтэй нь хөөж үргэлж ингэж гай болоод байвал яаж эхнэр нь тайван байж хүүхэдээ гаргах юм бэ үргэлж л уйлж хүүхэдүүдээ бодож мөнгөгүй, байргүй очих газаргүй жирэмсэн ингэж зовохгүй л байсан юм тэр хүний өөрийнх нь үр удамыг нь гаргах гэж байхад ингэж зовоох хэрэггүй тал хариуцлагаа үүрч эхнэртээ туслах хэрэгтэй

  46. Darjaa says:

    3хүүхэдтэй хүүхнийг яаж тэгж хурдан байр мөнгөтэй бол гээд байгаам бэ…гэр бүлээрээ насаараа зүтгэж байж тэрийг чинь авч байхад…сэтгэгдэл гэдэг хүн нас бага ухаан богино байна…хүнд зааж зөвлөхөд өөрийн туршлага дэндүү хэрэгтэй болохоос өөрийн үзэл бодол, байр суурь огт хэрэггүй

  47. setgegdel says:

    та миний бичсэн сэтгэгдэлд юу гэж бодож байна та өөрөө ямар шийд гаргах гэж байгаагаа бичээрэй

  48. setgegdel says:

    ер нь эмэгтэй хүн өөрийн гэсэн байр мөнгөтэй байвал хүүхэдээ тэвэрээд уйлаад явж байхгүй мөнгөтэй байртай л болох хэрэгтэй тэгээд та тэр хүмүүст ингэж доромжлуулж хөөгдөж зовохгүй бардам хүүхэдүүдтэйгээ сайхан амьдрана

  49. @***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***** says:

    БҮСГҮЙ ХҮН ЗОВОХ ТУСМАА ХҮЧИРХЭГЖДЭГ ХҮЧТЭЙ ХҮЙСТЭЙ ХҮМҮҮС ..ОДОО 4-САРТАЙ УРАГИЙГ АВАХУУЛНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ АВАХ Ч ҮГҮЙ …ҮРС ЧИН ЧАМД ИРЭЭДҮЙД ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ТОХИОЛДЛОО ГЭХЭД ТЭД Л ХАНЬ БОЛНО ӨӨДРӨГ ЦОГЛОГ БАЙ НАЙЗ МИНЬ БОЛОХГҮЙ ЮМ ЯАЖ Ч ЗАСААД БОЛДОГГҮЙ Л ЮМ

  50. setgegdel says:

    та хүүхэдээ авахуулаад нөхөрөөсөө салаад дахиж ингэж хөөгдөхгүйн тулд сайн ажиллаад амьдрах орон байртай болохын төлөө ажиллавал ямар вэ, тэгээд өөрийн гэсэн амьдарах байртай болоод өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болоод гаргасан ч болно тэгээд тэр өөрийн гэсэн байртай хүнд хөөгдөж амьдрахгүй, танд дараа болоод зодож байвал тэр үед та өөрийнхөө байрнаас хөөгөөд салаад хүүхэдүүтэйгээ сайхан амьдрана эсвэл өөр бодол байна уу та өөрөө юу гэж бодож байгаа танд бодож төлөвлөж байгаа бодол байгаа бол тэрийгээ бичээрэй тэгээд ярилцаж байгаад шийдвэл зөв шийдвэр гарна шүү дээ

  51. @***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***** says:

    АНХ СУУХДАА ХҮНИЙГ НЬ САЙН СУДЛАДАГГҮЙ ЮМУУ ???? ХИЧНЭЭН СЭТГЭЛ ТЭМҮҮЛЖ БАЙСАН Ч БҮСГҮЙ ХҮН ЧИНЬ ӨӨРИЙН МЭДРЭМЖ ДОТООД МӨН ЧАНАР ГЭЖ НАЙДИН ЗҮЙЛ БАЙДАГ ДАА ҮНЭХЭЭР Л ӨӨРИЙГӨӨ АВААД ЯВЧИХ ЧАДВАРТАЙ ГЭЖ Л ИЙМ БАРДАМ БАЙГАА БОЛ ЗААВАЛ ИЙМ ХЭЦҮҮ ӨӨРИЙГӨӨ ЗОВООН БАРИН ИНГЭЖ АМЬДРАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНАА ??????? НААД ХҮН ЧИН ӨДИЙ БОЛТОЛ ЗАСРААГҮЙ ИЙМ УНАГАН ЗАН АВИРТАЙ ХҮНИЙГ ЧИ ЗАСААД ЗАЛААД САЙХАН БОЛЧИХНОО ГЭВЭЛ ТЭРЭН ШИГ ХУДЛАА ЗҮЙЛ БАЙХГҮЙ ЭНДҮҮРЭЛ …..ЗӨВХӨН ТА 2-ЫГ ХОЛБОЖ БУЙ ҮР ХҮҮХДИЙН ХУВЬ ЗАЯА БАЙНА САЛАХ АМАРХАН ТҮҮНИЙ АРД АСАР ИХ ХАРИУЧЛАГА БИЙ

  52. oogii says:

    Хүүхдээ хараад хүн засардаг бол засархаар л хугацаа өнгөрч дэ. Одоо наад хүүхдээ битгий гаргаа.2 Хүүхэд чирээд хөөгддөг байсан бол сүүлдээ 3 хүүхэд чирээд гудамжинд гарах нь уу. Ухаангүй бодлогогүйгээсээ болж хүүхдийн хувь заяг битгий уландаа гишгээч дэ.
    Ийм хүнээс юу горьдож доромжлуулан доромжлуулан хамт амьдраад байгаа юум бэ?
    2 хүүхдээ бага дээр нь сал сал. Салахгүй ингээд л зууралдаад яваад байвал 2 хүүхдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлнө, хүүхдийн сайхан сэтгэл гэдгийг мэдрэхгүй л өсөцгөөнө.Ийм нөхөртэй байж яагаад дахин дахин жирэмслээд байдаг юум бэ?Чи өөрөө өөрийнхөө амьдралаар л тоглоод яваад бна да.Өөртөө арчаатай байж нөхөртөө хэлж ярилгүйгээр жирэмснээс хамгаалах эм уудаг ч юум уу, эсвэл захийн нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очоод спирал энэ тэр тавиулж болно шүү дэ.Наад хүүхдээ бага дээр нь авахуулж байхгүй юу горьдоод, ямар ид шид тохиолдох нь вэ гээд л хүлээгээд суугаад байгаа юум уу?Өмнөөс чинь бүүр санаа зовоод, уур хүрчихлээ.Нас биэнд хүрсэн хүн байж өөрийнхөө амьдралд болон үр хүүхдийн хувь тавиланд ийм хариуцлагагүй хандаж нийгмийн доод давхрага руу зүтгээд байгааг огт ойлгохгүй бна. Ийм тамийн амьдралд шинэ төрөх хүүхдийг бүү гарга.

  53. mmm says:

    Сал,авахуул !!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.