АМЬДРАЛ ЧАМД УЙЛАХ ЗУУН ШАЛТАГ ӨГВӨЛ ЧИ АМЬДРАЛД ИНЭЭХ МЯНГАН ШАЛТГААН БАЙГААГ ХАРУУЛААРАЙ…

Энэхүү нийтлэлийг унших уншигч танд энэ өдрийн мэндийг хүргье. Уг сайтыг санаандгүй тохиолдлоор олж, түүнээс хойш байнга зочилсоор багагүй хугацаа өнгөрчээ. Санаа авах, хаях, заримыг нь хэрэгжүүлэх, заримыг нь  сонсоогүй, уншаагүй юм шиг өнгөрөх гээд л олон төрлийн нийтлэлүүд байдаг. Энэ удаад би өөрийнхөө амьдралыг бичин та бүгдээс санал бодол, зөвлөгөө, дэм, бас хэн нэгэнд санаа өгөхийг хүсэн бичиж байна.

Намайг Улаанаа (Аав минь улаан охин гээд л өхөөрдөн дууддаг юм) гэдэг 24 настай энгийн нэгэн эмэгтэй. Өөрийнхөө хүссэн мэргэжилээр өндөр цалинтай боломжийн газар ажилладаг азтай хүмүүсийн нэг. Ингэж хэлэхээр зарим нэг нь ямар сайрхуу юм бэ гэж бодож байж магад. Гэхдээ энэ нь зүгээр нэг хэлчихсэн үг бишээ…

Намайг бага байхын л манайх гэдэг айл мөнгө төгрөгөөр гачигдуу, зарим өдрийг хоолтой, хоолгүй бүр заримдаа олдсон жаахан гурилаа хуурч идээд өл залгуулан хонодог тааруухан амьдралтай айл байлаа. Гэхдээ ийм байдлаар хонох нь 11 нас хүртэл гайгүй байсныг санадаг. Тэр үед аав ээж минь наймаа эрхлэх гэж хамаг юмаа барьцаанд тавьж, тухайн ажил нь бүтэлгүйтсэнээс хойш л ийм болсон. Бага байхдаа ч нээх тоодгүй, үүндээ эмзэглэдэггүй байлаа, харин анги дэвших тусам улам ихээр мэдрэн аав ээждээ гомдон буруутгадаг байж билээ. Бусад айлын хүүхдүүд ийм хувцас өмсөж, тийм гоё юм идэж байхад манайх гэж гээд гомдоод л… Гэхдээ ядуу байлаа гээд бид тийм халтар царайлдаггүй, шинэ биш ч гэлээ хэр буртаггүй цэвэрхэн хувцастай, өөртөө арчаатай, тавилга гээд байх юмгүй ч гэрээ цэмцийтэл цэвэрлэдэг хүүхдүүд байлаа…

Миний хамгийн ихээр айдаг эмзэглэдэг байсан юм гэвэл ангид ямар нэгэн байдлаар мөнгө нэхэх, түүнийг нь хэдэн өдрөөр хойшлуулахад нэр дуудаад самбарын өмнө зогсооход л хамгийн ихээр ичдэг байсан. Мөнгөний асуудал гарах бүрт би л хамгийн сүүлд үлддэг байж билээ. Гэхдээ би мөнгө нэхэхээс айгаад нэг ч удаа хичээлээ таслан, буруу замаар явж байгаагүй ээ. Хичээлдээ үнэхээр дуртай, бас их хичээдэг хүүхэд байсан. Иймэрхүү байдал гарах бүрт л би хичээлдээ л улам шамдан, сайн сурахийг, их сургуульд орон өндөр цалинтай ажил хийгээд гачигдалгүй амьдрах юм шүү гээд боддог байж…

Тиймдээ ч хичээснийх ангидаа онц сурлагтны тоонд орж багш сурагчдад үнэлэгддэг болсон. Үүндээ их урамшин баярлаж өөртөө арай итгэлтэй болж яваандаа сургуулийнхаа бүжгийн хамтлагт хүртэл элсэн (азаар урлагийн авьяастай байсан) орж тайлан тоглолтоо тавьж байлаа.

Ингэд бүгдийг эргээд нэг санасан чинь ямар гоё юм бэ… Манайх намайг 8-р ангид байхад хотруу шилжсэн. Хөдөөг бодвол арай амьдралтай гэж бодсоных л доо. Би нутагтаа нагац эгчийндээ үлдсэн. Хотод хөдөөний хүүхдүүдийг гадуурхдаг, дээрлэхдэг гэсэн яриа их яригддаг байсан болохоор аав ээж минь ядуу гээд дээрэлхүүлэх байх, тэгээд янз бүрийн зүйл болох байх гэж бодоод л үлдээсэн байх. Би байдаг айлынхаа бүх ажлийг хийн, хүүхдүүдийнх нь, өөрсдийх нь хувцасыг угаан, хоолыг хийн, хажуугаар нь хичээлээ хийн бүгдийг амжуулдаг байсан. Одоо ч тэднийх надад ам сайтай миний охин гээд л их сайн байдаг юманд тусаллаа гээд хүнээс доор ордоггүй юм гэж ээж минь хэлдэг. Энэ үнэн үг шүү.

Манайх хотод ирээд дээрдсэн зүйлгүй, нэг хэсэгтээ бас хэцүүхэн л байсан юм билээ. Гэхдээ надад түүнийгээ мэдэгддэггүй. Санаа зовох хэрэггүй, хичээлээ л сайн хий гээд л ярьдаг байсан. Гэхдээ би хүмүүсийн ярианаас анзаараад мэдэрдэг байсан. Цаагуураа хоол идвэл тэнд хоолгүй байгаа гэрийнхийхээ өмнөөс идье, бурхан минь манайхныг бага өлсгөөч гээд гуйдаг байсан. Жаахан хүүхдийн л сэтгэхүй юм даа. Тэглээ гээд тэд минь өлсөхгүй болчих бишдээ.

Иймэрхүү байдалтай явсаар би 10-р ангиа төгсөж өөрийн нууцхан дотроо мөрөөдөн боддог байсан МУИС-ийн хуваарийг авч бөөн баяр болсонсон. Аав ээж минь сонсоод надаас илүү баярласан байхаа. Тэр үед МУИС гэдэг үнэхээр миний мөрөөдөл байсан юм. Би одоо ч сургуулиараа бахархдаг. МУИС-ийг төгссөн гэж хэлэх үнэхээр их дуртай.

Би санаагаа гаргах гэж дэндүү их нуршаад байна уу даа. Тийм бол уншигч танаас уучлал хүсье. Одоо жаахан товчхон бичье…

Их сургуульд ороод ч манай амьдрал онцын дээрдсэн зүйлгүй, гэхдээ бас хүнээс нээх гуйгаад байхааргүй байсан. Аав минь том машин барьдаг болж гайгүй цалин ч авдаг болж ээж минь хажуугаар нь аавд дэм өгөн амьдрал гайгүй болох гэж байлаа. Би сургууль дээрээ өдөрт хоолонд ордог болоод овоо нэг санаа сэтгэл гайгүй болж ирлээ. Урьд нь би нээх хоол идээд байлгүй, тэгэж ингэж аргалаад цай, ус нтр уугаад аргалаад өнгөрдөг байсан юм. Ер нь өлсөөд сурчихсан байсан гэхүү дээ хэхэ..

Магадгүй зарим нь ийм муу амьдралтай байсан юм бол яаж их сургуулиа төгссөн юм бэ гэж бодох байх, төрийн сангийн буцалтгүй тусламжаар сурсан юмаа, гэхдээ бас зөрүү мөнгө гэж өгдөг шүү дээ. Түүнийг нь бас л нөгөө удаадгаараа удаагаад, бас л шалгалтнаас хүртэл хөөгдөөд л гардаг байж билээ хэхэ. Азаар энэ удаад ганцараа биш өөр олон оюутнууд гардаг байсан болохоор дараа нь шалгалтаа нөхөж өгөх боломжтой байсан юм. Тэгээгүй бол ч би гэдэг хүний голч хүрэхгүй, дипломийн ажил бичиж чадахгүй (голч нь 80 байж байж дипломийн ажил бичдэг) байлаа шүү дээ..

Тээд 3-р курст ордог жил аавын бие муудан улмаар ажлаасаа гарч гэртээ хэвтэрт орсон. Энэ үед л өөртөө, аав ээждээ, өөрийнхөө амьдралд ямар их гомддог байваа. Яагаад заавал бид дандаа ингэж зовох ёстой гэж, яагаад биднийг ерөөсөө харж үздэггүй юм бэ гээд л…

Гэхдээ хүн гэж жаргал даадаггүй, зовлог даадаг амьтан. Хүн тэгээд яаж ийгээд болгодог л юм байна лээ. Их сургуулиа төгсөх жил аав гэрт хэвтэрт, ээж ажил хийгээд хоолний юмаа л болгоно, тэр үед нь ээжээс мөнгө гуйж чадахгүй, шар хаднаас сургуульруугаа алхаж байсан удаа өчнөөн байсан. Хичээлээ таслахгүй юм шүү л гэж боддог байсан. Өглөөд нь хичээлээсээ хоцрохгүй гэж автобусаар яваад оройд нь гэрлүүгээ алхчихдаг байсан. Даарах юм бол дэлгүүрт хальт орж зогсож дулаацаад л явдаг байлаа. Автобусны мөнгөө бүр болохгүй бол ээжээс 500₮ гуйж аваад, өөрөө сургууль дээрээ мэргэжлийн өгүүллэг нтрийг орос хэлнээс орчуулж хэдэн төгрөг олдог байсан юм. 10 жилдээ орос хэл үзэж байсан болохоор надад арай дөхөм байсан юмаа. Зарим үед шөнөжин суугаад өглөө нь хичээлдээ ордог байлаа. Хурдхан мөнгөтэй болохын тулд л ингэж их гүрийдэг байсан. Ингэлээ гээд надад муудсан юм байхгүй ээ. Харин ч амьдралд намайг сургаж байсанд баярладаг.

Ингэж тэгэж явсаар их сургуулиа төгслөө, бас л мөнгөгүйн улмас хонхны баяртаа орж чадаагүй, албаар хонхны баярын үеэр ажил олж хийгээд түүгээрээ далимдуулсан юм. Одооч би хонхны баяртаа ороогүйдээ харамсдаггүй. Дараа дахиад л сургуульд сураад тэр үед санаснаараа хийнэ дээ л гэж боддог.

Их сургуулиа төгсөөд мэргэжилээрээ ажиллах ажил олдоогүй удлаа, гэхдээ бас зүгээр суугаагүй ээ, ээж маань барилгийн мэргэжилтэй хүн л дээ, хөдөө очиж ажиллана гэхээр нь гуйж байгаад тогоочоор нь явж сар гаран ажиллаж ирээд түүгээрээ өөртөө хэдэн хувцас аваад ажил хайлаа. Явсаар цалин багатай ч суралцангаа ажиллах боломжийн ажил таарч түүнийг хийхээр болсон. Компьютерийн чиглэлээр л дээ. Тэр үед компьютер дээр сайн ч ажиллаж мэдэхгүй хүүхэд байлаа. Харин одоо бол өөрөө оношлоод, сэлбэг нь байвал өөрийнхөө хэмжээнд засаад, системийн гэмтэл нтр-т хүн гуйхааргүй л болсон. Энэ ажлийнхандаа их баярладаг юм.

Надад их зүйлийг зааж сургасанд…

Ингэж ажилаа хийсээр ээждээ жаахан ч гэсэн дэмтэй, дотроо бас дэм болж байгаадаа өөртөө ч гэсэн баярлаад гүйж байлаа. Гэхдээ аавын бие дээрдсэн зүйлгүй дордсоор л, тэр бүрт нь аавыгаа эмнэлэгт авч хэвтсээр мөн ч олон удаа эмнэлгээс гарч орсондоо бид хоёр.

Ингэж өвдсөөр аав минь биднээс үүрд явчихсан. Энэ л үед өөртөө ямар дургүй хүрсэнээ би одооч мартахгүй. Аавыгаа бодохоор их өрөвддөг юм. Дөнгөж 47хон насандаа амьдралын сайхныг ч мэдрэхгүй, дандаа л гачигдал дунд байсаар, нэг удаа сэтгэл амар унтаж байгаагүйг нь бодохоор, өвчнийхөө оношийг нь ч мэдэлгүй яваад өгснийг нь бодохоор  өрөвдмөөр санагддаг. Хэрэв үр хүүхэд нь болсон би гэдэг хүн олигтойхон байсан бол аавынхаа оношийг нь ч болтугай мэдээд, яг түүнд нь тохирсон эмчилгээг нь хийлгэсэн бол ядаж өдийд хамтдаа, ганц 2 жилээр ч болтугай урт наслах байсан ч юм билүү гэж боддог. Энэ л үед өөртөө зөндөө их гутарсан…

Одоо ч би харамсдаг. Аавийнхаа эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналан хэвтэж байсныг санахаар, өөрийнхөө арчаагүй царайлан элдвийн ааш гарган аавыгаа буруутган гомддог байснаа бодохоор харамсаад барахгүй нь…
Аавынхаа толгойг тэврэн уйлж байхдаа л би өөртөө амласан амлалтандаа хүрэхийн төлөө сэтгэл шулуудсан. Улам илүү их хичээж, аавынхаа үзэж амжаагүйг ээждээ үзүүлэхийн төлөө, аавынхаа шаналалыг холдуулахын төлөө, аавынхаа оронд ээждээ, дүү нартаа, ахдаа (ах маань хөгжлийн бэрхшээлтай иргэн, гэртээ байдаг юм) түшиг нь болохын төлөө, аавынхаа санааг жаахан ч болов амраахын төлөө одоо байгаагаасаа улам их хичээх хэрэгтэйг ойлгосоон.

Одоо би юунаас ч шантрахгүй ээ, өвлийн хүйтнээр гэр хүртэлээ алхдаг байхдаа ч, оюутнуудын дунд өдрийн хоолгүй явдаг байхдаа ч, намайг үл тоомсорлон харьцдаг байсан үед шүд зуун хичээдэг байхдаа ч, миний сэтгэлийг ойлгоогүй өнгөрсөн тэр нэгэн хөвгүүнийг орхихдоо ч, хотруу ирэх унааны мөнгөө олох гэж эмнэлгийн асрагч хийж байхдаа ч, нэг өдрийн ч болтугай хоолны жаахан юм олох гэж ундаа зардаг байхдаа ч, хүүхдүүдээр улаан өмдөт гэж шоолуулдаг байхдаа ч, хүмүүс намайг дорд үзэн аашилдаг байхдаа ч шантраагүйгээгээсээ илүү их хичээх болно…

Би одоо нэгэн уул уурхайн компанид маш хэрэгтэй чиглэлээр нь ажилладаг. Энэ ажилдаа хамаатныхаа ахын тусламжтайгаар орсон. Гэхдээ тусламжтай гэхээр мөнгө төгрөг өгч орсон юм биш шүү. Манай ах надад хэлээд би анкет бөглөөд орсон, тухайн үед миний давуу тал нь мэргэжилээрэ ажилласан туршлага байхгүй ч гэсэн компьютерийг маш сайн эзэмшсэн нь, мөн их сургуулийн голч болоод дүн минь гайгүй байсных юм шүү. Хүнд сурсан юм хэзээ ч илүүддэггүй гэдгийг ингэж л ойлгосон. Тухайн үед хэдэн төгрөгтэй л болж байвал яахуу гээд орж байсан ажил минь одоо ингээд миний амьдралд алхам тутамд хэрэг болно гэж тухайн үедээ бодоогүй ээ.

Одоо л би сэтгэл тайван, ээждээ, гэрийнхэндээ хэрэгтэй үед нь тусалж түшигтэй баярладаг. Гэхдээ миний санаа амрах болоогүй ээ. Энэ жил магистрт сурна гээд цуглуулсан хэдэн төгрөгөө (Ажлын шаардлагаас болоод явж амжаагүй) дүүгээ сургахад зарцуулсан. Дүүгээ өөрийгөө аваад явчихаар болгочуул санаа амарна даа.

Тэгээд ирэх жил магистрт сураад яваандаа доктор хийх бодолтой байгаа. Гэхдээ бас санаснаар болох үгүйг мэдэхгүй юм. Гэхдээ болгохын төлөө хичээнээ… Би чинь аавын мундаг охин шүү дээ!!!

Амьдрал дандаа бараан өнгөтэй байдаггүй юмаа, амьдралд сайхан зүйл ч бас өчнөөн байдаг, тэр бүгдээс бүү шантраарай, зөв замаар, зөв бодлоор явахын бол хэзээ нэгэн цагт таныг сайхан зүйл хүлээж л байгаа.

Мэдээж цаашдаа надад гээд бэлдсэн олон асуудалтай тулгарах байх тэр үед улам ихээр зориг гарган, хичээж гарах юм шүү. Бэрхшээлийн цаана бэлэг гэж үнэн үг шиг санагддаг юмаа.

Миний нийтлэлийг хичээнгүйлэн уншсан уншигч танд баярлалаа. Найруулгын алдаатай бичсэн байвал өршөөгөөрэй. Таны цаашдийн амьдралд аз жаргал хүсье.

АМЬДРАЛ ЧАМД УЙЛАХ ЗУУН ШАЛТАГ ӨГВӨЛ
ЧИ АМЬДРАЛД ИНЭЭХ МЯНГАН ШАЛТГААН БАЙГААГ ХАРУУЛААРАЙ…

53 Comments

  1. Anonymous says:

    sain ohin hezee ch bitgii ene daichin chanaraa aldaarai, zorij temtssen hun zaaval amjiltand hurdeg um.

  2. sirena says:

    чамд аз жаргал амжилт бутээл сайн сайхан бүгдийг хүсье ээ үнэхээр өөрөөр чинь бахархаж байна, амжилт!

  3. zam xair says:

    xair ni chamaigaa ulam ix xairlax bolno bi burxand itegdeggvi ldee gexdee baidag bol bi burxand bayrlaj bas amlaj bna xairiigaa vvrd xairlaj bas az jargaltai bailgaxiin tuld xicheex bolno my xair uxaantai shvv bi chamaaraa vrgelj baxaraxdag. Xair ni chamaigaa vldsen amidraliinxaa tursh xairlaj bas xvndlex bolno Xoeyulaa az jargaltai amidrax bolno I LOVE YOU

  4. altmaa says:

    Их сайн охин байна.Бахархаж бнаа чамаар.
    Олон хүнд үлгэр дуурайл болохоор амидарч ирсэн байна.Сайн ханитай учирч ,сайхан амидраарай.

  5. azaa says:

    чамаас манай залуучууд олон ум сураасай дуудээ цаашдийн амидралд ни аз жаргал хусе/ санасан бухэн чини сэтгэлчлэн бутэж сарвайсан болгоноо аваарай

  6. name says:

    az jargal husye zovsoni etsest jargadag ym

  7. энхээ says:

    зохиомж гэдэг нь илт мэдэгдэж байна. сайтруугаа татах гэсэн арга юмуудаа

  8. Ray says:

    sn u? etseg ehiinhee achaar bid shn l amidrach bna, bi ih niitech bas sanamsargui bdlaar huniig jaahan hiicheed bdg ymaa miniiii sanaandgui helsen ug chaag ulaan umdut gdg shig tuhain hund bas ewgui setgegdel uldeedeg bh biii de odooonoos ter zangaaa zasay, cham shig bodoltoi uchnuun olon hun manai niigemd amidarch bga n saishaaltai yma chamd bolon tanai ger buld sn shniig husen yruuy taniig hundetgesen Galaa

  9. amjilt says:

    Сайн охин байнаа.Амьдрал чамд үүнээс ч их амжилт бүтээл эрч хүч бэлэглэх болно.Харин улам бүр хичээгээрэй. Чи чадна.
    Залуу хүн бид бүхэнд маш сургамжтай ухаарал хайрласан нийтлэл бичсэнд баярлалаа.
    Үүнийг Монголын маань олон олон залуу хүмүүс олж уншаасай гэж хүсье.

  10. Dondog says:

    Iim amidral zunduul bdag ter bolgonoos bosson ter bolgon bdagguu shuu Dee humuus mini. Odooo dahin meriij az jargaltai amidraarai…. Neg l zuil helehed amidraliinhaa haniig zuw songooroi tsetseglej ywjaagad arhichin zaluugiin awgai n bolow dooo

  11. eegii says:

    зочин яг хэлжээ. жаахан болоогуй л байна даа. юм узэж нуд тайлдаа.

  12. Ìan says:

    ×èíèé òóóëñàí àìüäðàë, òîõèîëäñîí çîâëîí áýðõøýýë ÷àìàéã óëàì èë¿¿ õóðöàëæ ºã÷ýý. Îäîî ìîíãîëûí èõýíõ àéëûí àìüäðàë ÷èíèé ÷èíèé òóóëñàí àìüäðàëààñ äýýðäýõ þìã¿é áàéõ øèâ äýý. Àìüäðàëûí íóãà÷ààíä á¿äðýõ íýã íü á¿äýð÷ ñºðºí òýìöýõ íýã íü òýìöñýýð áàéõ øèã áàéíà.
    Îäîî õàðèí ñàéí õ¿íòýé ó÷èð÷, ¿ð õ¿¿õäýý, ýõ îðíîî ãýñýí ¿íäýðñõýã ¿çýëòýé, çàõ çýýëèéí íèéãýìä ººð øèãýý òýìöýæ àìüäàðäàã äàé÷èí õ¿ì¿¿ñ áîëãîí õ¿ì¿¿æ¿¿ëýýðýé. Öààøäûí àìüäðàëä óëàì èõ àìæèëò!

  13. аìðýò says:

    таниар маш их бахархаж бна.амжилт х¿сье

  14. mouse says:

    найзаа чи ямар мундаг юм бэ? би багаасаа ер ни л зовлон гээчийг узээгүй аавийнхаа хучинд сайхан л югаар ч дутахгуй оссон. тийм болхоороо л тэрүү бэлэнчлэх дуртай бас залхуу энэ сайхан боломж байгаа дээр ихийг сураад мэдээд авдаггуй мангуу толгой юмаа. би гадаад сурдаг, сурдаг ч гэж дээ, хичээлээ л таслахгуй явсан болоод хичээлдээ ч олигтой шамдахгуй 4 5н жил сурж байж хуссэнээрээ сайн яриж сураагуй л байна. би нээрээ ыстой даварцан хун байна даа. чиний бичсэнийг уншаад би оороор амидрахаар шийдлээ. хичээвэл бух юм болдийн байна хэхэхэ аз жаргал хусий. унсий

  15. khongorkhon says:

    ганц охид ч биш хүн бүр эр эм гэж ялгалгүй унших хэрэгтэй

  16. hel says:

    óíøààä ¿íýõýýð ñýòãýë õºäºë뺺. àìæèëò õ¿ñüå

  17. Ono says:

    Унэхээр сайхан нийтлэл байна. Амжилт хусэе. Бие биенээ хайрла л даа , хумуусээ. Бид чини олуулаа биш шуу дээ.

  18. Amjilt says:

    хэхэ, энэ зарим хүмүүс ямар сонин юм бэ, заавал УРЛ нь секс үг байлаа гээд дандаа болж бүтэхгүй сексийн асуудлыг бичих ёстой юм уу? Одоохондоо энэ сайтаас өөр ингэж их хүн ордог дээр нь гэр бүлийн асуудлыг ингэж олуулаа шийддэг оновчтой шийддэг сайт байхгүй л байгаа биздээ. хэн нэгэнд ингэж бичээд сэтгэл нь тайвшраад хөнгөрч байгаа бол ер нь юу ч бичсэн яах уу дээ. Инээдтэй юм бичицгээхий….
    Захидлын эзэнд: чи чаднаа, цаашдаа илүү ихийг хийж бүтээгээрэй, сайн хүнтэй учраарай…Ийм мундаг юм чинь үүгээр зогсохгүй улам дэвшээрэй.

  19. miraaj says:

    Нээрээ л мундаг сэтгэлийн хат байна шүү. Уншсан, их урмын үгэнд дуртай хүн шиг байна. 😛

  20. sodoo says:

    маш их таалагдлаа чамайг олж суунаа хэхэ

  21. Guest says:

    Бич бас иймэрхүү амьдрал туулсан. КТМС-ээс Дамба хүртэл хичнээн ч олон алхаж байв даа. Хувцас ч бас хэцүү л юм өмсдөг байсан. Бас аав минь намайг арай гэж гадагшаа магистрт сурах шалгалтанд тэнцсэний дараахан нас барсан. Би ээжийгээ ганцааранг нь орхиод явмааргүй байсан ч явсан. Тэнд очоод ханьтай болж, сургуулиа ч төгссөн. Хажуугаар бага сага ажил хийж ээждээ цалингаа явуулж байсан. Одоо эх орондоо ирсэн, нэг газар ажиллаж байгаад хүүхэд гаргаад гэртээ байгаа. Эргээд санахаар амьдрал хэцүү байсан л санагддаг юм. Одоо бол хүүхдүүдээ тийм байдалд оруулахгүй юмсан л гэж бодож, хичээх болсон.

  22. Зочин says:

    Бич бас иймэрхүү амьдрал туулсан. КТМС-ээс Дамба хүртэл хичнээн ч олон алхаж байв даа. Хувцас ч бас хэцүү л юм өмсдөг байсан. Бас аав минь намайг арай гэж гадагшаа магистрт сурах шалгалтанд тэнцсэний дараахан нас барсан. Би ээжийгээ ганцааранг нь орхиод явмааргүй байсан ч явсан. Тэнд очоод ханьтай болж, сургуулиа ч төгссөн. Хажуугаар бага сага ажил хийж ээждээ цалингаа явуулж байсан. Одоо эх орондоо ирсэн, нэг газар ажиллаж байгаад хүүхэд гаргаад гэртээ байгаа. Эргээд санахаар амьдрал хэцүү байсан л санагддаг юм. Одоо бол хүүхдүүдээ тийм байдалд оруулахгүй юмсан л гэж бодож, хичээх болсон.

  23. Элбэгзаяа says:

    Энэ тэгээд сэxтэй ямар хамаатай юм бэ?

  24. И.Билигсайхан says:

    үнэхээр гайхалтай агуу эгч байнаа та. танд цаашдын зорилгод чинь амжилт хүсье. ТА ААВЫНХАА АРААС БАС ЭЭЖ, АХ ДҮҮ НАРЫНХАА ЦААШЛААД АРД ТҮМНИЙХЭЭ МӨН МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ АГУУ ХҮН БАЙХ БОЛТУГАЙ. САЙН ҮЙЛС БҮХЭН ЧИНЬ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

  25. сайн охин байна чамд амжилт says:

    амжилд бүсгүй минь

  26. kiki says:

    HI chi uneher baharhmar yuma..yu geech ulaan omdot gj duudaj bsan pisdakud dald orose

  27. emma says:

    Сайн ухаантай охин болход чинъ тусалсан өнгөрсөн ядуу тарчиг амъдралдаа баярлаж яваарай.
    Бодит амъдрал дээр дэлхийн алъ ч өнцөг буланд баян ядуугийн уечлэл байнга солигдож байдаг туухтэй.Хатуу зовлон узлээ гээд харин ч чамд ашигтайгаар эргэсэн шуу итгээрэй.

    Гэдэс нъ өлсөхгүй өссөнөө гайхалтай баян тансаг гэж андуурч давхилдаад зарим нэг жараахайнууд сайрхаж гайхуулж сайхан шоүдаж хар шил ганган машин хаус зэрэгхэнийг гартаа оруулсанаар хусэл мөрөөдөл нъ унтарчихаад тэгээд л баян би баян гэж хашгирч орилоод л дампуурч унаад адгийн тэнэгээ батлаад байна хө.

    Мгл оронд уе дамжсан их хөрөнгөтөн язгууртан гэж угаасаа байхгуй , байсан цөөхөнөө устгаад хэлмэгдүүлээд алчихсан шуу дээ.

    Социализим гэгч тэгш амъдралаас ардчилалд арай гэж шилжэж одоо л нэг баталгаатай баталгаагуй амъдралийн ялгаа дөнгөж гарч эхэлж байна шдээ.Гэтэл зарим нэг бяцхан тархитай нөхөдүүд би эрх танхил өссөн чи ядуу гуйлагчин хөдөө хот гээд л нэг нэгнээ ялгаварлаад өөх ч биш булчирхай ч биш ч өөрийнхөө амъдралийн тувшинг ялгаж харж мэдэхгүй харанхуй ертөнц дотроо төөрөлдөж бусдийг өөр шигээ сэтгэж , хунд харагдах эд зуйлд анхааралаа төвлөрүүлэж бусдийн нудээр өөрийгөө чимэхийг хусэгчид дэндүү олон болчихсон юмуу даа .
    Миний мэдэхийн амжилтад хурсэн агуу баячууд бага насандаа өөрт хгтэй зовлон их туулсан хумуус байдаг.Зовлонг ашигтай ашиггуй гэж ангилж узвэл архичин аавийн агсан,хучирхийлэл ,эцэг эхийн хэрүүл зодоон ашиггуй зовлон бөгөөд хуухэдийг троума гэгч сэтгэл мэдрэлийн өвчтөн болгодог.
    Ашигтай зовлонд дээрх эмэгтэйн туулсан амъдралтай төстэй олон хувилбар байж болно.
    Насний багад ашигтай зовлон узсэн нъ хожино гэж би хувъдаа дугнэдэг.За тэгвэл ядуу амъдрал туулахаас нааш ойлгохгуй гэж уу гэсэн асуулт гарч ирэх байх жирийн амъдрал дунд ч хуухэдэд амъдралийн ухаан суулгах олон арга онолууд орчин уед гарч ирсээр байна.

    Яг унэнийг хэлхэд хуухэдээ хумуужуулэх ухаан томчуулд дутагдаж хгтэй мэдээлэлээр хомсдож оюуний хоосролд живсээр байгаа нъ хэдэн хуруунд багтахаар цөөхөн хэдэн нет блогуудаар хэсээд мгл-н сэхээтэн гэгдэх хумуусийн ордог цахим сулжээнд нэвтрэхэд хангалттай .
    Хуухэдийнхээ хуссэн болгонийг өр тавиад аваад өгчихөнө санаагий нъ гуйцээхийн тулд сайрхаж хоосон магтаад бусдийг ам нийлж байгаад муулаад тавъчихана.
    Хуухэд чигээрээ өтөлчихсөн өөрөөсөө бусдийг дарангуйлсан эцэг эхчүүд нэмж төрөөд нийгмийн эмзэг багийнхан хуч нэмээд ч байх шиг.Чам шиг маш олон амъдралийн хунд хучирийг туулж яваа ядуухан монголийн минъ зоригтой залуусд чадуухан амъдралтай сагсуу залуусд санууштай нийтлэл болжээ. Амжилт хусъе.

  28. Darjaa says:

    танидаг ч хүн шиг…мэссэнжэрийн статус дээр нь энэ гарчиг нь өгүүлбэр дандаа байж байдийн…мөн бололтой гэж

  29. bi says:

    Нээрээ тэр үед ихэнх айл ийм байсан шүү

  30. zochin says:

    за мэдэхгүй юм даа! бидний үеийнхэн бараг бүгд л хэцүү амЬдралтай байсан шдээ! тэр үед зах зээлд дөнгөж ороод ! Чамд нээх хүнээс илүү зовцон тэгээд одоо хүнээс илүү сайхан амьдраад өөрийн түүх намтраа бичээд байхаар онцгой юм ердөө ч алга.гэхдээ аавын чинЬ хувЬд харамсалтай юм болжээ! Одоогийн залуучууд өөр болсон шдээ!Би pc дээр сайн ажилладаг тэгээд би мундаг МУИС төгссөн гэж ярих чинЬ үнэндээ онЬгоотой сонсогдож байна.юм үзэж нүд тайл даа найз минЬ!

  31. ganaa says:

    энэ элгэмсүү гээд бга жингэр дахиад л бж бх юмаа.чи юу ч ойлгохгуй бж уншаад яах юм гичий царайтай жингэрээ.чи хурдан үхэж далд орооч

  32. mandarvaa says:

    юн ч урт юм бэ. залхуу хүрчихлээ.

  33. zov setgel says:

    энэ элгэмсүү чи ийм юм ойлгохгүй л дээ секс гаж юмыг бол ямар хурдан тусгаж авч юу гэж донгосох болдоо

  34. bayrlalaa says:

    хэдий би нас тогтсон хун ч гэлээ миний охин ийм байгаасай гэж бодож бн ухаалаг сн эмэгтэй бн тийм дээ ч амидрал чамд бугдийг огох болно

  35. Amidral says:

    Хумуусийн амидралийн туухийг сонсох тусам би оорийн бага насаа ямар аз жаргалтай байснийг угээр хэлэхийн аргагуй байдаг умдаа. Тэглээ гээд би буруу замаар биш хумуусийн адил амидралийн зорилгоо биэлүүлээд л явж байна даа. Хун эр ни зов санаатай зов зорилготой бол болоод л явчихна даа. Би ааб ээждээ маш их баярладаг. намайг ийм ухаалаг сайн бусгуй болгож хумуужуулсэнд. Хун хунээ хунлэг сайхан сэтгэлээр хараад явж байтал болно доо.

  36. lol says:

    nadaas egj yum bna. tiimees ta geh n zuv.

    yooy ta unen nice shuu, ene jigeeree tsash erjtei uragshaa uragshaa,
    nadaas hetsuu l bsan yum bna.
    gehdee 1 adilhan yum bna. yu gvl nmg j bas ulaan umdut gdg bsan yum. nadad bainga soliod bh huvtsas hunar surhii zuil bgaagui ee, hu . gehdee odoo bol uur shtee.

  37. Hodoonii hun says:

    ваааууув

  38. Нийтлэлийн эзэн says:

    Та бүгдийн сэтгэгдлийг уншлаа. Тиймээ улаан өмдөт гэдэг тэр жаахан охиныг би тэр дурсамжаараа л санах дуртай. гэхдээ тэглээ гээд хэн нэгэнд муу санадаггүй ээ. Харин ч илүү сэтгэлийн тэнхээтэй байхыг суралцсандаа би баярладаг. Магадгүй тэр үед шоолдог байсан хүүхдүүд, миний ийм сайхан явааг хэн нэгнээс сонсож л байгаа. Гэхдээ гайхуулж хэлж байгаа юм биш шүү. Зүгээр л хүн үргэлж муугаараа байдаггүй юм, хичээвэл өөрчилж болох зүйл өчнөөн байдаг юм шүү гэдгийг ойлгож байгаа байхаа.
    Нэгийг бодож 2-г тунгаах сэтгэгдэлүүд бас байна. Шүүмжлэл ч бай, талахрал ч бай, амжилт ч бай, бүгд надад гэж бичсэн үгс болохоор баяртай байна. Та бүхэнд аз жаргал хүсье.

  39. babydoll says:

    Та бүгдэд энэ өдрийн мэнд xүргиэ. Чи үнэxээр дайчин xүүxэн юмаа. Сайxан амидраарай, амжилт xүсие.

  40. smile says:

    Bi chamd setgelzvin vvdnees zowlogoo ogoy, bagadaa ulaan omdot gj shooluuldag bsn ter ohiniig odoo taiwan ywuul daa, dandaa ene amidralaa bodood ter ohinii emzegleliig dotroo hadgalaad ywuul ene ih hetsvv shvv, Teheer odoo chi oor hun oortoo itgeltei hvn bolson bolohoor baga nasnii taagvi durtgalaa ter ved ni vldee. Ooriigoo cholool ok, hvmvvs iimerhvv amidralaa bodood busdad sharalhaad, esvvl ooriigoo haramslaar dvvrgeed, esvvl hen negniig vzen ydaad ywaad bdg ene ni oort ni bolood oroold sorgoor noloolno, ene ved amerikiin setgelzvich emch nariin ogdog tvgeemel zowlogoo iim bdg ym bnalee, omnoh amidraldaa shanalj ywdag negen taarwal damjuulj helj bgaarai

  41. xund?? says:

    Нээx xунд амидрал биш бна, ээрээ л тэгэж бодоод байсан бна. Эр ни бол Монголийн жирийн л нэг амидрал бна шуу дээ. Манайх бол хангалттай баян бсан ч гэсэн би бол эдрийн хоол идэхгүй, дандаа явган явна гээд эрүүл мэндийнхээ тэлээ л буxнийг хийдэг байсан.

  42. Xman says:

    Би ээж аавийнхаа хүчээр чинийх шиг амьдрал үзээгүй ч гэсэн чам шиг хүнд бэрх амьдралыг туулаад ариун цагаан хөдөлмөрөөрөө хөл дээрээ зогссон хүмүүсийг хүндэлдэг, бахрахдаг, жишээ болгон авч ярих дуртай байдаг. Бас амьдрал хэцүү байна гээд биеээ үнэлдэг эсвэл танихгүй гадаад эртэй сохроор гэрэлэхийг хүсдэг болон амар хялбар аргаар амьдрахийг хүсэгч охид, хүүхнүүдэд амьдралын түмэн зовлон бэрхшээлд сөгдөлгүй тэрийг даван туулаад ариун цагаан хөдөлмөрөөрийнхөө үр шимээр тансаг сайхан биш юм аа гэхэд бусдаас дор орохгүй амьдарч болдог юм гэдгийг чам шиг хүмүүсээс үлгэр дуурайлал аваасаа, ойлгоосой гэж хэлэхийг хүсдэг.

  43. chi shu says:

    чи эстөи ухаалаг бусгуй бна урагшаа амжилт

  44. chamd ch bas aj zargal xusei says:

    chi ih daichih busgui uym, gehdee haaya ooriin amidralaa jaahan ch gesen hongolj baigaarai,

    az jargal husie

  45. ixmedex says:

    дандаа болоогүй бүтээгүй юм уншаад залxаж байсийн. аз жаргал xүсье.

  46. narmonkhoo says:

    uhaalag busgui bn gaihaltai urgelj uragshaa baigaarai.za da nadaar heluulsen heluuleegui l uragshaa bh ni medeej busgui bn doo………

  47. . says:

    ёстой мундаг охин. чи чаднаа. чамд их ирээдүй байна. сайн ханьтай учраарай. танай гэр бүлд аз жаргал хүсий.

  48. Lady says:

    Yug ni oilgoxgu bgan be? Berxsheeltei blaa gd, mungugui blaa gd, amidral xetsuu blaa gd buruu zamaar budaa teelgu yvaarai l gesiin bishu. Odoonii oxid chin ymar blsn bileedee.. Minii xuwid goe niitlel bna. Uuniig olon oxid unshaasai gj xusej bna. Amjilt..

  49. ***ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    яг юу хэлэх гэд байган ойлгосонгуй дээ

  50. soli says:

    амидрал чамд уйлах зуун шалтаг өгвөл чи амидралд инээх мянган шалтгаан байгааг харуулаарай. гарчиг ни бол үнэхээр гоё юмаа.

  51. Greatmongol says:

    үнэxээр мундаг уxаантай бүсгүй байна чамд аз жаргал xүсье. би ч бас чамтай төстэй л амьдрал туулсан юм байна. гэлээ гээд муудаагүй илүү хэрсүү болдог юм шиг. дүү нараа өөр шигээ байлгаxгүй нь төлөө, ээжийдээ туслаxын тулд бас мэдээж өөрийнxөө төлөө гадаадад түр ажиллаж амьдарч байгаа ч удаxгуй нутагтаа очно. Xүсэл бүxэн чин биелнээ.

  52. sisi says:

    ene tgd cekc.mn-d yamar hamaaraltai niitlel yum bol oo…
    yag yu huseed ingej amidralaa negd negengui delgen bichdiin bol. Yanz ni hund huchir amidral tuulsan ch odoo nguu buruu zamaar budaa teegeegui shu gedegee l oilguulah ged bgaam aa da yanz ni. Unuugiin mongoliin barag diilenh ni iim amidralaar amidardag. Chiniihd tednes dutsan yum alga bas iluudsen yum alga.
    Tsaashdiin chin amidrald az jargal husii uur yu gehew.

  53. eni says:

    tiimeee iim zuileer osson humuus ih bgaa bhdaaa goe niitlele bnaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.