Бид чинь ялгаатай хүмүүс… /2/

Сайн байна уу захидал уншиж байгаа танд энэ өдрийн мэнд хүргье. Би өмнө нь https://www.cekc.mn/family/love/53638 захидал бичиж байсан maxi байна аа. За захидлынхаа үргэлжлэлийг бичилгүй их удсан байна уншсан хүмүүс бараг мартсан байлгүй…Аа тийм коммент үлдээсэн бодлоо хэлсэн хүмүүстээ баярлалаа.Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ эгч маань бараг роман бичсэн байналээ ^___^ мэдээж их зөв зүйтэй юм бичсэн байсаан. Энэ сайт миний өдөр бүр ордог сайт болоод 3 жилийн нүүрийг үзэждээ их гоё сайт шүү их ч юмыг ойлгож авсан шүү…

Суут хүн хүний алдаан дээрээс суралцдаг
Ухаант хүн өөрийнхөө алдаан дээрээс сурдаг
Харин тэнэг хүн алдаагаа давтдаг гэдэг ер нь хэн ч бай нэг амьдрал зохиогоод тэгээд дараа дараагийн амьдралаа зохиохоор яг өмнөх хүнийхээ муутгасан хуулбартай нийлчихсэн байдаг гэнэлээ гэхдээ бүгд биш байх л даа.Тэгвэл бид яагад энэ замаар дахин дахин яваад байна вэ?Ер нь энэ бүхэн нь өөр хэн нэгэнтэй хамаатай биш зөвхөн надтай холбоотой юм биш биз?Ингэж бодож үзсэн үү?Бодож үзээрэй!!!

Сүүлийн үед cekc.mn сайтаар маань өөрсдийгөө танилцуулах маягийн юм их орж ирдэг болжээ Дэрмээ гэж 1 залуу байна за тэгээд дараа нь Дэрмээд хандаж байгаа ч юм шиг 1 гучтай бүсгүй байна… хэхэ за тэгээд хүмүүс их өөрийнхөө талаар бичих юм гэхдээ би тэдэн шиг юм бичихгүй ээ зүгээр л өөрийн жаахан бодол бас өөрт тохиолдсон зүйлийг сийрүүлье…

За би сүүлийн сардаа 3 дажгүй бүсгүйтэй танилцаж болзлоо л доо яахав одоохондоо хэн хэнийг нь сайн мэдэхгүй…Яах гэж ийм олон бүсгүйтэй зэрэг уулздаг юм бэ? гэж үү? Яагаад гэвэл би өөртөө тохирох,хэн хэнтэйгээ сайн ойлголцож чадах тийм л хүнийг хайж байгаа юм…Би энэ миний гэрлэх бүсгүй яг мөн гэж хайтлаа бүсгүйчүүдтэй болзсоор байх болноо…

Гэхдээ та намайг замбараагүй явдалтай нэгэн гэж битгий бодоорой болзож байгаа болхоос сэкс хийгээгүй(Нэгэнтэй нь бол тийм ^__^)…

За тэгээд энэ бүсгүйтэйгээ 2 дахиа уулзахдаа нөгөө юу яачваа хөөрхий тэгээд гайгүй харилцаатай нэлээд хэд ч уулзлаа гайгүй шүү гэтэл бас л эргэлзэж эхлэвээ гэж уулзаад удаагүй байж юу яаж л байдаг гээд л…

Тэгээд нэг өдөр гэрт нь байж байгаад утасыг нь санамсаргүй үзчихлээ тэгсэн нэг л бишээ нэг л биш ондоо төрлийн мессежнүүд байна шүү…Үнэхээр дургүй хүрсэн за энэ ч яахав угаасаа ийм хүн байждээ л гэж бодсон ээ бүсгүйчүүд минь ээ уулзаад удаагүй хүнтэйгээ битгий л яарч сэксийн харилцаанд орж байгаачээ!!! За энэ замбараагүй явдалтай залуучууд минь ээ битгий ийм байгаачдээ гоё байлдаа та нар. http://literatureclub.blog.gogo.mn/read/entry152289 энийг эрчүүд минь 1 уншаад үзээрэй!!!

Ах нар маань надад байнга хэлдэг байж билээ эрт эхнэртэй болвоо юм үзэж нүд тайл аа гэж…Одоо бодход бас найз нөхдийгөө хараад үнэн л хэлждээ надаа гэж боддог юм.

Хүнд нэг тийм нүд нь нээгдэх үе гэж байдаг юм шиг байгаан тэр үеэ гэтэлчээд амьдрал зохиовол илүү дээр юм шигээ  эмэгтэй хүний нүд 25 гараад л нээгддэг юмдаа гэж нэг найзад маань эгч нь байнга ярьдаг юм гэсэн…

За тэгээд бие биенээ сайн ойлгодог мэддэг болоод гэр бүл зохио гэж хэлээд л байгаа шүү болсон болоогүй гэр бүл болчоод ийм ч зовлон энэ ч ингэлээ тэр ч тэглээ гэхээ болье л доо…Yэгэнт гархийн аргагүй шаварт суучихаад байгаа бол өөрсдөө тэрийгээ зохицуулаачээ энэдээс зөвлөгөө авлаа гээд яахы та л өөрийхөө байгаа байдлыг хамгаас сайн мэдэж байгаа та л амьдралынхаа шийдвэрийг гаргана шүүдээ амьдарч байгаа цагт танд сонголт байсаар байгаа шүү.

За за зөндөө юм биччихлээ ингээд АМЬДРАЛ БОЛ СОНГОЛТ гэж нэгэн багшийн минь хэлсэн үгээр энэ удаагийхийг дуусгъя…

Дараагийн захидлаар уулзацгаая таныг гүнээ хүндэтгэсэн MAXI

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. ixmedex says:

    уулзаад удаагүй сэкс xийлээ гэн үү, чи бүx юман дээр таараx ирээдүйн xаниа xайж байгаа биз дээ.
    1 сайxан ааштай царайлаг бүсгүйтэй таараад сууx боллоо, суусныxаа дараа сэкс xийгээд таараxгүй бол бүүр дор л болоx байx даа. даxиад 1ийг xайx уу?
    тиймээс эртxэн xэн xэнээ мэдчиxсэн нь дээр биз дээ. үнэxээр явдалтай xүүxэн бол xэцүү л байx.
    ерөнxийдөө юм үзэж нүд тайлаад гэр бүлээ зоxиовол цаашдаа тоxиолдоx олон асуудал дээр эр xүн шиг гэрийн эзэн шиг xандаж зөв шийдвэр гаргаж чадна шүү.

    за амжилт. сайн xаниа олоорой.
    xаниа олсон xойноо зангаа тавиxгүй яваад байваа. тэгж л алдаж болоxгүй шүү

  2. kkkkkk says:

    энэ элгэмсүү авгайг корэагийн газар шороо н яаж дааж амидарч бган болдоо ум л бол корэагаа муулж байх ум тэндээс хоолнийхоо монгийг зулгааж амидарч байгаагаа мэддэггүйн байхдаа ийм мал шиг улс орнийна муулж байгаа хуухнийг баривчлаад монгол рууна бутсаавал таарна ийм умнуудад биз нтр олгохгуй байх хэрэгтэй

  3. Hmm says:

    Энэ нэг элгэмсүү ч гэнэ үү авгай чинь энд тэндээс юм чирж ирхээ больмоор юм, тэгээд нэг л их их мэдэх аан? Со-д боол хийж бгаа авгай гэхэд ямар ч завтай чавка вэ дээ, залхаж бна аа өөрөөс чинь.
    Захиа бичигч, Элгэмсүүгийн дүүд хэлэхэд чи чинь харин өөрөө эрийн адаг бна шд, өөрийгөө л гэсэн өчүүхэн бодолтой. Тэгээд хүний утсанд зөвшөөрөлгүй хүрч бгааг чинь харахад чи зүгээр нэг халаасний хулгайчаас ялгаагүй л амьтан бна. Тэгээд бас нэг зэрэг 3 хүүхэнтэй болзоод ч бх шиг, ямар заваан амьдралтай юм бэ? Чи тэгж зэрэгцүүлж болдог, хүүхнүүд болохгүй юу тээ? Чи хэн болхоороо ийм давуу эрхтэй бх ёстой халаасний хулгайч вэ?

  4. Tj.mgl6 says:

    ЭЛГЭМСҮҮГИЙН дагалдагчдын нэг бншд.

  5. maxi says:

    zooz saihan zuil ch bichij bnadoo bicheedii bicheedii saihan bodol sanaagaa chuluutei heleerei hu

  6. naraa says:

    Өөрийгөө юу гэж бодоод байгаа тэнэг бэ!!! Өөрийнхөө тухай ярихгуй гэчээд яриад . Тэгсэнээ юу юу ядаг гэнээ???? ямар ч найруулга, утга алга тэгээд өөрөө нэг л том эрдэмтэн шиг!!! Өмнөөс чинь ичиж байна. чи Дэрмэээ агаагын хаана ч хүрэхгүй нусан таглаа тэрэнтэй барьцаад байгаа юм уу хаашаа юм нэрийг оруулаад!!!! шаал мэдрэл муутай юм.

  7. ta 2-t says:

    6-даагүй гэчихжээ нэг нь л чамтай 6-дсан нөгөө 2 нь зөвшөөрөөгүй яс юман дээр зөвшөөрсөн бол чи 6-дах л байсан доо чи энэ мэтээр бодоод байвал чамд таалагдах хүн олдохгүй олдсон ч чи тийм бий ийм байсан бол гэж өөрийнхөө сэтгэлийг шаналгаж хүнийг түүн шигээ харах болно. Ер бол чи өөртөө болоод хүн итгэдэггүй л нөхөр байна даа. Мэдээж өөртөө итгэдэггүй хүн хүнд итгэнэ гэж юу байхав дээ. Энэ элгэмсүү гэнэ үү хүмүүст нээх зөвлөсөн хүн эсвэл өөрөө тийм их амьдрал үзэж алдаж оносон хүн эсвэл хийх юмаа олж ядсан хүн байх юм даа

  8. ari says:

    Энэ элгэмсүү авгайгаас бур харшилтай болохнээ.. балай авгай

  9. Rita says:

    Санаа чини зовээ. 27-35 насний хооронд л хунтэй суувал зугээр, гэхдээ яг хайртай, чиний хайрийг xариулж, чамайг хундэлж, амидралаа онгэ оруулж чадах тийм ухаалаг хунтэйгээ суух хэрэгтэй. Тэр болтол биеэ увчнээс xамгаалаад, бэлгийн амидралаа хоогээд,амидралд бэлдээд явахад болно. Xарин нэгээ xундээ худлаа хэлж болохгуй.

  10. eesh chaavaas says:

    өө энэ муу элгэмсэг байхаа авгай чинь онгироод дүүрэн юм сараачаад хаячиж.

  11. Ramirez Sanchez says:

    MAXI d bol bas l zuv l doo shalgarj uldsen l sain gej.
    Бусдад н бол одоо tom jijeggui ug zuin aldaa garagdag bolson sh dee odoo terentei n evlereed unsh odoo ongorson.

  12. BOLD says:

    Хэхэхэ энэ Lol “уран зохиол үзэж” гээд зөв бичсэн мөртлөө “санааг жин ойлоо, гэхдээ жи өөрөө дахиад МГЛ хэл үз жа.” гэнээ хихихихи

  13. Зайлаачээ энэ авгай says:

    Энэ дээрх авгай зайл да.
    Захианы эзэнд хэлэхэд чи ер нь хэддүгээр ангийн боловсролтой вэ. 10 жилийн монгол хэлний багш чинь гэж хүн байсан юм уу.
    Зөв бичих дүрэм ч бүх хүмүүс мэдэх биш гэж бодоход наад найруулга чинь авах юм алга.
    Чи ер нь яг юу гэх гээд байгаа юм бэ?
    Хүнд ойлгогдох юмгүй юм бичээд байх юм. Би чиний оронд байсан бол захиа бичих нь бүү хэл мессеж бичихээс ч ичнээ. Хөөрхий зайлуул

  14. Hot says:

    Залуусаа танилтцана, хот сэксы бусгуй байна 9519 1669, харамсахгуй шуу

  15. lol says:

    mongol hel , uran zohiol uzej bgaagui yumuu haashiin.

    yaasan ih uschdiinbee, neg uriiguu neg busdiig. yooooooooh .
    sanaag jin oiloo , gehdee ji uuruu dahiad mgl hel uz ja!

  16. XT says:

    Ямар урт юм бэ?? Хэхэхэ.. Эгчийн коммэнт..

  17. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ГАНЦ БИЕ БАЙХАД ЗААВАЛ ДААВАР ГОРМОНЫ ӨӨРЧЛӨЛТ ҮҮСДЭГ ..ӨӨРТ НЬ МЭДРЭГДДЭГГҮЙ ..ТҮҮНЭЭСЭЭ БОЛООД БҮСГҮЙ ХАТУУ ХАХИР ААШ МУУТАЙ ЧАНГА ХҮЙТЭН СЭТГЭЛТЭЙ БҮР ХАТУУ ХЭЛВЭЛ ЭМЭГТЭЙЛЭГ ШИНЖ ТӨРХӨӨ АЛДДАГ ..100% –СЭКС ХЭРЭГЦЭЭ ХАНГАЛТТГҮЙ Л БАЙВАЛ…ӨӨРТ ЗААВАЛ НЭГ ӨДӨР ЯМАР НЭГЭН СӨРӨГ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСНЭ ..ХҮН ЯАГААД ӨВДДӨГ ГЭЭЧ…ГОЛ ЗАНГИЛАА НЬ ЭНЭ …

  18. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    Эрэгтэй, эмэгтэй хүн ганц бие байхад заавал гормоны өөрчлөлт үүсдэг. Гормоны өөрчлөлт үүсэхээр эмэгтэй хүн хатуу хахир, чанга, хүйтэн сэтгэлтэй болох хандлагатай болдог.БУСДЫГ ХАЙХРАХАА БОЛЬДОГ СЭТГЭЛ ГУТРАЛД ОРДОГ
    —–ХОРВОО ХОСООРОО ЖАРГАДАГ УЧИРТАЙ —–
    Эмэгтэй хүн өөрийн хүсэн хүлээж байсан мөрөөдлийн залуутайгаа учирсан тэр мөчөөс эхлэн бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Түүнчлэн энэ тохиолдолд ямар ч эмэгтэй хүн уг боломжийг хэзээ ч алдахгүй бас үгүй хийхгүй байхыг хүсдэг.

    • Хайр дурлал нь эмэгтэй хүнд далавч ургуулж өгсөн мэт болж улмаар ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн болдог ажээ.
    • Хайртай залуугийнхаа хажууд байхдаа өөрийгөө үнэлэх мэдрэмж нь эрс нэмэгддэг.
    • Эмэгтэй найз нарынхаа дунд нүүр бардам, сэтгэл хангалуун байж чаддаг.
    • Өөрийн дурласан залуудаа улам их таалагдахын тулд гоо үзэмжиндээ илүү анхаарал тавих, хувцасныхаа хэв маягийг өөрчлөх, алхаа гишгээгээ засах гэх мэтээр өөртөө анхаарал тавих эхний алхмыг хийж эхэлдэг.
    • Хайртай залуугийнхаа найз нөхдийн дэргэд үг хэл, үйлдлээ цэнэж, тэдэнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх үүднээс зөв боловсон харьцах тал дээр багагүй хичээх хэрэгтэй болдог.
    • Ганцаардал гэдгийг мэдрэхээ болиод зогсохгүй цаг агаарын ямар ч таагүй зүйлийг цухалдаж хүлээж авахаа болино.
    • Өөрт байгаа бүхнээ зориулж, түүнийхээ төлөө бүх зүйлийг хийхэд бэлэн байдаг.
    • Хайртай залуугаасаа өөр хэн нэгэн эр хүнийг шохоорхож харах нь битгий хэл өөрийг нь сонирхсон эрчүүдийг хүлээж авах сэтгэлийн орон зай үгүй болдог.
    • Итгэл найдвар, зүрх сэтгэлээ зуун хувь өөрийн дурласан залуудаа зориулж чаддаг.
    • Хэрэв энэ бүхнийг эрэгтэй хүн үл тоомсорлож, гомдоох юм бол сэтгэл зүрх нь шархалж, нэг хэсэгтээ л уйтгар гунигт автагдах болно
    Гэр бүл салалтын шалтгаан бол нэгдүгээрт уламжлалт ёс заншлаа алдсантай холбоотой. Эцэг эх нь охиноо, хүүгээ гэр бүл болж, айл гэрийг авч явах арга барилд суулгаагүй. Охин хүүхэд эр нөхрөө хэрхэн халамжлах, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэхийг зааж сургадаггүй. Хүүгээ айл гэрийг хэрхэн толгойлж, яаж авч явах гэдгийг заадаггүй. Аав ээж нь үлгэрлэн дуурайлгадаггүй. Амьдрах ухаанд бэлтгэгдээгүй гэр бүл, ойр дотны ах дүү, аав ээжээсээ үг сонсох сэтгэл зүйн чадваргүй байдаг. Тэгээд хадам аав ээж нь жаахан юм хэлчихвэл уулаж уцаарлаж зарим нэг нь хэрэлддэг. Амьдралд бэлтгэгдээгүй, амьдралаа авч явах чадварүй бэлэнчлэх сэтгэлтэй айлын эрх танхил охид хөвгүүд хань ижлээ орхих, мөнгөтэй хөгшин настай хүн дагах гэх мэт асуудлууд гарч ирдэг. Амьдралд бэлтгэгдээгүй хоорондоо ханилснаас болж л гэр бүл салж байгаа юм. Нийгмийн энэ ороо бусгай үед амьдралд бэлтгэгдээгүй учраас хөл алдаж үр хүүхэд золиослогдож байна.

    -Залуус хүнтэй үерхэж байгаад салах, гэр бүл болж байгаад салсныхаа дараа зарим нэг нь ганц бие амьдралыг сонгодог. Ганц бие удаан амьдрах хүний сэтгэл зүйд хэр хор уршигтай вэ?
    -Хайр дурлал, шохоорхол, үерхэл гэх мэт сэтгэл зүйн олон шинж чанар байдаг. Эдгээр шинж чанаруудыг ялгаж, салгаж мэдэхгүйгээр хань ижлээ зөв сонгож чадахгүй. Аавыгаа ээжийгээ хайрлаж чадаж байгаа хүн бусдыг хайрлаж чадна. Ээжийгээ хайрлаж чадаж байгаа хүн эхнэрээ хайрлана. Харин аавыгаа хайрлаж, хүндэтгэж, хэлсэн үгийг нь сонсож чаддаг эмэгтэй хүн эр нөхрөө аавыгаа хайрладаг шиг адилтгаж хүндэтгэн хайрлаж чадна. Дээр нь хайр сэтгэлийн үнэ цэнэ гэдгийг ойлгож, эхлээд үерхэж, дараа нь нөхөрлөж, дурлаж, хайрлах хэрэгтэй. Ер нь хараад байхад хамт ажиллаж, хамт сурч байгаад сонгосон гэр бүл илүү баталгаатай байдаг. Гэхдээ заяаны хань зам дээр гэдэг үг байдаг. Нэгэнт тохиолдоод таарвал тэр ямар сонирхолтой, ахуй амьдрал нь ямар юм, ямар үзэл баримтлалтай хүн, миний зан чанар, манай ёс зүйд тохирох хүн мөн үү, биш үү гэдгийг судлах хугацаатайгаар хүнтэй танилцаж, амьдрал зохиох ёстой. Тэгэхгүй яаран шийдвэрлэж байгаагаас болж гэр бүл салдаг. Ингээд амьдралдаа нэг алдаа гаргасан хүн “Хүнтэй амьдрал зохиох гэсэн боловч алдчихлаа. Би хань сонгохдоо чадахгүй юм байна гэж бодоод ганц бие амьдралыг сонгодог. Мөн хүнд итгэх итгэлээ алддаг. Хүнд итгэхээ байснаас болж хамтран амьдрагч гэсэн элемент гарч ирсэн. Энэ бол аргаа барсан хэрэг. Тиймээс амьдрал зохиохоосоо өмнө гэр бүлийн амьдралд бэлтгэгдэх ёстой. Хүн насаараа ганц бие амьдрана гэж байхгүй. Хорхой шавж, амьтан хүртэл үр удаа үлдээдэг.Түүнтэй ялгаагүй байгалийн хуулиар эр эмийн шүтэлцээ байх ёстой. Насаараа ганцаараа амьдарна гэдэг их хүнд асуудал.

    Залуучууд амьдралд бэлтгэгдээгүй, хоёрдугаарт жендерийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа үед охид нь их болж хөвгүүд нь цөөрсөн энэ үед ганцаараа амьдрах хагацаж салах, үхэж үрэгдэхээс эхлээд олон хүчин зүйл ганц бие амьдралд нөлөөлж байна. Өндөр хөгжилтэй оронд ганц бие амьдралтай хүмүүсийг нийгэмд идэвхтэй оролцуулж, сэтгэл зүйн талаас нь их анхаарал тавьдаг. Ганц бие хүн сэтгэл гутралд амархан ордог. Жишээ нь “Ганц бие хүн гэртээ очоод сайхан хоол хийлээ гэхэд” би үүнийг хэндээ ч зориулах билээ. Эсвэл өөрийгөө бусадтай харьцуулан “Энэ сайхан гэр бүлтэй амьдарч байхад би ганцаараа. Би ямар азгүй хүн бэ” гэх мэтээр өөрийгөө гутраадаг. Гэртээ орж ирэхэд нэг л хөндий хоосон орон зай угтаад байгаа юм шиг бэрхшээл тохиолдоно.

    -Тиймээс төрийн бус байгууллагууд сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгмийн байгууллагууд ганц бие хүмүүст анхаарал хандуулах ёстой юм биш үү?
    -Япон, Солонгос улсад гэр бүлийн асуудал үүсэхээс нь өмнө их анхаардаг юм билээ. Тиймээс ганц бие амьдрах сонирхолтой байгаа үедээ үе тэнгийн эрэгтэй эмэгтэй эсрэг хүйсийнхээ хүмүүстэй өргөн харилцаатай байх ёстой. Тэд нартай ойр ойрхон уулзаж санал бодлоо солилцож, амарч зугаалж, алжаал ядаргаагаа тайлдаг, амьдралд тулгарсан хүндрэлтэй асуудлаа хуваалцдаг байх нь зөв. Мөн амралтын өдрөөрөө найз нөхдөө урьж хооллодог байвал зүгээр. Ингэж байж л ганц бие хүн сэтгэлийн тэнхээтэй амьдрах ёстой. Өөртэйгөө ижил ганц бие хүмүүс байвал хоорондоо уулзаж спорт урлаг, бүжиг гэх мэтээр хичээллэвэл зүгээр. Эмэгтэй эрэгтэй хүмүүс амьдралаа хамтарч авч явах нь байгалийн бичигдээгүй хууль. Ханиад хүрлээ гэхэд гэр бүлийн хоёр бие биеэ хайрлаж, халамжлахад амархан эдгэрдэг. Ажилдаа гарахад нь хүртэл үнсэж үднэ. Үнсэж угтана. Энэ бүхэн чинь өдрийн ажилд эрч хүч өгнө. Маргалдах тохиолдолд амархан ойлголцох сэтгэл зүйн бэлтгэл болж байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн ганц бие байхад заавал гормоны өөрчлөлт үүсдэг. Гормоны өөрчлөлт үүсэхээр эмэгтэй хүн хатуу хахир, чанга, хүйтэн сэтгэлтэй болох хандлагатай болдог.

    -Тэгэхээр яах ёстой гэж?
    -Тиймээс аль болох бусад эсрэг хүйсийн хүмүүс болон ажил дээрээ байгаа эрэгтэй хүнд анхаарал халамж тавьж, тэднээс хайр талархал хүлээдэг байвал зүгээр. Гэхдээ энэ нь хамтран амьдрахын хайр талархал биш. Зүгээр л хүндэтгэл хүлээдэг байх хэрэгтэй гэсэн үг. Ийм л харилцааны өндөр соёл, үнэ цэнийг эзэмших ёстой. Эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс дангаараа ажиллахад амжилт төдийлөн гаргадаггүй. Харин эсрэг хүйсийн хүмүүс хамтран ажиллахад илүү эрч хүчтэй амжилт дүүрэн байдаг. Тиймээс амьдралд нэг алдсанаас болж ганц бие амьдралыг сонгохгүй аль болох хүйсийн харьцаанд идэвхтэй оролцож байхыг зөвлөе.

    Эмэгтэй хүн байхад эрэгтэй хүнтэй харьцахдаа ямар харьцаан дээрээ алдаж байна вэ гэдэг алдаагаа эрэгтэйчүүдтэй харьцаж байхдаа олж авах ёстой. Эсвэл эсрэг хүйсийнхээ хүнээс зөвлөгөө хүсэх хэрэгтэй. Эрэгтэй хүн ялгаагүй эмэгтэй хүнээс би юун дээр алдаад байдаг юм бол гэж зөвлөгөө хүс. Ингэж үе тэнгийн залуус бие биенээсээ хүйсийн харилцаанд орох туршлага, харилцааны сэтгэл зүйн ухааныг олж авах шаардлагатай. Зөвлөгөө хүсэхийн тулд спортоор хамтран хичээллэ, хамтарч сонирхолтой үйл ажиллагаа хий. Ном хамтарч бич. Ингээд бие биенийгээ ойлгож, санаа нийлж ажиллаж байх үедээ зөвлөгөө хүсвэл зүгээр.

    -Гэр бүлийн тухай ярьж байгаа юм чинь хардалтын талаар ярихгүй өнгөрөхгүй байж болохгүй. Хардалт байх ёстой зүйл мөн үү?
    -Манайхан нэг явцуу ойлголттой байдаг. Нөхрөөсөө өөр хүнтэй харьцах ёсгүй, эхнэрээсээ өөр эмэгтэйтэй харьцах ёсгүй гэсэн явцуу ойлголттой байдаг. Энэ бол буруу. Нөхөр нь ажлынхаа газрын нэг эмэгтэйтэй харьцаад ирэхээр эхнэр нь хардаж эхэлдэг. Эхнэр нь ажлынхаа газрын залуутай харьцахаар нөхөр нь харддаг. Энэ бол оюуны хоосрол. Жинхэнэ хайр гэдэг юу вэ? гэхээр харилцааны тэнцвэртэй сэтгэл зүй.
    -Хүн ер нь аминчхан үзлээсээ салах ёстой. Стресс, бухимдалд ороод байгаа нь сэтгэцийн эмгэг өөрчлөлтөнд орж байгаа шалтаг шалтгаан бол сэтгэл тэнцвэргүй байгаа явдал. Хүний сэтгэл догширдог. Сэтгэл догшрох гэдэг бол стресс бухимдалд орохыг хэлж байгаа юм. Хүний тэнцвэртэй сэтгэл бол аз жаргалын үндэс. Сэтгэл тэнцвэргүй болсноос уур уцаар ихтэй болно. Тиймээс гэр бүлийн хүмүүс үл ойлголцох байдал улам их болно гэсэн үг. Живэх гэхээрээ догширч, бухимдаж, юм бүхэнд бухимдаж байснаа сүүлдээ цөхөрнө. Эхлээд хардаж эхлэхээр нь уурлаж, бухимдаж, стресст орж хэрэлдэж байснаа сүүлдээ айдас түгшүүр үүсээд гутранги байдалд орно. Унах гэхээрээ сүүлдээ хүн би хүнтэй харьцсан ч хардана. Харьцаагүй ч хардана архи уусан ч гэсэн ууна, уугаагүй ч ууна гээд дүүрсэн хэрэг зөнгөөрөө явдаг. Тэгэхээр хүн догшрох, живэх, унах гэсэн сэтгэл зүйн гурван шатанд хүн заавал сэтгэл зүйчид хандаж, гарах арга замаа олох ёстой.
    -Гэр бүлээрээ сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Ер нь нөхөртэй болох, эхнэртэй болохоосоо өмнө сэтгэл зүйчид хандах нь чухал. Гэр бүлийн ёс жаяг янз бүр учир ээж аав нь хүртэл сэтгэл зүйчид хандах шаарлагатай байдаг. Хамгийн гол нь цаг хугацаа алдахгүйгээр л сэтгэл зүйчид хандаж амьдралдаа буруу алхам хийхгүй байх хэрэгтэй.
    -Сэтгэл зүйн зөвлөгөө авсанаар хүн сэтгэлгээ нь бүрэн өөрчлөгдөнө. Ер нь бүх зөрчилдөөний шалтгаан нь аминчхан үзэл л байдаг. Эхнэр нөхөр бие биенийгээ хайрлаж байснаа сүүлдээ өмчлөх хэлбэртээ ордог. Тэгсэн мөртлөө өөрөө өөр эмэгтэйчүүдэд анхаарал тавьж байдаг. Түүнийгээ би эр хүн учраас болно гэж зөвтгөдөг. Ийм байж болохгүй. Тийм бодолтой эр хүн, ийм бодолтой эмэгтэй хүн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Тэгэхээр асуудал нь өөр болно.
    -Энэ бол зөв сонголт хийж чадаагүй гэр бүл. Нэгэнт сонголтоо хийж чадаагүй гэр бүл үзэл бодол, ёс зүйн төлөвшлийн хувьд ч аав ээжийнх нь амьдралын туршлага нь өөр өөр учраас зөрчилдөж эхэлдэг. Ер нь гэр бүлийнхээ хүнийг сайн таниагүй учраас удаан хугацаанд амьраад ирэхээр таалагдахгүй чанарууд нь мэдэгдэж эхэлдэг. Ингээд л зөрчилдөж эхэлнэ. Дээр нь хэтэрхий аминч үзлээсээ болж эхнэр нөхрүүд бие биенийгээ өмчлөх хэлбэрт орсон учраас хардаж сэрдэх нь элбэг болдог. Гэр бүл оршин тогтнох боломжгүй гурван үндэс байдаг.
    -Хий хардалт, үг өдөж хэрүүл үүсгэх, үглэн янших явдал юм. Энэ гурав давхацвал айл гэр амьдрах боломжгүй болно. Гэтэл зарим нэгэн хүн хүүхдээ хүндэтгээд салж чаддаггүй. Энэ нь хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн ухаалаг бодол боловч нөгөө талаараа байнга хэрүүл маргаантай, сэтгэл зүйн хүчирхийлэл дарамтанд хүүхэд их зовдог. Тиймээс хүүхдийг хэдэн талаас нь бодох хэрэгтэй. Хүүхэд айдас түгшүүрт хүмүүжвэл том болоод хүчирхийлэгч болно гэсэн үг. Тиймээс гэр бүл салахдаа ухаалаг салах хэрэгтэй. Гэр бүл саллаа гэхэд зарим ээжүүд хүүхдээ эцэгтэй нь уулзуулдаггүй. Ингэж уулзуулахгүй байх нь хэр хор уршигтай вэ гэдгийг сайн бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Гэхдээ зарим хүн нь уулзуулахад хэцүү хүн байж болно. Тиймээс тухайн хүн ямар хүн бэ гэдгийг нь сайн бодох хэрэгтэй.
    -Би олон хүнтэй уулзаж зөвлөгөө өгч байсан. Тэгэхэд надад нэг юм анзаарагдсан. Хүн ертөнцөд нэг л эцэгтэй, нэг л эхтэй. Хүүхэд аавтай гэдгээрээ бахархдаг. Аавыг нь тас нуух заримдаа эрсдэл дагуулдаг. Ялангуяа шилжилтийн насандаа очихоор хүүхдүүд аавынхаа тухай ярина. Чиний аав чинь хаана байгаа юм. Аав чинь юу хийдэг вэ? гэж асуухаар хүүхэд юу ч хэлж чадахгүй эмзэглэж эхэлдэг. Тэгээд ээжээсээ аавынхаа тухай асуудаг. Тэр үед нь нуухаар хүүхэд би аавтай юм байна гээд аавыгаа далдуур хайж хэлдэг. Аавыгаа л олж мэдэх гэсэн хүсэлд автдаг. Тиймээс хүүхдийг нь аавынх нь тухай сайн сайхнаар л мэдүүлж, хэлж өгч байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт аавтайгаа уулзана гэдэг сэтгэлтэй байлгах хэрэгтэй. Харин үзэн ядалт руу битгий явуул. Ер нь аавыг нь л ойлгуулах нь чухал. Амьдралд юу ч тохиолдож болох учир аав хүү хоёрыг салгах нь буруу.

    -Хүүхдийг хүмүүжүүлэх монголч ухаан байна. Хүүхдийг амттай. Өнгөтэй болгоноор тордож, болохгүй. Хүссэн болгоныг нь биелүүлдэггүй. Аль болох сургамжилж бай. Хязгаарлах хориглох юмаа хориглож байх хэрэгтэй. Ууртай хүнийг ухаанаар учирлах хэрэгтэй. Үглэх буруу. Эртнээс л өвөг дээдэс маань хүүхдээ зүйр цэцэн үгээр хүмүүжүүлдэг байсан. Ер нь хүүхэд их ганцаарддаг. Тийм болохоор хүүхэдтэйгээ дандаа харьцаж байх хэрэгтэй. Зав л гарвал хүүхэдтэйгээ ярьж бай. Нэг эмэгтэй над дээр ирдэг. Хайртай хүнээсээ л хүүхэдтэй болчихсон. Түүнтэйгээ амьдарч чадаагүй. Тэгээд хүүхдээ аавгүй юм гээд дэндүү эрхлүүлчихсэн. Бүх л хүслийг нь биелүүлдэг байсан. Гэтэл одоо хүүхдийнхээ хүчирхийлэлд автчихсан байна. Аав нь бас эрхлүүлчихсэн. Хүүхэд нь архи уудаг. Ээжийнхээ үгэнд ер ордоггүй. Бүх юманд өөрийнхөөрөө зүтгэдэг. Тэгэхээр хүүхдээ их дураар нь байлгавал энэ эмэгтэй шиг байдалд орно. Сүүлийн үед бол эцэг эхчүүд хүүхдээ дураар нь байлгадаг болсон. Хүүхэд нь тоглоом, чихэр гэхээр нь чихрийг нь авч өгдөг. Хүүхдийг их дураар нь байлгахаар сүүлдээ хүслийг нь биелүүлж дийлэхээ байдаг. Ингэж дураар нь байлгаснаар хүүхэд улам л зэрлэгшдэг. Дураараа загнасан үед нь хүүхдээ зөв аргаар хашраах хэрэгтэй. Бас ухааруулж ойлгуулж хэлэх хэрэгтэй. Айлын ганц хүүхэд их аминчхан болдог. Тиймээс бусдад юмаа өгдөг. Хувааж хэрэглэдэг. Бусадтай тоглоомоо, чихрээ хувааж, хэрэглэдэг болгох хэрэгтэй.

    -Гэр бүлийн тухай ярьж байгаа юм чинь хадам аав ээжийн тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед хадам хадны мангаа гэдэг хүртэл үг гарсан байна?
    -Монгол ёс заншил өөрчлөгдсөн. Эмэгтэй хүн айлд бэр болж очоод тухайн айлынхаа ёс жаягийг дагадаг. Аав ээж нь охиноо айлд бэр болгон аваачиж өгчихөөд хонолгүй буцдаг байсан. Бэр тэр айлын алтан ураг, сайн сайхны төлөө, хадам аав ээжийнхээ төлөө амьдардаг байсан. Одоо бол бэр нь өглөө ч босдоггүй. Уулзаагүй байхаасаа л хадам хадны мангаа. Хадмын дарамтанд орж болохгүй гэсэн сэтгэхүйг суулгахчихсан байдаг. Хадмын тухай дуу хүртэл гарцан байна. Ингээд л байхаар чинь хүмүүсийн харьцааг хагаралдуулаад зөрчилдүүлж байна. Хадам аав ээж нь бэрээ хүлээж авахаас эхлээд энэ яах бол гэсэн бодолд ордог.

    -Хэдий сайхан загнасан ч гэсэн зарим хадам аав ээж бэрээ хүлээн зөвшөөрөхгүй, дарамтлах, дандаа л загнаж зандрах явдал байдаг.
    -Бас хадам аав ээж зарим нэг нь харилцааны сэтгэл зүйд бэлтгэгдээгүй байна. Өнгө мөнгө, зах зээлийн ороо бусгаа сонин сэтгэхүйд оччихсон. Байрыг нь өгчихсөн гээд л дарамтлах хандлагатай. Хоёр хүүхэд нь зөрчилдөхөөр өөр өөрсдийнхийгөө өмөөрдөг. Өндөр хөгжилтэй орнууд гэр бүлд асуудал гарвал л сэтгэл зүйчид ханддаг. Зөвлөгөө авах гэж аав ээж, дотно найз нөхөд, ах эгч дээрээ очих бол буруу. Тэд чинь асуудлыг улам гүнзгийрүүлдэг. Шүдээ авах гэж мужаан дээр очсонтой адил.
    -Аль болох аав ээжээсээ тусдаа амьдрах, амьдрахдаа аль аль талдаа ижил сэтгэлээр хандахыг зохицуулах ухааныг эмэгтэй хүн эзэмших хэрэгтэй. Сайхан сайхан охид, хөвгүүд байхад хэцүү хадмууд байдаг. Гэхдээ хэцүү гээд бүхнийг хурцадгах биш. Аль болох зөөлөн аргаар өөрийгөө ойлгуулах гэж оролдох хэрэгтэй. Гэр бүлийнхээ хүнтэй сайн ойлгоцлох нь чухал. Хань ижлийнхээ аав ээжтэй муудалцаж, хэрэлдэх биш. Аль болох арга зүйгээр харьцах хэрэгтэй. Тийм болохоор хичнээн муухай ааштай хадам байлаа ч гэсэн муудалцахаа урьтал болгох биш. Харин эв дүйгээр хүндэтгэж харьцах хэрэгтэй. Өөрийнхөө аав ээжээс илүү хань ижлийнхээ аав ээжийг хүндэтгэж байж бүгдийн хайр талархалыг хүлээнэ.

  19. ojkhjnm says:

    chi hani boloh hunee haij 3 busguitei uulzaj bhad ter busgui bas hania haij 3 zaluutai uulzaj baival yahuu. Chamaas busad ni tegj bolohgui yu tee. Tegeed ch hunii utas oroldoj hunii huviin nuutsad halddag chi uuruu ih buduuleg hun bna. Taalagdsangui.

  20. Маргааш өнөөдрөөс илүү жаргалтай байх ёстой says:

    Надад энэ залуугийн үзэл бодол, бусдад хүргэх гэсэн санаа таалагдаж байна, насан туршийн хань болох хүнээ сонгох гэж байгаа хүн зөв сонголт хийхийн тулд сайн таних хэрэгтэй. Харин залуус сексийг өөр талаас нь хардаг байгаасай, бид чинь амьтдаас ухамсар, оюуны хөгжлийн түвшингээрээ ялгардаг биздээ, ямарч сэтгэлгүй секс хүний адгуус амьтныхаа зөнгөөр хийж байгаа зүйл биздээ, хүн шиг байцгаая. Хайртай хүнтэйгээ биш бол давсгүй хоолноос ялгаа юу байгаан бэ?

  21. BOLD says:

    Бичсэн юю чинь Яаамар ч найруулга авцалдаа алга. Уншиж ойлгох гэж нилээн л юм болхийн байнадаа хүмүүс санааг чинь. Уг нь санаа нь зөв л юм. Тэр өмнөх бичлэг чинь бүүр авах юм алгаа хөөе. Хүн болгон математикч болохгүй ч эцэг эхүүд болцгооно гэж Сухомлеский хэлсэн гэсэн. Нээрээ Сухомлеский чинь кино жүжигчин билүү. Хаххаха

  22. mj says:

    Муугаар ярих юм бол олон л запас дугуйтай болжээ. Тэгээд энэ нь таарах эсвэл тэр нь үү гээд цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг юм болж хүний сэтгэлээр тоглов доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.