Би тийм насны охинтой яаж харьцахаа мэдэхгүй байна…

Би одоо 26 настай сургууль ажил гэж явсаар байгаад одоо нэг өөрт таалагдсан хүнтэй танилцаж дотносоод цаашидаа хэн хэн нь хамт амьдарна сууна гэсэн байгаа! Гэвч тэр залуу маань өмнө амьдралтай байсан тэгээд 6 настай нэг охинтой би хааяа бүүр хааяадаа л охинтой нь уулздаг охин гэхдээ ээж дээрээ биш миний сүйт залуугийн ээж дээр байдаг юм. Тэхээр цаашдаа би бол охинтой байнга уулзаж, нөхөр өөрөө хамт амьдарнаа гэвэл надад үгүй гэх юм алга! Гэхдээ би тийм насны охинтой яаж харьцахаа мэдэхгүй байна, уг нь их дотно баймаар байхын гэвч яаг уулзахаараа биеэ бариад тэгж чадахгүй юм! Хэцүү байдаг юм байнаа яавал дээр вэ?

cekc.mn дээр ирсэн захидал

18 Comments

  1. Цэцэг says:

    Аавыг нь хайрласан юм чинь, охиныг нь заавал хайрлаарай. Сайн ойлгож, найз нь байхыг хичээгээрэй.

  2. оч says:

    хүүхдийнхээ хажууд нөхөртөйгөө бүү нялуур бүх зүйл дээр бид 3 лаа шүү гэдгийг сайн сана ялангуяа эмэгтэй хүүхэд аавдаа илүү хайртай байдаг.өөрийг нь: илүү анхаарч халамжилж байх хэрэгтэй бас дэндүүлж хэрэггүй өөрийнх нь хүрээнд найз бол.

  3. emi says:

    evii de ter muuhai amitantai ayataihan haritsaarai.nyalh busgui uriig hairlaarai.hairlasanii chini hariud chamaig hairlanaa!!!!

  4. ohin says:

    анхнаасаа 2 ч сэтгэлгүй ээж шиг ни байх ни чухал шуу. Хоорхондоо хуухэд гэдэг чини.

  5. cleopatra says:

    Эхлээд ямар үлгэрт дуртайг нь асуу. Тэгээд нэг сайхан үлгэр ярьж өгөрөөр бэлд. Үлгэрт дургүй хүүхэд байдаггүй юм. Гэхдээ дуугаа янз бүр болгоод урнаар ярьж өгөөрэй. Бас тэр үлгэртээ гардаг баатруудыг нь чихмэл тоглоомоор бэлд.Үлгэрээ яриад тоглоомоо оролцуулаад. Тэднийгээ яриулаад дараа нь үлгэрийнхээ хэн нь тааладгсан, хэн нь таалагдаагүй тухай баатруудыг нь ярилц.Хувцас тоглоом яах вэ гол нь хоорондоо ярилцсанаар амархан дасна.Зөвхөн дэлгүүр орж юм авч өгөх чинь дотносох арга биш ээ. Эд зүйлээр хүүхдийг татах гээд тийм ч амжилттай арга биш. Ер нь ихэнх хүмүүс дагавар битгий хэл төрсөн хүүхэдтэйгээ ч чин сэтгэлээсээ ярилцдаггүй хөндий байгаа харагддаг. Хүүхэдтэй хэр их нээлттэй харилцана төдий чинээ дотоод сэтгэлээ илэрхийлж сурдаг юм. Тэгээд номын дэлгүүрт очиж хамт ном ав.Лаваззад ч юм уу гоё газар сууж ярилц.Унтахад нь дандаа үлгэр ярьж өгч бай. Өглөө сэрэхэд нь заавал сайхан нойрссон, гоё зүүд зүүдэлсэн эсэхийг нь асуунгаа өөрөө юу зүүдэлснээ, хэр сайн амарснаа ярьж бай.Анх чи яаж харилцсан тэр чинээгээр л амархан дотносно.Үзэх дуртай киног нь хамт үзэж харилцан ярилц.Хоол хийхдээ жижигхэн гапанз өгөөд хажуудаа байдган ярьж хөөр.Хүүхэд ээждээ туслах ямар дуртай гэж санана.Худлаа нялуураад харин хэрэггүй шүү.

  6. busgui says:

    chi bgaagaaraa l bsan n deer bhaa,.. bas ohiduud yaj nzaldag bilee, teren shig goy hugjiltei, sonirholtoi zuil sedeed nzlah ged uz, aavtai n harin tsug bhdaa neeh niyluuraad demii bha,zugeer l nzuud shig bh heregtei bh,… chi sanaa zovood biee bariad bval ulam l hetsuu sanagdah bh,… ali boloh chuluutei tsovoo sergelen, uudrug bgaarai,.. tegvel ayndaa l bolood yvchihnaa

  7. Gstar says:

    uun deer sanaa zovoh zuil eruusuu baihgui saihan naiz ni bol udalgui ta 2 uuriin erhgui eej ohin shig l bolno doo

  8. Ramirez Sanchez says:

    Бас 1 Б төлөвлгөө болох дуртай бүсгүй бха шив дээ! Юу ч гэхэв дээ тэ1!!!

  9. Real says:

    Бацааныг Базаач…

  10. sanaa zovoltgui dee says:

    Сайн уу бүсгүй мини. Оxин xүүxэд иx xөөрxөн ш дээ. Дороо дотносдог юм. Би бас нэг шүдгүй гүнжтэй хэхэ. Xүмүүс санаж бгаа бол нөгөө эвгүй фактлаж бгаад нөxрөө өөрийн болгосон хүн бна. Тэгxээр юуны өмнө xамт бxдаа аавтай ни битгий нялуураарай. Xарамлаад бx шиг санагддаг. Дандаа 3-ын тоон дээр яри. 3лаа ингэе тэгий гээд. Али болоx гадуур 3лаа гарч бай. Гэрт байснаас гадуур явж бxад яриx юм олдоод бдаг. Тэгээд оxиноо дундаа xийж алxаxаа мартаваа. юунд дуртайг ни мэдээд бэлэг авч өгөxөөр иx баярладаг. Эсвэл тэр дэлгүүрт тийм гоё палаж байна лээ, 2лаа очиж үзэxүү гээд ааваасаа нууцаар xамт явж авч болно. Гол ни чи манай гэрийн гол xүн гэсэн ойлголт өгч байнга анxаарал тавиж бвал амарxан дасдаг юм бнлээ дээ. Би одоо оxинтойгоо аавынx ни төрсөн өдрийг бэлдэж бгаа. Бид 2ын нууц болоxоор аав ни та 2 яагаад маяглалдаад бнаа гээд л иx зугаатай бдын. Xааяа мэдээж хүүxэд юм чини янз бүр сонин авирлана. Тэр болгоныг аавд ни xовлолгүйгээр тэрүүxэндээ жооxон гомдсон царай гаргавал өөрөө уxаараад засраад бx шиг санагддаг. Гол ни xүчээр биш оxиноо гэж бодоод xайрлаарай. Чамд удаxгүй дасаад ээжээ гэж дуудаx өдөр ирнэ бxаа 🙂

  11. Moron says:

    Хуний хуухэд хурэн боортэй гэж ! ОЛон жил хайрлаж уурийн хуухэд шигээ усгосон хуухэд ч гэсэн сонин сонин зан ааш олон жилийн дараа ч гаргадаг гэсэн , тийм болхоор угаасаа наад хундээ хайртай тийм ум болсонч хамаагуй дасаад даваад гарч чадна гэж бодож байвал суу ! Чадахгуй бол дэмий сэтгэл зуйн хувд бэлтгэлтэй байх хэрэгтэй !!

  12. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ ХҮНЭЭ ХАЙРЛААД ХАМТДАА БАЙЯ ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ТҮҮНИЙ БҮХ ЗҮЙЛИЙГ ХАМТАД НЬ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ ..ЧИ ИРЭЭДҮЙД ГАРАХ ӨӨРИЙН ҮР ШИГЭЭ Л ХАНДАХ ЁСТОЙ..АЯНДАА ЧАМАЙГ ӨӨРИЙМСӨГ ЭЛГЭМСЭГ БАЙВАЛ ОХИН ХҮҮХЭД ХҮНИЙ ЭВЭЭР АЯСААР Ш ДЭЭ ..ЧИНИЙ УХААН Л МЭДЭЖ …

  13. ojkhjnm says:

    Ohinii Barbie, goy zuultnuudiig ni uzeed ali bolohoor emegteileg talaas ni dotno baihiig bod.Tsug delguur hesch uurt ni taalagdsan yumiig ni nom,zuult, huvtsas geh metiin zuil avch uguud l, uuriinhuu nuur budgiin tsunhnees yuma avahuulah geh met.Kinond tsug yav gehdee huuhdiin goy shine kinond.Bi ohintoi bolohoor ohidiin yu sonirhdogiig ni bichlee.

  14. sole says:

    завтай бол хааяа сургуулиас ни аваад хичээл,найзуудынх нь тухай асуу.даалгавры хийлгээд үз.шүлэг дууг нь хамт давт.залуудаа хэлээд охинтойгоо 3уулаа юм үзье,салхинд гарья гээд өөртөө татах охинтойгоо танилцах аялал хий.6тай охин хүүхэд хүн өөрт нь үнэн сэтгэлээсээ хандаж байна уу?хуурамч харицаж байна уу?гэдгийг маш сайн мэднэ.гэхдээ муу санаа суугаагүй нялх амьтан,удахгүй чиний охин шиг л чамд санагдаж эхэлнэ шүү.зөв сайхан өсгөөрэй.

  15. SEXY says:

    Хүүхэд өөртөө сайн байгаа муу байгаа хүнийг зөнгөөрөө мэддэг юм шиг санагддийн. Сайн байх гэж байгаа нь энэ гээд хиймэл дүр эсгээд хэрэггүй ээ.
    Өөриймсөг хандаад аясаар нь харзнаад л байж бай доо. Аяндаа тэр чамтай дасаад ирэхээрээ өөрөө чамруу ямар нэгэн байдлаар хандана.
    Энэ тохиолдолд яарах л хэрэггүй байх

  16. Жагаа says:

    чи өөрөө хүүхэдтэй болвол түүндээ яаж хандахав яг тэрүүн шигээ л наад охиндоо хандах хэрэгтэй байх даа. ямартай ч ширүүлж, уурлаж яасан ч болохгүй.

  17. mj says:

    Цэцэрлэг эсвэл сургуульд явдаг бол ямар байгааг нь асуу. Эвтэйхэн харьцаад байх юм бол хүүхдийн итгэл олох амархан шүү дээ. Хүүхэд гэнэн цагаан муу санаа байхгүй тийм л хөөрхөн амьтад. Чи тэр залуутайгаа гэрлэх юм бол угаасаа ээж нь болох юм байна даа.

  18. lol says:

    6 настай юм жин гайгуй биз дээ. гэхдээ би лав юу ч хэлж мэдэхгүй юм бнаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.