Би түүнийг мартах болов уу?

Сайн байцгаана уу эрхэм уншигчид аа. Та бүхэнд энэ өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Намайг М гэдэг, 26 настай нөхөр охины хамт амьдардаг. Та бүхэнтэй өөрийн хэнтэй ч хуваалцдаггүй нууцынхаа талаар хуваалцъя гэж бодсон юм. Би анх 18 насандаа анхны хайртайгаа учирч түүнийгээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхнаар хайрлаж түүндээ анхны гэх бүхнээ өгсөн юм. Анхандаа тэр надад хайргүй байсан төдийгүй зөвхөн унтахын тулд л над дээр ирдэг байлаа. Би ч хөл маань газар хүрэхгүй баярлаад л шөнөжин унтахгүй түүнийгээ ширтэж хонодог байж билээ. Түүнтэй танилцсан 2 дохь жил дээрээ би түүнээс жирэмсэн болж мэдээж авахуулсан. Надад хайргүй хүний хүүхэд төрүүлэх ямар утга байх билээ дээ, тэгээд ч балчир байж шууд л авахуулсан. Дараа нь бүтэн 1 жил шаналж зовсоон. Цаг хугацаа улиран одож би ч түүнийг бодох маань багасаж нэг ёсондоо надад ирэхгүй хайрыг хүлээсээр цөхөрсөн гэхүүдээ. Нэг хэсэгтээ л уулзахгүй болсон байсан. Гэтэл нэг орой тэр надруу “Би чамд хайртай” гэсэн 3-хан үгтэй мессеж бичсэн байж билээ. Харин тэр үед би яасан гээч. Зүгээр л инээд хүрсэн. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр уур хүрсэн. Тэгээд л тоогоогүй найзуудтайгаа наргиад явчихсан юм даа. Гэтэл тэр шөнө тэр залуу намайг хүлээж гэрийн гадаа хоносон юм билээ.

Тэглээ гээд би түүндээ хайртай минь хэвээрээ ч хэзээ ч бид 2 бүтэхгүй гээд өөртөө итгүүлсэн байсан. Найз нөхөд ч их эсэргүүцдэг байсан. Тэгээд л би өөртөө хайртай хүнтэйгээ сууж одоо дутагдах гачигдах юмгүй сайхан л амьдарч байна. Миний нөхөр дэндүү сайн хүн байдаг юм. Жаахан хартайг л эс тооцвол надад хэнээс ч юунаас л илүү хайртай, мөн охиндоо. Бид 2 байртай, машинтай, нөхөр маань төрийн албанд ажилладаг. Гэвч би урьдах залуугаа байнга бодох юм. Хамгийн сүүлд надтай уулзаад 2-уулаа сууя битгий яваач гэж маш их гуйсан. Би түүнтэй суувал намайг хуурах байх гэсэндээ л суугаагүй тэгээд ч энэ шийдвэртээ харамсдаггүй ээ. Гэсэн ч гэлээ би түүнийгээ их үгүйлдэг. Тэглээ гээд нөхөр охиноо хуурна гэж байгаа юм бишээ. Энэ түр зуурын зүйл болов уу яваандаа би түүнийг мартах болов уу надад туслаач. Анхны юм гэдэг анхных л байдаг бололтой. Анхны гэсэн юм бүхэн минь түүнтэй минь салшгүй холбоотой. Би түүндээ одоо ч хайртай хэвээрээ…

cekc.mn дээр ирсэн захидал

35 Comments

  1. matar says:

    ТОМ ТЭНЭГЛЭЛ 10-Н ЖИЛИЙН ДАРАА НААД БОДЛОО САНАВАЛ ИНЭЭД ХУРЭХ БОЛНО XА XА

  2. mmm says:

    олон жил ямар их хайралсанаа хүлээсэнээ бодохоор хүн зүгээр л авахыг хүсдэг байхаа,нөхөр мин надад ямар их хайртайг мэдрэх тусам би зүгээр л анхны хайраа дурсамж болгосондоо,

  3. mmm says:

    би ч гэсэн тэр хунд хайртай, тэглээ гээд яахийн тэнэг ш дээ, заримдаа зугээр л сайн явж байгааг ни мэдмээр байдаг, тэгээл болоо, бид 2 сэкс хийгээгүй, зугээр л сайхан хайр байсан, тэр хэвээр н насан туршдаа хадгалахийг хусдэг, би нөхөрдөө тийм их хайртай биш ч тэрнийгээ маш их хундэлдэг, тийм биш байсан бол хэзээ ч хуухэдээ төрүүлэхгүй байсан байхаа,

  4. TG says:

    ХҮҮХНҮҮД ИНГЭЭД ИЛҮҮ ЗҮЙЛ БОДОЖ БАЙДАГ ЮМ БҮҮР УНТАЖ БАЙХДАА ХҮРТЭЛ НӨГӨӨДӨХӨӨ БОДОО Л

  5. rain says:

    zavtай авгай вэ, xууxдээ яж эрүүл сайxан өсгөxөө л бод,дэмий юм дэмий ш дэ

  6. kkkk says:

    ккккк.салаа

  7. ОД says:

    САЛ САЛ ТЭГЭД ЯВААЧ ТЭНЭГ

  8. Baatar says:

    Амидрал босгоход маш хэцүү шуу нураахад юу ч хэрэггүй зугээр л нурчина нэг одор л

  9. zoy says:

    huuhnuudee uursdduu bitgii ingej gai udaa bolood ungursun yum bol teel duusaa hizeech bitgii ergej har ene chien ta nariin hamgiin tom aldaa iin bolhoor emegteichuud odoogiin niigemd ymarch vne tsenegui bsnhde.uursdiiguuu baigaa zuilaadee setgel hanamjtai baildaa burhanii ugsun ter belgee hairlaad hariig hairlaad l amidartsgaaldaa neg shuniin jargal heregtei bnu neg nasnii jargal heregtei bga mu iim archaagui baij bolku uhaantai bai ain gaduur ugaasaa iim novshiin hudalch zaluuchuud duuren bga hairtai gj hudlaa yrij yvdag yumnud ter zol zuger l vlger za

  10. busgui says:

    хэрэггүй дээ бүсгүй минь. бүр санаад байдаг бол нөхөртөө мэдэгдэхгүй хааяа нэг уулзаж сэтгэлээ тайвшруулж байхгүй юу. энэ босгосон амьдрл чинь чиний л гарт байна. анхных бол амтлаад л өнгөрнө ш дээ. 2-дох нь илүү сонирхолтой байдаг юм шү. магадгүй чи энэ амьдарлыг сонгосноороо хороогийн хамгийн азтай хүүхэн ч юм билүү. ханийнхаа хайрыг дааж амьдраарай. нөхөр чинь энэ бүгдийг мэдэх юм бол их хэцүү л юм болно доо.сэтгэлийн хөөрлөөр асуудлыг бүү шийд

  11. Нэгэн бүсгүй says:

    Сайн уу? надад ч бас ийм зүйл тохиолдож л байлаа. Би одоо найз залуутай болоод жил гаран болж байна. Гэхдээ чамаас ялгаатай нь чааваас гэж миний найз залуугийн амьдрал дэндүү боломжгүй тэр надаас хоёр дүү төрийн албанд ажилладаг ч авч байгаа цалин нь хаанаа ч хүрдэггүй надад нэг их тус нэмэр болоод байдаггүй юм. Би ч бас өмнө нь нэг залуутай уулздаг байлаа тэр бас л надтай зүгээр л сексдэх гэж л шөнийн цагаар надруу утасдаж манайд ирж хааяа тэднийд очиж зүгээр сексддэг байлаа би тэрэнд сайн байсан юм шиг байгаамаа гэхдээ тэр гоё залуу л даа хүүхнүүд араас нь үхдэг л юм манай найзууд ч дурладаг л байлаа. Тэгээд тэр залуутай би 3 жил сексийн хамтрагч байхдаа нэг ч удаа гадуур хамт хооллож, кино үзэж, салхинд гарч байгаагүй гээд боддоо нэг удаа ч намайг зайсан дагуулж явж байгаагүй ээ. Би одоо найз залуутайгаа сайхан байдаг ч миний санаанд хүрэхгүй л юм. Жаахан болоод ч тэгдэг юм уу. Би байнга загнаж уурлаж байдаг тэглээ гээд хэрэлдэж муудалцаад салж эвлэрээд бай жл байна. Тэгээд би энэ найз залуутайгаа хамт байхдаа унтахдаа нөгөөг залууг хааяа боддог юм тэр ч гэсэн сүүлийн үед намайг уулзая гээд л залгаад мессэж бичээд л байсан гэхдээ надад хайртай гэж хэлж байгаагүй ээ тэр гэхдээ чи бол сайхан нөхөр байна үр хүүхэд байна хүний үрийг битгий гомдоо тэр секс хүссэн юмнууд худлаа хуурамч чи тэрийг мянга бодоод яахавдээ за тэгээд тэрэнтэй эргээд эвлэрлээ уулзлаа амьдарлаа гэхэд тэр чамайг хуурна зовооно тэгэхээр байгаа юмандаа сэтгэл хангалуун байж түрхэн зуурын жаргалруу тэмүүлэхүй зөв амьдардаа гэж зөвлье за амжилт.

  12. Xainga says:

    Yu gsn ug we iim shan amidraltai bj tiim sain hania huuraad ger bulee uimuuleh gee yu eswel chi nuhur ohinoo hayad anhnii hair geed bga yman deeree ochoo och haortai gej helsen bolgon deer guigeed ochood uzehgui yu hedii anhnii hairch gesen odoo anhnii hair chin dursamj tudii l bh yostoi. Ergej bitgiii har urd chin anhnii hairaas chin iluu jargal shan amidral chamaig huleej bn

  13. oyuka says:

    Эмэгтэй хүний утрээ ягаад бохирддог вэ?
    бэлгийн харитсаанд орж халдвар авсанаас шүү дээ.тэгэвл бохирдуулж бгаа ни хэн бэ?
    эрчүүд!!!!тэд бэлэг эрхтэнээ угаадаггүй.
    эр бэлэг эрхтэний урд шамархай хэсэгт бөөн бактэри уржиж байдаг.
    Тэгээд үтрээтэйгээрээ эмэгтэй хүн л хохиропгч болж үлддэг.
    Үүнийг эрчүү,Дэрмээ чи бас сайн ойгох хэрэгтэй

  14. Gstar says:

    Hun jargal daahgui zovlon daadag aa gej, jargaltai gazar togtdoggui ee gej unen shuu heterhii jargaad asuudal baihgui bolohoor uurtuu gai huraaj asuudal uusgeh geegui l bol bolison ni deerdee hu

  15. дэрмээд says:

    Чи ч үтрээний бохирдлыг аягүй ол эмчээс ч илүү мэдэж оношлоно бич.
    Чамшиг нян тээгчид л тэрийг дамжуулж байгаа юм ш дээ. Хаа байсан өөр тивээс янз бүрийн өвчин авчирна даа. Чи л өөрөө сайн шинжилгээндээ ор оо.

  16. Er hun says:

    Хааяа санаж б,хад юун буруу б,х билээ . Эсвэл бодохоороо яваад очимоор санагдаад б,гаа юмуу. Бусгуйчуудээ бодоод явж болдоггуй юмуу заавал тэгтлээ гунзгийруулж уурсдийгуу зовоож б,х шаардлага б,хгуй б,х…

  17. Deedee says:

    чиний мартах угуйг бид мэдэхгүй шдээ. чиний л мэдэх хэрэг.

  18. salt says:

    одоо сайxан мууxай дурсамж алинч байсан xамаагүй зүгээр л өнгөрсөн амидрал. xадгалж л явдаа.

  19. ыуыу says:

    анxний xайртруугаа оч. амжилт xусие. өөрөө ойчсон xууxэд уйлаx ёсгуй шуу xарин. зоригтой бай. юу xуссэнээ xий, чи бол 21-р зууний эрx чөлөөт эмэгтэй. юу дуртайгаа xий. xэн чамайг xориx юм. дураараа туйл.

  20. dermee-d says:

    тэнэг дэрмээ тэнд нэг коммент биччихээд л… хөөе үзээрэй хараарай гээд байгаам.дэрмээ нэг үлээчихээд л долоогоод бай

  21. Dermee says:

    Хөөe хүүхнүүдээ тэр үтрээ бохирдох нь их болсон гэдгийг уншаа ч та нарын тухай бас хэрэгтэй мэдээлэл байна лээ ш дээ!!!!! Нөгөө мэргэн ухаанаа тэнд яагаад уралдуулахгуй байгаа юм бэ сэтгэлзүйчдээ???

  22. Dermee says:

    Буруу л юм хийж дээ. Дээрх нөхрийн хэлсэн ч хатуу болхоос ортой л байх даа. за за одоо нэгэнт өнгөрсөн хорвоо доо. Энэ дууг нэг сонсоорой гэж…..http://www.youtube.com/watch?v=wrsJ00S_zkY&feature=related

  23. naraa-d says:

    яаая нараа чиний цус бүр буцалсанаас ч илүү плазм хэлбэрт байдаг байхаа…ий халцгай…

  24. er hun says:

    мартахгүй ээ.анхний хайраа хэн ч мартдаггүй байх.би ч бас мартдаггүй,гэгээн сайхан тэнгэрлэг дурсамж.гэгээн дурсамжаа өнгөрсөн үедээ үлдээхгүй нааш ни чирж авчираад гэр бүл,амидрал ахуйтайгаа хутгалдуулвал гэр бүл ч үгүй,ер ни юу ч үгүй хоосон хоцорно шүү.дурсамж чин ч арчигдаж байхгүй болно.анхний гэгээн дурсамжаа бүү гутаа,бүү март.харин тэнд ни хадгал.

  25. naraa says:

    Тэнэг эргүү, ухаан муутай өөр хэлэх юм алга. Сайн хүний үрийг гомдоож дээ чи!!!!! Жижигхэн саадыг даваад , тэвчээд зоригтой алхам хийж чадаагүй өөдгүй хүүхэн чи!!! Эрэгтэй хүн 25 хүртлээ жаахан сууриа олох гэж янз бүр болдог ч мөдгүй чинь үнэн, амьдралыг бодитоор хардагын ш дээ!!!! ямар та нар биш!!!! Эр хүн ялангуяа МОНГОЛ ЭР цусандаа ясандаа тийм байдагын!!! яагаад гэвэл ОРГИЛСОН , БУЦАЛСАН ЦУС, ДЭЛХИЙ ДЭЭР ГАНЦ БАЙДАГ хүчтэй гeнтэй болхоор тэгдэгийн. Хаа ч явсан хатуу хүтүүг даваад сүүлд нь үлдэж чаддагын!!!!! Тэр худлаа яриад нялуураад , нүүрэндээ сайн хүний баг өмсөөд байгаа нөхдүүд бол бүгд эрлийз хужаагийн шээс нар!!! чиний наад амьдрал чини удахгуй там болно!!!! чи энэний төлөө цусаар уйлах бхаа.

  26. Anuira says:

    сайн хань, сайхан үртэй болсо байж өнгөрснөө сөхөөд хэрэггүй дээ…Болохгүй юм гэж байдгийм…Бүтэх байсан бол аль хэдийн бүтэх л байсан…

  27. babydoll says:

    сайн уу. Би яг чамд тохиолдсон шиг зүйлийг туулсан. Гэхдээ одоогоос 15 жилийн өмнө. Би тэр залуугаа заримдаа боддог юм. Гэхдээ одоо сайн хүнтэй учирсан болохоороо нэг их бодоод байдаггүй. хааяа нэг сайхан дурсамж юм даа гээд л дурсдаг. Нэгэнт л чамайг гэх сайхан хайртай, сайн ханьтай учирсан бол битгий сэтгэлээ хувирга. Хэрвээ хань чинь энэ тухай олж мэдвэл тэр хүн чамд хайргүй гэхэд чамд ямар хэцүү байсан шиг тийм сэтгэгдэл ханьд чинь төрөх болно. Нэгэнт чи сонголтоо хийсэн бол ахиж битгий бөөлжсөн бөөлжсөө долоож, ухар. Амжилт, гэр бүлд чинь сайн сайхныг хүсье.

  28. Hot says:

    Zaluusaa hot sexy shuu buh uilchilgeeg hiine call 9519 1669

  29. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    МАРТАХААС ӨӨР АРГАГҮЙ ДЭЭ ..ЭСВЭЛ БОДСООР Л БАЙХ УУ ?????????

  30. ixmedex says:

    зүгээр байгаа амьдралаа зүгээр л байлгал даа. нөxөртөө xайргүй, тэгээд одоо xэн нэгнийг xайрлаж урьднийxаа тэр мэдрэмжийг мэдрэx гээд байгаа юм уу. xайрийн сэдэвтэй кино бага үз айн.

  31. Жагаа says:

    Цаг хугацаа улиран өнгөрөх тусам тэр залуу сэтгэл зүрхнээс чинь улам бүр холдоно. Нэг л мэдэхэд чи өөрийгөө яагаад ийм залууд дурлаж явсанаа гайхах болно.

    Эмэгтэй хүнд их сонин мэдрэмж байдгиймшдээ. Тэр нь юув гэхээр өөрийг нь жирэмслүүлээд, абортонд оруулж байсан залууд эмэгтэй хүн зүрх сэтгэлийнхээ гүнд үргэлж гомдож, дотроо уйлж явдагийм. Хүүхдийг нь нэг л удаа авахуулсан бол дахиж тэр залууд итгэх итгэл, хайр, хүндэтгэл этр нь урьд өмнөхөөсөө ер нь л багасчихдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам анхны хайр болох наад залуу чинь чамд улам бүр таалагдахгүй болоод л байна.

  32. amingoo says:

    тийм үе байдгийшд.зүгээр аз жаргалтай амидарч бгаал хаяа юу дутагдсийн гэмээр өмнөх найз залуугаа бодоол үерхэж бсан үеэ бодохоор уулзмаар санагдаал нээх сонин болчихдогийн.тэгээл маргааш ни зүв зүгээр.заримдаа зүүдэлэхээр бас тэгдэгийн.сэрчээл нээх гоё.уулзсан юм шиг.тэхдээ бол одоо хайргүй л дээ.чи бол нөхөртөө нээх дуралж хайрлаагүй юм бишүү.халамж хайранд ни болоол.тэхэр бур аргагүйшд.зүгээр л бодоод л явж байхад хангалттай.өнгөрсөн юмаар одоо яах гээд байгаан.

  33. zochin says:

    Хүүхнүүдээ гэж жаргал нь ихдэхээрэй ухаан нь тэнэг болчих хүмүүс юм аа. Ахны хайр, одоо ч гэсэн хайртай энэ тэр ч гэх шиг тэгвэл тэгээд нөхрөөсөө салаад цаад нэг юмтайгаа амьдраач.

  34. Herlen says:

    tuhain uyd suuh n demi gj uzsen ym chin odo bol buur l demi-ger bulin az jargalin daisan tiim hunig zuger martah heregtei

  35. altmaa says:

    Дэндүү сайн нөхрөө бүү гомдоо!Илүү юм илүү л байдаг,Нэгэнт чи энэ хүнийг маш сайн таниж чадсан,тэгээд холдож чадсан.Энэ бол чиний зөв шийдвэр бсан байна.
    Одоо ч гэсэн энэ шийдвэр дээрээ бат зогс.
    Бүү эргэлз.урагшаа,зөвхөн урагшаа.
    Эргэж бүү хар!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.