Хүүхэд гэр бүл салалтаас аймшгийг мэдэрдэг

“Ээжээ миний аав хаана байгаа юм бол, хэзээ ирэх вэ. Бүр явчихаж байгаа юм уу. Би муу хүүхэд болохоор орхиод явчихсан юм уу?” хэмээн түмэн асуултаар шалгаан зо воох бяцхан хүүд ээж нь нулимсаа цийлэгнүүлэн “Бит гий уйл, аав нь заавал эргэж ирнэ” гэж цөхөрсөн бай далтай аргадна. Монголын ний гэмд жил бүр олон мянган хүүхэд ийм өнчрөл хагацлыг амсаж байна. Энэ бол гэр бүл салалтаас үүдэж буй хага цал зовлон юм. Улс орны хөгжлийг эдийн засгийн өсөл төөр нь хэмжин ярьдаг, тэгвэл гэр бүлийн тогтвортой байдал түүнээс ч дутуугүй хөгж лийг илэрхийлэх гол үзүү лэлт хэмээн судлаачид үзэж байна.

ЖИЛД 1500 ГАРУЙ ӨРХ ГЭР БҮЛЭЭ ЦУЦЛУУЛДАГ

Гэр бүлүүд тогтвортой байх тусам эдийн засаг болон нийгмийнхээ хөгжлийг хур дас гаж өгдөг байна. Харам­салтай нь манай улсад сүүлийн 20 жилд гэр бүл салалт нэ мэгдэх хандлагатай болсон нь хөгжлийг тэр хэрээр хойш чангааж буй юм. Энэ нь нийг мийн өөрчлөлтөөс гадна амьдралын олон бэрхшээлээс үүдэн гэр бүлийн ариун нандин харилцаа, монгол ёс заншил алдагдах болсонтой холбоотой аж. Мөн гэр бү лийн харилцаа, үүрэг ха риуц лага, үнэ цэнийн талаар ухамсарлахгүйгээр залуучууд гэр бүл зохиох, хамт амьдрах нь ихэссэн тухай судлаач Т.Намжил хэлсэн. Монгол Улс өнгөрсөн оны байдлаар 700 гаруй мянган өрхтэй, нэг нь дунджаар 2-4 гишүүнтэй гэсэн тоо байна. 1989-2000 оны хооронд гэр бүл цуцлалт хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал 2008-2009 оны байдлаар гэр бүл цуцлалт өмнөх оныхоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг зарим судлаач төрөөс тарааж байсан 500 мянган төгрөгтэй холбон тайл барлаж буй юм. Учир нь 2006, 2007 оны үед шинээр гэр бүл болсон хүмүүст 500 мянган төгрөг өгч байхад гэр лэлт 19 коэффициент бо лон өсчээ. Энэ хувь өмнөх онд 9.3 байсан байна. Ерөнхийдөө манай улсад жилд ойролцоогоор 1500 гаруй өрх гэрлэлтээ цуцлуулдаг бай на. 1990-ээд оноос хойш салсан гэр бүлийн 70 орчим хувь нь 0-15 насны хүүхэдтэй байжээ. Түүнчлэн 1990 онтой харьцуулахад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо дөрөв дахин нэмэгдсэн байна.

ГЭР БҮЛ САЛАЛТААС ХҮҮХЭД ХАМГИЙН ИХ ХОХИРЧ БАЙНА

Төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар салж буй гэр бүлийн 54 хувь нь ит гэл алдарсан, үлдсэн хувь нь санхүүгийн бэрхшээлтэй, мөн хүчирхийлэлд өртсөн тул салсан хэмээн хэлсэн байна. Гэр бүл салалтаас хамгийн их хохирч үлддэг нь хүүхэд юм. Жилд ойролцоогоор 1500 гаруй  гэр бүл салдаг, тэд ний 70 хувь  нь хүүхэдтэй гэ вэл жил бүр 1000 гаруй хүүхэд өнчрөл хагацлыг үзэж байна. Энэ байдал хүүхдийн хүмүүжил, сурлагын ча нар зэрэгт нөлөөлдөг аж. Хүүх дэд гэр бүл салалт хэр хэн нөлөөлдгийг АНУ-ын эр дэм тэн Черлин судлаж үзээд дараах үр дүнд хүрсэн аж.

Юуны өмнө гэр бүл салалт хүүхдийн ёс суртахуунд маш хурц, хүндээр нөлөөлдөг бай на. Энэ үед бага насны хүүхэд ямар нэг аймшгийг мэдэрч, өөртөө үл итгэх болж, үүнд өөрийгөө буруутай хэмээн яллаж эхэлдэг аж. Харин өсвөр насныхан цочрол, бу химд­лаа шууд илэрхийлдэг байна. Зарим хүүхэд гэр бүл салснаас хойш таван жил бо лон түүнээс ч урт хугацаанд өөрийгөө аз жаргалгүй, хаягд сан, ганцаардмал хүн хэмээн мэдэрч шаналдаг байна. Ихэнх хүүхэд 1-2 жилийн да раа сая тайтгарч, хэвийн байдалдаа ордог аж. Нөгөө талаас хүүхэд орон гэрээ орхих, архи тамхи хэрэглэн буруу замаар орох, сургууль завсардах шалтгаан болдог байна.

Нөгөөтэйгүүр, ээжүүд ихэвч лэн хүүхдээ авснаар өрх толгойлж хатуу бэрхийг туулдаг байна. Жишээлбэл, шүүхээр гэр бүлийг цуцлах­даа ихэвчлэн эцэгт нь хүүх дийн тэтгэвэр тогтоож, эхэд нь хүүхдийн асаргааны үүр гийг хүлээлгэдэг аж. Гэвч энэхүү хуулийн заалт өнөө дөр амьдралд тэр бүр бие лэгдэхгүй байна. Тий мээс өрх толгойлсон эмэг тэйчүүд санхүүгийн да рамтад орж, амьжиргаагаа арай ядан залгуулдаг байна. Харин төрөөс тэдгээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг ший дэхийн тулд ихээхэн хэм­жээний хөрөнгө төсөвлөх зэр гээр гэр бүл салалт нийг мийн бүх түвшинд хор хөнөөл учруулдаг аж.

ХҮҮХДҮҮДИЙН АЗ ЖАРГАЛЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ

Энэ талаар “Гэр бүл бо ловсрол төв”-ийн тэргүүн, доктор Н.Удвал “Хүн бүр ма тематикч болох албагүй, харин эцэг, эх болно гэсэн үг бий. Гэр бүлийн ариун нан дин харилцаа, ёс заншил, уламжлалаа бид сэргээн са нах хэрэгтэй. Эцэг эх болж хүүхэд төрүүлэх амархан, харин  сайн эцэг эх байх хэцүү. Тиймээс сайн эцэг эх болоход өсвөр насныхан, залуусыг бэлдэх хэрэгтэй. Нийгмийн хөгжил хурдсан, бүх л зүйл даган өөрчлөгдөж байгаа энэ үед залуус гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн боловсрол, эрхийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, эрүүл зөв дадалд суралцах хамгаас чухал. Түүнч лэн үг хэл,  үйл хөдлөлөө  хянаж, түүнээс гарах үр дага варт хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй. Аливаа зүйлийн уг үндсээс нь эхлээд өөрчлөлтийг хийж байж үр дүн гарна” гэв.

Нийгмийн толь

5 Comments

  1. заавар says:

    Шүүх шийдвэрээ хэрэгжүүлж баймаар юм. Би салаад 10 жил болж бна. Нэгч удаа тэтгэвэр авч байгаагүй. Тооцовол бараг 10 сая болно шүү. 2 хүүхдээ орхиод явсан тэр хүн хожоод бгаа юм уу хашаа юм бэ

  2. may says:

    сайн байцгаануу та бухэнд энэ одрийн мэндийг хургиэ би хуний адил хххунд зааж зовлож чадахгуйч хун гэдэг гарийн 5н хуруутай бдаг шиг хуний амидралч бас дэгэн догонтой бдаг тийм учраас хун хунээ хайрлаж насан туршдаа амидрахаар шийдсэн бол биэ биэндээ итгэж бх хэрэгтэй бхаа энэ талаар сайн нухацтай бодож бж орх гэртүсгаарлаж хуухэдтэй болох хэрэгтэй бха гантшан одрийн жаргалаас мынган одрийн зовлон бий болч ч мэдэх ым эцэстн хуухэдл хохирч хуухэд л зовно шу дээ уучлаарай би оорийнхоо бодлийгл бичсэн ымаа ойлгоорой хун хун адилгуй хулэг болгом жороогуй хорвоогийн сайн муу хосолдог хойно итгэл гэдэг хамгаас чухал зуйл бхаа

  3. erdene says:

    Сайхан амидралийн таашаал огох бусгуй хайж бна.
    Надтай холбогдоори.
    Чадлаараа тус болноо.
    95010484
    Би гучтай бие даасан ажилтай залуу бна.

  4. bodol says:

    Jiriin busguin ug unheer unen ug

  5. жирийн бүсгүй says:

    Маш зөв асуудлыг хөндсөн нийтлэл байна. Гэр бүл ямар ч байдлаас болж салсан байлаа гэсэн үр хүүхдэд ээж аавын хайр, халамжийг дутаахгүй байх тухай төр анхаарч хуулиар зохицуулах хэрэгтэй санагддаг юм. Хэдийгээр цалингийн тодорхой хувийг хүүхдэд өгөхийг шүүх шийддэг ч өгдөг нь энэ нийгэмд тун ховор байдаг байх. Салсан хойно яах вэ гэдэгийг хуулиар шийдэхээсээ өмнө яавал анхнаас нь бат бэх гэр бүлийг бий болгох вэ гэдэг дээр ч төр анхаарах ёстой баймаар. Өсвөр насны хүүхдүүдэд гэр бүл төлөвлөлтийн тухай болон хамгийн гол нь эцэг эх болсоноор хүлээх үүрэг хариуцлагын тухай маш нарийн зааж өгмөөр санагддаг юм. Ээж аав болно гэдэг өөрийн эрх чөлөө, дур хүсэл, цаг зав зэрэг бүхий л тал дээр хумигдаж эхлээд үр хүүхдийн амьдрах эрүүл аюулгүй тайван орчинг бүрдүүлж өгөх дээр анхаарч амьдрах ёстой болдогийг ухамсарт нь суулгаж өгөх хэрэгтэй. Мөн харьцааны соёл гэж юу болох хүүхдэд ямар нөлөөтэйг сургах хэрэгтэй байна. Багаасаа сурч сонссон зүйл амьдралд нь хэрэг болох ёстой. Мөн хотын соёл, замын хөдөлгөөний дүрмийг ч заах ёстой баймаар санагддаг. Ямар байх ёстойгоо мэдэхгүйгээс маш их алддаг учир сургуулиар заах нь хамгийн зөв гэж бодогддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.