Ийм хүн хань болох болов уу?

Би өмнө нь үерхэж ч үзээгүй хүн л дээ. Нөхөр болох хүнтэйгээ нийлээд 2 жил гаруй хугацаа өнгөрчээ. Урьд нь танил төдий хүн байсан тэр залууг надад хэзээ ч муухай үг хэлэхгүй гар хүрэхгүй гэж итгэж өөрийгөө үнэхээр зөв сонголт хийсэн гэж бодож байтал хүүхэдтэй болоод тусдаа амьдраад 6 сарын хугацаанд үнэхээр зовж салмаар санагддаг боллоо.

Тэр үргэлж гэр орондоо байдаггүй хүүхэд бид 2-г хоолтой хоолгүй галтай галгүй шөнө орой хүртэл хаячаад уугаад яваад алга болчихдог, их зэвүүн хэлэхчгүй алга болчихдог. Жоохон хүүхэдтэй надад туслах хүн байхгүй тэрийг ирэхийн хүлээнэ үнэндээ товчхондоо бол хайртай ч гэсэн халамжгүй тусгүй хөндий хүйтэн хөлдүү эрэгтэй.

Саяхнаас бид 2 муудалцаж хүүхдийнхээ хажууд зодолддог болсон хүүхэд айж байгааг ч ойлгохгүй уурандаа хүүхэд тэвэрсэн байхад цохиод гар нь хүүхэд шүргэчихдэг тэгээд бүүр хүүхэдгүй бол алалцмаар санагддаг. Хүн уучлаад өнгөрөх тусам яг л хэвээрээ, уучихаад ирэхээр нь хэдэн юм хэлчихээр өөрийгөө өмөөрч агсарна хүний тэвчээр бартал бухимдуулчихаад ухаардаггүй байнга л иймээрээ засардаггүйн байна лээ.

Харин ч уусаар хэлсэн үг ч ойлгохгүй эргүү болдог юм шиг санагдсан. Хийх ажил их байхад хүнд туслахгүй явчихдаг. Би л бүх зүйлээ болгоно ажлаад мөнгө ч олсон юмгүй өдөр бүр надаар тамхи авахуулна гадуур гарсан ч хүүхдээ тэвраад би явна тог цахилгаанаа ч засаж чадахгүй гомдмоор эрчүүд байх юм аа. Амьдралгүй хажуудахаа зовоосон…

Энэ хүртэл уншсанд баярлалаа анх удаа бичиж сэтгэлээ уудаллаа бусдад хэлж ч чадахгүй юм. Салах зөв шийдвэр үү? Ийм хүн хань болох болов уу?

8 Comments

  1. Baldan Oppa says:

    Mongold chin gantshan bishee ! Niigmeeree iim bainaa geed olon jil bolson gehdee suuliin yed zaluus ukhaantai arkhi tamkhi baga heregldeg dajgui bolj baigaa um shig haragddsan yaaj yavaad chi min ene olon zaluusaas hamgiin muu shaariig ni olood avsan um be dee ?

    Chamiag bodvol olon oims ileesen hun baina minii ugend or ! Erthen zamaa bodno baigaa , nasaaraa neg umand zoduulj nasaa barna gej baihgui shuu ! Tsaaguur chin arai deer zaluus huuhedtei baisan hamaagui suudag bolood baina . Mongoloor duuren single mom nar baihad icheed baina gehgui shuu ! Burkhan chamd 1 han amdral olgoson teriigee yadaj hund zoduulj nuduulj amdrsanaas murooroo moomoo unjuulaad yavsan ni deer . Mongoliin zaluus hadand garsan bish 1 um oldoj taaraa shuu !

  2. зочин says:

    Дүү минь суух хүүхэд гаргахаас өмнө наадах чинь уудаггүй татдаггүй байсан юм уу… наад залуугийн ар гэрийн амьдрал эв түнжин хэр вэ… чиний мэдэх уудаг байсан бол…ар гэр нь эв түнжин хайргүй бол хэцүү дээ… наад залуу уудаг ч гсэн дараа нь жаахан ч гэсэн халамж хайр ажил төрөл байхгүй хийхийг хичээддэггүй бол эртхэн амьдралаа бодох нь зөв шүү… ээж аавад нь ачыг нь хүргэж өгөөд цаашаа сурч хөгжихийг хичээ… өөрөө бие дааж босч ирчихээд хүүхдээ авах нь зөв шүү… дараагийн таарах залуу даа хүүхэдтэй гэдгээ эрт хэлж ууж иддэг залхуу хойрго идэвх зорилго-ыг нь анхаарч сонгох шүү

  3. 50 настай хүний зөвөлгөө says:

    Зарим. хүмүүс хуурамч багтай байдаг. Хэдэн жилийн дараа баг нь хууларч үнэн дүр төрх нь танигдана. Тиймэрхүү нөхрөөс эхнэрүүд нь салдаг. Эсвэл нөхрүүд нь хувийн жаргал хөөж яваад өгнө. Хүмүүжлийн доголдолтой өссөн хүн гэхүү дээ.

  4. ххх says:

    үнэн бол нэг хүүхэдтэй дээрээ салсан дээр дээ. тэгэхгүй бол чи үхэж мэднэ шүү. өөр хань олдож л таарна. архи уудаггүй амьдралдаа зүтгэдэг залуус зөндөө бий шүү

  5. үнэн үгт says:

    Эрэгтэй хүний мөн чанар хүүхэд гарсаны дараа илэрдэгээ гэж бараг үнэн юм байга шүү. Төрсөн хүүхдээ хайрлахгүй хүнтэй цаашид амьдарна гэж ч хэцүү дээ. Салах ч хэцүү байх ч хэцүү.

  6. З says:

    Хэдий ядуу нийгэмтэй Монгол Мин хүн сонголтоо өөрчлөөд амьдарч бас болдог шүү. Хаа очиж нээлттэй, муу ч гэсэн хэрэгжиж болдог хуультай, ядаж л хамгаалж дөнгөдөг. Ийм боломжит нээлттэй нийгэмд хүсвэл ядуу бас баян болохгүй ч дэгжин амьдарч болдог л боломжтой оронд ингэж сайн дураараа зовж байгаа бол томоос том ХОХЬЧИН гэж хэлэе дээ

  7. Bt says:

    Shuud sal

  8. Hmmm says:

    Yoo yaj tiim humuus ehner huuhedtei bolood bdiin boloo. Nadad bair mashin ajil geed buh zuil bna tsarai ch bna getel yag saihan unengeesee hairlaad yawah hun garch irehgui yum nowsh yumaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.