Бүсгүй та эр хүнд итгэдэггүй бол…

Хэрэв та эр хүнд бүрэн итгэж чаддаггүй бол аль болох сайн талаас нь харах гэж оролдоод үзэх хэрэгтэй. Тухайлбал: эзэмшсэн мэргэжил, эелдэг, намуухан дуу хоолой, цэвэрхэн хувцаслалт, эмэгтэй хүнийг ээж шигээ хүндэлж байгаа байдал, соёлтой боловсон харьцаа гэх мэт. Ингэснээрээ та өөрийнхөө эргэн тойронд аура бүрхүүлийг үүсгэж чадах болно.

Түүнийг ямар хүн болохыг нь яаран шинжихээсээ өмнө нүд уруу нь ширтэж, эелдгээр ялдамхан инээмсэглэж боломж өгөх хэрэгтэй.

Танилцсан даруйдаа өөрийнхөө хэдэн сургууль төгссөн болон өрсөлдөгч нараа хэрхэн буулгаж авдаг талаар дурдах хэрэггүй. Учир нь таны энэ яриа түүний сонирхлыг татахгүй. Гартаа байгаа модоо яаран тавих гэж оролдсоны хэрэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эрэгтэй хүний өмнө орж өөртөө үйлчлэх нь зохисгүй алхам юм шүү. Тухайлбал: хоолны ширээний ард суухдаа сандлаа ширээндээ ойртуулах, өөртөө дарс хундагалах зэргээс зайлсхийх. Аль болох эрэгтэй хүнээр өөртөө үйлчлүүлж, халамж анхаарал тавих боломжийг өгөх хэрэгтэй.

Ажил дээрээ ажил хэрэгч, хатуу чанга, буулт хийж өгдөггүй дарга байж болно. Харин бусад тохиолдолд эелдэг зөөлөн, сул дорой нэгэн байж эмэгтэйлэг байдлаа гаргах хэрэгтэй. Ажил хэрэг болон хувийн амьдралдаа хандах хандлагаа ялгаж салгадаг байх нь зүйтэй.

Ямар нэгэн ажлыг эр хүнээр хийлгэхдээ түүнд зөвлөж заах гэж оролдсоны хэрэггүй. Эр хүн л болсон хойно хүнээр тэр бүр заалгаж, өөрийн гэсэн толгойгүй хүн шиг байхыг хүсдэггүй.

Эрэгтэй хүн ор дэрний асуудлын талаар яриагүй байхад түрүүлж энэ сэдвийг хөндөж ярих нь тийм ч зохистой зүйл биш юм.

Хэзээ ч эр хүний дэргэд чанга чанга инээж, өндөр дуугаар өрсөж ярихгүй байх. Энэ нь маш бүдүүлэг хэрэг юм.

Таагүй асуудлын талаар хөндөж ярихдаа үгээ бодож эвтэйхэн хэлэх хэрэгтэй. Таны болгоомжгүй хэлсэн үгнээс болж үл ойлголцох асуудал үүсэж болзошгүйг санууштай.

/Хань/

3 Comments

  1. bi says:

    энэ зураг ни
    ёстой сэкси юмаа

  2. gerel says:

    Сайн байнА уу? хумуусээ би нэг зөвөлгөө авах гэсэн юм а.Би уг нь аытайхан нудэнд дулаахан хуний хайр татсан эмэгтэй.Гэхдээ
    би 17тай жахан охин байхда бусдийн хучирхийллээс жирэмсэн болж 7сартайд ни алдсан юм. угийн жаахан хөхтэй дээр ни сүү ороод одоо бүүр ымар ч хөхгүй эрэгтэй хүн шиг л цээжтэй
    үүнээсээ ичээд эр хунтэй ойртохгуй ымарч сэксгүй бас (эр хунд итгэх итгэлгүй)30 хүрч байна.Бүр хөхгүй эмэгтэй хүндтэй таарвал танд ымар байх вэ? эрчүүдэ унэн сэтгэлэсэ харуйлаарай баырлала

  3. бла says:

    авууштай ч юм байна хэрэггүй ч юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.