СЕКС УРГИЙГ ТЭЖЭЭДЭГ

Жирэмсэн болно гэдэг зүгээр л биологийн үйл явц юм. Харин бидний амьдарч буй орчин “эрүүл бус” гэдэгт асууддын гол нь юм. Хүүхэд төрүүлэх нь хэдийгээр байгалийн зүй тогтол ч амьсгалж буй агаар, хүнс, ус гээд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс олон болжээ. Сарын тэмдэг хугацаандаа ирэлгүй 7-14 хоновол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Учир нь сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдийн ураг эхний 1-2 сард өсөлтгүй байх, савны гадуур жирэмслэх тохиолдол олон гарах болсон тухай мэргэжлийн эмч ярьсан.

Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ ямар хоол идэх, бэлгийн харилцаанд хэрхэн орох, жирэмсэн үед цагаан юм гарах нь хэвийн үзэгдэл гэдгийг, ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстойг мэддэг байх ёстой.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэлзүй их өөрчлөгддөг байна. Уярамтгай эс бөгөөс ааш муутай болох. Эх хүн урагаа нийт 280 хоног тээдэг. Энэ хугацаанд стресст орж, уурлан бухимдах үед их хэмжээний гармон ялгарч, хэвлий дэх ураг ч мөн адил стресст орж байдаг. Ингэснээр дөнгөж үүсэж буй эрхтэн тогтолцоонд нь сөргөөр нөлөөлж, зүрхний гажиг, саажилт зэрэг аюулт өвчин үүсэх магадлалтай. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд тайван байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг байна.

СЕКС УРГИЙГ ТЭЖЭЭДЭГ

Жирэмсэн эмэгтэй яг л өмнөх шигээ долоо хоногт 1-2 удаа бэлгийн харилцаанд орж байх ёстой хэмээн мэргэжилтнүүд үздэг.
Секс нь ургийг тэжээдэг, савны агшилтыг бууруулдаг гармонуудыг ялгаруулах эерэг нөлөөтэй.
Харин амаржихын өмнөх нэг сард гадны халдвар орохоос сэргийлж бэлгийн харилцааг тодорхой хэмжээгээр хязгаарлах шаарддагатай.
Жирэмсэн үедээ бэлгийн харьцаанд ороход эх болон ypагт ямар нэг гаж нөлөөгүй ч жирэмсний үеийн хүндрэлтэй тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь чухал.
Харин жирэмсэн эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, гомдомтгой, хартай болдог нь судалгаагаар тогтоогджээ.

ТӨРСНИЙ ДАРАА ХЭРХЭН ТУРАХ ВЭ?

1. Хүүхдээ хөхөөрөө хооллох. Энэ нь сав агшаах хамгийн шилдэг арга
2. Цэвэр ус аль болох их уу.
3. Төрсний дараа боломж олдвол доошоо харж хэвт. Энэ нь дасгал болдог.
4. Бариу дотоож өмс.
5. Ногоон алим, тараг, рашаан байнга хэрэглэ. Хүүхдийн гэдсийг хямруулахгүй учир санаа зоволтгүй.
6. Хүүхдээ уйлах бүрт нь тэвэрч бүүвэйл. Энэ нь турах үндсэн дасгал.
7. Хүүхдээ тэврэн алхах нь илүүдэл жинтэй тэмцэх шилдэг арга.

2 Comments

  1. bayraa says:

    saihan huuhen bna mongold iim biy haa tsarai zustei huuhen olon l baigaa bh daanch bugd ovoo nartai yavdag yanhnuud bga l da gaigui setgeleerei hamtragch boloh huuhen baival 88004940 ruu zalgaarai esvel rich_zuuchlagch@yahoo.com ruu mail bicheerei dajgui 178sm 75kg zaluu bna

  2. alba says:

    huurhun yumaa..jiremsn ued tsagaan yum ih garah n heviin uzegdel uu???bas belgiin haritsaand oroh ued mash ih horsoj uvduud bh yum?????ymr uchirtai yum boloo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.