Хааяа бүр бурханыг зүхмээр санагдахын чи байдаг юмуу?

Айл болгонд л нэг асуудал байдаг гэдэг тэгэхдээ бурхан манайд хэтэрхий хатуу хандаад байх шиг, манайх багаасаа элбэг дэлбэг сайхан гэр бүл байсан намайг дөнгөж 10-аа төгсөх ээж минь хорвоог орхисон юм тэрнээс эхлээд л миний амьдрал бага байгаар там болсон гэхэд болно. Би айлын ганц охин болохоор бүх л гэрийн ажил, санхүү гээд би л зохицуулаж эхэлсэн, аав маань эхний 2 жил сэтгэл санаагаар унаад өдөр болгон уйлсан амьтан байдаг болсон (яг үнэндээ ааваас болсон юм) дүү маань 7 анги ах маань өөрийгөө л аргалсан амьтан байдаг байсын, жилийн дараа ах маань эхнэрээсээ салж бага багаар архи уудаг болж одоо бүр дийлдэхээ больсон. Гэрийнхээ бүх юмыг тавьж уугаад сүүлдээ найз нөхөд бараг л таньдаг бүх хүнээс гуйхдаа гуйж хулгайлахдаа хулгайлж ууна. Аав ч гэсэн 2 жилийн өмнөөс уусаар одоо бас л өдөр болгон уудаг болчихсон хажууд нь өөрийг нь гээд ажил амьдрал залуу насаа алдах гээд байгаа дүүг минь ирж агсам тавьж хэлж хэлэхгүй үгээр доромжилж хөөнө зодно тэр болгонд минь дүү надруу хэлээд (би нөхөр хүүхэдтэйгээ гадна амьдардаг юм) би энд тэр өдөржингөө бөөн бодол гуниг болж өнжих юм даа, шууд очоод туслаж чадахгүй үнэхээр хэцүү юм.

Сүүлдээ дүүдээ хүртэл уур хүрэхийн ийм юм болохоор надруу битгий ярь гээд тэгсэн ч муу дүүгээ бас өрөвдөхийн. Өчнөөн л эмч томч, үздэг хардаг хүнээр яваад хэрэг алга ах залуу хүн байна, (29-той) нас байна одоо боль бүх талаас нь дэмжээд үзлээ гадаад хүртэл явуулах гээд гүйлээ өөрөө хүчлэхгүй хэрэг болохоор архиа уугаад алга болчихийн, гуйж, уйлж учирлаж загнаж яач ч хэлсэн хэвэндээ, 8-9 жил ууж байна шдээ. Архийг үнэхээр үзэн ядаж байна юунд нь болдог байна зүгээр л гашуун ус…

Аавыг хөгшин хүн одоо яахав гэж бодохоор бас биш юмаа хүүхэн шуухантай орооцолдож хамаг юмаа зараад бас дууслаа..Очоод хажууд нь сар ч болоогүй байхад хөөдөг гээд боддоо. Болдог бол дүүгээ л аваад бусдыг нь бүгдийг дэлэт хийчмээр байна, төрсөн аав ахаа гэж хүмүүс зэмлэх байх л даа тэгэхдээ та миний оронд байсан бол үнэхээр хажууд нь хэлж ярьж байгааг нь сонсоод 1 ч мин сууж чадахгүй… Би яах бэ дүүгээ аваад тэр 2-г орхичих уу орхигүй гэхээр дүү бид 2-н амьдрал ямарч утгагүй 2 архичинтай хэрэлдэж зодуулж гудамжинд шившиг болохын…

Би зүгээр л нэг хүмүүсээс санаа зовсондоо орхих уу гэж асуугаагүйм шүү аль хэдийн бүх таньдаг хүмүүс мэддэг болсон. Би ч одоо хол, дүүгээ л их өрөвдөж байна дүү мань шил зүүдэг зодохоороо шилтэй нь нүүр руу нь цохиод… ямар аймар гээч, намайг эмэгтэй ч гэж бодохгүй үсдээд багалзуурдаж ухаан алдуулж унагаж, паар мөргүүлэж за ер нь бичээд байвал дуусахгүй дэ… Хааяа бүр бурханыг зүхмээр санагдахийн чи байдаг юмуу, биднийг хараач дээ би чамаас баян хангалуун амьдрал хүсээгүй энэ новшийн архийг алга болгоод өгөөч, би зүгээр л тайван амьдармаар байна…

41 Comments

  1. anu says:

    дүүгээ хажуудаа аваад бусдийг н зөнд н орхиод үз.дүүгэ л бод

  2. me says:

    дуугээ гадагшаа явуул тэгээд л чи өөрөө тэр 2-оос холдчих нэг л өдөр дуу чин сохроод эсвэл ухээд чи амаа барина шуу хурдан гадагшаа явуул

  3. saruul says:

    Бас нэг юм хэлэхэд хун ах дуутэй байх ёстой. Буруу замаар ороогуй байгаа дээр ни дуугээ дэргэдээ ав. Татагдахаас онгорсон ахыгаа орхи.

  4. saruul says:

    Duu chin’ chinii omnoos zovlong chin uurch baihad tuund muuhai handah hereg baina uu?
    Duugee bushuuhan tataj avaad ter 2-iig orhih heregtei. Tedniig holoos esen mend baina uu? ugui yu gedgiig ni harj baihad l bolloo sh dee.
    Paar morguuldeg gej bichseniig bodohod tanaih bairand amidardag bololtoi. Ug tiim bol bair chin ta nariin dundiin omch. Tsaad 2 chin bairaa baritsaalaad arhidchih vii dee. Ter asuudlaa l zohitsuulah heregtei yum baina daa. Duu chin 10 jiliin huuhed yum uu? Tegvel hetsuu l yum. nasand hursen bol bolomjtoi bol ali neg tiishee gadaad gargachihad bolno sh dee.

  5. zovlon tuulsan er says:

    байрнийхаа гэрээнд дүүгээ бас өөрийгөө оруулаад үл хөдлөхөөр сайн бүртгүүл.дүүгээ аваад холхон амидар. бүх холбоогоо тасал. чадвал 5 жил алга бол. аяндаа болно.эргээд ирэхэд цаад 2 новш үхвэл үхээд байрандаа тайван амидар. одоо зарах юм байвал чи хурдан зараад хурдан алга бол.

  6. Орхи says:

    дүүгээ авад бусдыг орхи.

  7. Болороо says:

    чиний бичсэнийг уншаад өөрийн эрхгүй уйлчлаа юутай ч найзаа амжилт хүмүс үнэтэй зөвлөгөө өгчээ.

  8. Ганбат says:

    Дүү чинь нээрээ овоо сэтгэлтэй гаруу. Зодуулаад л дэргэд нь байгад байдаг. өнө үед хүн чанар гэж байхгүй байхад дүү чинь чулуу болохор хүхэд бйанадаа. Дүүг чинь охин дүүтэйгээ танилцуулчвал… кекекекеке минйл бодол

  9. Харамсавдаа says:

    манйа ах их архи уудаг бас л юм хулгай хийнэ хүн амьтнаас гуйж гувшина. хэцүү ч юм. би со-д байдаг. монголд дүү маань оюутан тгээд ах эрэгтэй эмэгтэ 2 дүү маань ээжтэй байдаг. ах ч дийлдэхээ өнгөрсөн. харин дүүү эрэгтэй дү маань архийг үздэггү басйан одоо архи ууж ирдэг болсон гэсэн .Ирхээрээ биднийг зовоож бйагаа ахыг ална гээд л монголд миний амьдрал ийм л байна. Би өөрөө өөрйигөө одоо хараж байна. ээжийгэ 2 дүгэ бодохгүй би дунд дүүгэ архичин болгочлоош хэрвээ дүүгийнхээ хажууд байсан бол… Одоо надтай яридөггүй ярихаараа согтуу.. ах маань арххичмин дүү маань чодоо бас л… Чи эртхэн дүүгээ аварай над шиг харамсавдаа

  10. Архи*Дайсан says:

    юу ч тохиодсон ядарёан ч бай чи дүүгээ ав гэж зөвлий . ингэж байгад хөл өлдана шүү дү чинв.мөнгө юу юу юм бэ дүүгийн чинь ам ьдрал илү биздээ

  11. Бодол says:

    Амьдралаа гэж………………Хэцүү ч юмаадаа манай аав бас аймаар уудаг байсан. Ирж агсан тавина ална тална гэнэ. Тэгэхэд би өөрийгөө бодоод явсан одоо алдсан юм алга хаааяа аавлуугаа залгчна хэдэн төг явуулчна болж л байна. чи надтай л адилхан явсан юм байна. гэхдээ одоо дүүгээ бодоорой гэж хэлийй. дүү чинь их тэвчээртэй ухаантай юм. чи бас тэнэг байнашүү дуу чинь залгахаар уурлаж л байдаг. хол байга чи ч яахав хажууд нь бйагаа дүүгээ боддооо. за бусдыг нь чамд

  12. Ганка says:

    Бүх зүйл сайхан болноо бүсгүй минь ээж чинь дүү та 2-той чинь цуг байгаа

  13. Оюумаа says:

    Энэ архи гэж ямар гаййтай ч юмбэдээ. Олон хүнийй амьдрал ийм байгаа гэж бодохоор… Юутай ч миний зүгээс зөвлөхөд дээр хэлсэн хүмүүс шиг дүүгээ бод. Нэг л өдөр дүүг чинь зодоод алчуул яана. Дүү чинь ч гэсэн амьдрал зохиох насан дээрээ архичин аав, ах 2-оо гээд л. Дүүд чинь ямар ирээдүй угтаж байгааг чи бодооч.

  14. Амьдрал says:

    Тэр 2-г мартаад дүүгээ эртхэн аваа. Нэг л өдөр гутраад архинд ороод тэр 2 шиг болох ч юм билүү. Хүн уурлахаараа гутрахаараа юу ч хийж чаддаг шүүдээ. Чи бас амий бодсон юм. Дүү чинь чамлуу ярихгүй өөр хэнлүү ярих юм. Дүү чинь их ухаантай хүүхэд юм. Надад ийм дүү байдаг ч болоосой. Дүүгээ бодоо. Тэр нь өлзийтэй

  15. mischel says:

    дуу чинэ чамруу залгахгуй ööр хэнрүү яарих ым бэ ? хол бга чамд хэтсүү бхад хажууд н бга дууд чинэ бур л аймшигтай тамд бга ум шиг л бга шдэ.охин хуухэд ым бол бур нур л хэтсүү яж тэнд байлгаад бн аа хурдан аваач.ийм амидралг мэдэж бга болхоор хурдан л дуугэ ав гж хэлмээр бн.

  16. ariuka says:

    hi deereh humustei sanal neg bn uugan eniig bodoj zuheed yu bhuu arihchini humuus tsasarahgui duugee tiim gazar blgaj bas zan aranshiniig ni evdej bhaar oor deeree av avj chadahgui bol gadaadad yvuul bas l ter 2 araas oron shdee gaigui bga duugee bod duu chini chamd l helehgui bol oor hend helhii chi bas tegej bgaad amia bodson muuhai aashtai bn shuu duu chini chamd helehgui oor hend helhii gudamand garch hashigrah ymuu

  17. surenhorloo says:

    Duugee l dergedee avsan deer dee, tegj amia hootsolj yavaad, duud chine yamar 1 yum tohioldvol chi uuruu uuriigee nasan turshdaa buruutgaj gemshij amidrah bolno, arhichin humuusiig bol tegeel orhi, minii turshlaga gevel iim l yum helii dee.

  18. cool says:

    Бурхан нь байна аа , намайг зүхээд яаах вэ хө, сэтгэлийн тэнхээгүй, анхилгүй аав, ах хоёроо л зүх, дүүгээ өөр дээрээ авчихаа Би удахгүй Осамаг явуулаад нөгөө хоёрыг нь дилийт хийчнээ, ум ма ни бад мэ хум

  19. TG says:

    ЭЭЖИЙГ МИНЬ НАС БАРАХ ҮЕД ААВ АХ МИНЬ ХАМТ ОСОЛД ОРЖ БИЛЭЭ ГЭЭЛ 1000 УДАА БОД ӨӨР ЯАХЫН ДҮҮГЭЭ ТАТААД АВЧИХДАГ БОЛ Ч…

  20. L says:

    дүүгээ өөр дээрээ яаж ийж байгаад хурдан аваа. аав ах 2тоо холоос л дэм болбол болоод байж бай. тэр 2 чин нас барчихвал дараа ни жоохон харж үзэж байхгуй яав гэж бодно. тэр үед тэд нар амиддаа чиний тухай бодож чамайг жаргааж байсан уу гэдгийг ни бодож бай. (хатуу сэтгэлтэй сонсогдож магадгүй) гэхдээ бүр оройтоогүй дээр ни, буруу замаар явчихаас ни өмнө дүүдээ тусал.

  21. flowersandleaves says:

    дуугээ аваач,яаx гэж тийм орчинд байлгаад байдаг байнаа аваx боломжтой юм бол.арxичин xумуусийг xаяа,нэгэнт дийлдэxгүй болсон бол,ядаж эрүүл байгаагаа авч улд,дуу чини чамруу яриxгуй оор xэнтэй яриx юм бэ,чи сонсоxгуй бол дуу чини ганцаардаад бас л буруу зам руу орж бно ш дээ,ДУУГЭЭ XУРДАН АВ!!!юун бурxан энэ тэр гэж гомдож гасалж суудаг юм бэ?xун оорийнxоо амидралд эзэн болж шийдвэрээ xурдан гаргаж урдаxаа xийж сураx xэрэгтэй.амидралдаа зорилго тавиад тэрнийxээ толоо амидар,аяндаа амидрал сайxан юм байна гэж дуу алдаx болно,xэзээ ч xэнээс ч битгий тусламж xусэж бай,бусад xумуус ч гэсэн оорийн амидралтай оорийн асуудалтай тэр бугдийгээ зоxитсуулаx гэж явж байгааш дээ,чиний амидрал бол чиний л амидрал,оорийнxоо энэ амидралийг там болгоx уу диваажин болгоx уу гэдэг чамаас л xамаарна,онгорсонийг орxиод урагшаа тэмүүлээд дуудээ зов зам зааж огч амидраx xэрэгтэй,чи ийм гутранги байвал дуу чини юу бодож амидраx юм бэ,оортоо итгэж сур,ороол бусад xун магтаж байсан ч муулж байсан ч дулий юм шиг л оорийнxоо амидралийн толоо зугэ,дуутэйгээ xамт xатууг даваад гараxгуй ю даа,бурxан xэрвээ байдаг бол xумууст тоxирсон асуудал огоод давж гарсанд ни сайxан амидрал бэлдээд,давж чадаагуйг ни шалбаагт ни орxидог юм болов уу л гэж боддийиш дээ,тийм болоxоор бурxаний бэлдсэн тэр сайxан амидралд xурэxийн тулд бэрxшээлийг ни даваx л болж дээ,амидралд унэгүй юм гэж байдаггуй юм даа,сайxан амидрал ч гэсэн xуний xолс xуч тэвчээр-г гаргаж бж ирдэг юм шуу дээ.THIS IS YOUR LIFE.YOU CAN MAKE IT AS BEAUTIFUL AS YOU WANTED.RELY ON YOURSELF.GOOD LUCK.YOU CAN DO THAT.аливаа зуйл цаг xугцааний л асуудал байдаг,жаргал ч гэсэн цаг ни болоxоор дуусна,зовлон ч гэсэн цаг болоxоор яваад л огно,тэр уед ни xарин явуулаx xэрэгтэй,онгорсон зовлонт амидралтайгаа битгий зууралдаж дурсаж амидраарай

  22. uhaaral says:

    дүүгээ өөр дээрээ авсан н дээр байх даа,гэхдээ ах чин бас залуу хүн бн,ахдаа туслах хэрэгтэй,аав ах 2-гоо эмчилгээнд явуулчихаа,хэзээч орхиж болохгүй шүү,дараа ни харамсана шүү,хүн зовлон дааж амидардаг ш дээ,иймэрхүү амидрал туулсан хүн зөндөө л байгаа,чамаас илүү дүүд чин бүр их хэтсүү бгаа юм бн даа,насан туршдаа харамсах гээгүй бас сэтгэлийн шаналгаатай амидрах гээгүй л юм бол тэр 2-гоо тоохгүй орхиод үзэхгүй юу.өнгөрсөн хойн н харамсаx хамгийн их зовлон байдаг юм даа

  23. G.A says:

    BURHAN AMIDARALIIG CHIN SAHN BOLGONO GJ HULEEDEG BOL UHEN UHTLEE L HULEEH BH hun oorooo hicheel zutegl uram zorigoor buhniig dawdgiimooo manai hamaatni duu 14jil arhichin bsan tgd turuu jil hvcheer arhinii emchilgeed ywuulsan tgl odo gartsan ehner huuhduudteigee shan amidarch bga . ter tanai ahaas ch dor bur eejruugee ZAAZUUR shidej bsan gd boddoo. tgd ter ahiigaa albadan emchilgeen ywuulchih gardiin bn le

  24. try it says:

    christian sum geed oilgochihson bh shg bn ene humuus. ta burhan bdg yum bl gsn shuu de . busdaar bi christian shashing surtalchilaagui sht humuusee. ta ochood uzeerei. iluudehgui bolov uu. herev hicheel n ontsgui sanagdval dahij ochih hereggui ene bol tanii l erh. ymarch bsn neg udaa ochood uzeerei tgd tsaashdaa yaah n tanii hereg. ene humuus tanid zovolgoo ogood haa holdhiin be amniihaa hereer l burj bnsht

  25. ýã÷ says:

    ä¿¿ãýý ë àâ . ÿìàð íýãýí àðãààð ìàø õóðäàí ººðèéíõºº õàæóóä àâ. íºãºº 2 èéã íü õàÿ . ººð õýëýõ þì àëãà äàà. áè èéì àìüäðëûã ìýäíýý .ìàø õýö¿¿ .ñ¿¿ëäýý ÷è ººðºº ãóòðàíãóé . þìûã äàíäàà ìóó òàëààñ áîääîã ñýòãýë ñàíàà ÷èíü àâàõ þìã¿é áîëíî . ä¿¿ãýý ë àâ . áè ä¿¿ä ÷èíü ë ñàíàà çîâæ áàéíà. ò¿¿íýýñ áèø òýð àðõè÷èí 2 ººðñ人 çàìàà ñîíãîî áèç äýý . õàÿ .õýçýý ÷ çàñðàõã¿é ø¿¿. öàã õóãàöàà ìºí㺠òºãðºãíèé ãàðç . ¿íýí ãýâýë ýíý ë áàéíà äàà

  26. заяа says:

    би нийтлэл оруулах гэсийн яаж оруулдын бэ надад туслаач хумуусээ тодорхой бичээрэй

  27. eric says:

    Энэ чинь уг нь Секс.мн гэдэг сайт юмсан гэр бүлийн асуудал л байх юм даа

  28. baby says:

    Сайн байна уу?
    юуны түрүүнд чамд аз жаргал хүсэе. Аав ах 2-ынхоо архи уугаад байгаа шалтгааныг нь эхлээд олох хэрэгтэй байхаа, бүх юманд учир зүй байдаг шүү дээ. Ээж чинь өнгөрсөн аав ах 2 чинь архи уугаад байдаг өөр ойрийн хүрээнд чинь архи ууж байгаа хүн байна уу (аавын чинь ах дүү гэх мэт) үздэг хардаг хүн хард үзүүлсэн гэсэн ямар хүнд үзүүлээ вэ. Угаа барьж бөө болох ёстой хүмүүс их архи уух юмаа тэгээд бөө болчихоороо зүгээр болчих юмаа. ийм 2-3-н тохиолдол харлаа тэр талаар сайн үзүүлж үзвэл сэтгэлийн мухарт зүгээр л юм шиг санагдаж байна даа. зүгээр хаяж байсанаас аргаа тасартал үзлээ гэж бодох сайхан шүү дээ.
    чамд амжилт хүсэе

  29. boloroo says:

    Буур архи уугаад бвал шар хадний эмнэлэгт аваачаад огчих архинд донтонооо гэдэг чини нэг ёсондоо овчин л гэсэн уг

  30. ии says:

    танд хэн ч туслахгүй бурхан ч ,ганцхан хүн өөртөөл тус болж чадна

  31. мм says:

    өөрийгөө бодоорой. эхлээд чи аз жаргалтай амьдрах хэрэгтэй энэ маш чухал дараа нь яахав гэдэг нь таны мэдэх асуудал ,үгүй бол тэд шаналсан хэвэээрээ л байх болно өөрчлөгдөхгүй таныг бас доош нь татаж байгаадаа өөрсдийгөө зүхнэ .чи аз жаргалтай амьдарч чадахгүй бол тэднийг аз жаргалтай сайхан амьдруулна гэж байхгүй хамгийн гол нь өөрийнхөө төлөө явах хэрэгтэй

  32. try it says:

    1-r horoolold bdg burhani sumd ochood uzerei. tend ochood bugdiig n oilgh oblno. ghdee ehleed oorteigoo terseldeh hereg garah bh, ene bugdiiigtoolgui ochood neg hicheel sonsood uzeerei. az jargal husey. odoo ene hetsuu amidral hussen huseegui togsoh tsag oirtoj bgaa

  33. 910 says:

    өө тийм энэ чиний зовлон бол юу ч биш идэх хоол өмсөх хувцасгүй африкийн 1 омогт төрсөн бол чи яах вээ гэж бодоод сэтгэлийн хаттай амьдраарай

  34. 910 says:

    аав ах 2ыгоо арай ч хаяж болохгүйээ. хичнээн хэцүү бсан ч гэсэн дүүгээ өөр дээрээ аваад бас тэр 2ыгоо холоос ч болтугай харж хандаж бай за юу, архигүй амьдрал манай Монголын хаана ч байхгүй би ч гэсэн багадаа аймшигтай амьдралтай бсан тэгээд аавыгаа үзэн ядаж өөрийгөө бодсон тэгээд 5ийн 5 жил аавтайгаа уулзаагүй тэгтэл 1 л өдөр орхиод явсан намайг үүрд….. тэр үед л бүхнийг ойлгодог юм бна лээ хичнээн архичин согтуу ч гэсэн аавыгаа үхэн үхтэл нь чирч л яв уудаг хүмүүс юу л удаа аж дээ..аав ах 2ыгоо битгий хаяарай! бас дүүгээ өөр дээрээ хурдхан аваарай амжилт!

  35. Jagaa says:

    Дуугээ хажуудаа ав!

  36. ixmedex says:

    дээрxи xүмүүстэй санал 1 байна оо. эртxэн өөрсдийгөө бод. xэцүү ч гэсэн яаxав дээ. xэсэг xугацааны дараа жааxан ч гэсэн уxамсар үлдсэн бол ойлгоx байлгүй дээ.

  37. bb says:

    тийм шүү, энэ архийг алга болгоод өг. их олон хүнд, их ч олон айлд буян болно доо.

  38. muugii says:

    сэтгэлийн тэнхээ хэрэгтэй дуугээ оор дээрээ аваа яж ийж бгаад архичин хун хэзээ ч засардаггуй юмаа бусгуй минэ чамд болон танай дууд зондоо гоэө ирээдүй бгаа дуугээ хурдан татаж аваа та 2 т тсаашдийн амидралд чинэ амжилт хусиэ

  39. anti-nazist says:

    duugee surguuli soyoloo togsoj bie daatal n oor deeree av da. tehgui bol bas l aav ah 2iin chin zamaar oriishd.
    haramsaltai yuma. ene arhi gej yum yamar ih ulsiin amidarliig alj bnaa!!!

  40. . says:

    дүүгээ хажуудаа аваад тэд нараас холдсон нь дээр байх аа. ийм амьдрал хэцүү байдаг юмөө. төрсөн юм болохоор авья аа авч бодлоггүй хаяья аа хаяж болдоггүй там байдаг юм. архи уудаг хүн бол зан характэр нь авах юмгүй болдог юмөө. дүүгээ хажуудаа авахгүй бол яг адилхан эвдэрнэ шүү. ямар хэцүү юм бэ дээ.

  41. wow says:

    uu burhan ch uuruu arhiig jigshej l bgaa do. mdhgui odoo tiim humuusiig yadiin bgaan. Holhon shig l amidarsan ni der biz de. Ter hunii l amidral… ter hunii l uhaan…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.