Хайр дурлал эмэгтэй хүнийг сайн, муу аль ч зам руу хөтөлдөг

Хайртай хүнээсээ болоод заримдаа эмэгтэйчүүд маань өөрийн амьдралаасаа болон үзэл бодлоосоо татгалзах нь бий. Энэ бүхэнд гол төлөв эрчүүд нөлөөлдөг байна. Ухаангүй дурласан эмэгтэй хүн бүхнийг хайртай хүнийхээ санаа бодолд тааруулж хийх гэж тэмүүлдэг.

Гэсэн хэдий ч эрчүүд үргэлж ямар нэгэн шалтгаан олж, дуугаа хураах юм уу, сэтгэл дундуур байдал гарган эмэгтэй хүнийг байнгын зовиур шаналалд автуулж, гутранги байдалд оруулж, түгшүүртэйгээр амьдрахад хүргэдэг байна.

Тулгарсан асуудал бүрийг өөрийнхөөрөө шийдэж чадаагүйгээсээ болоод эмэгтэй хүн өөрийгөө сэтгэл санаа хийгээд бие организмын хувьд үгүй хийж орхидог. Тухайлбал: Өөрийгөө тайвшруулах гэж архи, тамхинд орох… гэх мэт. Энэ мэтчилэн буруу тийш хазайсаар эмэгтэй хүн нэг мөсөн доошоо ордог ажээ.

Орчин үед залуу охид бүсгүйчүүд маань мөнгө хөрөнгөтэй, машин тэрэгтэй, нийгэмд байр сууриа амжилттай ахиулж яваа эр хүнийг хүсч мөрөөддөг. Тэдний хүсэж мөрөөддөг эрчүүд нь үнэхээр сайхан амьдралыг бэлэглэж чаддаг гэж үү?

Бас л эргэлзээтэй асуудлын нэг юм. Баян чинээлэг эрчүүд эмэгтэй хүнд яг л “гоёмсог хүүхэлдэй” шиг ханддаг. Өөрөөр хэлбэл “алтан торонд” эхнэрээ цоожилж орхидог гэсэн үг юм. Эхнэр нь заавал ажил хийх шаардлагагүй. Нийгэмд эзлэх байр суурь хийгээд найз нөхөдтэйгээ уулзахад нь хүртэл саад болж хил хязгаар тавьж өгдөг байна. Энэ бүхний эцэст эр нөхрөөсөө өөр хэнтэй харьцах болж байнаа?

Ингээд л хэт мөрөөдөлдөө автагдсан бүсгүйчүүд маань бодит амьдрал дээр сайхан амьдрах нь битгий хэл харин ч эсрэгээрээ ханхүүгийнхээ бяцхан цоожтой торхонд орох нь тэр шүү дээ. Эмэгтэй хүнд эрэгтэй хүний хэлсэн бүхнийг яг л зарлиг шиг хүлээн авдаг сул тал бий. Энэ нь тэдний өөртөө итгэх итгэл, авъяас чадвар, гоо сайханд нь сөргөөр нөлөөлөөд зогсохгүй “Хайртай залуугаасаа салчих юм бол хэн ч биш болж хувирна” хэмээн бодож урьдынхаасаа илүү их тэвчээр гаргаж өөрийгөө хэн ч биш болгож орхидог байна.

/Хань/

5 Comments

  1. TG says:

    ЕР НЬ НЭГ УУГААД ЭХЛЭХЭЭРЭЭ ЭМЭГТЭЙ ХҮН ЭРЭГТЭЙ ХҮНЭЭС ДОР АРХИЧИН БОЛДОГ БАС АРХИНААС ГАРГАХ ГЭЖ ЭРЧҮҮДЭЭС ИЛҮҮ АСУУДАЛ БОЛДОГ БАРАГ Л БҮТЭХГҮЙ ТИЙШЭЭ ХАНДАНА.

  2. Bilegee says:

    архи, тамхинд орох… гэх мэт. Энэ мэтчилэн буруу тийш хазайсаар эмэгтэй хүн нэг мөсөн доошоо ордог ажээ энээс дээш эхлэл хүртлэх хэсэг ч үнэн байна даа.

  3. hor says:

    харин л дээ хө, торго өнгө мөнгөний хорвоо гэж?

  4. BOLD says:

    Хэхэ зарлиг шиг хүлээн авдаг гэнээ? Тийм бол зарлигдаад байхаас яахав. Энэ одоогийн охидод алтан торонд л байж байвал тэр хайр майр найз нөхөд инээ тэрээ бусад нь хамаагүй юм бишүү айн? ккккк.

  5. WARWAR says:

    одоо үэд энэ жаахан охидууд хүртэл энд тэнд шууд хүчиндэх шахна ш дээ одоо үнэн аймар болсон ш дээ бүүр 10 хэдтэй жаахан ымнууд л утасний дугаараа огооч нтр гээд л тэр мама папа ни хүүхдүүдээ сайн сугаж хүмүүжүүлээч ээ тэгэхгүй бол эхэндээ корэа хогшин тэгэд дараа эрээний хужаа тэврээд алтсайгаад хэвтэж монго олдог болсон бн шүү дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.