Хамгийн халамжтай нөхөр ч, эхнэрээ араар тавих тухай боддог гэнэ

Хамгийн халамжтай нөхөр ч хэзээ нэгэн цагт эхнэрээ араар нь тавих тухай, нэг удаа ч болов боддог болох нь сэтгэл зүйчдийн шалгуураар нэгэнт тогтоогдоод байгаа гэнэ. Хэрэв эхнэр нь дэргэд нь байхгүй бол томоотой нөхөр ч сээтэгнэлд өртөхдөө амархан байдаг гэнэ.

Энэ нь угаасаа эр хүний генд анчны (бүр элэнц хуланцаас эхтэй) ген байдагтай ч холбоотой байж мэднэ. Юутай ч нөхөр тань таныг мэхэлж эхэлснийг хэрхэн цаг тухайд нь анзаарч мэдэх талаар зөвлөе:

Ааш занд нь өөрчлөлт орох
Нөхөр тань гэнэт өгөөмөр, эсвэл тооцоотой болсон бол ажиглалт тавиарай. Хэрэв тэр танд гэнэтийн бэлэг ойр ойрхон барьж, эелдэг зөөлөн зан авиртай болсон бол ямар нэгэн зүйлд гэмшсэн ч юм уу алдаагаа засахыг оролдож буй хэрэг. Эр хүн барагтай л бол эрс хувирдаггүй шүү дээ.

Илүү нууцлаг болох
Нусны алчуур, хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр, ер нь аахар шаахар зүйлээ ч танаас нуухыг оролддог болсон. Мөн ажлаас ирэнгүүт шүршүүрт орох үдэш орой ч ажилтай гээд явах, эмэгтэй хүний сүрчиг үнэртүүлж орж ирэх гэх мэт хачин жигтэй үйл өрнөл, зуршлууд бий болсон бол сэжигтэй байна гэсэн үг. Ажиглалтаа үргэлжлүүлээрэй.

Өөрийн имиждээ анхаарал тавих
Өмнө нь энгийн, цэвэрхэн л бол хамаагүй хувцас өмсдөг байсан бол өдгөө мода загвар дууриах, үнэтэй хувцас эрэлхийлэх болсон. Тэр татдаг тамхиныхаа маркийг өөрчлөн илүү үнэтэйг сонгодог болно. Үнэртэн, сахлын усандаа ч илүү анхаарал тавих болсон. Дотуур хувцас, үс засалт зэрэгтээ илүү анхаарал тавьдаг болсон. Ямар ч зорилгогүйгээр эр хүн ингэдэггүй.

Орондоо шинэ зүйл турших
Тэр гэнэт шинэ, ер бусын байрлалууд хэрэгжүүлж эхлэнэ. Эсвэл бүр эсрэгээрээ ч байж болно. Тантай секс хийх нь ч бүү хэл тэвэрч унтахаас ч цааргална. Өглөө сэрэнгүүтээ таныг тэвэрч үнсдэг дадал хэдийнэ мартагджээ.

Утсаа салгачихдаг
Хэрэв та өөрөө байнга яриад залхаадаггүй бол анхаарах л асуудал. Нөхөр тань ажил төрлөөс нь илүү чухал зүйл ч байж болох юм.

/Хань/

25 Comments

  1. Ка says:

    Хэцүү ч юм дөө! Уг нь таг мартмаар л бхын! Даан ч харахаар л дургүй хүрээд гомдоод хэлж бсан үг үйлдэл нь хүртэл бодогдоод тайвширч чадахгүймаа! салж үзсэн ч хүрээд л ирнэ, гуйна, амлана! Тэгээд л сарын мартана! эр хүн ерөөсөө л ийм бдгын боловуу? Одоохондоо ч яахав өөрийгөө бариад их л тэсч байна! Цаашдаа яахыг бүү мэд!

  2. Халх журам says:

    Манай нөхөр намайг хуурсан.Гэсэн ч би эмзэглээгүй.Зүгээр л өөрийгөө илүү байлгах ёстой юм бна.Амьдарсан шиг амьдрах, хүчирхэг эмэгтэй болохоор шийдсэн.Нөхөр минь намайг хуурлаа гээд би өөр хүнтэй явалдаж өөрийгөө доромжлохгүй.Долоон бурхан шиг амьдарна гэж бодож бгаа.Оршин тогтнож бгаа гэр бүл болгоны цаана хууралт, гомдол, цөхөрсөн сэтгэл байж л байгаа..зүгээр л аль нэг нь тэвчиж бгаа..Амьдрал гэдэгт үнэн бхгүй..Төрөх, үхэх 2 л үнэн.Бусад нь худлаа

  3. narsar says:

    Эр хун хайрлах тусам хайранд цадаад өөр хуухэн эргфүүлдэг юм битгий харла өөрийгөө л бод хуухнуудээ Энэ муу тэнэгүүд тэгж яваад хуухнуудэд гувшуулсаар байгаад хоосорч орох орон оочих шааргуй ухнэ ш дээ

  4. ыуыу says:

    сарнай нэг юм xэлэx уу. чиний зөв. эмэгтэй xунд xайр xаламж дутаxаар өөр эрлүү явдаг. Гэxдээ xайр xаламж гэдэг ни юу вэ? эмэгтэй xун гэдэг угаасаа яаж ийж бгаад xайрлаж xаламжилаxгуй бна гэдэг шалтаг олчиxдог шуу дээ. бур ямраар ч байсан шалтагийг бол олчиxдог л юм билээ. тэгээд шалтгаан ни юу вэ гээд узтэл эмэгтэй xунд эрийгээ солиx сонирxол гэнэтикийн тувшинд, далд уxамсрийн тувшинд байдаг бол яах уу. ингэж бодож узсэн уу.

  5. sarnai says:

    Эмэгтэй хун хайр халамж дутсанаас, мун нухур ни хуурах тохиолдолд л уур эртэй болдог юм даа. Харин эрэгтэй хун ямар уэд эхнэрээ хуурдаг вэ ?

  6. uranzurag says:

    бариад ч яалтай, мэдэхгүй өнгөрвөл бараг дээр юм шигээ.

  7. TG says:

    ӨГӨӨШӨНД ОРДОГ ХҮҮХНҮҮД МАНГАР

  8. BOZLD says:

    Ер энийг яриап дуусахгүй ээ. Ганцхан энэ дуугь үгийг нь тун сайн ойлгоорой. Бүсгүйчүүд минь жоохон юман дээр битгий муухай ааши лж байгаарай.

    Хэсэгхэн зовлонгийн салхинд
    Хэзээ ч чи намайг орхихгүй
    Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
    Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь

    Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
    Өртөөд чи дагаад сохрохгүй
    Хоромхон жаргалын атм хоосон бусад мөрөөдлөөр
    Хэрхэвч намайгаа солихгүйд чинь

    Би чамдаа итгэдэг
    Бүүр ч ихээр бас хайрладаг
    Би хайраа дээдэлдэг
    Хонгорхон бүсгүй минь

    Дэндүү жаргалын тэнгэрт
    Дэрвээд чи дурлаад нисэхгүй
    Үнэн сэтгэлийн чин зүрхний хайраа
    үүрд мартахгүй гэдэгт чинь
    Би чамдаа итгэдэг
    Бүүр ч ихээр бас хайрладаг
    Би хайраа дээдэлдэг
    Хонгорхон бүсгүй минь

  9. End 1 er heliy genee says:

    Бидний дундуур миний сайн найзууд орсон би ч өөрөө сайн болохоор бүх найзаа хаясандаа. Одоо түүнтэйгээ гоё л байна хааяа найз нараа санах юм. Тэгээд буцаад найзалмаарч юмшиг. Тэд надад энгэж хандлаа гээд би яалтай билээ. Зүгээр л мартмаар. Дахиж тэгвэл би инээх юмсан 🙂 ер нь муугаар бодоод байвал муугаар л биелдэг юмшүү!! мэдсээр байж сэтгэлээсээ сайнаар л бод тэгвэл биелэх болно.

  10. End 1 er heliy genee says:

    Дандаа эрчүүд гэж юу байх вэ дээ. Эр ни зүгээр байхаар эм нь тэгэж байдаг. Ер нь 2 уулаа сайхан байж болдоггүй хорвоо юу ? за тэгээд бие бие дээ л итгэж яваарай дундуур орох гэсэн балай юмнууд юуч хамаагүй хийдэг юм байна лээ шүү. Зүгээр л итгэ. Үнхээр хуураад байвал сайхан яричих би мэдсэн дахиж тэгэхгүй гэдэгт чинь найдаж байна гээд уураа бариж хэлээрэй. Учир нь хүн хэлээд ойлгодоггүй юм байна лээ. Үйлдлээрээ л үзүүл. Тэнэгүүд л ухаарахгүй байх…

  11. baldag says:

    дандаа эрчүүд гэнэ шүү овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух бэ

  12. busgui says:

    тийм шуу эрчүүд эхнэрийнхээ араар тавидаг ни манай нохор ч араар тавиж баригдаад одоо бид тус даа амидарч бгаа эрчүүдэд л гэж хэлэхэд тэр балга шингэнээ гарга л даа гэх дээ амидралтайгаа битгий холиоч хани ур хуухэд чини л чамд амидралийн жаргалийг мэдрүүлэх улс гэмээр байна тэр илуу дутуу хуухэн руу тэр шингэнээ юул хамаагуй харин хани даа л хэзээ ч битгий баригд!

  13. Тайван says:

    Энэ ч залхмаар сэдэв шүү. Хүн болгоны сонссон, мэдсэн, амьралын туршлагаас шалтгаалаад маш олон талаар ойлгогддог бараг л философын сэдэв гэхэд болно. Эрчүүд тийм байдаг уу, үгүй юу гэдэг нь тийм ч сонин зүйл биш. Энийг бүх хүн мэднэ. Харин тийм биш байгаасай гэж бүгдээрээ зүгээр л хүсдэг. Үгүйсгэдэг. Харин хэлэлцүүштэй сэдэв нь тийм байдалд хүрэхгүйн тулд яах вэ? Аан бас тийм байдалд нэгэнт хүрчихвэл хэрхэн асуудлыг шийдвэрлэх вэ? гэдэг нь чухал юм шиг. Дөнгөж мөрөөдлөөсөө салж байгаа охидууд анчны ген байдагт итгэхийг хүсдэггүй, бүүр энэ тухай сонсохыг ч хүсдэггүй. Энэ үгүйсгэл нь тэр хүнд сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байх боломжийг олгохгүй бөгөөд болсон явдлаас үүдэх хор уршиг, хохирлын хэмжээг үлэмж ихэсгэдэг. Нийгмийн дунд бодитой оршин байгаа үзэгдлийг ор тас үгүйсгэх нь сайн зүйлд хүргэхгүй л гэж хэлэх гэсэн юм.

  14. Mgl zaluu says:

    Harin tiim ed nariin nohruud l syylerch yavdiin bgaa biz, suulerchiinaa gedeg chin emiin muugiinh orondoo haluu, amidraldaa archaatai, sergelen gal haluun bj chadahgui bgaa yum chin nohor n yavalgui de, tegeed l neeh nohroo muuuldiin ene huuhnuud. Orrsdiigoo ehleed tolind har Chi nohortoo emegtei hun gej haragdahgui boljee gesen ug. Trenees bish er hun bolgon tiim baidaggui yumaa gej..bi uuniig uneheer battai heljiin…

  15. Darjaa says:

    Бэлгэвчтэй л бол ер аюулгүй гэж боддогоо болих хэрэгтэй. Умдагны үс, бас бус нимгэн салст давхрагаар нян вирүс халдаж болно. ХДХВ гэж ямар аймаар юм болохыг олж мэдэж уншиж судалах хэрэгтэй. Дараа нь хэзээ ч өөр хүнтэй хийхээргүй болно. ХДХВ бол нянгаар халддаг, ганц эм тарианд эдгэдэг өвчин биш шүү залуусаа…Мэдлэг мэдээлэлтэй байгаарай

  16. sainaa says:

    бүгд хуурна гэж юу байсын бэ.. олон хүн янз бүр ш дэ. тэнэг юм бичихээ болиоч ээ

  17. anhaar!!!! says:

    явах уу болих уу? эхнэрээ үнэнч хэвээр нь үлдээх үү? гэдгээ та шийдэж дээ

  18. anhaar!!!! says:

    Эмэгтэй хүмүүс ер нь ихэнх нь эр нөхрөө мэдэрч амьдардаг юм аа.Гаднаа ю ч болоогүй, мэдрээгүй, мэдээгүй байгаа юм шиг байвч тийм биш л байдаг.
    Тэр бас чамайг хуурна эрт орой хэзээ нэгэн цагт, чи тэрийг мэдэх ч үгүй, анхнаасаа чи эхэлсэн болохоор одоо эхнэрт чинь би нөхрөө хуурчлаа гэж шаналаад байх сэтгэл төрөхгүй л бол уу, нэг хуурсан цаашдаа олон давтагдана,харин та 2-н хэн нь ч мэдэгдэхгүй яваад л байна.Энэ бол байгалийн жам юм даа.Тиймээс сайн бодолтой бай даа явах уу? бол

  19. bvsgvi says:

    хөөх манай нөхөр энд бичсэн зүйлүүдийг бүгдийг нь байнга хийдэг ш дээ./анхнаасаа/

  20. ultraTerGuun says:

    Сайхан зөвөлгөө байна.

  21. tttttt says:

    Анчдыг агнацгаая, хүүхнүүдээ. Урагшаа.

  22. BOLD says:

    Анчид шүүдээ айн? Аргагүйээ аргагүй кккк. Эр болгоны генд байж л байгаа. Хүүхнүүдэд тэгсэн бүр илүү байдаг бол яахуу? Анчдыг бүр аймар агнах уу хэхэ?

  23. ehner says:

    Хэрэвээ эрчүүд унэнч эхнэрээ хуураад баригдвал эхнэр ни ургэлж сэтгэлийн шархтай байхаас гадна оорийн хуссэн эр хунтэйгээ унтахаас буцахгуй болдог ни унэн шуу. иймээс эхнэрээ битгий гомгоож байгаарай эрчүүд мини.

  24. Er hun says:

    Хөөх яадаг билээ юун тэ1 юм бичдийм дээ… Эдгээрийг хийхгуй б,вал нууцгуй гэж ойлгох болж б,а аа даа эхнэрүүд нөхөрүүдээ. Эдгээрээс али нэг ни илэрвэл гэвэл арай амидралд нийтсэх б,х даа. Юр ни бол эрчүүдэд итгэлтгүй дээ кэкэкэкэ ядаж л 1 юмуу 2 б,ж б,гаа цаадуулд чини. Баригдаж л нудний булай болохгуй бол ч яваад б,а даа заа тэгээд баригдсан ч явна доо эхнэр ни жаахан эвгүй хунд тусах б,х даа… Тийн учираас эрчүүдээ эхнэртэй битгий л баригдаарай да.

  25. WARWAR says:

    нүдээ нуухгүй ш дээ эр хүн дандаа л ийм байдгийн ш дээ хүүхнүүд боон ым болохийг ни яанаа хэхэхэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.