Эр хүнийг өөртөө дасгах энгийн аргууд

Эр хүнийг өөртөө татаж, дасгахыг хүсдэггүй эмэгтэй гэж бараг байдаггүй биз. Зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн арга хэрэглэх нь бий. Гэхдээ зарим арга нь эр хүнийг татах бус харин ч “түлхчихдэг” иймд эрчүүдийг өөртөө татах энгийн хэдэн аргыг хэлж өгье.

Амттай хоол хийж өг.
Хэдийгээр та хоёр нэг гэрт ороогүй ч бие биенийхээрээ орж гардаг л бол хамгийн сайн хийж чаддаг хоолоо түүнд хийж өг. Хэрэв түүнд хоол таалагдвал чи нэгэн том шалгуурыг давлаа л гэсэн үг.

Баяр хөөр бэлэглэ.
Стресстэй үед нь нөхцөл байдлыг өөрчилж, хөнгөн уур амьсгал оруулж бай. Сексийн үед хэн нэг чинь эндэл гаргавал инээ, ер нь ямар ч тохиолдолд уур амьсгалыг хүндрүүлэх бус хөнгөвчлөхийг хичээ.

Гоо сайхандаа анхаар.
“Бид хоёр үерхээд нэлээд хугацаа өнгөрлөө, Одоо бол ямар анхны болзоо биш, нэг их гоёж гоодоод ч яахав” гэж бүсгүй та хэзээ ч бодож биеэ гаргуунд нь хаяж болохгүй шүү. Түүнд ямагт шинэ сэргэг сэтгэгдэл төрүүлэхээр биеэ авч яв. Чиний үс зүс, будалт, хувцаслалт бүгд “окей” харагдаж байх ёстой.

Түүний хувцсыг нь өмс.
Хааяа ч гэсэн түүний хувцсыг өмсөхөд гэмгүй. Энэ нь, та олон эрчүүд дотроос ганцхан түүнийг л сонгосон гэсэн утгыг илэрхийлж буй хэрэг.

Дэндүү их хайртай гэдгээ ил гаргах хэрэггүй.
Түүнд сайн, дотно байгаа чинь харцнаас тань мэдрэгдэнэ. Тиймээс “Чи надад хайртай юу?”, “Хэзээ суух юм бэ” гэх мэтийн залхмаар асуултыг ойр ойрхон тавих хэрэггүй. Өөрөө хайртай гэдгээ тэр бүр ил гаргаж хэлээд байх хэрэггүй.

/Хань/

2 Comments

  1. Bilegee says:

    амархан байдаг л зүйл байна.

  2. solongoo says:

    туунд эрх муур шиг бай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.