Зүрх сэтгэлээ бусдад 100 хувь бүү өг!

Эмэгтэй хүн нөхөрт гарахаараа хамаг хувь заяагаа эр хүнд даатгаж орхидог. Энэ нь тэдний нэг сул тал юм. Хэрэв хатуухан эр хүнтэй учирвал хамаг итгэл найдвар нь талаар болж, сэтгэл санааны гүн дарамтанд орж, сүүлдээ архи, тамхи хэрэглэдэг болж, нөхрийнхөө зааваргүйгээр урагшаа нэг ч алхам гишгэж чадахгүй болдог. Иймд анхнаасаа сонголтоо зөв хийж ирээдүйн нөхөр болох хүнээ сайтар таньж мэдэх нь чухал байдаг.

Тэдгээр эрчүүдийг анх харахад их романтик байдаг. Хийж буй бүх зүйл нь эрчимтэй байдаг цоо ширтсэн нүдний харц, бүсгүй таны гарыг зүрхэн дээрээ тавиад хайр дурлалаа хүлээн зөвшөөрөх, ажил хэргийн уулзалтаа таны төлөө хойшлуулж, танд тулгарсан асуудлыг шийдэж өгөхийг хүсч, өөрийнхөө аав ээж болон найз нартайгаа таныг танилцуулах гэж яарна.

Танд энэ бүхэн яг л кино зохиолд гардаг шиг мөрөөдлийн эр хүнтэйгээ учирсан мэт санагдаж, аз жаргалыг төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ тэд эмэгтэй хүний сул талыг ашиглаж яавал. амархан өөртөө татаж болохыг мэддэг учраас энэ мэт үйлдлийг хийхэд бэлэн байдаг ажээ. Хэрэв та энэ бүх сайхан сэтгэгдэл төрүүлсэн үйлдэлд нь хурдан автагдаж, яаран шийд гаргаагүй тохиолдолд аажмаар тэдний жинхэнэ мөн чанар нь танигдах болно.

Тэгвэл энэ төрлийн эрчүүдэд яаж хандвал зохистой вэ?

– Шууд саналыг нь хүлээж авахгүй байх,
– Хэрэв хоёр биенийхээ харьцааны асуудлыг хурдан болгох гээд байвал “Ингэхэд тэгтлээ юунд яараад байгаа юм бэ?, “Аяндаа болох юм болдгоороо болно шүү дээ” хэмээн түүнийг зогсоох хэрэгтэй.

Хэрэв эрүүл хүн бол энэ бүхэнд ухаалгаар хандана, үгүй бол таны амьдралаас шууд л алга болно.

– Зүрх сэтгэлээ зуун хувь түүнд бүү зориул. Хоёр талтай хандах хэрэгтэй.
– Өөрийнхөө үзэл бодлоо санаа зовох зүйлгүйгээр эхнээсээ түүнд илэрхийлж, мэдрүүлэх нь зүйтэй.

/Хань/

9 Comments

  1. Saraa says:

    Òèéìýý õ¿íýý ñàéí òàíèõ õýðýãòýé. Ãýõäýý ÿã òèéì ýð÷¿¿ä òèéì èéì áàéäàã ãýæ õýëýõýä õýö¿¿. ¯íýõýýð òóõàéí õ¿íèé çàí õàðàêòåð íü ðîìàíòèê áàéæ áîëíî ø¿¿ äýý. Åð íü ýð õ¿íä á¿õ ç¿éëýý áèòãèé çîðèóëààðàé îõèä ýìýãòýé÷¿¿ä ýý Ýöñèéí ýöýñò õ¿í ººðèé㺺 õóâèà ë áîääîã þì áèëýý, ñàéí õ¿ì¿¿ñ áèé õîâîð áîëæ äýý. ßàìààð ÷ þì ýð÷¿¿ä áàéõ õýö¿¿ áàéõã¿é áàéõ ÷ áàñ õýö¿¿ .. ãýæ

  2. ???? says:

    Гэхдээ яагаад заавал амдрал ийм байх ёстойн бэ/
    1н хуурч нөгөөдөх нь хариу авч байгаа юм шиг ингэх гэж
    би эрэгтэй

  3. Та нар эр нөхрөө хүндлэхгүй яах гээд байгаа юм бэ? Тэгээд Нууц амрагаа хүндэлж хайрлах гээ юу? Та нарыг өвчтэй Үхэх гээд хэвтэж байхад Хань чинь Эр нөхөр чинь л дэргэд чинь байна даа. Тэр Нууц амрагууд чинь байж харагдаач. Та нараар боовныхоо чилээг гаргачихаад арилаад өгнө. Нэгэнт боовныхоо чилээг гаргасан бол та нар ахиад хэрэггүй. Хамтран амьдрагч ч гэх шиг. Эр хүн алддаг юм. Алдааг нь битгий өсгөөд байв

  4. baldag says:

    эр хүнгүй хиймэл эрхтэн тэвэрээд амьдраад үз дээ хэн та нарыг 100% итгэ гэсэн юм бэ та нарын сонголт биздээ одоо ямар нийгэм билээ дээ 2 хэрээ бие биенийхээ харыг гайхав гэж

  5. Erdenechimeg says:

    Энэ зөв шүү бүх зүйлээ 1 хүнд 100% зарцуулна гэж юу байсан юм. муусайн эрчүүд болсон хойн илүү юм харж явна тэрийг ни хүүхнүүд бид нар дэвцээд байх ёстой юм уу Яг харагдаач адилхан яваад өгөх хэрэгтэй л дээ би жаахан хатуу үг хэлэхэд муусайн эрчүүд эхнэрээ олигтойхон хангаж чадахгүй байж илүү юм харж оролдож байхад бүсгүйчүүд бид нар зөвхөн амдралийн төлөө бүхнээ зориулөах ёстой гэжүү адилхан яваад байх хэрэгтэй дээ хүүхнүүдээ

  6. zaza says:

    миний нөхөр ч гэсэн хамтран амъдрагч, хүсэл мөрөөдөл бүх зүилийг уландаа гишгэсэн, ямар их итгэдэг хайрладаг блаа, анхандаа уйлж шаналдаг бсан бол одоо би нөхрийнхөө өмнө хана босгочихсон, тэр дахиж хэзээ ч намайг зовоож чадахгүй. Сална гэвэл сална л биз

  7. cgj,ygyf says:

    манайх ch mun adil gehdee mungu ni miniih hehe

  8. mo says:

    тиймээ миний нөхөр ч гэсэн зүгээр л хамтран амьдрагч

  9. Ehner says:

    эр хунд 100% буу итгэ. Та бухнээс энд эр нохор чини итгэлийг чини эвдээгүй хун байвал бичээрэй. Миний хувид би оороо амидралд бас эрчтэй ажилтай албатай гэвч миний итгэж байсан хун миний итгэлөөг бурэн холондоо гишгэсэн. Би оороо 1 охинтой нохортойгоо 13 жил амидарч байна. Эргээд амидралаа харахад охид мини оортоо итгэлтэй оороо амидрах чадвартай байх ни маш чухал шуу. Эр нохортоо итгэл хулээлгэж болноо гэхдээ амидралаа бурэн даатгаж эрөөсөө болохгуй шуу. Миний хувид манай нохор хамтран амидрагч би одоо туунд гомдсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.