Нэг чулуун дээр 2 бүдэрчихлээ дээ…

Үүнийг уншиж байгаа таньд энэ өдөрийн мэнд! Би 22той эмэгтэй. 18тай байхдаа нэг залуутай найзлаад 2 жил болсон. Гэтэл тэр залуу маань надаас гадна дахиад найз охинтой намайг 2 жил хуурж явсан нь баригдсан. Үүнийгээ тайлбарлахдаа надад үнэхээр хайртай салж ягаадч чадахгүй харин нөгөө охин нь түүнээс жирэмсэн болоод гэр орныхон нь мэдчихсэн болохоор салж болдоггүй байсан гэж тайлбарласан. Тэгээд түүнээс салж байлаа.Салахад мэдээж амархан байгаагүй ч тухайн үедээ надаас маш их тэвчээр гарж өөрийгөө тэвчээртэй хүн юм байна гэдэгээ мэдэрж байлаа. Гэхдээ л нэг хэсэг эрэгтэй хүмүүсийг харахаас ч дургуй хүрж байсаныг бодохоор маш том сэтгэлийн шарх болоод л үлдчихсэн байсан юм шиг байгаан. Мэдээж л дээ миний бүх зүйлийн анхдагч байсан юм чинь. За тэгээд эрэгтэй хүнтэй уулзалгүй зугтааж явж байгаад 8 сарын өмнө нэг залуутай танилцсан.Үнэхээр сайхан залуу. Царай нь сайхан биш л дээ халамжтай, ухаантай, тусархуу хэр барагтай барьц алддаггүй, гүндүүгүй гээд л нэг л тийм эр хүн шиг үнэхээр сайхан залуу. Танилцаад л надад шууд л таалагдсан. Тэгээд нэг хэсэг улзаж байгаад дотносоод 4, 5 сар болсоны дараа дахиад л өөр бүсгүй. Надруу нөгөө хүүхэн нь яриад сал гэж дарамталхын  урьд нь зүгээр уулздаг байхад хаана байсан хүүхэн бэ? Бид 2 өдөр алгасалгүй уулзаж шөнө болтол юм ярьж суудаг байсан утас энээ тэрээ нь дуугарах ч юмуу сэжигтэй юм юу ч ажиглагдаагүй л юм сан. Тайлбарлахдаа бас л нөгөө миний мэдэх үгс -би чамд хайртай, чамаас салж яагаад ч чадахгүй тэр л өөрөө миний араас гүйгээд да да да да…

Нөгөөх нь бас л жирэмсэн ёоо яасан амьдрал вэ?  Нээрээ үнэндээ айх гайхах зэрэгцээд л сууж байна. Гэхдээ ганц ялгаатай нь би энэ хүнд өөрөөсөө ч илүү хайртай юугаа ч зориулхад бэлэн. Үнэнээ хэлхэд салах тухай бодохоос ч дотор харануйлж байна. Надруу яриад л уулзъе гээд л байгаа би уулзахгүйг хичээгээд л сүүлийн хэд хоног ярихгүй байгаач утас дуугарах болгонд тэрнийг байгаасай гэж бодно. Байнга яваг газараар нь дахин дахин явна санаандгүй тааралдчаасай гэсэндээ л… Хүн гэдэг ялангуяа эмэгтэй хүн ямар өрөвдөмөөр юм бэ? Би одоо яах вэ надад зөвлөөч ингээд салчихмаар байгаа ч шөнө ч унтаж чадахгүй хоол ч хоолойгоор давахаа болилоо. Би үнэхээр яах вэ азгүй ч юмаа даа…

23 Comments

  1. uyanga says:

    эхнэр нь юм биш уу дээ жирэмсэн энээ тэрэ гээд тгд утсыг мэдэж байдаг яасан оодгуй новш вэ, чамтай уулзаад яамар нэгэн байдлаар ццад хуухэнтэйгээ уулзсан л бна ш дээ муусайн юмнууд чамруу залгана гэдэг асуудал байна. сайн боддоо ийм юм сайнар лав тогсохгуй э эцсийн эцэст чи оорийго л хайрла

  2. seku says:

    тэр хүүхэн нь жирэмсэн юм бол хэцүү л юм байна да
    наад залуу чинь тэр хүүхэндээ ч гэсэн хайртай дуртай гэж байж л хүүхэдтэй болгосон байлгүй
    сайн бодож л шийдээрэй гэж зөвлөе

  3. БИ ОРОВДОЖ БН- ОДОО ДАНДАА СУДАЛЖ БАЙ ОК АМЖИЛТ!!!!

  4. TG says:

    ЧИНИЙ НААД ДА ДА ДА ДА ЧИНЬ ЧИ ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ СОХОР ДА ДА ДА ДА ЗА

  5. gah gah gah says:

    хайрынхаа төлөө тэмцээчээ. нөгөө хүүхнүүд нь тэмцээд чамаас салгаж чадаж л байнашд. юм л бол зайл нтр гэх хэрэг байгаа ч юму үгүй ч юму

  6. barilgachin says:

    Инээд хүрэв… Уучлаарай.

  7. hair says:

    3лаа шууд уулзсан н дээр бхаа би оороо эр хун гэхдээ бух эрчүүд ийм биш гэдгийг мартаж болохгуй муугаасаа сайн н их бгаа шуу орчин уэд залуучууд их ухаантай болоод бгаа шдээ
    за за оорийгоо л хамгаалж улд

  8. busgui says:

    надад бас яг ийм зүйл тохиолдсон. их л тэвчээр гардаг юм шүү. Гэхдээ би дараа ни эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдгийг сайн ойлгож авсан. Тэрнээс хойш би 1 залуутай найзлаад зүгээр л эв эе нийлэхгүйдээ салсан. Тэгэхэд нэг их сэтгэлээр унаагүй. Одоо ханилах гээд нэг залуутай байгаа. Түүндээ хайртай ч гэлээ ямар ч байсан өөртөө илүү их хайртай. Түүнд тэгтэл хамаг итгэл, бие сэтгэлээ бугдийг зориулна гэж боддоггүй. Хайр халамж хэтэрвэл залуус давардаг. Бүхнийг ни бэлдээд байхаар өөр хүүхэн эргүүлэх цаг завтай болдог байх гэж боддог доо. Би хүссэн цагтаа хүссэнээ хийж явах, хайрттайгаа хамтдаа цуг байх, өөртөө үргэлж анхаарал тавиж явдаг. ийм байх ни өөрт хамаагүй амар байдаг юм шигээ.

  9. 1111 says:

    зайл гж хэл

  10. soko says:

    миний дуу битгий сэтгэлээр унаарай .амьдрал угаасаа тэр чигээрээ зовлон шуудээ. ямар ч бсан тэр залууруу нэг ч удаа залгаж болохгуй шуу.биэээ ясан муухай замбараагуй авч явдаг залуу вэ? энд тэнд очоол тариа будаа тсатсаад явахийн.чамайг хуурч амьдардаг хунээр яахийн бэ чи

  11. Нанды says:

    Шудрага эр хүн биш л байна даа
    Цаад хүүхэн нь жирэмсэн юм бол эр 2 бас л удсан байх нь Уул нь сайн эрчүүд шудрага юман дээрээ шудрага ш д. Иймэрхүү хулганасан юмнууд шаал дэмий байдагын ш д Хүүхдийг нь тээж байгаа хүнийг бас юу гээнээ Чи сайхан эргэлзээгээ даваад 2лантай нь уулз Утасаар бас дарамтлуулах ямар хэрэг байна
    Цаад талын хүүхнийг ч бас ямархуу гэдгийг мэдэхгүй байж шууд салаад дэмий 3лаа уулзаад нэг тийш нь болгож санаагаа амраа. Эрчүүд их олон янз. Чамтай таараад байгаа нь сэтгэлгээ ядуу нөхөд байна Гайгүй хүн бол ийм барьц алдах гоомой юм хийж явахгүй Эр хүнийг таних амаргүй их л гулгамтгай нөхөд шүү

  12. zoozhon says:

    яг миний хэлэх гэсэн санааг зочин нэртэй хвн биччиж..сал гэхээр нь чи үнэн худлыг нь ч мэдээгүй байж салах нь ч хаашайн…хэн хэнд нь хэлэхгүй байж байгаад л 3улаа уулзаад нүүрэлэдчих..2ийн хооронд сэтгэлдээ шархтай элдвийн асуулттай үлдэх үнэхээр хэцүү шүү дэ,,тийм учраас эхлээд 3улаа уулз нүүрэлд…дараа нь салах уу нийлхүү гэдгээ шийдэхэд хэзээ ч оройтохгүй,,яаран бас битгий шийдвэр гаргаарай..салвал сэтгэлдээ элдэв асуултгүй үлдээрэй… за найз минь амжилт хүсье ^^

  13. 910 says:

    зочинтой санал нэг бна шууд нүүрэлдүүл

  14. Erdenechimeg says:

    Наад залуу чинэ худалч гар байна даа

  15. miigaamiigaa@yahoo.com says:

    Áèòãèé ãóòðàà íýã çàëóóãààñ áîëîîä èíãýæ áàéãàà áîë öààøäûí àìüäðàëûí ãàøóóí ç¿éë¿¿äèéã ÿàõ áîëæ áàéíàà. Ãóðàâ äàõèà áèòãèé á¿äðýýðýé. Áè íýã á¿äýðñýí õî¸ð äàõèà á¿äðýõã¿é ë ãýæ áîääîã… Ãýõäýý õ¿í õ¿íèéã òàíèõ áàéòóãàé ººðèé㺺 ÷ òàíèæ ìýäýõ õýö¿¿ ø¿¿.

  16. munh says:

    эрчүүдийг битгий оровдоорой оровдох тусам даварна.гэхдээ эмэгтэй хун сонин шуу тиймийг ни мэдсээр л байж оровдооод л тээ.учрийг ни олох хэрэгтэй зарим эмэгтэй хумуус байна худлаа ярЬдаг.ийм ч хун юм билуу.

  17. vanga says:

    ямар ч эр хүн надаа 1 хүүхэн байгаа гэж хэлкү шт. тэр хүүхэн нь өөр газар байх хооронд чамтай уулздаг бсийн байгааз. мэдээж тэрэнд бас чамайг миний араас гүйж байгаа гэж хэлж л байгаа. шууд нүүрэлд 2лантай нь. тэгээд яаж бантахыг нь чи харах болно. эрчүүдийг өрөвдөж болохгүй. тэгвэл чи л хохирно!!!

  18. эмэгтэй says:

    тэжау ямар амархан ярьдаг юм бэ? ямар ч тэнэг хүн байсан хажууд нь өөр хүнтэй ярьж уулзахгүй нтр гэж ярьдаггүй л байхгүй юу? би лав хэзээ ч хэлэхгүй

  19. zochin says:

    3-уулаа сууж байгаад уулз.Хэн хэнд нь хэлэхгүй байж байгаад нэг газар нэг цагт уулзая гэж хэлж байгаад нүүрэлдүүл. Энд бичээд биднээс асуугаад байгаа зүйлээ асуу. Та 2-ийг анх уулзаж байх үэд тэр илүүдэл хаана явж бснийг нь асуу.

  20. Асуудлаа тодорхой болгооч says:

    Яагаад чиний утсыг мэддэг болов. Үнэхээр жирэмсэн юм уу. Тэр залгаад байгаа хүүхэн нь ямар учиртай юм тэр найз залуу шиг юмнаасаа асуу тэгээд тэр залгаад байгаа жирэмсэн гээд байгаатай нь ч гэсэн ярилц. Тэгээд эргэлзээгээ гаргаад шийдээч. Би лав өөрөө өөрийгөө илүү хайрлах юм байна хайр даахгүй нөхдүүдийг өөрөөсөө илүү хайрлаж яадаг байнаа. Тийм зүйлтэй 2 дахиа учирсандаа өөрийгөө битгий бууртгаа. Тэр хүмүүсийн л байгаа байдал штээ. Би бол салчих юм байна. Гэхдээ харамсахгүйн тулд хэн нь үнэн яриад байгааг нөхцөл байдлыг мэдэх юм байна дараа нь амар штээ.

  21. tejay says:

    угаасаа яах ч аргаггүй болцон байгаа гэдгийг чинэ мэдэж байна. хоол хоолойгоор давахгүй, унтья унтаж чадахгүй байх шиг тэнэг юм байдаггүй. түүнийг мартаад нэг өдөр найзуудтайгаа явлаа гээд маргааш нь яг л хэвэндээ. тэр намайг ингээд зовж байгааг мэдэж байгаа болуу? аль эсвэл тоохгүй инээцэн явж байгаа болуу? гэсэн бодлууд тархиар чинэ нэг хэсэж бн уу? ер нь бол тэр залуу чинь ахиж залгах юм бол шууд ний нуулгүй асуу? за тиймээ би чамд хайртай харина чи надаа хайртай юу? тийм бол чи бид 2ийг нэгийг нь сонго, тэгээд яаг миний чихэн дээр тэр хүүхэн рүүгээ залгаад чамаас салсан ахиж над руу битгий залга гэх мэтээр салах бүх үйлдлийг нь хий. тээд ахиж намайг хуурахгүй байж чадах уу? гэж асуу. мэдээж ахиж чамайг хуурахгүй л гэж хэлнэ. тэр үед нь би чамайг уучиллаа гэхдээ, миний гомдол тайлагдааагүй шүү гэдгийг нь хатуухан хэлж сануулаад. одоо өөрөөр нь өөрийнхөө араас хэдэн сар сайхан гүйлгээд ав. тэр хүн ч гэсэн чамайг алдах ямар хэцүү байдгийг ойлготол араасаа гүйлгэ. тээд нэг сайхан өдөр миний гомдол тайлагдлаа би чинь чамдаа хайртай шүү гээд хэлхэд л цаад хүн чинь хөл нь газар хүрэхгүй ахиж чамайг гомдоохгүй байх гэж бодож байна. за амжилт

  22. Bilegee says:

    тэр хүүхэн чиний утсыг мэдэж байна гэдэг тэр залуу тэр хүүхэнтэйгээ уулздаг л юм байна чи ердөө залуутайгаа ярьдаггүй бололтой зүгээр л зугтаагаад л зугтаагаад л … гол нь за тэр чинь жирэмсэн юм байна мэдээж хүүхдээ тээж байгаа юм чинь сууж байгаа юм байна гэж ойлголоо ч гэдэг юмуу чи тиймээс ямар санаа зорилготой надтай уулздаг юм бэ? гээд бүх зүйлийг тодорхой ярилцах хэрэгтэй тэр залуу бас л муу залуу байна даа жирэмсэн гэж байгаа бас миний хойноос гүйдэг гэж бгаа мэдэхгүй ээ чамд хэцүү байгаа бол сайн ярилцаж үзэх л хэрэгтэй гол нь гуйж биш зүгээр өөрийнхөө байр суурийг ойлгуул, чиний хойноос гэж ойлгуулахаар биш миний хувьд гэсэн байдлаар харьцах хэрэгтэй байхаа дундаа ороод туйлбргүйтээд бхаар тэр залуу чинь нэг хийсвэр хэнэггүйтээд яваад байна лд.

  23. heyhoney says:

    ter huuhen ni sal geheer chine zaaval salah yostoi muu chi ter huuhniig sal gej yagaad helj bolohgui gej ai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.