Эрчүүд мөрөөдлийн секст дургүй

Төгс төгөлдөр сексийн тухай ойлголт, тодорхойлолтод эрэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн онцлог, ялгаатай байдал ч илэрдэг байна.

Эмэгтэй хүнд амттай чихэр өөрөө тийм сонин биш. Харин гоёмсог савтай, донжтой байх нь тэдний сэтгэлийг илүү татах жишээтэй. Харин эрэгтэй хүн тэр сав, хайрцаганд бага анхаардаг. Тэр энэ тал дээр илүү практик талаас нь ханддаг. 

Тэдний хувьд чихрийн доторх нь чухал байхаас бус дараа нь хэзээд хаях тэр сав хайрцаганд илүү зарлага гаргах нь шал дэмий зүйл. Эрчүүд романтик нөхцөл байдлыг өөртөө бус, бүсгүйд зориулан хийхийг зөвшөөрдөг.

Яг үнэндээ эрчүүлд тэр лаа маатай, торон сүлжээсэн ч юм уу дотуур хувцастай романтик зоог тийм чухал бус. Харин хайртай бүсгүйгээ баярлуулъя гэвэл тэд өөрсдөө ийм зүйл санаачлана. Ухаалаг эр хүн жилд ядаж гурван удаа (хайрт бүсгүйн төрсөн өдөр, гэгээн валентины өдөр болон мартын 8) эмэгтэйд романтик үдэш зохиодог.

Тааламжтай үдшийг угтахад секслэг дотуур хувцас ч өөрийн үүрэгтэй. Сексийн дотуур хувцасанд заавал дотоож, лифчик орох албагүй. Энэ нь гоёмсог чамин загварын унтлагын хувцас, халат зэрэг байж болно.

Эр хүр бүр хайртай хүүхэн нь түүнийг гоёмсог халат, хувцастай угтан авахыг хүсдэг. Энэ нь сексийг илүү нээлттэй, чөлөөтэй болгоход нөлөөлөх хүчин зүйлийн нэг.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.