Сайн байцгаана уу. Надад чин сэтгэлийн зөвлөгөө үнэхээр хэрэгтэй байна. Би одоо 25 настай, ганц бие эмэгтэй. Гадаадад ганцаараа ажиллан амьдардаг юм.
Асуудал юу вэ гэхээр, би өөрийгөө яг яагаад байгааг, цаанаасаа юу хүсээд байгаагаа огт ойлгохоо байчихлаа. Сэтгэл дотор хэн нэгэнтэй хамт баймаар санагдаад л, нэг л их ганцаардаад байгаа ч юм шиг… Тэгээд л ганцаардаж байгаа юм болов уу гээд залуустай танилцахаар секс хийхээс бүр дургүй хүрээд, дэмий зүгээр ярилцаж суухаас ч дургүй хөдлөөд байх юм. Тэгсэн хэрнээ л цаанаасаа зүгээр л хэн нэгэнтэй хамт баймаар санагдаад байдаг.
Би өмнө нь хэд хэдэн удаа танилцсан залуустайгаа секс хийж үзсэн. Гэвч яг секс хийсний дараа үхтлээ уур хүрч, нөгөө залуугаа бүр үзэн ядаж, алчихмаар ч юм шиг аймаар санагддаг. Мэдээж би үүнийг хэзээ ч хийж чадахгүй л дээ. Учир нь би бурхны шийтгэл, үйлийн үр, там, диваажин зэрэгт маш их итгэдэг хүн. Үүгээрээ би өөрийгөө хэтэрхий ариун явдалтан гэж хэлэх гээгүй шүү. Бас сексийг огт хүсдэггүй гэсэн үг ч биш.
Тэгээд эрэгтэй хүнтэй секс хийхгүйгээр зүгээр л найзалж нөхөрлөе гэхээр би өөрөө тийм найзархаг, нээлттэй хүн биш юм байна лээ. Хүнтэй амархан дотносож чаддаггүй. Дээрээс нь би гадуур ийш тийшээ яваад байх дургүй, гэртээ байх дуртай төрлийн хүн. Хүн амьтантай танилцахаар “Ийш тийшээ гаръя, явъя” гэдэг нь надад их хэцүү санагддаг. Гэгээн цагаан өдрөөр биш, харин ч оройн цагаар хүнгүй, битүү, нам гүм газарт хүнтэй уулзах дуртай. Энэ бүхэн минь магадгүй намайг бусдад буруугаар ойлгогдоход хүргээд ч байгаа юм шиг санагдах боллоо.
Би одоо яавал дээр вэ? Миний энэ мэдрэмж, зан араншинг юу гэж ойлгох вэ? Надад туслаач…
1 Comment
chi uuruu uuriiguu oilgohgui bhd end pc nii tsaanaas chmg hen oilgoh ym be eniigee ch oilgohgui asuuj bn gheer chi turulhiin l setgetsendee ymtai uhaan muutai teneg tursun hun ym bn yh ch argaui teneglelliig zasah ymarch bolomj bhgui uhej bj l duusna chi gnet uhaantai boloh ymarch arga bhgui chi ugaasaa l iim teneg turchihsun tgd l boloo unenteigee ewler bas huleen zuwshuur