Үнэхээр хайртай л бол бүхнийг уучилж, тэвчиж явах ёстой

Нэгдүгээрт. Энэ нь тэдний өөрсдийн зан төрх хийгээд гэр бүлийн түүхтэй нь холбоотой юм. Хэрэв бүсгүйг бага байхад нь эцэг нь эхийг нь дарамталдаг байсан бол нөхрийнхөө дарамталдаг занг нь тэвчиж улмаар эвлэрдэг ажээ. Эмэгтэй хүн энэ бүхнээс өөртөө дүгнэлт хийхдээ, “Хүлцэнгүй байх нь хамгийн сайн зан чанар” хэмээн үздэг байна.

Хоёрдугаарт. Хатуу чанга эр нөхөртэй учирсан эмэгтэйчүүдэд өөрийнх нь төрөлх зан чанар нь аажим аажмаар үгүй болж байгаа нь тэр бүр мэдрэгддэггүй байна. Нөхөртэйгээ сууж гэр бүл болоод нэгжил болоход нөхрийнх нь сөрөг зан чанарууд мэдэгдэхгүй байх нь бий. Гэвч нөхөр нь найз нөхөд болон төрөл садных нь дэргэд тоглоомын үгээр далдуур басамжилж доромжилдог.

Үүнийг нь эмэгтэй хүн түүний ажлын амжилтгүй байдал, сэтгэл зүйн таагүй байдал, стресстэй холбож үзэн, нөхрийнхөө хийж буй үйлдэл, гаргаж буй зан араншинг өгөөмөр сэтгэлээр уучилж орхидог. Гэтэл үнэн хэрэгтээ нөхөр нь юу хийж буйгаа сайтар мэдэж байдаг. Тиймэрхүү эрчүүд өөрийн эрх мэдлээс таашаал авдаг.

Түүгээр ч зогсохгүй эхнэртээ мөнгө төгрөг өгөхгүй, найз нөхөд болон төрөл садныхаараа орж гарах, уулзаж учрахыг нь хүртэл хориглодог. Ингэснээрээ эхнэрийнхээ эргэн тойрны хүрээллийг нь үгүй хийж эхэлдэг. Эмэгтэй хүн энэ тохиолдолд түүнээс явж болно. Хэрэв ингэж чадахгүй бол нөхцөл байдал улам л дордох төдийгүй нөхрийнх нь зан авир хэрээс хэтэрч улмаар гар хүрч эхлэх нь тэр.

Харин эрчүүд гэнэт ухаан орсон мэт эхнэрээсээ уучлалт гуйж, үнэтэй бэлэг сэлт авч өгөх, дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй хэмээн ам гардаг. Мэдээж хэрэг энэ үед эмэгтэй хүн бүхнийг уучилж орхидог. Гэсэн ч хэсэг хугацааны дараа дахиад л бүх зүйл давтагдах болно.

Эцэс сүүлдээ эмэгтэй хүн “Миний муугаас л болоод ийм байдалд хүрчлээ” хэмээн өөртөө буруу хүлээх болдог. Үнэхээр хайртай л бол заавал тэвчиж, бүхнийг уучилж явах ёстой юм биш шүү дээ. Энэ нь эмэгтэй хүний нэг сул тал яахын аргагүй мөн билээ.

/Хань/

1 Comment

  1. zaluu says:

    Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
    Хөх толбот Монгол эр хүн хаана байна?
    Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн
    Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна

    Хазаар даран тэмүүлсэн
    Хатир жороо хүлгийн эзэн
    Хамаг монголын сүлдэн тэнгэр
    Халх эр хүн та хаана байна

    Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
    Одод доор хайр шивнэлдсэн
    Орон монголын халуун ураг
    Омголон зантай эр хүн та хаана байна

    Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
    Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
    Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог
    Үг нь хатуу эр хүн та хаана байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.