Tоолж баршгүй өрсөлдөгч байгаа гэдгийг мартаж болохгүй…

Хосууд хэд хэдэн жилийг хамтдаа өнгөрөөсний эцэст бэлгийн амьдрал нэгэн хэвийн уйтгартай болж эрчүүдэд сүүлрэх эмэгтэйчүүдэд дэпрэс маягаар (мannerism) илэрдэг. Үүнийг хэрхэн хор хохирол багатай давж гарах нь тухайн бүсгүйн нэмэх хасах их багаас, бие даах чадвар сайн муугаас ихэд хамаардаг. Залхах уйдах сүүлрэх гэдэг нь угтаа шинэ мэдрэмж өөрчлөлтийг (эхнэр буюу нөхрөөсөө) үгүйлж, өөрийгөө хувиргаж чадах хэн нэгнийг хүссэнээс хэн нэгэн руу сэтгэл татагдаж нууц амрагийн эрэлд гардаг болов уу.

Эхнэр буюу нөхөр тань үргэлж өсөж өөрчлөгдөж өдөр бүр шинэ сэргэг бүхнээр баялаг байдаг бол өөр хэн нэгнийг хүсэмжлэх сэтгэл хэн хэнд нь төрөхгүй.

Тэгэхээр эрчүүд өөрийгөө өөрчилөхийг өөр шинэ зүйлийг хайсандаа эрмэлзсэндээ сүүлэрдэг гэж ойлгож болох юм. Энэ бол зөвхөн миний бодол.

Бүсгүйчүүдэд хамгийн чухал мэдэж байх ёстой зүйлийн нэг бол юу юунаас илүү бие даалт тусгаар тогтнолыг өөртөө төлөвшүүлэх явдал юм. Тусгаар тогтнол бие даалт султай эмэгтэй жинхэнэ мөрөөдлийн ханхүүтэйгээ учирч чаддаггүй.

Үхэн үхтэлээ сэтгэлдээ тээсээр насыг барна.

Сайн залуутай эсвэл эд хөрөнгө ихтэй залуутай учирчихаад дараа нь бие даана гэдэг бүтэшгүй мөрөөдөл юм. Бие даалт гэхээр ажил хэрэгч дайчин бүсгүйн төрх дүрслэгддэг. Гэвч ажилгүй эмэгтэйд хүртэл энэ асуудал хамааралтай.

Жишээлбэл: Биеэ даах чадвар сул эмэгтэй сайн залуутай санамсаргүй танилцлаа гэж бодоё. Сайн залуу ажил ихтэй тул үргэлж бүсгүйд цаг зав гаргаж амжихгүй хамт хоолонд орох ч цаг гаргаж чадахгүй.

Ганц олдох цаг зав нъ хагас юмуу бүтэнд байж болох юм. Гэтэл эмэгтэй бие дааж үйлдэх хөдөлгөөн муу тул уйдаагаа гаргахын тулд өөр залуутай цагийг хамт өнгөрөөж хоолонд орохыг хүсэмжлэнэ. Нэг үгээр хэлбэл хоолонд орохын тулд бүтэлгүй залуутай сүүлэрэнэ гэсэн үг.

Сайн залуу мэдвэл нөгөө эмэгтэйг нүд муутай намайг ийм залуутай зүйрлэлээ хэмээн гоморхоно. Эвгүйгээр бол өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч болох эрсдэлтэй.

Гол төлөв тухайн эмэгтэй бие даалт хир зэрэг төлөвшсөн эсэхээс харьцаа үүсгэх эрчүүлд ялгаа төдий чинээ гарч ирнэ гэсэн үг. Эсрэгээр эрчүүдэд ч энэ зарчим мөн адил явагддаг биз.

Жишээ нь: Цэвэрч нямбай залуугийн өрөөг цэмцийтэл цэвэрлэж өгвөл ихэд баярлангүй хулээж авна. Гэтэл бохир заваан залуугийн өрөөг цэвэрлээд хувцасыг нь угаасан ч  анзаарч ажиглахгүй.

Хоол сайн хийдэг залуутай амьдарахад чамайг хоол хийх бүрд болж өгвөл магтана. Магтагдаж чадсанаар түүнийг хундлэх сэтгэгдэл улам их төрж нэг талын хүндэтгэл харилцан хүндэтгэлийн  харьцаа болж хувирана.

`Хүндэтгэл`-ийг сексийн хамгийн үнэтэй материал гэж дүгнэх хэрэгтэй.

Нэг тал нь хүндэтгэл хүлээсэн нөгөө тал нь  огт хүндлэлгүй тэнцвэргүй харьцаа урт удаан үргэлжилдэггүй, хэрүүл маргаан сүүлрэлт салалтаар төгсөх магадлалтай. Та эхлээд харьцагчаа хүндэлвээс эргээд таньд ч хүндлэл ирэх болно.

Жишээ нь: 10 чадвар эзэмшигчийг 3 чадвар эзэмшигч хүндлэнэ. Эсрэгээр 10 чадварыг эзэмшигч нь 3-тайг хүндлэж болох юм. 10-т байхгүй чадварыг 3 эзэмшиж байх тохиолдолд.

10-г эзэмшигч нь 0-той хэзээ ч харьцаа үүсгэх боломжгүй. Харин 3-тай харъцаа үүсгэж болох юм. 0,1-хоёрын хооронд чанарын ялгаа том.

0-нэг үгээр хэлбэл юу ч чадахгүй эмэгтэй болж хэрхэвч болохгүй.

0-эмэгтэй 10-г үнэлж хүндэлж чадахгүй гэсэн үг.

Би эмэгтэй хүний хувьд хайр дурлалыг (high risk high return) осол ихтэй ашиг өндөртэй хөрөнгө оруулалттай адилтгаж ойлгодог. Эрчүүдийг аль ч талаасаа (low risk low return) гэж үздэг.

Эмэгтэй хүний өндгөн эсэд тоон хязгаар байдаг. Эрчүүдийн тоо томшгүй олон эр эс дундаас хүчтэй ганцхан ширхэгийг эм өндгөн эс авч үлддэг.

Үхэн үхтэлээ 400-хан ширхэг өндгөн ёстэй тэмцэлдэх эмэгтэй, нэгхэн удаад хэдэн зуун сая үрийн шингэн ялгаруулах чадвартай эрчүүдтэй харъцуулвал мэдрэмж үзэл бодолоороо тэс өөр юм. Тийм учираас эмэгтэй хүн аюултай байр суурь дээр оршин тогтнож осолыг үүрч ашгийг хүсэмжилдэг.

Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд зоригтой байдаг. Бүсгүй хүн өөрийн үр хүүхдээ (high  return) олохын тулд хамгийн шилдэг амь бөхтэй удамшилыг авч үлдэхийг хүсэмжилдэг. Түүний тулд тэмцэлддэг. Tэмцэл дундаа магадгүй хууртагдаж ялагдаж ч мэднэ. Аз туршсан наймаатай адил. Тэмцэл зөвхөн эрчүүдийн дунд бус амьдрал дээр эмэгтэйчүүдийн дунд илүү хүчтэй явагдаж байдаг.

Хайр дурлалд эрэгтэй нь эмэгтэйгээ сонгодог гэх нь ялимгүй андуурал юм. Амьд амьтад хүртэл 100% эсрэгээрээ эм нь хүчтэй генийг хүсэмжилж таалагдсан эрдээ илт сээтэн хаяж сэтгэлийг нь татдаг.

Харин эрд таалагдахын тулд энийг зүгээр орхихгүй шүү гэх сэтгэгдэл төрүүлэм гоо үзэсгэнтэй (ямар нэгэн чадвартай) байх хэрэг гардаг. Хүүхнүүд хооронд, хайртай залуутайгаа хэзээний гүнзгий харьцаанд орсон ч чиний эргэн тойронд тоолж баршгүй өрсөлдөгч (rival) байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

cekc.mn дээр ирсэн захидал

10 Comments

  1. emma says:

    Нийтлэлийн маанъ гол санаа нъ гэр булийн хосууд хоорондийн харъцаагаа хадгалахад бэлгийн ажилаар занималдах бус билигийн ухаанаа тэлж бие биенээ хундэлж сурваас завсар орох зайгуй заяаний хонгорууд байж чадна гэх санааг агуулсан юм.
    Сэтгэгдэл улдээсэн бух хумуусдээ баярлалаа.
    Шинэ оноо аз хийморъ авяъас билиг дуурэн угтахийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлъе!2010.12.31-18:35

  2. dogchin avgai says:

    noxroosoo unen zalxaj baina.omnuur ni orj boxolzsoor baital neg medsen bi chin nergui zarz boljee.8 jiliin amidrald olj dolooson yum yuch alga.xaraxaas zevuu xurch baina.irex 3sard salna.yagaad gevel ZALXAJ baina.ZALXSAN uchir salj baina.Zugch untaxaa baisan.ERX CHOLOO MANDTUGAI.

  3. Handsome zaluu bna says:

    Хи хуухнуудээ сайхан танилцая. оортоо итгэлтэй сэxдээ сайн залуу бна. надруу яриарай. шинэ жилийн мартагдахааргуй сайхан сэx хиймээр байвал надруу залгаарай. утас 99151465

  4. haku says:

    зочин эрдэнэчимэгээ 12 сарын дундуур нэг сэтгэгдэл дээрээ эрчүүдийг өмөөрсөн шүлэг бичсэн байсан тэр шүлгээ дахиад бичээч гоё шүлэг байсан

  5. naran says:

    Ти Жи ямар хөөрхөн юм бичдийн бэ? Эмэгтэй хүн яаг тэгж сэтгэдэг байхгүй юу. Би ч бас заримдаа шаал тэнэг юм хийдэг, тэгээд дараа нь инээд хүрээд ичээд байдийн. Манай хүн аймаар тэвчээртэй, дуугүй соносоод л байдийн. Хамгийн сүүлд нь нэг л гоё үг ухаарал хайрламаар хэлдэг. Тйим болохоор би л лав ханьдаа хайртай. Байнга шинэ зүйл сэтгэнэ гэдэг мэдрэмж шүү. Зарим сюпрайзэнд манай хүн заримдаа цочирдоод гэхдээ л гоё хүлээж авдаг аа. Эмэгтэй хүний бие даах чадвар өндөр байх тусам эр хүн тэмүүлдэг байх. Тэгэхээр бүсгүйчүүд минь ээ, өөрийн орон зайгаа сайн бариарай. Бүхнийг гэр бүлд зориулж болох ч ЗӨВХӨН ЧИНИЙ АМЬДРАЛ гэж нэг ЧУХАЛ юм байгаа шүү.

  6. ok says:

    дээркх сэдэв их таалагдлаа

  7. emura says:

    энд яаг үнэн юм хэлжээ Гэхдээ эхнэрүүдэ мяалжига юм биш эр хүний сүлд хийморийг бас бодолцох ёстой шүү хүүхнүүдээ та наргүйгээр амьдрал утгагүй бид наргүйгээр та нар утгагүй шдэ тэгээд бие биеэ дэмжээд уучилж сурийлда надаас чамаас юу ч унахгүй шдэ монголчууд хиймортой шүү

  8. TG says:

    ЭМЭГТЭЙ ХҮН УХААЛАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ. ЗАРИМ НӨХӨРҮҮД ЭХНЭРЭЭСЭЭ ЮУ ХҮСЭЭД БАЙГААГАА МЭДДЭГ ЭВИЙН ТААРУУЛААД ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ. ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛДАГГҮЙ ГЭСЭН ҮГ Л ДЭЭ. ТИЙМ ЭРЧҮҮДИЙГ ЭХНЭР НЬ НЭЭХ ХЭРЭГТЭЙ. БИ ЛАВ ТЭГДЭГ НЭГ ЗОРИГ ОРООД Л УЛАМЖЛАЛТ БАЙРЛАЛААСАА ӨӨР БАЙРЛАЛААР ЭХНЭРТЭЙГЭЭ СЕКС ХИЙНГҮҮТ Л ЁС ЮМ ШИГ ХААНААС СУРСАН, ХЭН ЗААСАН ГЭЖ АСУУНА. ТЭГЭХЭЭР НЬ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ЮМ. СЭТГҮҮЛЭЭС ХАРСАН СЭТГҮҮЛ ДЭЭР ТИЙМ БАЙНА ЛЭЭ ТЭГЭЭД ТУРШИЖ БАЙНА ГЭХЭЭР НАД ДЭЭР ТУРШЧИХААД ХЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЭД БАЙНА ГЭХ МЭТ ТЭНЭГ АСУУЛТААР БУЛНА. ЁСТОЙ ХЭЦҮҮ. ТЭГЭЭД ЕР НЬ ЯАХ ЁСТОЙ ЮМ БҮҮ МЭД.

  9. oo(PS) says:

    эрдэнэчимэг зөв хэлжээ
    эмэгтэй хүний төлөө зодоон өрсөлдөөн дайн хүртэл гардаг одооны өндөр хөгжил гээд байгаа зүйл эмэгтэй хүнд сайхан харагдах гэж эрэгтэй хүмүүс зохиож хэргэлдэг шинийг илэрхийлдэг байх
    эмэгтэй хүн комны хувьд рэфрэш уух юмны рэд булл…

  10. Erdenechimeg says:

    Энэ хорвоо эмэгчүүд бидэн дээр тогтдог юм хэрвээ эмэгтэй хүн зоримог алхам хийхгүй бол эрчүүд ч налайгаад л байх байсан даа Ингэж бодохоор улс орний амин чухал эд эс ни эмэгтэйчүүд бид нар юм шүү бүсгүйчүүдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.