Гэрлэх санал тавьсан охиндоо ингэж хайнга хандаж болдгийм уу хүмүүсээ?

Шөнийн мэнд залуусаа. Би 24-тэй мэргэжлээрээ ажилладаг даруухан нэг охин байна. Одоогоор 6 сарын өмнө өөрийгөө би ямар их азтай охин бэ ингэж нэг хайраа олдог юм байна гэд ухаангүй баярлаж явдаг байсан. Удахгүй хуримаа хийнэ гээд бид 2 зун хуримаа хийнэ гэж тохирсон байсан. Гэхдээ удахгүй бүх юм аймшигтайгаар эргэсэн. Тэр таг болсон. Анх танилцсан түүх гэвэл би нэг сургалтанд явж байгаад санамсаргүй танилцаад удаа ч үгүй тэр надад хайрын захидал өгсөн. Тэр захиаг нь одоо болтол хадгалдаг. Урж шатаая гэхээр нэг л… тэр захидал нь бараг өдрийн тэмдэглэл маягийн надтай уулзаж ирээд сэтгэгдэлээ өдрийн тэмдэглэлдээ бичдэг гээд байсан. За тэгээд би ч дотроо баярлаж шууд зөвшөөрсөн дурлачихсан болохоор. Анхандаа би ерөөсөө сайн гэдгээ мэдүүлээгүй. Ингээд бид 2 найзалж эхлэв.

Тэр нээх сонин зантай даруухан юм шиг мөртлөө хумсаа нуусан муур шиг аймар хүн байсан. Би тэрийг нь даанч хожим мэдсэн. Анхандаа ирнэ гэсэн цагаасаа байнга хоцорч ирдэг байсан сүүлдээ бүр тэвчилгүй би гомдоод хэлчихсэн. Тэгсэн чинь за ахиад тэгэхгүй гээд л хоцорсон. Сарын дараа бид 2-н ажил эхэлж болзох өдрүүд цөөрсөөр. Уг нь би ч тэр ч завтай ажилладаг гэхдээ би ямар уулзая гэж гуйлтай биш дуугүй яваад л байлаа. Сүүлдээ бараг долоо хоногт нэг уулздаг боллоо. Би ч ойлгож эхэллээ ямар нэгэн асуудал байна гэдгийг. Яагаад ингэтлээ хурдан сэтгэл нь хөрсөн юм бол. Би чи яагаад ингээд байна явмаар байгаа бол нэг мөсөн яв л даа надад иймэрхүү хөндий харьцаа таалагдахгүй байна гэхэд намайг уучлаарай би чамд хайртай намайг битгий буруугаар бод нтр гээд…

Гэхдээ би тэсэж чадсангүй. Түүн лүү мессеж бичиж 2 өдрийн дараа би нэг тийшээ явах гэж байна энэ асуудлаа шийдчээд санаа амар явмаар байна гэд хэлчихсэн. Тэгсэн чинь тэр хайраа би хэд хоног нэг юманд санаа зовж явлаа дараа нь өөрөө чамд тайлбарлаад өгнө гэсэн байлаа. Хаашаа явах юм хэд хоногоор нтр юу ч асуусангүй. Үнэхээр гомдсон. Би явах гэж байгаад түүнийг ямар их хүлээж горьдсон гэж. Ядаж сайн яваарай гэд холбоо барих байх гэж бодсийн. Гэхдээ таг. Эргэж ирсэний дараа намайг уучлаарай холбоо барилгүй таг болсонд уучлаарай гэд мессеж бичсэн. Хүн  гэрлэх санал тавьсан охиндоо ингэж хайнга хандаж болдгийм уу хүмүүсээ? Би түүнийг залхаах юм бараг хийсэнгүй гэж боддог. 1 л удаа байнга хоцрох юм гэд хэлсэн. Бид 2 1 л сар өдөр болгон болзож орой намуухан нам гүм газарт юм ярьж суудаг байсан. Тэр газар яг миний ажил руугаа явдаг замд байдаг. Одоо тэр газар луу хааяа эргэж харахад уйлчмаар санагддаг. Тэгтлээ дотно харьцаанд ороогүй тэр надад би чамд хуримын анхны шөнө хүртэл гар хүрэхгүй гэдэг байсан. Би үнэхээр хүнд анх удаа хайртай болж үзсэн. Түүнтэй гэрлэж насаараа хамт амьдрана гэж бодохоор нисэж байгаа мэт баярладаг байсан. Яг юу болсоныг нь ерөөсөө мэдэж чадахгүй байна. 3 удаа асуусан хариу бичсэнгүй. Яаж тэгж чаддаг байнаа. Хүмүүсээ надад зөвлөөч яагаад тэгсийм бол? Өөр охин нтр байхгүй баттай мэдэж байгаа миний найз нар танил хүмүүс түүнтэй хамт ажилладаг. Би түүнийг мартмаар байна. Орон дотроо түүнийг бодоод уйлмааргүй байна. Зүүдэнд ороод байх юм…

35 Comments

  1. 111 says:

    Том болоо!!! Тэр хайр энэ тэр гэсэн балай юманд итгэхээ боль!!!

  2. mng says:

    нэг уулзаж аваад сайн ярилтсах л хэрэгтэй бх даа оороос н сайн ю болоод бгаагаа илэн далангуй ярилтсаад тэгээд шийд дээ

  3. avatar says:

    амь нас хамгийн чухал, хайр дурлал үүнээс ч илүү, хэрвээ эрх чөлөө шаардаж байвал өмнөх 2 зүлийг орхи.

  4. hhhhhhh says:

    тэр чини ижил хуйстэн юм бишуу надад лав шууд тэгэж санагдлаа ижил хуйстэн гэдэгтээ эвлэрэхгүй гэж бодоод эмэгтэй хунтэй дотоносох гэж узээд чадахгуй болоод л чамаас холбоогоо тасалсан байхаа тэрнээс унэхээр хайртай байж бгаад та 2 байнга уулздаг байсан байж байхад унтахийг хусэхгүй байна гэжүү мэдээж хусэмээр л юм эмэгтэй хун хусэхгүй бгаагаа мэдээд ууртэйгээ эвлэрээд л алга болсон байна шдэ надад лав уншингуут тэгэж санагдсан

  5. ho ho says:

    ямар 1 асуудал бгаал бхдаа наад залуудчин али эсвэл унхээр чамаар тоглож бга али эсвэл цаад залууд чин асуудал гарсан бхаа юрн зугээр яриад үзэхгүй юуда

  6. wild flower says:

    Ямар со юм бэ чи ингэхэд ямар хуухэн гэдэгийг бид яаж мэдхэв тэр залууд ч гэсэн мөрөөдөлийн хуухэн байгаашд тууний болзолд чи хурээгүй байж бно.юмийг олон талаас нъ бодож узэх хгтэй.ихэнх хумуус тэр залууг буруутгасан байхийн хэнд нъ но байгааг хэлж мэдэхгүймдаа.

  7. xxxxxxxxxxxx says:

    НААД ЗАЛУУ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ЦААНАА ӨӨР ХҮНТЭЙ. АНХАНДАА ТИЙМ БАЙГААГҮЙ БАЙЖ БОЛОХ ЮМ. ХАРИН ОДОО БОЛ ГАРЦААГҮЙ ТИЙМ. ЧИ ТЭРНИЙ ҮНЭЛГЭЭНД ЯМАР НЭГ БАЙДЛААРАА ХҮРЭЭГҮЙ УЧРААС ТЭР ЧАМААС ЗҮГЭЭР Л ЗАЙГАА АВЧ ХОЛДОЖ БАЙГАА ЮМ. ТЭР ЗАЛУУ ЧАМД ХЭЗЭЭ Ч ИНГЭСЭН ТЭГСЭН ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ҮҮНИЙГ ОЙЛГО НАЙЗАА. ТЭГЭЭД ХУРДАН МАРТААД ӨӨДРӨГ БАЙГААРАЙ.

  8. Эсүй says:

    24 настай байж юун эрт гэрлэх гэж яардаг юм дээ Миний бодлоор их хөнгөн байнаа Ийм богино хугацаанд чи тэр хүнийг тэр хүн чамайг ч танихад хүрэлцэхгүй энэ бол зүгээр л Шохоорхсон дурлал байна Өөрөө бас их сэтгэлийн их хөдөлгөөнтэй хүн байна Ингэж захиа бичиж сэтгэлийн хөдөлгөөнөө гаргаж байхаар цаад хүнийхээ сэтгэлийг хөдөлгөөч
    Эр хүн өөрөө үнэхээр хайртай бас хүссэн бүсгүйтэйгээ юу ч болж байсан яаж ч байсан олоод л уулздаг юм Тэр хурим гэрлэлтийг мартаад Зүгээр үерхээд үз. Эхний арга чив чимээгүй алга болчих өөртэй нь адилхан. Үнэхээр хайртай бол хайгаад эрэл сурал болоод л ирнэ Хэрвээ үзэгдэхгүй бол ХУДАЛАА ЗАЛУУ тэгэд л болоо

  9. bbb says:

    ер нь эрчүүд хэн нэгэнд сайн болчоод тэрийгээ зөв илэрхийлж чадахгүй байх тохиолдл байдаг. магадгүй чамд сайн ч өөрийгөө голдг байж болно. Сайн болсон хүндээ гологдохоор байхыг хүсдэггүй юмаа бүр бүх талаараа шүү. магадгүй чи санаачлагатай байж болно шүү дээ. түүнд ч таалагдаж болно. гэхдээ хэтрүүлэх хэрэггүй биз ээ шалиг амвтан байсан бол ингэхгүй л байсан. тиимээс хэт галзуу харагдвал чамаас хөндийрөх байх. зүгээр л түүнтэй хамт байж өдөр бүр уулззахыг хүсдэгээ ойлгуулах хэрэгтэй. гэхлээ араас нь гүйх хэрэггүй. үнэхээр чамд сайн бол чиний багахан үйлдэл түүний хөдөлгөж бас өөрчилнэ итгээрэй. эрчүүд сайн хүнийхээ төлөө өөрчлөгдөхийг хүсдэг юм шүү. зүгээр л жохон зоригжуулаад өг. та 2т аз жаргал хүсье

  10. altmaa says:

    Ямар богтолж авдаг уед амидарч байгаа биш дээ.Болмооргүй сангдвал суухгүй л байх хэрэгтэй.
    Өөрийгөө эрсдэл рөө харсаар байж хийлтэй биш.Харин ч гэрлээгүй байхдаа тараа таниусан ни бол дээ

  11. Sarnai says:

    Миний бодлоор эцэг эх нь зөвшөөрөөгүйгээс хөндийрч бгаа бх гэж бодож бна, хэрвээ дандаа л иймэрхүү бгаад бвал битгий эр хүн царайчлаарай! хамтдаа амьдарсан ч жаргахгүй л бх шүү, гүйлгэж гүйлгэж суу, тэгвэл та жаргана гээд бдаг үнэн санагдсан

  12. Enya says:

    Зүгээр л сал!

  13. knb k says:

    чи 24tei ym baij yun jaahan ohin shig ym teneg ymuu haaashaa ym 1 sar uulaad gerleg boldhiin muu ydaj udam ugsaa ajil torol aash aranshin etseg eh bugdiine sudlah heregtei shd dongio gar ve chi neeree butku e butku

  14. Gomo l yum bna says:

    Наадаx чинь Гомо залуу байна ойлгомжтой. Өөрийгөө өөрчлөөд xүчлээд Эмэгтэй xүнтэй xолбогдоx гээд үзжил дээ. Тэгээд болсонгүй. Цаанаа ямар ч татлаа түлxээгүй тэрэнтэй xамт ажилладаг xүмүүсийг нь Чи таньдын бол 100% Гомо. мартаж үз.

  15. kiki says:

    24тэй хугшин хуухэн бжийж оорийгоо бас охин гэчижээ тэнэг эргүү пзда!!!!

  16. HUN says:

    Жоохон хүүхдийн санаа

  17. tuilaa says:

    Цаана ни амжуулж шийдэх гэж зүтгээд байгаа нэг асуудал байна.
    Чамд хэлж чадахгүй асуудал байна,эсвэл сюрприз барих гэж байж болох юм.
    Сайнаар бодоод түр хүлээгээч.

  18. baagii says:

    нааа чин гомо л байхгуй ю да

  19. Даржаа says:

    Хүний сайныг ханилан байж мэднэ гэж…сексийн тал дээр таарахгүй ч байсан юм билүү бүү мэд шүү дээ…Зүгээр сайхан зуны дурлал шохоорхол гээл дурсамж болгоод үлдээ дээ

  20. J says:

    ЗУГЭЭР Л САЛ

  21. . says:

    хэрэг төвөгт орчихсон юм биш үү…

  22. Titi says:

    ижил хүйстэн бишүү?

    Ер нь юуч байсан боль боль. Наад байгаа байдалд чинь ямар ч утга алга. Хая

  23. tuulmaa says:

    шууд л би чамтай суумааргуй байна.чи амьдралаа бод гээд хэлчих.тэгээд уулзахгуй нэг хэсэг байгаад үз.юу хэлэхий нь сонсоорой.

  24. uka says:

    AIDS l yum boluuda…

  25. Bolor says:

    Chamd gej helehed Hun suuh gej bgaa hunee whelk sain sudalj sain muu bugdiig ni tanidag bolson hoinoo l suuh heregtei.tegehgui bol suusan hoinoo ene sitaar bgaa humuusiin bicheed bgaa zovlongoor duuren amidral ehelj bgaa chinii odoo bichij bgaa irehgui bn haihramjgui bn ene ter chin ter zovlongiin hajuud barag jargal bsn uym shig sanagdana shu. Ter hun yamar ch shaltgaantai bj bolno , gol ni chi ooriigoo uneleh unelemjee buu ald. Irehgui bol chi hichneen hairtai ch bai tevcheertei bai! Chi suuna gechiheed ingelee teglee gej uy ch buu yari! Harin ch ter hund – minii bodloor chi bid 2 t bie bieniihee tuhai medeh zuil ih bn , suuh gerleh talaar odoohondoo tur yarihgui baiya gej hel! Verh nohorlo nzal sain taniad daraa ni suuh tuhaigaa bod! Chamd tsag bn buu yar! Bi Nz zaluutaiga 5 jil nzalj bn, suuhad oroitohguiee vneheer l bie biedee hairtai bol gerlesen gesen bichigtei bichiggui az jargaltai bj chadna. Ehleed sain tani, ene gargaj bgaa zan ni ch bas chamaig shiidver gargahad noloolono. Ter zovhon hen gedegee chamd muu ch bai sain ch bai taniulj bn. Don’t push him, it might be giving him pressure. Instead give him time to think and meantime you prepare to make your own desicion. Good luck girl

  26. Saruul says:

    Доxтой эсвэл эхнэр хүүхэдтэй эсвэл бэлгийн суларалтай энэ 3ийн нэг.

  27. 910 says:

    нэмээд хэлэхэд Солонгос савангийн дуурь бага үз

  28. 910 says:

    Ямар ч тэнэг хүн 1хэн сар уулзаад шууд гэр бүл больё амьдрал зохионо гэж бодохгүй шдээ.Чи нээрээ бас тэнэг гар юмаа.Айл гэр болно хүн хартай сууна гэдэг чинь эхлээд найзалж байж бие биенийгээ таньж байж болно шдээ.Чиний мэдрэмж чинь Хайр ооогт биш зүгээр л дурлал.хэдэн сарын дараа чи ч бас мартана.
    Эсүүл ажилыхантайгаа барьсан ч юм билүү би энэ опхиныг хошгоруулнаа гэж?
    Ер нь тэгээд 1 сард хүн танигдахгүйээ 3-5 жил үерхэж хамт амьдарч байж яаг тэр хүн хэн бээ гэдэг нь танигдана юманд жаахан ул суурьтай бай чи ямар 18тай жаахан охин биш салхи босох тоолонд хийсээд байж болохгүйээ,Тэр хүн тоохгүй бол чи тэгээд хая л даа . Бараг 50ын талыг наслах гэж байж жаахан хүүхэд шиг тэнэг юм битгий асуугаад бай.

  29. girl says:

    ter chin heseg ooriinhoo moroodloor l joohon amidarsan bna sh de, geleheesee omno gar hurehgui ch geh shig. tegej suudag gej odoo yu baisiin. bur l tiim shashinsag bish bol. naadah chin tsewer mordlooroo heseg amidarsan bna. ter terniih n zolios bolj

  30. zulaa says:

    одоо зүгээр орxиод юу болоxыг xараx л үлдэждээ

  31. wow says:

    chi uuriinhuu dutagdaliig bicheegu yum shig sanagdaj bn. amidrald belen bish bn aa ter zaluu. harin chi terniig yaruulaad bn. tgd l ter iim zan gargaj bgaan. yu geech naad zaluu chin gants bie amidralaasaa salahad setgel sanaanii huwid belen bish bn.
    chamtai suuna gej bi bodohgui l bn shu…
    haluu zaluu yum hiij buteeeh nasan deeereee huntei suuchaad odoo amidral ni tam bolson huuhnuud zaluuchuud ene site-aaar neg duuren. ter zaluu chin edgeer humuus shig bolohiig husehgui bolood l ter.
    maash olon zaluuchuud huuhnuud gerleh tuhai bodoj ehelseniihee daraa bi zuw yum hiij bn u? ene hun nadad tohiroh mun u? gej maash nuhatstai boddog. Tegj bodoogui ni alddag yum. Chi terend jaahan tsag ug eswel uur hunetei bol.

  32. mama says:

    эхнэртэй юм бишүү ардаа том но.той хүн байна,ер ни хүнд ухаан алдатлаа дурлаж огт болохгүй яг амидрал дээр хайр гэдэг зарим талдаа хошгируулсан зүйл шүү,жирэмсэн болоод алдаж байгаа охидууд эмэгтэйчүүд зөндөө захиа бичсэнийг энэ сайтаас уншиж сургамж ав!!!!!!!!!!!!!сайхан хайр хаалгийг чин тогшоод ирнэ наад утгагүй чамайг гэх сэтгэлгүй юмаа хурдан март,хайртай бол өөр байдаг юм,амидралдаа алдаагүй яваа дээрээ ухаар!!!!!!!!!

  33. mmmuah... says:

    ёстой бутэхгүй хун байна даа эртхэн л холдсон дээр

  34. ha ha ha says:

    тэр залуу амьдралд бэлэн биш бна гэж бодож үзсэнүү тэгээд хүнийг сайн таньж мэдэж байж суух тухай бодоорой дахиад 1 жил харвал хэн гэдэг нь мэдэгдэнэ

  35. kkk says:

    Миний бодлоор наад залуу чинь асуудалтай хүн байна, цаанаа давхар уулздаг хүнтэй, эсвэл ямар нэг хувийн проблемтой, эсвэл чамтай зүгээр л нэг сексийн ч юм уу харьцаатай байхыг хүсдэг этгээд байх.
    Түүнээс үнэхээр хайртай, гэрлэх гэж байгаа хүн бол хэзээ ч ийм байхгүй.
    Надад сексийн хамтрагч залуу байдаг. Тэр бид 2 зөвхөн сексийн нь хамтрагч нар учраас сайндаа 7 хоногт нэг удаа ихэнхдээ сард нэг удаа ч юм уу уулздаг. Тэр эхэндээ бас л ийм тоомжиргүй байсан. Гэхдээ одоо надад дассаных уу намайг мэддэг болсных уу тоомжиргүй байхаа болиод хамаг юмаа нуулгүй ярьдаг, намайг хүндэлдэг сайн найзууд болсон л доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.