Гэр бүл бүхэн жаргалтай байг…

Өнөөгийн бидний нийгэмд гэр бүлийн бат бэх байдал алдагдан хүчтэй хуй салхинд ч ганхдаггүй байсан тэр их ноён нуруу нь “үлээх” мэт зөөлөн салхинд тарж унаад хийсэн алга болдог болжээ. Социализм гэж нэрлэсэн тэр л он жилүүдэд айл бүхэн л олон хүүхэдтэй байдаг байсан. Ямар сайндаа Доржын эхнэр харах болгонд л жирэмсэн байх юм гэсэн яриа хүртэл байхав дээ. Тэр олон хүүхдийг тээж төрүүлнэ өсгөж өндийлгөнө, өвтгөж зовоолгүй бүгдийг нь хайр халамжаар дутаалгүй халамжилна, бас эр нөхрөө ар гэртээ анхаарал халамж тавина гээд эмэгтэй хүний ажил барагдахгүй их. Үгүй ядаж л тоос сорогч, угаалгын машин, будаа агшаагч ч байхгүй л байсан цаг. Эр хүн ч ялгаагүй эхнэрийнхээ төлөө, ар гэрийнхээ төлөө тасралтгүй хөдөлмөрлөж гэр бүлийн хэнээ ялгалгүй хайрлаж “социалист нийгмийн төлөө” гэсэн уриан дор ажиллаж амьдарч байсан. Гэхдээ өнөө бидний үе шиг хэн ч гомдол нэхэлгүй хайртай гэр бүлээ хамгийн сайхнаар нь авч үлдэж чадсан тэднээрээ  бахархмаар.

Хүн амьдралынхаа туршид хоёр том сонголт хийдэг гэнэ.

  1. мэргэжил
  2. гэр бүл

Ардчилсан эрх чөлөөтэй нийгэмд бид амьдарч байгаа ч хүн Гэртээ л хамгийн их эрх чөлөөтэй, өөрийнхөө байж чаддаг. Анх танилцаад уулзсан орой,  анхны болзоо, нууцхан яриа, хайраа илчилсэн тэр цаг, мөч, анхны шөнө, гэр бүлийн аз жаргалын баталгаа таны хайртай үр хүүхэд энэ бүгд хамгийн “нандин” байдаг. Цаг хугацааны зөөлөн салхинд бүүвэйлэгдсээр хоёр бие нэг болж хэн нэг нь байхгүй болвол цаг хугацаа зогсох юм шиг санагдсан тэр мөчөөс л гэр бүл утга төгөлдөр болдог. Дэргэдэх хань ижлээ ус, агаар шиг хайрлаж түүнийхээ төлөө эхлээд би юу ч хийж чадхаа боддог байвал тэр гэр бүл аз жаргалтай гэнэ.

Аль нэг дэлгүүрээс өөрт тохирсон хувцасаа авахаас ч амарханаар гэр бүлээ сонгож, цаашлаад гэр бүл болж тоглож эхний хүнд хэцүү сорилтыг давалгүй нуран унаж хайр гэж худал хуурмаг гэж гуньхарсан, амьдралын хатууг дуудан үзэн ядаж “хар ус”-аар даруулсан залуус бидний дунд байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Зах зээлийн хатуу ширүүн нийгмийн хаялга гэр бүлүүдэд маань хүнд тусаж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ бид МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ, ЭД ХӨРӨНГӨ, ЗУГАА ЦЭНГЭЛ, АМАРХАН АМЬДРАЛЫГ хүсэх болж. Гэхдээ Хүнийг зөвхөн хүн л хайрлаж чаддаг гэсэн сайхан үг байдаг. Хайр сэтгэлийн бат суурин дээр, хань ижил үр хүүхэдтэйгээ хамттаа босгосон таны байшин хүчтэй салхинд ч нуран уналгүй “цонх” бүрээс нь жаргалын гэрэл цацран байдаг тийм гэр бүлтэй бол та өөрийгөө энэ дэлхийн ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ ХҮНД тооцож болно. Танай гэр бүл ямар байх нь ТАНИАС… ЗӨВХӨН ТАНИАС ӨӨР ЧИНЬ шалтгаална. Гэр бүл бүхэн жаргалтай байг.

5 Comments

  1. tito says:

    hair
    itgel
    sex
    halamj

  2. Erelheg says:

    жинхэнэ хайр
    итгэл
    санхуу
    сэx

  3. jey says:

    910-ийн зов 4 дээр тогтоно

  4. 910 says:

    4 бишүү
    Хайр
    Санхүү
    Итгэлцэл
    Секс?

  5. naiz says:

    гэр бүл 2 зүйл дээр тогтдог 1 санхүү 2 хайр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.