Тэр ч бас сайн залуу

Түүнд үргэлж эцсийн боломж олгож бай. Хэдий тэр халзан, гүзээтэй, хачин, сэтгэл татах юмгүй байсан ч тэр. Үнэн хэрэгтээ та арай өөр эртэй болзмоор байгаа биз дээ? Тэгвэл өөртөө үнэнч бай. Эхний болзоонд өөрийгөө нээж  чадаагүй байсан ч нээлттэй байхаа бүү март. Дор хаяж заавал хоёр гурван удаа болз. Түүнд таны мэдэхгүй ямар гайхалтай чанарууд байгааг нэг уулзалтаар мэдэх боломжгүй. Тиймээс эр хүнд нуугдмал сайн талуудаа харуулах боломж олгож бай. Бүр ямар ч холбоо байхгүй байсан ч тэр түүнд дахин нэг удаа боломж олго.  Хайр сэтгэл үнэндээ химийн найрлагатай холбоотой.

Эр хүн өөрт чинь ухаангүй дурлаж, хойноос чинь гүйвэл түүний цаана үнэндээ юу байгааг олж мэдэх нээлттэй техникийг ашигла. Эхлээд түүнийг хайрцагтай бэлэг гэж төсөөл. Харин түүнтэй харилцах харилцаа чинь дотор нь юу байгааг үзэхийн тулд хайрцгийг нээж байгаатай адил. Үүний дараа л та түүнийг сонирхолтой хүн мөн эсэхийг олж мэднэ.

Болзоонд явж цагийг зугаатай өнгөрөө. Сэтгэл хөдөлгөсөн мөчүүд адреналины хэмжээг ихэсгэж, хайрын бодис гэгддэг допаминыг ялгаруулдаг байна.  Баярлах, гуних, айх зэрэг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс дурламтгай байдгийг судалгаа харуулж байна.  Харин хамгийн гүн гүнзгий дурласан үед адреналин их ялгардаг байна.

Түүнийг нээ. Та түүнийг цанаар гулгаж, морь унаж, рок дуу дуулж байхыг нь хараагүй бол сайн мэддэг гэж хэлэх хэрэггүй. Та түүнийг авъяаслаг, спортлог, сайхан сэтгэлтэй гэдгийг нь магадгүй мэдэх өнгөрөх гэж байгаа ч юм билүү?

Эхлээд өөрөөсөө эхэл. Болзоонд явахдаа үргэлж секси харагдахаар хувцасла.  Түүнд ойртож суугаад чихэнд нь шивнэж, үнс.

3 Comments

  1. Даржаа says:

    Болзоонд явахдаа үргэлж секси харагдахаар хувцасла. Түүнд ойртож суугаад чихэнд нь шивнэж, үнс.****************Би ЛАВ яахаас ч буцахгүй ХҮҮХЭН байна л гэж бодно. Энгийн даруу байдал ИЛҮҮ УРТ УДААН ХАРЬЦААГ эхлүүлдэг байхаа гэж бодож байна

  2. TG says:

    ХОЦРОГДСОН АРГУУД ШИНЭ ЮМ СЭТГЭЭЧ

  3. miraalag busgui says:

    ымар нэг бариа хулээсэнд баригдалгуй уурийнхууруу эрх чулуутэй жиргэж ывах л гол ни юм шу дэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.