Хайраа илэрхийлэх аргууд

Эмэгтэй хүнд өөрийг нь хайрлаж байна гэсэн маш олон янзын хайрын илэрхийлэл хэрэгтэй байдаг ажээ. Харин ихэнхи эрчүүд маань үүнийг мэдэхгүй нэг, хоёр удаа хайраа томоор илэрхийлэх нь л чухал гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ эмэгтэй хүн эрэгтэй хүний өгсөн бэлэг бүрт том жижиг гэж ялгалгүй адилхан нэг оноо өгдөг байна. Тиймээс эрчүүд маань тэдний хайрын торхыг дүүрэн байлгахын тулд их олон жижиг зүйлийг хийх хэрэгтэй болдог талаар дор жагсаан үзүүллээ.

-Гэртээ эргэж ирэхдээ ханиа хамгийн чангаар тэврэн үнсэх
-Түүнээс энэ өдөр хэрхэн өнгөрсөн тухай асуулт тавин юу хийхээр төлөвлөж буйг нь асуух
-Сэтгэл зовоосон асуудлыг нь шийдэх гэж бүү зүтгэ! Түүний оронд өөрийгөө тавьж зовлон жаргалыг нь ойлгохыг хичээ
-Өдөр болгон өөрөөсөө, зөвхөн хоёулхнаа байх цагийг 20 минут орчим гаргаж сэтгэл зүрхээ түүнд харамгүй зориул! Ингэж байхдаа сонин унших ч юмуу өөр үйл хийнгээ ярих биш юм шүү. Нүүр нүүрээ тулан халуун яриа өрнүүлэх
-Ямар нэгэн онцгой үйл явдал гарсан үед /тэмдэглэлт өдөр/ гэнэт сюрприз болгон мэдэхгүй байхад нь жижигхэн ч хамаагүй бэлэг заавал ч үгүй барих
-Болзоо тавих юм бол хэдэн өдрийн өмнө аль эсвэл урьд өдөр нь төлөвлөж асууж байх. Яг өдөр нь тулсан үед түүнээс юу хиймээр байна? Хаашаа явах уу? гэж асуухгүй байх
-Түүнийг ажилдаа ядарч туйлдчихсан, оройн хоол хийх тэнхээгүй харагдах юм бол өөрөө санаачлан хоол хийх юмуу эсвэл туслан дэмжих
-Түүний гадаад төрх болоод хувцаслалтыг нь гоочилж өөлөхийн оронд магтаж урам өгөх
– Уурласан юмуу сэтгэл санаа тавгүйтсэн үед буруутгахын оронд аль болохоор ойлгохыг хнчээж хүндэл
-Ядарч туйлдан, өвдөж зовсон үед нь өөрөө туслах
-Ямар нэгэн юманд явж байхдаа \хөдөө эсвэл аялал\ сул цаг заавал Гаргаж түүнийг тайван байлгах
-Гэртээ оройтож харих юмуу эсвэл товлож болзсон цагаасаа оройтох юм бол заавал утасдаж мэдэгдэх
-Зөвлөгөө юмуу тусламж хүсэхэд нь ямар нэгэн тайлбар тавилгүйгээр “тийм” “үгүй” хэмээн товч тодорхой хариулж “Иймхэн юм асуугаад байхдаа яадаг юм?” гэж хэзээ ч бүү хэл.
-Түүний зүрх сэтгэл гүн гунзгий шархалсан үед нь “зөндөө их гомдоож дээ, эвий зайлуул” гэх мэт сэтгэлийг нь тайвшруулах үг хэлэх, тэгээд чив чимээгүй болох, чин сэтгэлийг нь үнэхээp сайн ойлгож байна хэмээн түүнд мэдрүүлэх. Ийм байдалд орсон нь миний буруу биш хэмээн тайлбар тоочиж, ингэвэл тэгвэл яасан юм хэмээн номлож хэзээ ч болохгүй.
-Та өөрөө уурлаж бухимдан хэнтэй ч яримааргүй болсон үедээ түүнд энэ тухайгаа хэлж бодож тунгаах цаг хэрэгтэй байна гэдгээ ойлгуул
-Тайвширсныхаа дараа чухам юу хэцүү байж, саад болсон тухайгаа буруушааж зэмлэсэн бус эелдэг зөөлөн аргаар яривал тэр муугаар төсөөлөхгүй
-Түүнийг ярьж байхад сонин сэтгүүлээ тавьж, зурагтаа унтраан түүнд зуун хувь бүрэн анхаарлаа төвлөрүүл.
-Хамтдаа явж, худалдаж авах юм байгаа юу гэж асууж, хүссэн зүйлийг нь марталгүй авч өгөх
-Өдөрт дөрвөн удаа түүнийг энхрий зөөлнөөр тэвэр
-Ажлаасаа түүн рүү утасдаж ямаршуухан байгаа талаар нь асуух юмуу ямар нэгэн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл байвал хуваалцах, тэгээд түүнд “Би чамд хайртай” гэж хэлэх
Image
-Өдөр болгон ядаж хоёр удаа “Хайртай шүү” гэж хэлэх
-Ороо засах юмуу эсвэл унтлаын өрөөгөө цэвэрлэх
-Хогийн сав дүүрчихсэн байвал уутыг нь сольж шинээр хийх эсвэл гадаа гаргаж хаях
-Томилолт болон ажлаар хөдөө явахдаа очсоныхоо дараа утсаар ярьж хонох газрынхаа утсыг заавал өгөн сайн явж очсоноо мэдэгдэх
-Хамт юманд /болзоо гэх мэт/ явахынхаа өмнө машинаа угааж доторхийг нь цэвэрлэх
-Хайр хийхээсээ өмнө заавал ч үгүй биеэ сайн угааж, түүнийг дуртай тааламжтай байх юм бол үнэртэй усаа түрх ,
-Тэр хэн нэгэнд уурлавал түүний талд зогс!
-Заримдаа түүний хүзүү, нуруу, хөлөнд нь массаж хийж өг
-Заримдаа бэлгийн дур татам зорилгоор бус түүний сэтгэлийг гэнэт хөдөлгөж, өөртөө татах юмуу хүүхэд шиг зан авир гарган хөгжөөх
-Түүнийг ярьж байхад тэвчээртэй сонс! Цагаа байн байн бүү хар
-Таньтай цуг зурагт үзээд маш их сонирхон харж байвал сувгаа бүү соль!
-Олон нийтийн газар ч ичиж зоволгүй хайраа илэрхийл!
– Түүнтэй хөтлөлцөн явахдаа сул юмуу эсвэл хайш яйш барилгүй гарыг нь чанга атган хайраа мэдрүүл
-Түүний дуртай уух юмыг нь асууж мэдээд ресторанд хоол идэх үедээ төвөггүй бөгөөд нарийн тодорхой захиалга өгөх .
-Хоёулхнаа гадуур хоолонд орж, хөгжилдөн явахын тулд хэд хэдэн рестораныг санал болгож өөрөөр нь сонгуулах. Түүгээр ресторан хайлгаж уурыг нь барахгүй байх.
-Түүний дуртай жүжиг, балет, концерт, шоуны билет худалдан аваад бэлэглэж өгөх
-Хоёулаа гоёлын хувцас өмсөж явах таатай боломж гаргаж байх. Гадагшаа цуг гарах үедээ хувцсаа сонгож чадахгүй эргэлзэн, тээнэгэлзсээр цагаасаа хоцорчихдог түүнийг хатуу үгээр дайрч буруутган зэмлэх хэрэггүй
-Олон нийтийн газар явж байхдаа бусдыг харахаасаа илүү ханиа их анхаарч. халамжилж яв.
-Хүүхдүүдээсээ илүүтэйгээр түүнийг илүү чухалчил! Хүүхдүүдийхээ өмнө аав нь ээжийг нь хамгийн их хайрлаж хүндэлж, эрхэмлэдгээ биеэр илэрхийл
-Хааяа нэг нууцаар хувцас аваад түүнд бэлэглэ
-Ямар нэгэн онцгой өдөр байвал (төрсөн өдөр, анх гэрлэсэн хуримын өдөр гэх мэт) заавал ч үгүй хамтдаа зураг авахуул.
-Хоёулхнаа ямар нэгэн романтик бяцхан аялал хий. ( нэг хоногоор эсвэл өдрөөр)
-Түрүүвчиндээ түүний зургийг xийж, дандаа хамт байгаа сэтгэлээр явдаг шүү гэдгээ хэлж шинэхэн авахуулсан зургаар байн байн сольж байх.
-Аяллаар явахдаа зочид буудалд байрлах бол өрөөндөө ямар нэгэн онцгой зүйл бэлдэх
-Төрсөн өдөр эсвэл өөрсдийнхөө ямар нэгэн онцгой өдөр баяр хүргэн ил захидал ч юмуу захиа бичиж илгээх
-Урт холын аянд явах боп өөрөө машинаа жолоодох.
-Аажуухан их хурдгүй бөгөөд аюулгүй жолоодох. Түүний амар амгалан байдлыг хүндлэх. Тэр аюулгүй байдлаа гагцхүү өөрт тань даатгасан болохоор.
-Түүний сэтгэл санаа ямаршуухан байгаа талаар санаа тавьж, өөрийнхөө мэдэрсэн зүйлийг үгээр илэрхийлэн “Өнөөдөр их баяр баясгалантай харагдаж байх чинь, Ямар их ядруу царайтай байна вэ? Ямар нэгэн юм болоо юу? гэх мэтчилэн тэр өдрийн болсон явдлыг асуух.
-Түүнийг дагуулж гарахаасаа өмнө явах газраа сайн судалчихсан байх
-Бүжгэнд авч явах эсвэл бүжгийн дугуйланд хамт явах.
-Хайрын тухай тэмдэглэл бичих юмуу эсвэл түүнд зориулж шүлэг найраг бичин гайхширлыг нь төрүүлэх (сюрприз барих)
-Анх танилцаж байхдаа хандаж байсан яг түүн шигээ үргэлж харьц.
-Гэр орон доторхи ямар нэгэн зүйлээ засаж сэлбэ. Юуг засаж, янзлах хэрэгтэй байна? гэж завтай үедээ асууж өөрийнхөө хэрээс хэтрэх зүйлд нэрэлхэлгүй учирлаж хэл.
-Гал тогооны хутгануудыг ирлэж өг.
-Гэрэл шатчихсан үед дор нь чийдэн сэлбэж хий.
-Хэрэгцээгүй том хог хаягдал, тавилга, эд хогшлыг гаргахад нь тусал. Түүний сонирхдог дуртай зүйл гарсан байвал сониноос хайчилж авах юмуу чангаар уншиж өг.
-Ямар нэгэн хүн утасдаж хэл дамжуулсан бол түүнд тов тодорхой бичиж үлдээ.
-Усанд орсныхоо дараа банны өрөөнийхөө шалыг сайн арчиж хуурай байлга
-Түүнд хаалга онгойлгож өг.
-Хүнд ачаатай байвал өөрөө зөөж өг
-Хоол хүнсээ цуглуулахад нь хамт яв.
-Хийсэн хоолных нь амттай сайхныг нь магтан байж хоолло /заавал/
-Түүнтэй ярьж байхдаа заримдаа биед нь хүрэн, илж таал
-Түүнийг сонсож байхдаа ан, мм..өө .ун.ун…тийм тийм… гэх мэт өөрийгөө сонирхож байгаагаа батлан харуулж итгэл найдвар төрүүл.
-Өвдөөд хэвтэж байгаа бол бүр илүү их санаа тавих хэрэгтэй. Ядраад сульдчихсан үед нь цай хийж өг. Хамтдаа цуг унтах эсвэл нэгэн зэрэг орондоо ор
-Гарах үедээ түүнийг үнсэж, баяртай гэж хэлэх.
– Алиа хошин яриагаар хөгжөөж инээлгэ.
-Өөрийн тань төлөө ямар нэгэн юм хийхэд баярлалаа гэдгээ заавал үгээр хэл
-Tэр үснийхээ хэв маягийг өөрчилсөн ч юмуу үсээ тайруулж зассан үед нь гярхайгаар ажиж мэдээд заавал ч үгүй магтан урам өг.
-Зөвхен хоёулхнаа байх цаг гарга. (Ээж аавтайгаа амьдардаг бол ялангуяа бүр хэрэгтэй ).
-Хоёулхнаа бие биенээ энхрийлэн таалж байх эсвэл зовлон, жаргалаа хуваалцаж байх үед утас дуугарсан ч бүү ав.
-Богинохон хугацаанд ч гэсэн хоёулхнаа цуг дугуй унаж гадаа зугаал. Аялал, зугаалганд явахаар төлөвлө.
-Хүүхдүүдгүйгээр хоёулхнаа цэцэрлэгээр зугаал.
-Бие биеийнхээ хүсэлт шаардлагыг зовоож шаналгахгүйгээр харилцан ярилцаж ойлголц
-Хааяа нэг гэртээ харих үедээ түүний дуртай идэх юм/ кекс, зайрмаг, торт/ худалдан авчирч өгөх
-Хоёулаа орондоо орж романтик цагийг өнгөрүүлэхээс өмнө, хэтэрхий их идэхгүй байхыг анхаар. Тэгэхгүй бол гэдэс тань дүүрээд, хөдөлж чадахгүй аль эсвэл ядраад унтаад өгнө
-Түүнээс хол байж нилээн удвал их санасан сэтгэлээ илэрхийлж хэл.

21 Comments

  1. Tststststs says:

    Ih hairiig hussen emegtei hun bichesen bhaa eniig bi nz ohindoo yr Ni iimerhuu l handdag ghdee l bid 2 iin Dund bas l ul oilgoltsol bgaad bgaamdaa hetrhii ih Sanaa tawihaar salj chadku gdgiig mine medrdiimuu yadiin neg l bish blchdiin joohon zap barihaar Sanaa tawij eheldeg ghdee yg ch iim bisheldee zarim neg tal deer zorjiine zarim neg zuiliinh ni blmj Ni garj ireegui

  2. эмэгтэй says:

    томоор хэвлэж аваад ханандаа наахаас………. энэ санал их таалагдлаа. хэхэ. нээрэнгээсээ манай нөхөр уншаасай… Үнэндээ хэвлээд наасан ч эхний 2г уншаад миний хийдэг л зүйл байна шд гэсэн утгатай юм яриад дахиад хэзээ ч уншихгүй дээ…. ажлынхаа холбогдолтой ном Нууц товчоо 2с өөр юм уншиж байхыг нь хараагүй юм байна…. гэхдээ л эмэгтэй хүн өөрт нь анхаарал тавьж байгаа хүнд гүй ээ ер нь л анхаарал тавихгүйгээр санаандгүй тусласан ч байсан хамаагүй туслаж байдаг хүмүүст цаагуураа л татагдаад байдаг юм шигээ……

  3. xxx says:

    за эрэгтэйн ийм ийм юм хийвэл ингэж сэтгэл н xөөрдийн бж, ааа харин эмэгтэйн юу юу хийвэл бидний сэтгэл хөдлөх вэ таминэээ?банди н 1000 ийм бгаад эмэгтэйн ойлгохгүй, бас эргүүлж мани хэдийн сэтгэлийг өдөөхгүй бол онцгүй шдэээ !!!

  4. ynjindulam says:

    🙂

  5. bi says:

    манай эхнэр надаас салаад явчихсан бид 1 хуухэдтэй би арай л даварсан эр юмаа энэ зувулгуунд дандаа миний хэзээ ч хийжаагаагу уйлдлууд бна би бур эсэргээрээ ю ч мэддэггүй юм бна уг н хайртай гэж бодоод бсийн одоо бур иччихлээ тэр надтай 6жил амидарсийн яж тэсжээсийн бол гайхаж бна одоо ямар уйлдэл хийхээ ойлголо дээр бичсэн бусгуйн тэр4 дуу залуу шиг бх н надад маш ихээр таалагдаж бна

  6. xxx says:

    тийм ee, neg l odor uchirah bolno busgui mini. womand gej helhed goe l zaluu hajuud chin baigaa yum bna :D. tegeed yu bolsnoo end zahidal ilgeej bidend medegdeerei. ih sonirholtoi yum.

  7. busgui says:

    Misheeliin nz zaluu bas huvtsas avch ugdug bolj l bn shdee.Yuch avch ugduggui,yuch uzuuldeggui,hoolond ch oruuldaggui,utsaar ch yaridaggui huniig nz zaluu gehuu.Yadaj utsaar yarij haya ch gesen setgeleesee yuch hamaagui belgelchihdeg bol bolj l bn shdee.Yadaj haaya urmiin ug heldeg.Ogt aliig ni ch hiideggui zaluug nz zaluu gehgui zugeer l zugaagaa gargagch gevel boloh l bh.Bas bainga emegteigeeree daalguuldag bol hetsuu shdee.Suuldee emegtei hun mun biluu bish biluu gej bodogdohod hurgediin bn lee.Zugeer l huniig shulagch gehuudee tiim archaagui zaluug.Yadaj bayaraar mend hurgeed yaridaggui yumaa gehed sms yavuuldag bol boljiin l geh bhdaa.Bi tiim l huntei zuuraldaj bsan.Gehdee salsandaa bayartai bnaa.Nadad deerhi bugdiig nadad hj uguh sain zaluutaigaa uchrana gej itgej bnaa.

  8. misheel says:

    Hi. tiimee, ter womanii zaluu shig l zaluutai bolmoor bna. tiimees teriigee buu aldaarai. chamd hairtai baihaa. manai naiz zaluu bol odoo dawraad huwtsasaa nadaar ugaalgah geed baidag bolson. budg l ijilhen ajiltai, zawgui baihad. ug n ch tiim hetsuu zuil bish l de. mashind hiigeel, daraa n hataagchind hiigeel boloo. gol n hed tegej ugaaj ogson chin dandaa ugaalgah geed baihiin. bur dawraad. nadtei sex hiij neg tawiulsaniigaa neeh tom yum geed bodchihdog yum shig baigaan. er n l namaigaa l zarah geed baina. ug n ch hiij ydaad baih yum baihgui. gol n l setgel geech yumiig medrehgui baigaan. getel ter womanii zaluu, mashinii tsas arilgaad baij baidag. bodson chin neeh hoorhon sanagdchihlaa. erchuud er n huwtsas awaad ogchihno, saihan sex hiichihne tegeel boloo gej boddog baih. unendee bol buur jijig jijighen yumaar dandaa l setgel hodolgoj baiwal goe sh de, ternees ternii huwtsas awch ogoh ern yu yum.

  9. busgui says:

    iim zaluutai uchrah yumsandaa deer woman-ii bsen shig.daanch minii uerhdeg bsan nadaas bas duu zaluu maani namaig hezee ch halamjilj hairladagui,bas namaig anhaardaggui bsnaas bolood bi salsan.Zuvhun nadaar l hairluulj halamjluulah gedgees ni bolood zalhsan.Emegtei hun chini haaya ch gesen bardam bh heregtei bizdee.Hen negen nadad hairtai shuu gej bodohoor saihan bn ter tegdeggui bsan bolohoor odoo bur uur hured bdiin.Bi yah gej anhnaasaa namaig halamjlahgui deerhi uildluudiig aliig ni ch hiideggui zaluutai tegj udaan nzalsiin bol gej bodohoos bur buhimdadgiin.Salsandaa ch bayarlaj bna.ter eniig olj unshaasai.

  10. woman-d says:

    Тэр залуу чинэ чамд хайртай чи бас хайртай юм бна.4 дуу гэж битгий бодоо.Сайхан хайр байдаг юм шуу.Олдвол алдаж болохгуй гэдэг биздээ.Алдаваа бусгуй минэ.чи эхлээд ойлгуулаа .Хэлэхгүй ч гэсэн юмар нэг байдлаар ойлгуулаарай.Хуурхэн юмаа аз жаргал хусий

  11. panda says:

    зүгээр л их сайхан санагдлаа миний ханийн гаргадаг ааш араншинг ихэнхий нь бичижээ, инээд алдав 🙂

  12. Даржаа says:

    Календар болгоод зардий муу яадийн ккк

  13. tushig says:

    woman chi turuuleed uildel hiicheechee yu ch hhgui hooson hocorsnoos yadaj oroldoj uzeed hooson hocorson n dr shd gehdee minii bodloor ta 2 yagad ch yum butchih yum shig sanagdaad bnaa daraa n yasan talaaraa niitlel oruulaarai za sonirholtoimaa kkkkk

  14. anu says:

    harin tiin. erchuud bugd unshaasai. ter womanii bichsen zaluu chin chamd hairtai baihaa. iim erchud baidag l yum bna. hezee iim huntei taarah yum boldoo.

  15. chamd says:

    бүх эрчүүл уншаасай.Тусгаж авад хэрэгжүүлээд үзээсэй.Амжилт гарна гэдэгт итгэжийн.Миний хайр намайг бас ингээсэй гэж хүсдэг шүү.Манай найз залуу олж унших болуу.Яаж зааж өгдөгийм билээ.Энийг л би хүсдэгийм бна шдэ.загатнасан газар маажих шиг болло.

  16. TG says:

    ХУУЛЖ АВААД ТОМООР ХЭВЛЭЭД ГЭРИЙНХЭЭ ХАНАНД НААХААС

  17. ZAm says:

    ОО харин тэгдиймаа би одоо нэг охинд сайн болчоод майр анхаарал тавиал бга шдээ харин тэр ойлгож бгамуу буу мэд шууд хэлий эдэр гэхээр зориг хурэхгүй л бган тэгж бгад нэг хэлнэ дээ тэр залуу чини бас над шиг зориг ни хурэхгүй уйлдлээрээ илэрхийлэх гээд бгаы байлгуй дээ хэхэ. гэхдээ та оороо бараг сайн болцон юм бишуу тийм юм чинэ тэгж байгаад ухаантайхан шиг эвгүй байдалд орчихгуй толовлогоо зохиож бгад эрэгтэйдээ ойлгуулчихгуй бол алдчина шдээ. хайран сайхан залуугаа алдваа. алдах байсан ч хайртайгаа хэлээд алдах хэрэгтэй гээ л хумуу надад хэлээд бган шуу би танд хэлчий :Д

  18. woman says:

    (deerhiin urgeljlel) bi tuunii hiideg buh yumiig n bichsengui l de, ih urt list boloh geed bna. harin tuunii hiideg yumnuuudaas bur hamgiin ih setgel hodlogdog yum n tsastai ogloo bolgon garhad minii mashin gantsaarhnaa tsewerhen baidag. bi shuud l mashinaa asuugaad ywhad belen. yagaad ch yum ene ued tuuniig changa tewermeer sanagddag. bas dandaa nadad haalga ongoilgoj ogdog. bi deer heseg surguuliinhaa zaluuchuudtai hamt ywj baigaad neg gazariin gadaa ochiod zogsood biasan chin nogoo zaluuchuud gaihsan. amihandaa bi tedniig haalga ongoilgoh baih geed harsan hehe.bur surchihsan bna lee. gehdee end ch ihenh zaluuchuud haalga turuulj ongoilgoj ogdog l do. bas neg zuil n ooriinhoo uzsen, unshsan hogjiltei ch yumuu, sonirholtoi yumnuudiin linkiig dandaa ywuldag. bas oroo oroondoo orood laptop deeree suuj baihad genet messenger deer orj ireel hi, yu bna geel bichgeer nadtai haritsdag. bi oiriin ued bur neg l edgeer uildeld n sonin baidag bolchihloo. hamgiin gol minii aij baigaa yum bolhoor ter nadad sain bish zugeer l baihad n bi sain main bolood mangartuul yaanaa geed.

  19. woman says:

    Hi. neg sonin yum bnaa. erchuudees asuuy. bi engiin sain eregtei naiztai l da. bid 2 hamt amidardag. roommate-uud. bi gadaadad baidag. 3 jiliin omno heseg huuhduud niileed bair holslohod ter hamt bair holsoldog baisan yum. tegeed jil jileer huuhduud n orj garaad bid 2 buten 3 jil hamtdaa baij baigaa yum.odoo 4ul hamt bair holsolj baigaa. gehdee ymar negen tiim hair ch yumuu, uerhel yu ch baihgui bid 2-n dund. zugeer l naizuud. gehdee uuniig unshsan chin ene deer hiideg yumnuudiig ter zaluu nadad ih hiij ogdog yum bna. gehdee ter unseh ene ter bish l de :D, ter ihewchlen ger tsewerlene, bas tseverlehed tuslana.hog ene ter hayal. joohon yumand ih setgel gargaj hiij ogdog. nadad yagaad ch yum dandaa jijighen beleg bainga l awch ogdog. ter bolgond bi ih bayrladag. tegeed bas haaya yum yriad suuj baihad nadiin nuruu ch yumuu, huzuug barij ogdog. haya ogloo boshod coffee chanaad, ondog sharchihsan biadag. bas mashinii tsas arilgachihaad ywchihdag. haaya delguur hamt ywhaar bas yum awaad ogdog. bas nadad ymar huwtsas zohih ene ter geel ih yum heldeg. bas ooroo huwtsas awhaaraa namaig daguulj ywaal zohij baigaa esehee asuugaal bi bur oird nadad ter sain yum bolow uu gej bodood. gehdee ter hezee ch tiim yum yrij baigaagui. ene 3 jiliin hugatsaand ter 2, 3 ohidtoi zugeer l dateldeg baisan. gehdee ted nartaigaa bolhoor eroosoo tiim dotno bish baidag. bi tuuniig anhnaasaa nadaas duu bolhoor tegej ynz bureer haraagui ee, zugeer l naizuud baiy gej bodson. olon naizuud maani bid 2g yagaad niilehgui baigaan gej asuudag. bi ch yahaw ineegeel ongordog. bi haaya bas tuund beleg ogdog l do, bi ern hund, naizuuddaa beleg ogoh durtai, naizuud, geriinheniihee bayrlaj baihiig harah goe biadag. joohon ch hamaagui, bayriin odor ch bish baisan hamaagui beleg ogdog. gehdee ter nadad arai l oor handaad baigaa yum shig. erchuud zugeer hairgui hernee ingej anhaaral tawidag bolow uu, gehdee bainga tegej utasdaad baidaggui l de, uchir n oroidoo hamt neg gert baigaa bolhoor. bid nariin oroo tus tusdaa.haaya bas hoolond awch orno, kinond ywna. gehdee bi ali boloh eeljileed tolood baihiig boddog. bas minii durtai cake, chocolateg dandaa awchirch ogno. ter ene 3 jild dandaa l iim baisan. ymar ch baisan hudlaa tegej dur uzuulj baigaa bish. ugaasaal ih tsewerch uhaantai, hogjiltei zaluul da. bi haaya hool hiichiheed ywaad ogdog ajildaa. ter hoinoos zaawal msg bicheed bayrlalaa, goe hool bna ene ter gedeg. deer bas coach deer kinoo uzeed suuj baihdaa minii holiig ooriinh deeree awaad bariad suugaad baisan. bi bur yahaa medehee bolison. oird bi bur gaihaad, ug n ih sain zaluu daanch nadaas 4 duu. bi ali eswel ooroo sain bolchihood zugeer l hiij baigaa uildel bolgoniig n neeh surteigeer tusgaad bna uu. ooroo ehleed asuuh geheer emeegeed baih yumaa. erchuud hairgui ch gesen zugeer naizdaa ingej handdag uu.

  20. HI says:

    Хэрвээ ийм залуутай бсан бол насан туршдаа хайрлан халамжлах бсан.Залуусаа унэхээр заавал мэдэх хэрэгтэй шуу.Эрэгтэй хун ангараас,эмэгтэй хун марсаас ирсэн гэдэг номийг заавал авч уншаарай,энэ номий хэсгээс бн…

  21. Winston red says:

    uu ene olloo deer blu yu bilee tanai sait copy hiihee bolildoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.