Худлаа яриулахыг нь болиулах арга байна уу???

Надад зөвөлгөө өгч туслаач хүмүүсээ. Би одоо 20той. Найз залуутайгаа нийлээд 3 гаран жил болж байна.Найз залуу маань надад байнга худлаа ярих юм. Эхэндээ их жижиг жижиг аар саар зүйлээс эхэлсэн. Би худлаа ярьж байгаагааг нь мэдсэн ч тоодоггүй байсан. Харин сүүлийн үед худлаа ярих нь ихсээд бас шалтаг нь томроод байна. Сүүлийн хэд хэдэн удаа ажлыхантайгаа эсвэл найз залуучуудтайгаа гарлаа гээд өөр охидуудтай хамт гарсан байх юм. Би тэнэг хүн шиг итгээд л найз залуу орой шөнөөр гаргаад л, дараа бүүр сүүлд нь юу болсоныг олж мэдээд худлаа ярьсанд нь үнэхээр гомдсон. Би найз залуугаа эмэгтэй найзуудтай байхад нь дургүйцдэггүй, яагаад зүгээр анхнаасаа гарахдаа эмэгтэй найзуудтайгаа гарлаа гээд үнэнээ хэлээд гарч болдоггүй юм бол? дараа нь асуухаар чамайг хардаад уурлана гэж бодоод худлаа ярьсан юм. Намайг уурлуулахгүй санааг минь зовоохгүй гэж худлаа ярьсан болхоор би бараг талархах ёстой юм байх. Бас өнгөрсөн 1 жилийн турш тамхи татдаг байсныг нь сая л олж мэдлээ. Тамхи үнэртүүлээд ороод ирхээр нь найзууд нь хажууд нь татаад үнэр шингээчихэж гэж боддог байсан. Тамхи татсан уу гэж асуувал эцэг эхийнхээ нэрээр тангараглаад л үгүй хэзээ ч татахгүй гээд байдаг байсан.

Сая шинэ жилээр ажлынх газрын шинэ жилээр очсон юм. Найз залуу маань бараг дээрээ байдаг менежерээсээ өөр ажлынхаа газрын хүмүүстэй огт ярьдаггүй, мэдэхгүй ухааны юм яриад байсан. Очоод хаалга онгойлгоод оронгуут л зөндөө олон охид хүүхнүүд гүйлдэж ирээд л налиганаад, тас тас хөхрөлдөөд л бүүр аймаар дотны найзууд шиг л байсан. Би гэртээ буцсаныхаа дараа үнэнийг нь асуусан чинь үнэндээ бол ажил дээрээ зөндөө олон авгай хүүхнүүдтэй сайн найзууд, намайг хардаад уурлана гэж бодоод юу хэлээгүй тас нуусан юм гэнэ. Энэ мэтчилэн зүйлс өнгөрсөн жилийн турш удаа дараалан зөндөө их тохиолдлоо. Би найз залуугаасаа мөргөж сөгдөөд дахиж худлаа ярихгүй байхыг нь гуйна, өөдөөс худлаа ярихгүй гэж зөндөө андгай тангараг тавьчихаад маргааш нь дахиад л худлаа яриад баригдана. Би үнэхээр ядарч байна. Юм л болхоор намайг хий хоосон хардаж ууралж орилж цамнана гэж айгаад худлаа ярьсан гэх юм. Тэгээд би сайн бодоод байсан чинь үнэхээр тэгж орилж цамнаж хий хардсан тохиолдол байхгүй. Ихэнхидээ үхтлээ ууралж хэрүүл хийсэн маань дандаа найз залуугийнхаа худлаа ярьсныг олж мэдсэний дараа байх юм. Би өөрөө худлаа ерөөсөө ярьдаггүй, найз залуудаа бүх үнэнээ хэлдэг. Найз залуу маань их хартай, гудамжинд бараг зөрөөд өнгөрсөн залуутай харддаг.

Эрэгтэй найзууд маань надруу залгаж мсж бичхээс хүртэл айдаг. Найз залуу маань ууралвал гадаа найз нөхдийн минь хажууд хүртэл ууралж хашгичдаг. Найз залуугийн маань занг мэддэг найзууд маань намайг найз залуутайгаа явж байгаа харвал харсан ч хараагүй царайлаад өнгөрдөг. Заримдаа найз залуу маань намайг эрэгтэй найзуудтайгаа хамт зураг авхууллаа гэж хүртэл ууралдаг гээд боддоо. Зурганд би ганцаараа эмэгтэй биш өөр охидууд байсаар байтал шүү дээ. Найз залуу маань галзуу хартай ч гэсэн би айсандаа худлаа ярьдаггүй, үнэнээ хэлээд хаашаа явах гэж байгаа хэн хэн явж байгаа, хэдээс хэдэн цагийн хооронд гарсан, юу идсэн уусан гээд бүх л тайлангаа тавьдаг. Харин найз залуу маань өөдөөс байнгын худлаа ярих юм. Одоо бараг найз залуугийнхаа амнаас гарсан үг бүрт итгэхээ болилоо. Итгээд яадгийн дараа худлаа гэдгийг нь олж мэдээд голдоо ортол гомдож байснаас анхнаасаа итгэхгүй байсан нь дээр гэж боддог болсон. Заримдаа найз залуутайгаа ярилцахаас бүүр дургүй хүрдэг, ярьж байгаа бүх зүйл нь худлаа, худлаа яриа сонсч цагаа гарздаад яадаг юм. Яагаад эхнээсээ зүгээр үнэнээ хэлж болдоггүй юм бол? Ийм худалч хүнийг засах арга байна уу?

Би үнэхээр ядарч байна. Би энэ жилээс гадаадад сургуульд явна. Амралтаараа дөрвөн сар бүрийн дараа найз залуу дээрээ ирж уулзаад байж болно. Харин намайг байхгүй дөрвөн сарын хугацаанд яах бол? Би хажууд нь байхгүйгээс хойш худлаа үнэнийг нь шалгах бололцоо байхгүй. Найз залуу маань яаж ч байсан салахгүй гэсэн. Гэхдээ би найз залуугаа итгэж үлдээх итгэл алга. Өдрөөс өдөрт л худлаа ярих шалтаг нь томроод, өнөөдөр эмэгтэй найзуудтайгаа гарах гэж худлаа ярьж байна, маргааш өөр охинтой болчихоод тэрэнтэйгээ гарах гэж худлаа ярих юм бил үү?? эсвэл худлаа яриад эхэлчихсэн ч юм бил үү..хэн мэдлээ..Бараг хэлсэн ярьсан бүх зүйл нь худлаа. Заримдаа тэр үнэнийг яриулдаг тариа энэ тэрийг олж авч найз залуугаа тариад бүх үнэнийг нь асуумаар санагдах юм.  Би галзуурлаа. Надад туслаач! Худлаа яриулхыг нь болиулах арга байна уу???

39 Comments

  1. Мира says:

    Завхайгаа, хүүхнүүдэд дуртайгаа нуух гэж ядаж бна, худлаа яриад гэнэн итгэмтгий чиний үнэнч занг ашиглаад бх санаатай. Өөр шиг нь худал ярьдаг эмэгтэй биш болохоор чамайг үнэлдгийнмаа гэхэд худалч зан нь засрахгүй шүү.Хань болохгүй нь ойлгомжтой юмнаас хүүхэдтэй болчихов, хурдан холд,хожим хүүхэд л зовно шүү. Зөндөө сайхан хайр ирнэ, чи залуу бна.

  2. Мира says:

    Сал, миний дүү. Үл бүтэх өвчтэй хог л бна наадахь чинь

  3. kk says:

    BC chi uuru aimshgiin hudalch yum bolood umuuruud bgam teneg mal ve ugasa erchuud hetsuu hudalch shde amidral deerh buh jishee tim l bga shd

  4. solongo says:

    мини найз залуу ч гсэн дандаал бур ихэүчлэн л худла яридАГ ыгад ч ым тэгэл уучилчдийн одооч гэсэн худла яриал алгал болтсон л байна . бас их хартай тургэн ууртай тгд хайртайн болхоор яа ч чадахгуйн бн шдээ.

  5. Ах нь байна.. says:

    Буратиногын үлгэр яриад өгчүүл яадаг бол?
    Хамар нь томроод л томроод л

  6. СОНИН УМАА БИ БАС ИЙМ ЗАЛУУТАЙ БСАН МИНИ БОДЛООР НААД ЗАЛУУ МИНИ НАЙЗ ЗАЛУУ УМ БОЛОВУ??????? ИАГ САЛАХГУЙ ИАГ НАДААД ХЭЛСЭН ЗУЙЛ БН??????? БИ БУР ГАЙХААЖ БН ИЙМ ИЖИЛ НЗ ЗАЛУУТАЙ??????????????/////

  7. zoy says:

    hehe naadhiiin chine tsusand n naad hudlaa yridag zan bgaa im humuus hizeech ch zasardagguin tsusiig n shuultei bish.itgej naidaaad ch heregguie ylanguiya eregtei hvn bol vhehdee hurtel hudlaa yrisaar bgad l vheh bh shu tiimees zuger l sal tsaaguur chine hayada hudlaa yridag humuus zundu bga dandaa bish gol n erchuud hizeech ch vnen yridagguin eneiig hizech bitgii mart za

  8. ....... says:

    тийм хүн хэзээ ч засардаггүй юм.Чи л өөрөө өөртөө гйа хурааж байна гэсэн үг.ЗҮгээр л жирэмсэн нтр бологүй байгаа дээрээ сал.Хүүхэд гараад цуг амьдарч эхэлсэний дараа чи л зовно.Хэрэггүй гэдгйиг хэлсээр байтал амьдралдаа буруу сонголт хийдэг хүмүүс их байдын шүү.

  9. haha says:

    тэгхээр чи 17той хамтран амдарсан гэсэн угуу ахын дуу багадаа болохгуй эрхэтнээрээ тоголсон байна доо

  10. japan says:

    Yu be dongoj 20hon nastai baij hamtdaa bgaad 3jil bj bna genuu. Minii duu
    er nohriin araas yavhaas erdem nomiin araas yavbal ireeduid chn heregtei shuu.

  11. hi says:

    өө тийм, өөдөөс ни адилхан худлаа яриад бай, баригдвал чамаас сурсан юмаа гээд л гэнэн хонгор царайлаад сууж бхгүй юу

  12. hi says:

    манай нөхөр бас худалч, хурдан баригддаг.Би өөрөө худлаа яридаггүй болохоор их хэцүү бдаг юм.Анх гэнэн, дахиж худлаа ярихгүй гэдэгт ни итгээд л сууж бдаг байлаа. Одоо тоохоо боличихсон.Андгайлж нтр тэнэгтээд бвал улаан цайм өөдөөс н инээчдэг. Чи залуу бна, бас гэрлээгүй болохоор ийм юмтай зууралдаад нэмэр бгаа юмуу.Би ч дүүрсэн, 2 охинтой болохоор, нөхөртэйгээ уридийнх шигээ дотно бхаа боличихсон. ХУДАЛч XҮН ХУДАЛчАААРАА ҮЛДДЭГ.

  13. Sono says:

    Хардалт сөнөтүгэй!!!

  14. monda says:

    олон хүүхэд дагуулаад салж байгаа биш ийм тэнэг хүнийг хаяач.

  15. oogii says:

    medehgvi yum da. manai nz zaluu bas hudlaa yriad bdag. ydaj bhad ergvv mal vvnvvd zalgaad bi hereldeed setgeld sharhtai l bdag. er n bol salna l gesen bodoltoi bdag. er hvn er n aawiigaa ih duuriadag sde. aaw n salj sarnij hvvhen suuhan gej ejiig n zowooj bsn bol dawtagddag l yum da. sain bodoh l heregtei

  16. pearl says:

    оо тийн бас чи сал эсвэл худла хэлхийг битий тоо эхэндэ хэтсүү бдийн тоохку бж чадагуйн блээ суулдээ сурчдийн блээ. худла яриснийг ни яг нуурэн дундур ни хэлээл хэрүүл ч битий хийи битий ч уурал . тэр ни чамд маш сайнаар нулуулну ягад гэвэл чи бага стрэсстэнэ. бид ний насанд (20хон насанд) яж шинэ загварийн тэр гутлиг авху? тэр тсунхийг мунгуу тсуглулж бгад авнаа ч гэдимү эсүл ггоё загварийн машин авнаа ч гэдимү? тиймэрхүү юманд санаа зовж стрэсстдэг болхоос нохорт гарцан биш ямар тэдний аав ээж биш тэд нарийг хумуужулкээд стрэссттээд бхда яхавдээ тийм биздэ. гадаада очхоор хсаал уур тиймэрхүү боловсролгуй хумуусийн хуухдууд бдаггуй юм (гэхдэ би найз залутайга гададад танилтссан лдаа гэхдээ л) гадад очхоор найз залуугаа мартхад маш амархан очингут л яж хэл сурхуу яж машин байрж сурхуу дара ни яж машин авхуу яж ажил олхуу гээл сэтгэл санааг чинэ садарулах юм зондоо бга тийм болхоор зоригтой наадхаа хаяад гадаадруу яв. best way шуу.

  17. pearl says:

    надад яг наадах чин тохиолдоод ба. ямар хэтсүү бгаг чинэ ойлгож ба бас ямар их гомдож бгаг чинэ ойлгож ба. би бас 20той найз залуутайгаа тсуг амидраад 2гаруй жил болж ба бас л худла ярисаар л анх танилтсахдаа л том том яриж надтай нийлсэн би ч тэнэг толгой тэрэнд ни итгээд нийлжил бдаг угаса 17юму 18хан настай бсим чинэ итгэхгүй гэд ч яах билэ? манай найз залуу буур гэртэ хоноогуй ажлихантайга хоолний тэмтсээнд ород гэнүү? ю солиород бга буу мэд. одо буур оороо хааяа юм ярихдаа 2ла бие биедээ итгэдэггүйм чинэ гээл хутсаал бдийн хохичийшд оороо хуний итгэл алдчаад ббож ухмээр. тэгж бгад удку сална л биз харин хуухэд муухэдтэй болж болкум шу тэр хооронд ни.

  18. XT says:

    Bi yag cham shig zantai. Hund hezee ch hudlaa helj chaddaggui, hudlaa helehiig uzen yaddag. Manai nuhur (bid 2 huuhedtei) uyerhej baih uyedee yag tanai naiz zaluu shig l bainga hudlaa heldeg baisan. Yadargaatai ni ter ni dandaa barigdana. Bariad asuuhaar chamaig uurladag bolohoor heleegui, chi uurlaad heruul hiih ni yadargaatai baisan bolohoor gej heldeg baisan. Bi ch tuhai uyed hudlaa yarisniig ni olj medeed uurlana, daraagiin udaa yarihad ni ul itgene, hudlaa yarij baigaa uguig ni medeh gej shalgaana, tegeed hardana geh meteer ih uurladag baisan daa. Gerleed 2laa gadaadad ireed odoog hurtel amidarch baina. 2 huuhdiin etseg eh bolood, Mongoliin orchinoos tasraad hudlaa yarihiin zovlongoos salaad saihan l amidarch baina. Tegehdee heden jiliin daraa Mongoldoo ochihod baidal yaj ergehiig medehgui yumaa. Chamd gej zuvluhud uneheer naad zaluudaa hairtai bol daguulaad gadaad uruu yavaad hamt amidraad uz (yaran huuhedtei bolovoo), ugui bol gadaad yavsan chigtee naad zaluugaa martaarai. Mongold naad zaluu chini gantsaaraa uldvel tsaashid chamd amidral chini tam l baih bolno. Amjilt huseye.

  19. ohin min dee says:

    Чи чин харин овоо хартай охин байна ш дэ. Шинэ жилээрээ ажилийхаа хүүхнээдтэй хүртэл мэдэлж болохгуйм байна л даа. Тэгээд яахуу гомо болдиймуу яадийн хаха ха ха ха

  20. erika says:

    наад тэнэгүүд чини цагаа тулахаар аятайхан зайгаа тавиж өгч чадахгүй ээ чи гадаад явж байгаагаараа далимдуулаад эртхэн сал 20хон настай ийм гоё үе-ээ эркх чөлөөтэй сайхан өнгөрөө!

  21. teneg xuuxen be says:

    чи xарин өөрөө xардаж орилж чарласааар байгаад xашираатсан юм бишуу? аxарxан бодолтой тэнэг xууxэн байна даа чи

  22. Aaaaan says:

    Ядаж байxад Чи өөрөө ч гэсэн юун яришигтай зантай юум бэ дээ. Үнэн яриулдаг Тариа олж байгаад тариад бүx үнэнг нь xэлүүлчиx юумсан ч гэx шиг… Тэгж иx залxаагаад байгаан бол xөөгөөд зайлуулаач дээ.

  23. BC says:

    сүртэй юм. ер нь бол эмэгтэйчүүд ядаргаатай нялуун, хэтэрхий их юм хүснэ. бүгдийг өөрсдийнх нь сэтгэлд тохируулж хийлгэх гэнэ. наад залуу чинь чамайг л бодоод, чиний санааг зовоохгүй гэсэндээ л худлаа ярьсан байна. чи гэтэл энд ингээл жүжиг тавиал, хэлээ зажлаал, хамраа ухаад сууж байдаг. салуул салаад, болиул болиоч дээ. ер нь хувийн амьдралаа хүмүүсээс асууна гэж юу байсийн. өөрөө л шийдвэрээ гаргах хэрэгтэйштэ. хүмүүс ч гэсэн нээх зөвөлгөө өгөх дуртай. та нар юугаа ч мэдкүү, алинийг нь ч танихгүй байж яасан зоригтойгоор зөвлөгөө өгч, хүний амьдралд хошуу дүрэх дуртай юм. наад залуу чинь бол сайн залуу байна. харин чамд их асуудал байхшиг. албан газрыхантайгаа найрсаг харилцаатай байсанд чи их уурласан боловч ингэж хэлээгүй худлаа ярьсанд гомдсон гэж интерпретац хийх юм. найз залуу чинь бүх үнэнээ хэлсэн бол чи найз залуу ингээд байна гээл захиа бичих хүүхэн байна.

  24. deegii says:

    худалч хүнийг би мэднэ ээ.миний найз залуу яг наад залуу шиг чин аймар худалч байсан ажилтай гэж худал яриад л шоуддаг байснийг ни би бүүр сүүлд салсан хойноо мэдсэн. тийм хүн дэмий ирээдүүгүй чи насан туршдаа стрэсстэй утагагүй амдрана эртхэн салсан ни дээр шүү

  25. ... says:

    Одоо дөнгөж 20 настайдаа худлаа ярьдагт нь ядарч байгаа юм чинь цаашдаа яаж олон жил амьдрах гэсэн юм бэ.Ийм балиар худалч хүний хажууд байвал чи нервитсээр байгаад өөрөө ч анзаараагүй байхад наснаасаа овортой ууртай авгай л болно до. Хань ямар байхаас шууд хамаарна. үр хүүхэдтэй боллоо гэхэд худлаа яриал алга болоод байвал чи ганцаараа бүх юмаа зохицуулж ар гэрээ авч явна гэдэг аймар л байна да. Зөвлөхөд гадаадад очоод сайхан тайвшираад олон хүмүүс дунд орохоор чиний бодол ч өөр болж наад хүнээсээ салий гэж боддог болох байх. Хэрвээ тэнэг биш л бол.

  26. lol says:

    Чи хар тамхичин Дон Жуантай учирчиж дээ.

  27. zPOST says:

    Харин тийм энэ худалч хүмүүсийг яах вэ? өөртөө итгэлгүйн шинж л юм болов уу даа гэж эцсийн эцэст дүгнэсэн шүү. Хүн хэзээ ч алдаа хийж болно. Гол ни алдаагаа нуулгуй хүлээн зөвшөөрөөд засаад явахад л хангалттай шүүдээ. Манай найз охин ч гэсэн үнэхээр жижиг сажиг юманд дээр худал хэлээд байдаг байсан. Нэг удаа л маш нухацтай ярилцаад одоо гайгүй л болчих шиг болсон. эсвэл би анзаарахааргуй үнэмшилтэй яридаг болсон уу хэхэ.

    Бага байхад ни аав ээж томчууд их загнаж, шийтгэдэг байсан айлийн хүүхдүүд л насан туршдаа худалч болоод байх шиг санагдаад байдгийм.

  28. tpl says:

    их юм мэдвэл эрт хугширнуу хэрэггүй, заримда мэдсэн ч мэдээгүй юм шиг харсан ч хараагуй юм шиг явах ни дээр шу

  29. XOXO says:

    наад hun chi aimar hudalch, bas deerees n hartai. tiimch ireeduitei sonsogdohgui l bna. minii bodloor tiim aimar hartai humuusiig oorsdoo tegeed nuutsaar ywdag bolhoor buh humuusig oor shigee sanaad tegeed hardaad baidag gej boddog sh de,
    tegeed naadah chin hudlaa yriad, gaduur ohidtoi zugaalaad biagaa bol tegeel todorhoi yum bish uu.
    gehdee chi l ooroo shiidwer gargana. ooroo yu husej bna teruugeeree l bol. taiwan saihan neg negendee itgeltseltei amidraliig husej bna uu, eswel naad odoogiinhoo amidraliig uu.

  30. hi says:

    хүүхэдтэй болж болохгүй шүү,гадаад яваад байдлийг хар,би бол сал гэмээр юм бна,насан туршдаа худлаа үлгэр сонсож амидрах уу,бага хүүхэд засрана гэхсэн насанд хүрсэн хүнийг яах билээ дээ,гэр бүлийн хүмүүжил бас нөлөөтэй байдаг найз нөхөд бас сайн таниж байж суугаарай,хүний амидралд зөндөө хайр ирдэг юм,гүн гүнзгий битгий дурлаарай,хаягдаж салахийн цагт стрэсст орохийн нэмэр шүү,эрдэм номдоо сайн анхаар миний дүү

  31. zulaaaa says:

    iim hogiin yumaar yadiin salsan n deer dee tgd ch chi jaahan l yum bn shd uur sain zaluuchuud zunduu l baina gol n hunee l zuv songoh heregtei ..

  32. altmaa says:

    Худлаа яридаг хүн хэзээ ч итгэл даайгүй.Эртхэн салсан ни дараа ни чамд амар даа

  33. mj says:

    Манай найз залуу ч худлаа ярьдаг. Утсаа хаагаад шоудсан ч юм бүү мэд алга болчихдог.Утсаа цэнэглэхээ мартчихаж гэдэг. Гэхдээ бүхэл бүтэн 24 цаг таг болдог. хаашаа ч гараагүй гэртээ байсан гэдэг. Ажилтай ажил дээрээ хононо гэхээр нь 1 удаа ажил дээр нь очсон байхгүй байсан. Яаж худлаа яриулахыг нь болиулж яаж үйлдэл дээр нь барих вэ гээд толгой өвдөж сууна. Итгэ гэсэн үг хэлэх юм. Чамтай адил хэцүү байна.

  34. naran says:

    худлаа ярьсан нь дандаа өөр охид бүсгүйчүүдтэй холбогдоод байгаан бол хэцүү л юм байна. Итгэлээ алдсан бол цаашид хамтын амьдралын үндсээ баллачихсан юм бишүү. Өөрөө явдалтай болохоор чамайг хардаад байдаг бхөө. Хиймгий хүн сурамгай, хэлэмгий хүн мэдэмгий гэж байдаг биз дээ.

  35. . says:

    сургуульд явах шалтгаанаараа далимдуулаад сал. тийм худалч хүн яаж ч мэднэ. хичээлдээ шалмдаад эцэг эхийнхээ нэрийг бодоод хичээгээд үз. чамд өөр сайн найз таарч л таараа…

  36. ha ha ha says:

    болихгүйээ хүн болгон худлаа яарьдаг их бага хэмжээгээр!!!

  37. uchra says:

    hudlaa yaridaggui hvn bn shde. zaaval hudlaa heleed, huuraad bga hvnees salj chadahgui bwal chinii l hohi bhda

  38. sweety says:

    гадаад руу яваад хичээлдээ бух анхааралаа хандуул сайн сурч сайн дүнтэй төгс,монголд төгстөлөө битгий оч,тийм муухай хуурамч хүнээс шууд сал,шинэ газар очоод эхэлээд хэцүү л байан байх гэхдээ,чамд одоо боломж байна үр хүүхэдгүй байгаа дээрээ сал.

  39. avatar says:

    би эрэгтэй хүн. найз охиндоо хэзээ ч худлаа хэлж байгаагүй. гэхдээ манай нэг найз байнга худлаа ярьдаг юм. /найз охиндоо/ ер нь бол эрчүүд араар тавих үедээ эсвэл өөр хүүхэнтэй сээтэгнэх үедээ л худлаа ярьдаг шүү дээ. эртхэн салсан чинь дээр юм биш үү. доромжлуулж ханахгүй байна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.