Цаашдаа энэ хүнтэй цуг амьдрах уу?

Нөхөр бид 2 оюутан байхдаа танилцаад… гэрэлсэн. Тэр үед 18-тай жоохон хүүхдүүд байсоон. Эхэндээ ч бусдын адил сайн сайхан амьдрана гэж ханилсан. Хүүхэдтэй ч болсон. Амьдарлыг юу ч байхгүй нойлоос нь л эхэлсэн. Бага багаар босгосоор байгаад овоо өөрсдийн гэсэн амьдралтай болсон. Гэхдээ юм болгон төсөөлж байснаар болсонгүйээ. Нөхөр маань том болоогүй аав болсон ч юм шиг эсвэл би 2 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие хүүхэн ч юм шиг санагдаад байдаг болсон. Ер нь эрчүүдийг хайрлуулаад, халамжлуулаад амьдрах дуртай гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ л арай дэндүү юм. Манай нөхөр ПС тоглоом тоглодог. Оюутан байхдаа нз нартайгаа нийлээд тоглодог байсан. Одоо ажлынхантайгаа нийлээд тоглодог. Тоглохоороо ар гэрт нь хүн хүлээгээд сууж байгааг ч мартаад тоглоно. 7 хоногт нэг удаа бол дуугай өнгөрч болноо. Бараг өдөр болгон тоглоно. Тэгээд шөнө заримдаа үүрээр орж ирнэ. Үнэхээр тоглож байгаад иржаагаамуу хүүхэн шуухан гэж яваад ирж байгаамуу бүү мэд. Бид 2 анхнаасаа л энэ тал дээр санал зөрөлддөг байсан. Учирлаж гуйгаад, хатуу үг хэлээд, хэрэлдэж, маргалдаад ч нэмэр алга сүүлдээ надад гар хүрдэг болсон.

Би өөрөө хайртай байсан болохоороо хамтдаа амьдарлаа бүтээж байна гэж бодож байлаа. Гэтэл одоо ингээд бодоход өнгөрсөн жилүүдэд би ганцаараа энэ амьдарлыг босгох гэж зүтгэсэн юм шиг санагдаад байх болчихлоо. Гадуур дотуур ажлаа зохицуулна. Хүүхдээ нааш цааш нь зөөнө, гэр орныхоо хэрэгцээтэй зүйлийг худалдаж авахаас эхлүүлээд бүх зүйлд явна. Тэр хооронд манай хүн нөгөөхөө тоглосоор… ар гэрт нь ямар амьдрал буцалж байгааг мэдкү л байж дээ.

Хамаг цаг заваа тэгж өнгөрөөж байгаа хүн орой хүүхдээ унтсан хойно ирнэ өглөө унтаж байхад нь явна. Хүүхэд маань ч аавыгаа бараг харахгүй өсжийна шдээ. Ер нь тодорхойлоод хэлвэл халамжгүй, хувиа хичээсэн, үүрэг хариуцлага гэж юу ч алга. Энэ байдлаас болоод би өөрөө ч их бухимддаг болсоон. Би бас энхийн цагаан тагтаа гэж хэлээд яахав өөрийгөө. Уурлана, бухимдана, ыдрана. Заримдаа ч ажлаа амжихгүй өдөр 24 биш 48 цагтай байхгүй яав даа ч гэж боддог үе байсан.

Энэ бдлаасаа би залхаад ер нь гадагшаа гарч сурая. Ганцаараа хүүхэдтэйгээ үлдхээр өөр болж магадгүй, ядаж л өрхийн тэргүүний биш юмаа гэхэд эцэг хүнийхээ үүрэг хариуцлагийг мэдрэх байх гэж бодоод сурхаар явсан. Одоо 5 сар шахам болоход бурхан минь би ийм хүнтэй амьдарч байсан юмуу л гэх бодол төрж байна. Юун өрхийн тэргүүн, хүний хань, юун эцэг монголд үлдсэн амьдрал тэр чигээрээ будаа болсон. Хүүхдийг минь ээж аав дээр минь орхиод өөрөө эхнэр байхгүй бүр сайхан урьдныхаасаа 7-н дор болчихлоо. Холдоод харьцаа сайжрах байх гэж боджийсон эсрэгээр нь бүр салах сарьних дээрээ тулчихлаа. Би одоо нөхөр дээрээ буцаад очно гэхээр арайч дээ гэж бодогдоод бүр гомдоод байх юм. Урьд нь би зөндөө уучилсан энэ удаад чадахгүй юм шиг байна. Би одоо 25-тай залуухан байна. Цаашдаа энэ хүнтэй цуг амьдрах уу? Эсвэл хүүхдээ бас өөрийгөө бодоод салах уу? Хүүхдээ эцэггүй болгох гэж байна бодоод гээд байхдаа яахав дээ гэж зарим хүн бодож магадгүй гэхдээ хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөөд байгаа болхоор… Хүмүүсээ яавал дээр вэ?

25 Comments

  1. arai hetruulj bgaa bhaa ene busgui says:

    pc nees garah hetsvv shvv humuusee yalanguya wow , dota tegeel tendee avgai huuhedtei bolool amidarna daa. Unendee ter amidral ni deerdee hetsvv uurtai ,uglee, amia bodson nuhur huuhdeed hayad ywdag ehnertei bsan dor bol!!!!!!!!!

  2. Эсүй says:

    Эхлээд өөгшүүлээд эрхлүүлчихэж дээ Одоо чамайг Монголд ирээд сайхан эргээд яаж ийж байгаа нийлнэ гэж бодож байгаа байх даа хөөрхий Цаг хугацааны эрхээр чамайг зүрхэнд чинь гомдол хурааж байгааг ч анзааралгүй Ийм харалган дураараа нөхрөөр яах юм Удахгүй дээ үсрээд 1 жил л ингэж дураараа дургиад 30 гараад ирэхийн цагт хүүхэд минь хаана байна хань минь гэхвий дээ Хүн ийм л хувирамтгай бүтэлгүй шүү Чи битгий өөрөө орооцолдоо Зүгээр л зөнгөөр нь хая Харин хараарай эргэж ирнээ Наадах чинь Чам шиг ийм ухаантай амжиргаатай бүсгүй цаадахад чинь олдохгүй дээ Зүгээр чимээгүй орхи Тэнэмэл заяагаар тэнээд бүх зүйл доройтоод ирэхээр чамайг ингэж гомдоосоны ор нь толгойд нь өөрөө бууж ирнэ Чи хүүхдээ өөрийгөө бод Амжилт хүсье

  3. Badman says:

    Сал сал сал.

  4. zaza says:

    Сал, тийм хүн хүүхдийн чинь хүмүүжилд сөргөөр л нөлөөлнө үү гэхээс нэмэр болохгүй!

  5. Life is wonderful.... says:

    Бүсгүй мин бүү сэтгэлээр унаарай өөдрөг байж өөрийхөө бас хүүхдүүдийхээ ирээдүйг бодоорой Наад хүн чин хани болох хүн биш байнаа Яагаад эмэгтэй хүн хамаг зовлонг үүрэх ёстой гэж…

  6. ffff says:

    Whaha bi lagd ehner huuhedtei bolvol ene nuhur shig pc toglood yavahgui e araichdeee er ni pc nd 18 aas deesh nasniinhan bur donton boltson bdagshdee bur pc nii pirijko mcs iin undaagaar tendee 2 dogch amidralaa zohiodogdoo huurhii ter tomchuudiiigee arai gej hicheelee taraad irj bhad ch gesen bjil bdag joohon baastaan mani met ni ch oilgodogguie

  7. хммммм says:

    зөнд нь хая нөхрөө,хэнээр ч битий туслуул
    өөрөөр нь хоолны мөнгийг нь олууул

    анхнаас нь даавраахгүй байх байсын байнадаа

    пс тоглодог гэр бүлтэй хүмүүс зөндөө байдаг
    үнэхээр ухаан муутай амвтад л ийм юм хийж явдийн

    бүх зовлонг өөрт нь үүрүүлээд үз

    тэнэг биш бол аяндаа ойлгох байлгүйдээ
    хүүхдүүийг нь л өөрт аваач

    ЭЦЭГ ХҮН ГЭДГИЙН Л ХАМГИЙН ЧУХЛААР ОЛГУУЛ УХААРУУУЛ

  8. За юун ч жижигхэн зүйлээс болж маргалддаг юм бэ дээ. Би ч гэсэн ДОТА тоглодог. Миний хайртай охин ойлгодог. Би долоо хоногт дээд тал нь гурав л тоглодог.

    Хоорондоо сайн яриач, ойлголцооч.

  9. HUREE says:

    этсэг эхээрээ загнуулаачээ арайч ахмад хумуусийн угийг сонсох блгуй дээ иймэрхүү хулдуу залуучууд сүүлийн үед ихсэж бгаа ни харамсалтай юмаа. шүүхдээд мөнгө тогтоолгооч тэгээд л сал. арчаагүй хүнийг чирч явах шиг лай бхгүй ээ гж.

  10. ээгий says:

    ийм хүнтэй яаж амьдраад байсийн анхнаас нь яах гэж давраасийн бэ? одоо тэгээд хүүхдээ өнчрүүлээд салах л болж дээ. нөхөр чинь ийм хүүхдээрээ юмуу эсвэл чамтай амьдрахыг хүсэхгүй байгаа муу? үнэхээр л хүн амьдарья болгоё гэвэл болдог л байхгүй юу? харин нөхөрт чинь тийм ч бодол алга, эцэг гэдгээ ч ухамсарлахгүй, ийм хүний хажууд хүүхэд чинь ямар хүн болох ойлгхом жтой. салсан нь хамгийн зөв алхам.

  11. er 22 says:

    хөвчөө яаж таслээлгх вэ

  12. zochin says:

    чи тэгээд салчихвал чамд өөр нөхөр олдох юмуу?
    яаж сексийн хэрэгцээгээ хангах вэ?

  13. zPOST says:

    за ёстой салсан нь дээр байхаа. Энэ удаагийн бичлэг бол ёстой бусад худлаа өөрийгөө өмөөрүүлэх гэсэн бичлэгүүдээс шал өөр байх шиг байна.

  14. XOXO says:

    estoi Dump hiideg l gazar bna sh de. harin huuhdee ogoh geed uz. awahgui eswel bur huuhed tsutruulaad baiwal erguulj awaad harin huuli esoor tetgewer aw. toglohohd mongo baigaa bol huuheddee mongo ogch chadah l baih. gol n huuliin daguu yri. tegej baij ter hun uureg hariutslaga gedgiig oilgoh baih. ternees odoo hench hajuud n ugleed oilgohoo bolison gar baih shig bna.

  15. cor says:

    ёо аймар айн, арчаагүй залуу вэ,
    хүмүүсийн хэлж байгаагаар хүүхдээ тэрэнд өгөх гээд гүрий, хариуцлага гэж юу байдгийг мэдрүүл,
    тэгээд бүүр тэнэгтээд байвал салсан н дээр дээ. чи саллаа гээд алзахааргүй хүүхэн байнаа, Амжилт хүсие.

  16. gah gah says:

    uurt ni tiim zowlong mer\druuleh zuil hiildee tguul oilgono tsug toglo hamagui huhde eejinde tavij bgad ch hamaagui эсүүл сайхан соуд тэнэ тгуул юм ухаарна тэрнээс нааш бараг л хэүэндэ бн доо

  17. happy says:

    nuhur chini bol davarsan uhaangui zaluu baina. chinii buruu bol anhnaasaa halamj nereer nuhriinhuu uduur orj ehneriin bish eejiin vvrgiig guitsetgeseer baigaad nuhurtuu yamar ch hariutslaga vvrelehgui yadaad ar gert yu boldog hvvhded yamar asargaa heregteig ch medrvvleegui zvgeer l chi uurtuu 2 hvnii vvreh bvh achaag avsan yum baina daa. nuhruusu salsan ch bai gui ch bai ahiad bitgii iiim aldaa gargaarai orhiin tergvvnii vvreh vvreg hariutslagiig ni ooroor ni vvrvvleee.

  18. Жагаа says:

    Ийм хүнтэй цаашид хамт амьдарлаа гээд чи өөрөө л зовно. Ийм эцгийн хажууд өсч байгаа хүүхэд эцгийгээ дууриагаад РС тоглодог, хувиа хичээсэн амьтан болвол яана? Салчихвал ядаж нөхөр гэж нэг хоолны сав тэжээхгүй амар болох юм биш үү?

  19. tim says:

    дунгуж 25хантай иум бол тэр батсааниг амбаардаж хуугууд амидралаа бодоочээ

  20. saraa says:

    neere mongold bga zaluuchud arhind oroh ni orood,zarim ni pc gej togloomond dontson yum shigee.don gedeg arilgahad ih hetsu yum shig bgan

  21. il sole says:

    би 2 жилийн өмнө яг чам шиг нөхрөө хариуцлага хүлээж сураг,хүүхдүүдээ бие дааж асраг,миний юу хийдэг байсныг мэдрэг гэж бодоод гадагшаа гарсан юм.гэтэл ээжид мин хүүхдүүдээ орхиод зугаалж өгсөн байгаа юм даа.би ч энд үнэн хэцүү байдалд ороод 3 сарын турш салах уу?хүүхдүүдээ эцэггүй өсгөх үү?яах вэ?гэж бодож бодож ямар ч байсан монгол явсан.очоод ний нуугүй ярилцаад хүүхдүүдийг гэртээ өөрөөр ни харуулахаар болгоод,намайг очтол зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө бүх зүйлээ өөрөө хийж байхаар захиад ирсэн.яг2уулхнаа сууж байгаад өдий босгосон амидралаа нураалгүй авч үлдэх тухай маш сайн ярисан.би ч гэрийхэндээ хүүхдүүдийг битгий аваарай гэсэн ккк.одоо би хааяа л гэрийхэнтэйгээ яридаг,үргэлж яаж байгаа бол гэж бодоод өдөр бүр холбогдоод байвал өөрийгөө л зовоохын нэмэр юм байна лээ.тэрний оронд хэлээ сайн сураад газар үзээд хүний газар монгол хүн гэдгээрээ бахархаад явж байх сайхан юм байна шүү дээ.тэртэй тэргүй монголд байгаа хэд надтай надгүй болж байгаа л байлгүй….

  22. 910 says:

    тэрнийг зүгээр хая зүгээр Монголд очоод уулзаад хэрэггүй. тэгээд тэр чигээрээ салаг зүгээр гай л бна.

  23. tuilaa says:

    Нөхрийг тэр чигт ни зөнд ни орхи.Ёстой буянаараа болог.Харин чи өөрийгөө гаргуунд гаргаж болохгүй тул сурах юмаа сураад,өөрийгөө боловсруулаад ав.Тэгж байтал юмны учир аяндаа олдоно.

  24. naran says:

    Тэгвэл хаячаачээ. Тийм хариуцлагагүй юмаар яахын бэ. Хүү чинь бараг төрөхөөсөө л эцэгтэй эсэхээ ч анзааралгүй өссөн байна. Өөрийгөө бод бүсгүй минь. Чи сайхан амьдрах хайрлах, халамжлах бас халамжлуулах ч эрхтэй шд.

  25. . says:

    хүүхдээ буцаагаад аваачиж өг гэж хэл аав ээждээ. тэнд хэсэг байлгаад үз. яах гэж авсан юм. анхнаасаа та нар өөрсөдөө давраасан байна ш дээ. эцэг хүн гэдгийг нь мэдрүүл. битгий нүүр өг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.