Амьдралаа шинээр эхлэх шалтгаан

Дотно харилцаатай хэн нэгнээс харилцаагаа таслахад урьд нь баяртай гэж хэлээд хайрын захиануудаа хаядаг байсан бол одоо Facebook-ын ачаар хуучин амрагууд бие биенийхээ тухай мэдээллээс ангид байх боломжгүй болсон билээ. Тэгвэл технологийн энэ дайралтаас өөрийгөө хамгаалж, хуучин амрагаа  зүгээр орхих арга бий юу? Мэдээж бий. Түүнийг  зөнд нь орхиж, амьдралаа шинээр эхэл.

Уйтгар гунигаа март

Дотно хэн нэгнээ алдахад уйтгар гуниг, уур хилэн, харамсал төрөх нь гарцаагүй. Гэвч ийм мэдрэмжээс ангид байх амаргүй байдаг. Хуучин амрагаасаа харилцаагаа бүр мөсөн таслахад сэтгэлээ барьж сурах нь хамгийн чухал. Ялангуяа сэтгэлийн шарх эдгэж байгаа үед дахин ямар нэгэн сэжмээр холбоо барихгүй, дурсахгүй байх нь мартахыг хичээж буй хүнээсээ салахад тусалдаг.

Өөрийнхөөрөө байх

Амьдралд чинь маш чухал байр суурь эзэлдэг байсан хэн нэгний орон зай эзгүйрэхэд тэр таны ертөнцөд цаашид хамт байхгүй гэдгийг та ухаарна. Хуучин амрагтайгаа холбоотой байх нь сэтгэлийн шархыг улам сэдрээдэг тул нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээж, ирээдүйгээ шинээр эхэл.

Бодитоор хар

Сэтгэлийг чинь булааж байсан хүнийг хэн бэ гэдгийг бодитоор харахыг хичээ. Амьдралд чинь чухал байр суурь эзэлж байсныг нь хэт дөвийлгэж бодох хэрэггүй. Өнгөрсөнтэй зууралдаж өөрт ногдоогүй хувь тавиланг үүрэх хэрэггүй. Хэрэв өнгөрсөн үеийн хаалгыг хааж чадахгүй бол ирээдүйд шинэ хаалга хийж нааж чадахгүй.

Хуучин амрагтайгаа бүү уулз

Дотно харилцаатай байсан хэн нэгэнтэй секс хийх амар, бас танил санагдаж болох ч үүгээрээ та өнгөрснөөсөө салж, ирээдүйд очиж чадахгүй хүн гэдгээ харуулна. Ийм харилцаанаас таашаал авч болох ч сэтгэл хөдлөлгүй, уйтгартай, нэгэн хэьийн байдал эргэн ирнэ.

Найзууд болох

Дотно харилцаатай байсан хүмүүс зүгээр л найзууд болж үлдэхийг хүсдэг. Гэвч хуучин амрагтайгаа найзууд болно гэдэг таны бодож байгаа шиг хялбар биш. Харин хэн хэн нь хүлээн зөвшөөрч чадвал та хоёр найзууд болж чадна.

Өөдрөг байх

Хэрэв та хуучин амрагаасаа дотно харилцаагаа бүрмөсөн тасалж, түүнийг амьдралдаа дахин оролцуулахыг хүсэхгүй байгаа бол өөрийгөө өөдрөг бодлоор тэтгэж, муу энерги, хэрүүл маргаанаас зайлсхийж түүнийг явуул.

Хайр дурлалтай учир

Хэрэв та дахин “Тэр л надад тохирох цорын ганц хүн” гэдэг синдром туссан бол тэр хүн чинь зүрхийг чинь шархлуулахгүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Харин эргэж буцсан бодол шийдвэр гаргахад чинь саад болно гэдгийг анхаар.

Өөрчлөгдөх хүсэл

Өнгөрснийг мартахад танд өөрчлөлт хэрэгтэй. Шинэ зүйл сурч, шинэ дадал зуршилтай болох нь амьдралаа шинээр эхлэхэд тусална. Харин өөрчлөгдсөн, сэтгэлийн шархаа мартсан үедээ шинэ хайр дурлалтай учрахад хялбар байна.

4 Comments

  1. eeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee says:

    88720147
    танилтсан шуу залуусааааа

  2. ХӨХ ТОЛБОТОН says:

    Мэдэж авахад илүүдэхгүй юм байна.

  3. TG says:

    ДАВГҮЙ САНАГДЛАА ДАРАА САЛАХ ХЭРЭГ ГАРВАЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ҮЗЭХЭД ГЭМГҮЙ Л ЮМ БАЙНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.