Надад урам зориг итгэл өгөөч

Сайн байцгаана уу? Би одоо 31 настай эмэгтэй нөхөр хүүгийн хамт амьдардаг. Нөхөр хүү 2-тоо дэндүү хайртай. Надад тулгараад байгаа гол асуудал бол хардалт, архи 2. Миний нөхөр надаас 8 ах л даа. Архи уугаагЮй байхдаа дуу цөөтэй, аядуу намуун зантай. Хэдийгээр би одоо энэ зүйлийг бичиж суугаач бас түүнийгээ хайралсаар л сууна. Эрчүүд хайр даадаггүй хүмүүс бололтой. Харин эмэгтэй хүмүүс бол үнэхээр их тэсвэр тэвчээртэй хүмүүс байдаг гэж би боддог. Миний нөхөр ажил хийдэггүй, ганц ч төгрөгний орлогогүй, гэхдээ үргэлж ийм байгаагүй юм л даа. Одоо хүүгээ хараад гэртээ байдаг. Харин би ажилдаа явна, ирээд хоол ундаа хийнэ, гэрээ цэвэрлэнэ, юм угаана, өөрөө явахгүй бол нөхрөө заавал ус ав энэ тэр ч гэдэггүй. Би ус, түлээ гээд хүний хийдэг ажлыг хэнээс ч гуйхгүй хийчихдэг, муухан эр хүнээс дээр гэж би өөрийгөө боддог юм. Миний нөхөр надад хайргүй биш л дээ хайртай гэдгийг нь би мэддэг. өөрөө ч хэлдэг юм. Харин намайг ухаан мэдрэлгүй хардах юм. Түүний ойлгож байгаагаар би аль хэдийн араар нь тавьж хүнтэй унтдаг гэсэн. Үнэндээ би одоо найз нөхөд ч байхгүй боллоо. Ажлынхантайгаа ч хааяа явж чаддаггүй. Ажил дээрээ би юм юмнаас хоцорсон л хүн байх юм. Өнгөрсөн шөнө би нөхөртөө золтойл алуулчихсангүй. Надад сонголт байсанч нөхрөө сонгосон юм. Магадгүй ийм юм болохийг мэдсэн ч нөхрөө сонгох л байсан байх.

Бид 2 танилцаад 9 жил нэг гэрт орж амьдраад 6 жил болж байна. Энэ хугацаанд хэдэн удаа хардуулж хэдэн удаа салахаар шийдэж байсанаа санахад үнэхээр хэцүү юм. Бид 2 сексийн хувьд маш таарамжтай сэтгэл ахнгалуун байдаг. Би өөр эр хүнээс лав тийм таашаал авч чадахгүй гэж боддог. Би нөхрөөсөө өөр эр хүнийг бодож байсан удаа байсангүй. Гэтэл нөхөр маань би чамайг хардаж үхэх нь чамтай нэг унтсан хүн салахгүй гээд л уурлаад байдаг. Учиргүй барьж аваад зодохгүйлдээь харин урьд шЮнЮ хэрээс хэтэрлээ согтуу хЮн ямар хэцЮЮг та нар бЮгд мэднэ дээ. намайг өшиглөж боож унагаадь би ч эсэргүүцээгүйээ, цөхрөөд алвал ч алаг гэж бодсон. Тэгээд эргэлт буцалтгүйгээр салахаар шийдээд байна. бид 2 цуг амьдардаг юм гэхэд одоо хэдэн жил амьдрах, энэ хугацаанд нөхөр хэдэн удаа архи уухав, тэр тоолонд би яаж хардуулах, хэдэн удаа гээд л бодсон чинь ямарч утга учиргүй болчихлоо. Өмнө нь хэзээч би үнэн сэтгэлээсээ салах тухай бодож байсангүй. Тэгээд шөнө өөрийн гэсэн бүхнээ боож баглаад эгчийгээ дуудаад аавындаа ирчихлээ. Нөхөр шөнө гараад явахаар нь хорьсончгүй, яваад хөлдөөд үхвэл үхэг гэж бодлоо. Гэхдээ хүү бид 2-г байхгүй бол тэр хүн ямар болох яаж амьдрах бол гэж бодхоос өр өвдөх л юм. Ажлын газрынхантай байнга хардаж, бүр шөнө ажил дээр очоод намайг барьж байна гэж зүүдэлсэн гэсэн. Тэгээд дараа нь согтчихоод бас бөөн юм болсон. Хүү минь нүдэнд харагдаад уйлаад л энэ бүхнийг бичиж сууна. Хүү минь аавдаа амь хөдөө гадаа явахаар нь санаад ээжээ 2-лаа гадаа гарч аавыгаа хайя, аавруу яриад хүүдээ хүрээд ир гээд хэлээд өг л дөө гээд л өрөвдмөөр. Одоо дөнгөж хий настайгаа 5 хүрж байгаа хүү минь миний чихэнд би уг нь аавдаа хайртайл байсан ш дээ гэж хэлээд байгаа юм даа… Үнэхээр гал зуурахнээ.. Та бүхэн надад зориг, тэвчээр нэмээч

27 Comments

  1. B-6 says:

    Emegtei hunii zovlon gej endee bi hund her  Sal gej heleh durgui chi teseed teseed gants huuhdee 2 bolgood nuguu har yumaa hezee negen tsagt zasraad saihan bolni gej bodohl baih. Neg l medhed chi naiz nohodgui hamt olongui haritsdag hunii too ch tsoohon bolood l irne. Hajuugaar chin zorood ongroh er hun bolgontoi galzuurtlaa ulaan tsaim hardana ene bol huseed. Aih amidral bishee manai  niigemd onoodor iim l amidralaas gemt heregten bolson emegteichuud olon baidag. Neeree l deer helsen chlen neg ni shoroond buluulaj nuguh ni shorond orood l duusaj bn shdee . Ergej butsalthui neg mor shiideed ene amidraldaa tseg tawiad duusagsan ni deer dee minii duu

  2. chimgee says:

    naad novshoosoo salaa busgui mine. bichamaig yamar xecuu baidaltai baigaag mash sain oilgoj baina. manai naiz zaluu ch aimaar xartai. ene chine yavaandaa uvchin boldog yum shig baina. odoo buur aidag bolson.
    uuriinxuuruu amidar yadaj ergeed xaraxad xaramsaxgui sh dee

  3. Zailuuloo says:

    Чи ч үнэxээр Мал шиг Эм юум даа. Салаxгүй гээд үзчиxдэг байна ш дээ. Алвал ал гээд эсэргүүцээгүй ч гэx шиг. Яг тулвал Би нөxрөө дийлнэл дээ ч гэx шиг. Нөxрөө дийлдэг Баатар алуулаx гээд xэвтэж байдаг айн… Xэрвээ наад арxичин Xар юум чин Чамайг алчиxсан бол Чиний нээx иx бодож санаад элэг бүтэн байлгаx гээд байдаг Xүү чин яаx байсын? Чи шороонд булуулаад Нөxөр чин Шоронд xатаад Xүү чинь Xог дээр үсрэx байсын… Балай Тэнэг дүүрсэн Xүүxэн минь Эр мундсан биш салж үз. Ингэж амьдрасан ч биш яасан ч биш Ноxойн амьдралаар амьдраад яаxав дээ. бодвол гэр xороололд аx дүүсээрээ шамбаралдсан сонин Гарууд шиг байна.

  4. geegii says:

    сайн у ажилгүй архиддаг харддаг хүнтэй хамт бснаас ганцаараа бсан н дээр дээ хардалт хэзээ ч дуусахгүй хүүхэдээ бага байгаа дээр эхнэрийхээ нуруун дээр амидралийнхаа хамаг ачааг үүрүүлчээд ийм ч эр хүн байх гэж дээ сонголтоо л зов хийгээрэй ганц олдсон амидрал чамд амжилт

  5. gerel says:

    манай нөхөр бас ийм хүн байсан.ийм сэтгэцийн гажигтай.ийм өвчтэй хүн эдгэрдэггүй. юм байна лээ салаад одоо хүүтэйгээ санаа зовохгүй сайхан л амьдарч бна.өөр сайн залуутай ч болсон. эрчүүдийг хайрлаж,халамжилж хамаг юмийг нь хийх тусам даварна,дээрэлхэнэ. ийм тэнэг хүмүүс засрах нь юу л бол. тэртээ тэргүй чи чадалтай эмэгтэй амьдралаа аваад явчихна.ийм хүнээс.дахиж хүүхэдтэй болох гээд яарч хэрэггүй.өөрийгөө аз жаргалтай л амьдруул.гарц бна. чамайг дахиж зодвол харин боовы тасархайгаас салсан дээр.хүн ганц л амьдарна.

  6. miigaa says:

    ажилгуй хун чамайг өөр хунтэй бгаг төсөлөөд л хэвтэж бдаг бхалда нөхөр чин чамаас цаашаа хараж чадахгуй бна гэрээсээ гарга ажил хийлгэ гэдэсээ илээд хэвтээд байж буур сурцан уургээ мартжээ зөвхөн сэкс хийх уурэгтэй гж бодож бга юм бхда ийм хунд чамаас илуу хандах хун бхгуй шуу дэ сайн хашираа худуу явуулж ажил хийлгэ ок

  7. Moogii says:

    Хартай хүн өөрөө но-той байдаг шүү, гэхдээ энэ бол бас хууль биш л дээ. Ингэж аймаар зодож байвал больсон дээр дээ.
    Нэмж хэлэхэд, эмэгтэйчүүд ч гэсэн аймаар хартай, тэрнээс болж гурван ч эмэгтэйг хаяж байсан :(… Хийгээгүй юмны төлөө шийтгүүлж, эцэс төгсгөлгүй хэрүүл хэцүү байдаг.

  8. honey says:

    сайнуу чамд гэж хэлэхэд сал гэж шууд ятгаж хэлэхгүй л дээ гэхдээ миний амидралтай адилхан юм бна би ч гэсэн их хэтсүү бсан бараг өдөр болгон би зодуулж бсан тэгээд л би шууд зугтаагаад явсан тэгээд л салсан даа одоо би хуутэйгээ унэхээр сайхан амидарч бна яг ганц хуугийнхээ толоо гэж явахаар амар юм билээ урд ни бол 2 хун уурийгуу оруулбал 3 хун гэж бсан бол одоо 2хон хун унэхээр амар за чамд гэж хэлэхэд чанга хатуу бж бж чи амидралд ялдаг юм билээ шуу амжилт

  9. wow says:

    Хардаж зоддог хүн хэзээ ч засардаггүй л байхгүй юу. Гэр бүлийн хүчирхийлэл чинь дахин давтагддаг, даамжирдаг, далд байдаг ч билүү баахан Д -ийн зарчимтай. Салахгүй бол чи элий балай болтлоо зодуулсаар насыг барна. Нэг амьдрах насаа ингэж өнгөрөөх хэрэг байгаа ч юм уу. Хүн чамайг өрөвдөхгүй байхад өрөвдөөд байна гэх юм. Хүүхэд бол одоо юу ч ойлгохгүй. Том болоод бүхнийг ойлгоно шүү дэ. Тэгээд ч хардалт гэдэг бол сэтгэцийн нэг төрлийн өвчин. Сэтгэцийн өвчин хэзээ ч эдгэдэггүй. Байнга сэдэр ч байдаг юм.

  10. khongorkhon says:

    чиний шийдвэр 100% байна. одоо шийдвэрдээ хатуу үнэн ч байх хэрэгтэй. тийм ажилгүй арчаагүй хартай галзуул юмнуудаас салах хэрэгтэй. харин хүүхэд өөрөө мэдэж ойлгодог юм аа. тийм болохоор санаа зовоод хэрэггүй, хүүхдээ битгий уулзуулаарай, 2ын хооронд хүүхэд чинь мартаж чадахгүй хэцүү байна. одоо харин өөрөө сайхан хүссэн зүйлээ өөртэй зарцуулж бай, найзуудыгаа буцаагаад цуглуулаад уулзаж бай. нийгмийг идэвхтэй бай ажил дээрээ ч гэсэн. 2 дох сонголтоо зөв хийгээрээ зөвхөн сэтгэл хөдлөл өнгөн талыг харж шийдвэр гаргаж болохгүй шүү.

  11. buruu says:

    тэр хэзээ ч засрахгүй гэдэгт итгэлтэй байна.хүүгээ ийм орчинд өсгөж болохгүй шүү дээ тиймээс хүүгээ бод хүнийг ингэж хайрладаггүй юм.энэ бол солиорол гэж бодож байна тэвчээртэй байгаарай

  12. sainaa says:

    ээ бурахн минь тэгж хардана гэж юу байх у дээ.

  13. bi says:

    сн бнау
    би тийм забтай хун биш л дээ гэхдээ чамд надтай тостэй зуйл бх шиг бнаа. би хэдэн жилийн омно хартай найз ноходтэй мини уулзуулдаггуй нохортэй блаа. зууд зуудэлнэ тэгээд хардана ажилдаа ябахаараа бнга гэрлүүгээ залгаж ярина гадаа хуухдээ салхилуулаад сууж бхад гэрлүү залгачаад дараа ни гарлуу залган тэгээд миний хани гэртээ ордоо би залгий гэнэ…. халамжтай хайртай гэж бодоод л ябдаг блаа…гэтэл 2 жилийн дараанаас би гансаардал гэдэг зуйлийг мэдэрч эхэлсэн… гэтэл тэр хун ч ажлийнхаа нэг хуухэнтэй ябж эхэлдэг бгаа тэгээд л би салий гэж бодсон салсан….анхандаа их хэтсүү бсан л даа гэхдээ би тэр цаг хугацааг дабан гарч чадсан шу….хэрүүл дунд хуухэд өсөх хэтсүү шу… тэгээд бас зодуулна гэдэг байж болшгүй зүйлввв чамд урт удаан аз жаргалтай амьдрал өмнө чинь байна шүү дээ тэр хүнийг мартахад 3 жилээ гарзадсан ч гэсэн одоо би тэрэнд яагаад тийм хайртай бсан юм болоо гэж гайхдаг. Эргээд сууя гэж гуйдаг ч би тэрийг харахаар секс хийх байтугай үнсэх ч хүсэл төрдөггүй… Тэгэхээр хамт амьдрах гэдэг бол ҮЛГЭР… ОДОО БИ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНАААААААААА ЧӨЛӨӨЛӨГД ЭРЧҮҮДЭЭС…. хүүхэд чинь угаасаа том хань том түшиг юм байна. гэхдээ том болоод эхнэр авахаас нь өмнө таарсан хүнтэйгээ суугаарай. Би одоо сайн залуутай амьдарч байгаа шүү дээ ЗОРИГТОЙ БАЙ

  14. jiriin busgui says:

    Аагий чиний нийтлэлийг уншаад өөрийн эрхгүй сэтгэгдэл бичмээр боллоо. Чи нөхөртөө хайртай, хүүгээ эцэгтэй нь элэг бүтэн өсгөх хүсэлтэй байгаа нь мэдээж. Гэвч амьдрах хугацаандаа амьдралын ачааны ихэнхийг чи өөрөө үүрчээ. Нөхөр чинь ажилгүй гэртээ суудаг юм бол ус түлээгээ ядаж дөхүүлэх ухаангүй байна гэдэг асар залхуу хүн юм байна гэж ойлгогдлоо. Ийм хүн засрана гэж бараг л байхгүй дээ. Эцэг эхээ мөлжиж сурсан, дараа нь чамайг мөлжиж амьдарсан байна. Нөхөрт чинь амьдралын төлөө зорилго алга. Ажил хийж амьдралаа авч явах хүсэл тэмүүлэл алга. Тийм болохоор амьдралын төлөө хуруугаа ч хөдөлгөлгүй чамаар тэжээлгэж суудаг юм байна. Чи салах тухай эцсийн шийд гаргахаас өмнө хэрэв дахин эвлэрч магадгүй болбол юуны өмнө нөхөртэйгээ маш сайн ярилцаж юу хүсч байгаагаа, ямар амьдралаар амьдармаар байгаагаа, түүнийг ямар байгаасай гэж хүсдэгээ ний нуугүй ярилцаж өөрийгөө зөв ойлгуулах хэрэгтэй. Амьдрал эцэг эх болсон хүмүүст ямар хариуцлага үүрүүлдэг тухай, эцэг хүн ямар үүрэгтэй байх тухай, тэр ямар үүргээ биелүүлэхгүй амьдарч байгаа тухай ярилцах хэрэгтэй. Зодох гэдэг ямар адгийн үйлдэл вэ гэдэгийг, архи та нарын амьдралыг ямар байдалд хүргэж байгааг ярилц. Хүүхэд эрүүл, аюулгүй, тайван орчинд өсөх ёстой. Энэ орчинг эцэг эх бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл нөхөр чинь зөвхөн өөрийнхөө төлөө бусдыг хөдөлгөж амьдарч байгаа юм байна. Хүүхдийнхээ эрхийг зөрчиж байна. Тэр амиа бодсон амьдралаар амьдарч байна. Хэрэв үнэхээр ойлгож чадвал түүний дотор хүн нь өөрчлөгдөх ёстой. Тэр дотор хүн өөрчлөгдөж байж л тэр хүн өөр хүн болно. Юуны өмнө хэр таарсан ажилд орох хэрэгтэй. Өдий насны эр хүн төлөвшөөгүй, ажил хийдэггүй байна гэдэг гутамшиг. Эхнэрээрээ тэжээлгээд дээр нь дээрэлхэж амьдрах шившиг. Миний мэдэхийн Улаанбаатарын бүх ундаа архины үйлдвэрүүд байнга эрчүүдийг ажилд авч байдаг. Борлуулалтын албанд байнга хүн авдаг. Сайн цалинтай ч юм билээ. Витафит, МСиЭс гэх мэт сайн үйлдвэрүүдийн цэвэрлэгч нь 300 авдаг шүү дээ. Унаагаар зөөдөг. Тэнд борлуулагч сайн хийвэл дор хаяж 500 авдаг. Тэгээд л түүнээс дээш цалинтай. Тогтвортой ажиллавал цалин нэмэгддэг юм билээ. Хэдэн ундаа дэлгүүрүүдэд тараагаад явах хүнд ажил биш шүү дээ. Авъяас чадвартай, толгойтой хүн илүү цалин авдаг болчихоод байхад гэртээ эхнэрээ зодоод архи ууж сууна гэдэг үнэхээр арчаагүйн шинж. Залуучууд архи хүртэл уухаа больчихоод байхад нийгэм яаж өөрчлөгдөж байгааг ч мэдэхгүй, хөгжихгүй, ёстой хэлэх үг олдохгүй юм. Нөхөр чинь 1-рт архи огт уухгүй болох, 2-рт ажилд орох, 3-рт хань ижлээ зөв ойлгож нэг мөрөөдөл нэг тэмүүлэл зорилготой гэдэгээ ухамсарлаж чадвал өөрчлөгдөх байх даа. Нөлөөлж чадах хүн нь ганц чи л юм даа. Их тэвчээр хугацаа шаардагдаж байж өөртөө итгэлтэй зорилготой эр хүн болно. Хэрэв өнгөрсөн хугацаанд ямар нэг байдлаар амьдралын төлөө зүтгээгүй, хүсээгүй, өөрчлөгдөж байгаагүй бол ёстой цагийн гарз болж чиний амьдрал үрэгдэх юм байна. Тэгэхээр ямар хүн бэ гэдэгийг сайн мэдэж байгаа чамд л шийдвэр гаргах үлдэж дээ.

  15. aagii says:

    Та нар гайхах байх. Цуг амьдраад 6 жил, яг хуримаа хийгээд 3 жил болж байна…

  16. aagii says:

    Сайн байна ууЮ Би захидлын эзэн байнаа. Та бүхэнд их баярлалаа. Би өмнө нь нөхөртэйгөө муудалцахаар дотор давчдаад ажилаа ч хийж чаддаггүй байсан юм. Утасдахыг нь хүлээгээл, хаана юу хийж яаваа бол энэ тэр гээд л… Харин энэ удаа би маш тайван байгаадаа гайхаж байна. Манай нөхөр шөнө гарч явж архидаад үүрээр гэртээ ирсэн гэсэн /манай хажууд хүргэнийх байдаг юм/ Тэгээд би юу болсоныг санахгүй байна одоо яанаал гэж байна гэсэн. Эгч, дүү нар дээрээ очоод загнуулаад хөөгдсөн гэсэн. Би тэр хэрүүл болсон шөнө эгч дүү 2-луу нь утасдаад намайг алах нь ир гэж дуудсан боловч эгч нь утасаа таслаад, дүү нь хүү өвдөөд очиж чадахгүй нь гэсэн юм. Нөхөр утасаа хаясан юм шиг байна гэсэн. Аав минь л шаналаад том эгчрүү утасдаад юу болоод байгаа учирыг нь ол гээд байна гэсэн. Манай аав миний нөхөрт их сайн л даа. Юманд эвтэй, гарын дүйтэй овоо залуу гэдэг юм. Даанч манай хүн бас их эрх өссөн юм гэсээн. Эрх өсөөгүй хэн байгаа юм. Би ч гэсэн 2-р анги хүртлээ дүүгүй, ээж аавынхаа өвөрт унтаж, мээмээ хөхөж өссөн хүн.. Би та бүхнийг намайг сал гээд бөөн дэмжлэг өгөх болуу гэж бодсон чинь салахгүй гэсэн байх юм. Миний салах бодлыг их л зөөлөлөө, та бүхэнд баярлалаа. Би тийм хүнд дээрэлхүүлэх хүн биш л дээ. Ана мана үзэхэд би нөхрөө дийлнүү гэхээс дийлдэхгүй. 2,14-нд бид 3-н хуримын ой болох гэж байдаг, иймэрхүү байдалтай сууж байгаадаа үнэхээр дургүй хүрч байна. Бид 2 яг хуримаа хийгээд 3 дахь жилийн ой нь болох гэж байна шүү дээ. Амьдрал гэж нээрээл амаргүй юм даа.

  17. tushig says:

    хардах гэж бас нэг төрлийн өвчин юм шиг бгаамдаа. төрөлхийн бдаг юм шиг бгаан

  18. Nox-77 says:

    Бүx-ийл арга xэргэлээд амидараxиг бодсонон дээр байx! Чамаас маш иx тэвчээр шаардагдан! Тэгкээч наад xүүxдэ бод тэгэд ноxор-оо 1 сайн xашрааж байгад л 1 боломж огоx гээд бодод үзвэл яасин!?

  19. Tseegii says:

    наад нохор чини архиний цагаан солио туссан юм бишуу. Чамайг алах юм байна даа. Болгоомжтой хол бай. Хунийг битгий оровд. оорийгоо хуугээ боддоо.

  20. Jet55 says:

    NADAH NUHUR CHIN YAG GAJIGTA GAR BN,AJILGUI BOLHOOR BUUN ZAVTAI,AVAGAIGA HARDAJ FANTAZLAHAS UUR YM MEDEHGUI TER N UJEE UVCHIN BOLZON,
    GEHDE HUUHNUUD ALI BOLOHGUI BUTEHGUI YM LUU TEMUULED BDAG NIITLEG T1 ZANTAI…TAMIN AMITAN TAMDAA JARGALTAI GEJ…GEDGEER DUUSAJ BOLOHGUI SH DE,
    ZITAT –цөхрөөд алвал ч алаг гэж бодсон. ENE UGNUUD CHIN NAMAIG EMZEGLUULJ BN,ALUULAGUI DEEREE NAAD SETGEL MEDRELIN HUND UVCHTUNGUSU-NIIGMIN HOGOOS SAL AA,…HUMUUSIN AMIDRAL GEEJ SHAL UUR YM BDAG YM,GEREL GEGETEI UUDRUG AMIDRAH SAIHAN,CHI HICHEEVEL ODO BAIGA BAIDLAA AMIDRLAA SAIN TAL RUU UURCHILJ CHADNA UUR HENCH HEN BUGAI CH IRJ CHINI AMIDRALIIG UURCHLUHGU UURTUU NAID,HUN HUSVEL ZAAVAL CHADNA!

  21. anonymous says:

    нөхөр чинь сэтгэцийн өөрчлөлттэй юм бишүү??ямар аймаар юм бэ

  22. hennegen says:

    нэмж хэлэхэд нөхөртэй чамгүйгээр бол тэр хог дээр үсэрнэ гэдгийг ни сайн мэдрүүлж бай.ингэж эхнэрээ зоддог залуучуудыг жоохон дарамтанд байлгаж бхгүй бол хэн гдгээ мартаад даврах гээд байх тал бий шүү

  23. hennegen says:

    энэ захиаг чин уншихад ер нь бол та 2 салахгүй юм бн даа.ажилд оруулах бол нээх асуудал биш хардаж зодоод бдаг гэдэг чин асуудал.тиймээс чи гэр бүлээ яаж хэрүүл уруулгүй тайван тгд бас иймэрхүү зүйлийг дахин яаж гаргахгүй байлгах вэ гэдгийг бодох хэрэгтэй.ийм амьдрал хүүгийн чин хүмүүжилд асар их нөлөөлнө шүү гэдгийг бүү март
    миний зүгээс чамд зөвлөхөд
    1.хэд хоног нүүр өгөхгүй наанаа бай.нөхрөө уйлан дуугараад ирэх үед дахиад иймэрхүү амьдралд амьдарч чадахгүйгээ сайн ярилцаж ойлгуул
    2.чи угаасаа буцаад очих хүн бн тиймээс гэртээ харьсан хойноо зөвхөн нөхөртэй хайртайгаа мэдрүүлж бай.эрэгтэй хүмүүсийг аргалах амархан шдээ жишээ нь:хүүгээ энэ тэнд тоглож бхад нь чихэнд нь хайртай шүү орой унтахдаа хайртай шүү гээд үнсэх ч юмуу (хааяа дургүй бсан ч хэтрүүлж жүжиглэхэд гэмгүй шүү)
    3.чамайг хардахаас урьдаж хардаж бай хэнтэй ч бсан яадын хажуу айлын хүүхэн,ус авдаг худагийнхаа хүүхэн,эсвэл хажуугаар зөрж өнгөрсөн хуухэн ч юмуу хамгийн гол ни хэтрүүлж хэрүүл болгож блхгүй шүү.зүгээр бхад хардах ямар бдгийг л мэдрүүл
    4.өө тгд ажилд оруулаарай

  24. tata says:

    доннагийн хэлдэг зөв өө нөхрөө ажил төрөлд оруулж хамт олонтой болгоо айн.алийн болгон ингэж гэртээ сууж бхав дээ. цалин энэ тэр хамаагүй ажил хийлгэ. эр хүн өдий 40хүрчээд ингэж явна гэдэг жинхэнэ галзуурах блгүй. эр хүнд чинь өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж юм бдын. гэр бүлийн ноён нуруу бна зөндөөл юм бодож, дотроо бухимддаг бх. тэгээд тэрийгээ буруу аргаар яамд гаргадг бололтой хөөрхийс гэж. одоо эргэж очоод бүхнийг эхнээс нь ярьж дотроо бдаг бүх юмаа уудлан ярилцаа. одоо энэ амьдралаа салгах уу? эсвэл уучилаад нөгөө хүндээ ойлгуулна уу ? чиний л хэрэг. салах бол амархан шүү дээ.

  25. YeS MaN says:

    Hardalt ni ihessen hun bna daa.Chamd Hairtai bolool ingetlee hardaj bna.Gehdee hetreed uvchin bolchihoj.Nuhurtuu uurt ni taarsan Ajil olj hiilguul,Deer hun zuv bichsen bna.Tegeed bas Uuriig ni uchirgui Hardaad neg uzehgui yu.Hardalt yamar baidagiina neg oilguulaad.Eruul ued ni Buur sain nuhatstai yarij dahij tegehgui gsn am muchgiig ni av!!!Sain yariltsah l heregtei.Uuriinhuu Tuund yamar ih hairtai bitii hard gedgiine sain oilguulj yarilts.Uhaantai hun l bol dotroo negiig bodoj tungaah bailgui.Za tegeed az Jargal husie

  26. donna says:

    nuhuruu ajild zaaval oryyldaa ajilgui er huniil hiideg ajil arhi hardalt uur hiij chadah yum bhgui bas deer n ehnereeree tejeelgedeg er hun chine setgeliin hyamraltai bdag yumaa 2laa zavgui ajillaad bval yun hardalt be l boloh bolyy gej bodoj bndaa huu chine aavaa neheed bval baadantai hyvtsasaa bariad l bytsaj l ochih bhdaa heden ydaa tiim uildel davtagdah boldoo busgui mine salah bsan bol ert l salah bjdee huugee baga bhad tgs etsest n helehed nuhuruu bitgii davraa za adilhan uzelts duhuj bgaad nuurluu n oril gehdee eruul bhad n chi yah geed bgaa yum dyygui bgaad bhad bitgii davraarai geed l bitgii ai za zorigtoi bai gartaa oryylaa naad novshoo

  27. First says:

    сал сал!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.