Сэтгэлийн гүнд

Анх удаа хүнд сайн болж байсан мэдрэмж гэдэг үнэхээр гайхалтай. Тэр үед урьд өмнө нь хэзээ ч авч байгаагүй тийм гайхалтай мэдрэмжийг авч үнэхээр сайхан байдаг. Арга ч үгүй биз анхны хайр гэдэг хүнд ганц л тохиолддог болохоор. Гэхдээ сүүлд нь бодохоор анхны хайр гэдэг нь зүгээр л нэг шохоорхол байсан мэт санагдах боловч маш их дурсамжтай сэтгэлээс хэзээ ч арилж үгүй болохгүй ариун нандин зүйл байдаг юм байна.

Анх хүнд дурлаж байсан үе минь дэндүү балчир байждээ. Тэр үеэс хойш цаг хугацааны эрхээр их олон хүнд дурлаж татагдаж зарим нэг нь шохоорхол ч байсан үе байдаг байх. Тэр болгонд сэтгэлээр унах үедээ унаж тоохгүйгээр өнгөрөх үедээ өнгөрч их олонч жил өнгөрч. Гагц хүү энэ хугацаанд зовох үед хамт байдаг найзуудынхаа ачаар ч сэтгэл өөдрөг явдаг байсан байж магадгүй юм.

Энэ бол миний сэтгэлийн гүнд хадгалагдаж байсан нэгэн дурсамж бөгөөд сэтгэлийн минь шарх юм.

11-р ангиа төгссөн жил ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн сургиулдаач бүртгүүлж орлоо. Манай сургууль урлагийн сургууль учир 2,3 өдөр дарааллан очиж ур чадварын шалгалт өгсөн юм. Тэр үед би битүүхэндээ гайгүй хөөрхөн охин байдаггүй юм байхдаа гэж их бодож байсан. Харин надад тийм охин олж харагдаагүй юм. Миний санаснаар шалгалт өгдөг өдрүүд маань 6 сарын 29,30 бас 7 сарын 7  өдөр байсан шиг санагдаж байна. Ур чадварын шалгалт өгсөний дараа 8 сарын 28 нд эрүүл мэндийн үзлэгт орохоор болсон. Тэгээд тэр өдрөөс хойш 8 сарын 28 хүртэл би ч хөдөө гадаа явж хэрэндээ л их олон төлөвлөж байсан зүйлээ биелүүлэв. Тэгж энгэж явсаар нэг л мэдэхэд 8 сарын 28 болсон байв. Тэр өдөр өглөө 9 цагт эрүүл мэндийн үзлэгт орох ёстой байв. Миний хувьд очих ёстой цагтаа ч очив. Гэтэл тэнд нэгч хүүхэд очоогүй байсан. Манай сургууль Монголын үндэсний телевизийн хашаанд байдаг учраас хамгаалалттай бүс гээд гадны хүн оруулдаггүй юм. Тэр өдөр ээлжинд гарсан байсан хамгаалагч цаг нь болоогүй байна гээд намайг оруулдаггүй байгаа. Тэгэхээр нь би гуйсаар байгаад арай гэж ороод сургуулийн үүдэнд сууж байв. Тэнд суугаад нэг их удалгүй байж байтал урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тийм харц үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэн гоо миний нүдэнд харагдсан. Тэр бол миний дурласан охин юм. Тэгээд тэр охин сургуульруу ороод явлаа. Би ч араас нь нүд алдан орлоо. Тэгтэл тэр охин сургуулийн жижүүрийн хажуу талд нэг сандал дээр сууж байв.

Би ч хажууд нь очиж суун нүдийг нь хариулж сэм сэмхэн тэрэнлүү харж байв. Төд удалгүй эмчийн үзлэг эхлэхэд бид 2 хамгийн түрүүнд орлоо. Тэнд их олон эмч байсан учраас нэг нэг эмч дээр нь ээлжлэн очиж үзүүлж байв. Тэр охин яг миний араас оочирлон үзүүлж байв. Тэгж тэгж бүх эмчид нь үзүүлж дуусаад би нэг сандал дээр сууж байв. Тэр охин ч миний хажуухан талд ирж суув. Бид 2 ыг ойролцоо газар сууж байтал намайг бодвол арай намхан нэг банди яг бид 2 ын урд эмчид үзүүлж байв. Харин тэр банди миний дурласан охинлуу учиргүй ширтээд инээгээд байв. Тэгээд тэр төд удалгүй миний хайртай охины хажууд ирж суугаад юм яриад унав. Би ч тэр 2 ыг учиргүй юм яриад байхаар нь угаасаа үерхэдэг юм байх гэж бодоо л тэр үедээ тэрнийг мартав. Найз бандитай хүнийг оролдоод яахав дээ гэж болсон. Тэгээд тэр өдрөөс хойш нэг их удалгүй 9 сарын 1 болж хичээл ч оров. Хичээлийн нээлтэн дээр тэр 2 хөтлөлццөн орж ирэв. Тэрийг нь харсан би тэр 2 ыг үерхэдэг байсан юм байна гэдэг бодолдоо бүрч итгэв. Тэгээд тэр өдрөөс хойш олон ч өдөр өнгөр ч нэг анги болоод багагүй хугацаа өнгөрөв. Тэгээд нэг өдөр бид хэд ангиараа бага зэрэг юм ууж сайтар танилцахаар шийдэв. Тэгээд бөөнөөрөө нийлж бага зэрэг юм уудаг юм байж. Тэгээд ихэнхи нь яваад өгсөн. Дараагаар нь цөөн тооны хүүхэд бас би болон миний хайртай охин үлдэж үргэлжлүүлэн уухаар болов. Тэр үед ууж байхдаа бид 2 нилээн буу халлаа. Анх сургуулийн нээлтэн дээр бие биенээ олж харж байсан талаараа. Тэгэхэд тэрнээс би асуусан юм. Чи тэр бандитайгаа угаасаа үерхэдэг байсан юм уу гэж. Гэтэл тэр үгүй гэсэн. Тэр өдөр л анх танилцсан юм байх. Тэгэхэд би өөртөө маш их уур хүрч бас их хэцүү байсан.

Би л сэргэлэн зан гаргаж тэрнийгээ өөрийн болгож чадаагүйгээсээ болж тэрнийгээ өөр хүнд алдлаа гэж бодон их уйлсан. Тэр өдөр би бүр тасартлаа уусан тэгээд арай ядан гэртээ харьсан. Тэгээ л би тэр өдрөөс хойш маш их гүн сэтгэлийн дарамтанд орж их хэцүү байдаг байсан. Би тэрэнд өдөр ирэх тусам маш их сайн болж тэрнийг бүр ихээр бодох болсон. Гэхдээ л би найз бандитай хүнийг яалтай ч билээдээ гэж бодон хэцүү байсан ч маш их тэвчиж тэрнийг мартахыг хичээсэн. Гэхдээ л тэрнийгээ би мартаж чадаагүй. Одоо ч гэсэн тэрэнд хайртай хэвээр. Гэхдээ тэр нөгөө бандиасаа салж өөр хүүхэдтэй үерхэсэн. Хуучин 10 жилийнх нь нэг банди гэсэн. Тэгээд л миний итгэл найдвар бүр мөсөн тасарсан. Одоо бол миний хийж чадах зүйл бол тэрнийг сэтгэлдээ л хайрлах. Тэрнийгээ сэтгэлдээ ч болов хайрлаж чадаж байвал надад тэр минь л аз жаргал гэсэн үг. Хэрэв тэр минь энэ захидлыг хэзээ нэгэн цагт уншвал намайг чамд хайртай байсан гэдгийг минь мэдээсээ л гэж хүсэж байна. Чамдаа би одооч гэсэн хайртай шүү. Чи минь л аз жаргалтай бол би ч бас азжаргалтай байх болно. Чи бол миний хувьд маш ариун нандин хайр нь минь юм шүү. Би өдийг хүртэл хугацаанд энэ бүх зүйлийг сэтгэлдээ тээж шаналж ирсэн. Тийм ч учраас чи миний хувьд их үнэ цэнэтэй байдаг байх. Би чамдаа маш их хайртай шүү .

12 Comments

  1. hey says:

    owshgoogui shiidwer gargaj chaddaggui uurtuu itgelgui iim yumnuudiig uugaasaa ohiduud toodoggui shd

  2. haha says:

    чи мини л аз жаргалтай байвал болоо гэнээ ккк наадах хини зүгээр л шохоорхол эсвэл дурлал ккк хараад л хайртай болдоггүй юм

  3. Дарангуйлагч says:

    Хүүхдүүд ийм дээрээ мөн ч хөөрхөн шүү. Бандаашаа зөв харуулж өмч чадахгүй мөртлөө хайр майр ярьсан шиг, уусан тасарсан ч гэх шиг, тэгээд бас болоогүй том хүний сайтаар орж олон долоон юм бичээд л… Ахын дүү хичээлээ сайн хийгээд том хүн болох юм бол охид хүүхнүүд зөндөө олдомц. Дашрамд хэлэхэд бандаашны чинь шар толботой хэсэг нь урдаа, бор толботой хэсэг нь ардаа байдаг юм шүү хүү минь…. Хошногныхоо нүхийг баасныхаа дараа гүйцэд арчвал бандааш чинь толбо болохгүй, эрэгтэй хүн байсан ч гэсэн өдөр болгон бандаашаа сольж бай. Хахахахахахахахааа

  4. haliunaa says:

    чи юн суртэй юм ийм асуудал хүн болгонд тохилддог хэвийн узэгдэл шдээ. хүний урманд гарнаас ни ч бариж үзээгүй овсгоогуй юм байж хайр дурлал яричихнаа бас…………

  5. Emegtei32 says:

    Цагаахан хайраа дотроо хадгалдаа дуу мини.

  6. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    хайраа хайрла үргэлж…аз жаргал….ок

  7. Arabella says:

    Санаа бодлоо товч илэрхийлэх чадвараа хөгжүүл!!!

  8. chokod says:

    Анхны хайр гэж ер нь байдаг ч юмуу үгүй ч юмуу би л лав мэдэхгүй л юм байна.

  9. lonely says:

    ЗА ЗА ОЙЛГОСОН

  10. arai bishee!!! says:

    xайр гэдэг чин дассан сэтгэл шүүдээ! гол н өөрийгөөө л итгүүл.. тэгээл болоо.. чи тэрэнд xайртай гэдэгтэээ xэт иx итгэчиxсэн л байxгүй юудаа!

  11. XXX says:

    Нэг мангар бацааны хайрийн захиа л байна. Залуу насанд хайрлаж дурлаж хаягдаж хайрлуулалгүй л яахав хаягдалаа гээд үхсэндээ гуниж гутардаг юм үхэж үрэгдчихсэн байгаа биш нэг хайр өнгөрөөд одоход нөгөө хайр нь хүлээж л байгаа.

  12. ыуыу says:

    за яаxвдээ. одоо тэгээд өөр юм занималдаxгуй ю. xорвоо дэлxий уужим. наадаx чинэ xун буxэнд иx бага xэмжээгээр тоxиолдож л байдаг зуйл. xэлие гэсэн ч xэлэx уг алга.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.