Хэд уулзсан бүсгүйдээ хайртай болно гэж байх уу?

Би одоо 23 настай эмэгтэй, та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө авахыг хүссэн юмаа. Би одоогоос 3 жилийн өмнө дотны найзийнхаа төрсөн өдөр дээр ангийнх нь залуутай танилцсан юм. Тэрэнд анхны харцаар дурлаж бид бие биентэйгээ улам дотно танилцан үерхсэн. Тэр залуу миний юм юмны анхных байсан болохоор би тэрэнд их хайртай байлаа. Байлаа ч гэж дээ, одоо ч гэсэн хайртай. Тэгээд бид 2 жил үерхэж байгаад салсан, салахдаа маш эвгүй байдлаар, би түүнээс салсныхаа дараа жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд тэрэнд хэлэхэд тэр надад маш хүйтэн хөндий хандаж, бид хүүхдээ авхуулаад салсан. Харин хамгийн гомдмоор нь тэр намайг хүүхдээ авахуулаад, тэрнээс салаад 3 сар болсны дараа л тэдний нэг найзынх нь найз охиных нь найзтай нь уулздаг болсныг би мэдсэн. Надад маш хэцүү байсан, хоолноос гарч сэтгэлээр унаж гээл…

Тэгээд удалгүй сураг сонсохнээ тэр 2 үерхээгүй зүгээр л хэдэн сар уулзаж байгаад уулзахаа байсныг мэдээд сэтгэл амарсан. Гэхдээ би ч энэ хугацаанд нь хүмүүстэй уулздаг байсан ч тэрнийг ерөөсөө мартаж чадахгүй байнга л бодож явдаг байлаа.

Ингээд дахиад л хавар болж би дахиад л нөгөө найзийнхаа /түүнтэй анх танилцсан/ төрсөн өдөрт очсон, түүнтэй таарсан би түүнийг огт танихгүй царайлаад юу ч дуугаараагүй. Тэгж байж байгаад л явсан. Тэгсэн нөгөөх чинь тэгж таарснаас хойш 5 хоногийн дараа учир зүггүй утастаж би чамайг бүтэн жилийн турш бодож явсан би чамд маш их хайртай гээд л уулзая барий гэдэг юм байна. Хамгийн том алдаа би түүнийг ингээд ирэхэд нь хүлээж авсан явдал байсын. Тэгээд бид уулзсан би түүнд хайртай хэвээрээ байсан болохоор надад сайхан л байсан дахиад л бид нийлсэн.

Энэ удаа хамтдаа сайхан л байдаг байсан. Би нөгөө уулздаг байсан охиных нь тухай асуухаар тэр зүгээр л чамайг мартах гээл уулздаг байсан юм аа гэхээр нь нээх ч тоогоогүй өнгөрөөсөн. Гэтэл үерхээд дахиад 6 сар болж байтал ааш зан нь хувираад ирлээ шүү. Уулзахгүй мэссэж ч бичихгүй, би гэдэг чинь дахиад л цөхөрсөн хүн нэг удаа яаж нэг юм над руу ярьсын найзийндаа дуудлаа. Би ч очсон тэгээд хамт хоноод маргааш өглөө нь санамсаргүй утсыг нь аваад үзтэл нөгөө уулздаг байсан охинтойгоо мэссэж бичсэн байсан тэгэхээр нь би энэнтэй харьцаад л байгаамуу гэсэн чинь гэнэт л уурлаад л тэгэхээр нь би хаяж гараад тэгээд л салсан. Салаад сар гаран болж байсан чинь бас л би чамайг мартаж чадахгүй нь ээ интэр гээл бас гараад ирсэн, би бас л хүлээж авсан үнэн жүжигчин. Энэ үеэс эхлээд бид 2-н харьцаа ёстой юу ч биш болж хааяа уулзаж ярьж суудаг хамт хонодог хүмүүс л боллоо. Саяхан хэдхэн хоногийн өмнө бид 2 уулзаад хамт хоносон тэгсэн тэр надад би чамтай эргэн нийлмээр байна гэж хэлсэн би юу ч хэлээгүй. Тэгээд маргааш нь тэр өмнөговь руу ажлаар явсан.

Би удаан хугацаагаар явж байгаам чинь надтай уулзаад явах байлгүй дээ гэж горьдтол харин надтай биш миний найз охин /төрсөн өдөр нь болдог/ дээр очоод явсан байгаам. Тэр үед би энэ надад хайргүй юм байна даа. Одоо л мартая гээд бодтол хүнээс сонин юм сонслоо. Нөгөө уулздаг байсан охиндоо хайртай юм гэнээ , архи ууж согтчоод хайртай гээд ярьж байсан, нөгөөх нь нөхөрт гарцийн байна л даа тэгсэн тэрэнд нь л харамсаад үхэх гэж байгаам байх. Гэтэл би тэрэнд маш их итгэдэг. Тэр охиндоо хайртай гэж арай ч төсөөлөөгүй. Үүнийг сонсоод одоо л болих ётой мартах хэрэгтэй гэж шийдсэн.

Гэхдээ би нэг л зүйлийг ойлгохгүй байна. Тэр надад хайргүйм бол яах гэж надруу эргэн ирээд элдвийн юм худлаа ярьдаг юм бол? Тэгээд тэр охиндоо хайртай юм бол юунд намайг өөрийнхөө дэргэд байлгах гээд байдын? Тэгээд бас хэдэн удаа уулзсан охиндоо хайртай болдог гэж үү? Одоо тэгээд өмнөговиосоо ирээд л надтай уулзая л гэнэ, тэр үед нь би яах вэ?

37 Comments

  1. olivia says:

    зугээр л хая.бур нулимаад хая.тэр охиндоо тоогдохгуй болохоор л шарандаа чамтай унтдаг юм бна шдээ.

  2. kkk says:

    за чамд л гэж xэлxэд наад залуугаа xэзээ з сонгож боолоxгуи шуу энэ насандаа зовно шуу

  3. hehe says:

    хэхэ яахав дээ8 чамайг ашиглаж байхад чин нтгээд байгаамуу зугээр л чамтай унтах гэж очдийн байншдээ

  4. niitlegch says:

    баярлалаа та бүхэндээ. үнэхээр сайхан сайхан зөвлөгөө өгчээ. Мааааш их баярлалаа

  5. daria says:

    bi ene zovlog medehiin deedeer medne. hecuu. ghdee odoo bodohod shal teneg sanagddag. dallasan gazar n il garch dalaisan gazar n dald ordog bsan met. bi tuuniig martaj chadahgui amidaraa barag hatdag bsan.neg l zuil namaig avarsan.bas tuuniig martahad hurgesen.ter bol minii odoogin nohor.tuuntei tanilcaad bi terniig martaj eghelsen.ghdee haaya nohorteigoo am zoroh,gancaardah ch yumuu tiim ued sanaad ch bgaa yum shg.ghdee bib nohortoo tuund ogson hairnaas iluu iheer hairladag. odoo bi hoorhon ohintoi saihan ger bultei.yahav anhnii hair butdeggui bas zurhed gun sharh uldeedeg jamtai yum blgui de. nohorteigoo anh uerhej bhad niiliy bi chamguigeer hen ch bish geel irj l bsan. ghdee bi ter ued amidraldaa zov shiidver gargsan. hamgiin teneg n ter odoo boltol nad ruu bayriin odruuded mend hurgej msg bichdeg.ghdee minii setgel hodolj,hariu entr bichdeggui ee.ene buh zovlong bieeree amssan bolood ch teruu ohin uree minii nasan deer ochood dahij nad shg aldahvii gj aidag.tegehguin tuld ohinoo yumnii uchir oilgoh nasand hurehedn oilguulj heleh bolnoo.

  6. heiko says:

    к yostoi goe zuvulguu ugchee
    ugaasaa buh yum todorhoi bn shude mart mart mah tsusniiha tasarhaig haihrahgui avhuul gj bga hun chamaig yaj hairalhavde hair durlaliin tugsgul n margaan bish ul oishooh yvdala gj chamaig ul oishooj bn busgui mini

  7. wow says:

    Яахав дэ секс хэрэг болохоор ирж чамайг шаадаг л байхгүй юу да. Чи зүгээр сексийн хэрэгцээ болсноо мэдэхгүй байна уу

  8. solo says:

    terniig martdaa chamaig chin setgeleesee hairlaj hundeleh zaluugaa oloh heregtei hairtai huniihee bool ni bolj yavahaar chamd hairtai hunii hatnana bolj yav gesen ug emegteichuuded mash hamaatai unene ug shu.chi ter zaluudaa une tsenee negent aldjee zugeer l martahiig hichee tsag hugatsaa aysndaa emchilne sanaa zovoltgu. harin tsaashdaa une tsentei bgaarai.ene jinhene emegtei hunii mon chanar erchuud ch une tsentei oortoo itgeltei emegteichuuded tatagddiimaa.ooriigee hairlaarai amjilt

  9. maggie says:

    оо chi min dee.backup plan gedgee yamar ch udaan uhaaraagui yavsiim dee.

  10. sss says:

    Chamaar zugeer l zugaagaa gargaj bsn nohor bna. Ter huuhenteigee uulzaad heseg uidaad ireheeree chamruu yarij chamtai honochool… chamaig zugeer l neg hereglee todii amitnaar harsan bna. Medeej untahiin tuld hudlaa shan ym yarih ni todohoi… Hamgiin gol ni chi duudah bolgond ni ochij une tsenee aldsanaas bolj suuldee chamaas bur hondii bolson bh…

  11. cahirmaa says:

    манай монгол охидын түгээмэл дутагдал гэнэн тэгээд мулгуу.

  12. anu says:

    эрэгтэй хумуус сайн жужигчин бдаг юм аа надад бас тохиолдож бсан. миний найзалдаг бсан залуу бас салснийхаа дара хайртай энэ тэр гээд бутсаад нийлэв. намайг овортолж хэвтчихээд л тэр хуухэнрүүгаа хайрт мин и гээд мсж бичээд бсан юмда эрэгтэй хумуус юу ч хийж чадна тэд нар эмэгтэй хунийг өрөвдөхгүй

  13. Josh says:

    Bolioch iim teneg bhadaa yahavdee.Salsan deer yum bna. Chamaar zugeer l togloj bga gar bna.

  14. ХҮН ЧАНАР says:

    чи тэрний хувьд зүгээр л хүнгүй үедээ сексийн асуудлаа зохицуулдаг хүн нь байна. тэгээд ирэх болгонд нь уучлаад байж л байдаг тэнэг байна даа. эмэгтэй хүн байж өөрийгөө жоохон үнэлээч

  15. darga says:

    Сингл охидын НИЙТЛЭГ алдаа…яалтай ч билээ дээ

  16. billy says:

    за болиоо боли, Шал утгагуй амидрал, бур мосон холбоогоо тасал. Өөх ч биш, булчирхай ч биш ингэж бгаад ядаг юм. Ийм тохиолдолд хэн их хайртай ни хохироод улддэг юм, сэтгэл санаагаар…

  17. sainaa says:

    яанам бэ гэнэн тэнэг минь эээ

  18. k says:

    тэр бусгуйгээ мартахийн тулд чам дээр ирдэг байсан, бас сэx-н хэрэгцээгээ хангах гэж л чам дээр ирдэг гэж ойлгогдож бна.Хэн нэгэн хун гарч ирхэд чамайг хаяад яавхад бэлэн тийм л залуу бна даа.Тэрэнтэй битгий уулз унэхээр хайртай гээд байвал би жирэмсэн болсон бна ях уу гээд хэл дээ тэгээд дахиад авхуул гэвэл ……

  19. bz says:

    зүгээр сексийн хэрэгцээг нь хангадаг бүсгүй нь болсноо ойлгосон байх гэж найдаж байна. салсан нь зөв байх өө. ухаантай хүн бол ахиж яриад налгинаад байхгүй. чиний сэтгэл, саналыг ойлгох болно.

  20. ыуыу says:

    юунд н гайxаад бгаан болоо.

  21. ooãèé says:

    сал сал.

  22. ººãèé says:

    тэрэнд сэкс к хэрэгтэй болоод л чамтай бсан бна.Чи бол үнэндээ ашиглуулдаг л хүн ни бна да.

  23. esko says:

    үнэхээр түүнээс өөр хүн олдохгуй гэж бодож байгаа бол түүнийг өөртөө шинээр дурлуулах л хэрэгтэй дээ…гэхдээ уул нь халхаар дүүрэн л залуус байнашдээ найзаа…ккк

  24. bi busgui says:

    Хүн тусламж хүсч захидал бичиж байна.
    Залуу гэх зөвөлгөө өгөгчид- өөрөө тийм ухаантай юм байхдаа.Чи ч хүнд үнэн сэтгэлээсээ хайртай болохын утга учрыг мэддэггүй л юм байна.
    Харин нийтлэл бичигчид хэлэхэд МАРТ МАРТ МАРТ.Хамгийн сайн жор бол цаг хугацаа. Энэ эм бол аугаа эм.

  25. unshigch says:

    Бүсгүй минь ээ наадах чинь шал худлаа хүн юм бна Наадах чинь ганцаардлаас айгаал чам дээр ирж бгаан Уулзмаар бна гэх болгонд нь битгий очоод бай ер нь цаашдаа хэзээ ч битгий уулз чамайг хайрлах сайхан залуу бж л бгаа

  26. zaluu says:

    ene yamar teneg huuhen be.cham shig yum zugeer l zaluusiin zugaa gargaj yavdag baihgui yu.chi bol yamar ch une tsenegui teneguudiin neg

  27. missi says:

    наадах чин чамд хэзээ ч хани болохгү дэ. эртхэн хичээж байгаад сэтгэлээ тат. дахиж хүүхэд авахуулах шаардлага гарахвий. наадах чин магадгүй өвчтэй бга да

  28. kkk says:

    sexdeh gej l baihgui yu oor yaadiin. chi iim teneg baival enenees oligtoi yum oldohguiee

  29. Хаос says:

    Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг л болж байгаа юм байна.
    Дахиад жирэмсэн болоогүй дээрээ бие, сэтгэлээ бүрмөсөн татаж ав.
    Эмэгтэй хүнд бардам зан заавал байх ёстой шүү!

  30. saraa says:

    Миний дурсамжтай адилхан учраас би сэтгэгдэл үлдээмэр санагдлаа.
    Би бас 1 залууд хайртай байгаад бүхнээ зориулсан. Тэгэхэд тэр надаас бие царай боловсрол гээд бараг бүх юмаараа доор 1 хүүхэн сонгоод явсан, тэр үед би шарандаа заавал эргүүлж авна надад 1 өдөр хайртай болно гэж боддог байж билээ. Гэвч би чадаагүй ээ. Дэмий алдсан цагтаа одоо би харамсдаг. Намайг хайрладаг хүн маань хажууд минь унтаж байна… Би одоо жаргалтай:)

  31. tuugii says:

    эмэгтэйчүүд охидын нийтлэг алдаа!
    эрчүүдийн хувьд хайртай хүнтэй байх үед өөр эмэгтэйг хайрлах нь ховор. чи миний дүү шиг хүн учраас чамд эртхэн салаад өөрийгөө бод гэж зөвлөх байна. удах тусам чи л хохирно. яагаад гэвэл чи ямар ч үнэ хүндгүй болсон байна, уулзая гэх болгонд нь гүйж ирсээр байгаад. ямар ч хөөрхөн байгаад ийм эмэгтэйг эрчүүд хайрладаггүй юм миний дүү. өөр чамайг хайрлах найз залуутай бол!

  32. eregtei says:

    хаха, ийм юм ойлгохгүй байгаамоо? хайртай хүнтэйгээ маргаад л хүн 1 ганцаарддаг даа. тэр үедээ л зүгээр хэн 1нтэй уулзмаар санагддаг шт угаасаа. би ч гсн тэгдэг.
    мэдээж чамд хайргүй зүгээр хэн 1н хэрэгтэй байна гэж хэлвэл уулзах охин олдку биддээ??? хаха… охидооо гэж…

  33. Чамаар Сексын хэрэгцээгээ хангадаг юм биш үү? Чамд хайргүй юм байна. Харин чамайг өөртөө хайртай гэдгийг маш сайн мэдэрдэг юм биш үү? Тэгээд л чамаар тоглодог юм байна даа. Мартсан дээр болов уу? Чиний хувьд бүтэлгүй хайр л байна даа. Март даа.

  34. enhee says:

    ..

  35. nandin says:

    наад залуу чин чамд хэзээ ч хани болохгуй залуу бна!зовхон оорийгоо боддог амиа хичээсэн залуу бна!чи тэр залуу хэрэггүй боловч бас зугээр явуулчихдаггуй оорийн эзэмшил мэт чамайг зугээр л хажуудаа байлгах дуртай юм шиг!манай найз залуу бас намайг анх орхиж бсан,гэхдээ 3 сарын дараа эргэж ирээд буруугаа хулээгээд намайг их гомдоосноо мэдээд одоо бол огт гомдоохгуйг хэчээдэг ба тэр салалтын ачаар би ч зовхон тэрний толоо л бдгаа болж оорийн гэсэн байр сууриа бидний харицаанд бататгаж адилхан эрхтэй болсон,харин танай найз бол чамайг гомдоож дээрэлхээд сурчихсан ёстой даварчихсан юм биш уу?энэ яадад юм миний угээр л бдаг гэсэн шиг дуртай уэдээ ирж,хаяад л чамайг огт хундэлж хайрлахгуй бна шдээ!хурдан салж чамайг гэсэн хунээ олж аз жаргалаа олооч!дахиж тууний хуурмаг угэнд битги автаарай!

  36. kendes says:

    тэр залуу чамд унэн сэтгэлээсээ хайртай гэж лав би хэлэхгүй зугээр гантсаардаад хэтсүү байдалд ороод нэг хуний нумур анхаарал халамж дутагдах уед чамайг санадаг нэг угээр бол чи нуутс тулувлугуу тиймээс чи тэрний хувид дандаа 2 рт бдаг гэсэн уг зугээр л 1 раа байхийг хусээгүй тэгээд л чамаас салахгуй ороолтсолдоод бгаа хэрэг март даа сайхан хайртай дахиад л учирна

  37. night says:

    Estoi teneg gj xel’. Uulzaxgui gd xelchix. Bie sn barij ene buxn’g davan tuulax tenxetei bailda. Xuuxed’g chine avxuulj bxad yaj tsaashda chamd xairtai bx’n. Xudla ugend n itged yax’n chi l zovno shde.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.