Энэ нөхцөлд би яах вэ?

Сайн байцгаана уу? Би та бүхэнтэй нэг зүйлийн талаар яриж сэтгэгдэлийг чинь сонсох гэсэн юм. Би эхнэртэй, хүүхэдтэй. Бид хоёр 25, 26 тай. Эхнэр маань гадаадруу сургуульд 4 сар явж ирчихээд ээжийгээ их санасан гэнэ. Харин би үе үе утсаар харддаг байсан болохоор намайг бага санасан юм байх. Тэгээд ирснийх нь маргааш нь ээжийнх нь төрсөн өдөр дээр нь би дарс уухгүй, харин эхнэрээ уугаад байхаар нь бүр гайхаад гадаадад уугаад сурчихсан юм байхдаа гээд ууртайхан тэр оройг өнгөрөөсөн. Тэгтэл эхнэр маань “миний ээжийн төрсөн өдрөөр ууж идэж наргисангүй түүгээрээ хүндэлдэггүй чинь харагдлаа гээд түүгээр ч зогсохгүй хүү та хоёрыг санаагүй ээжийгээ их санасан миний ээжийг хүндэл” гээд шууд хэлчихдэг юм байна. би ч яахав өдөр шөнөгүй бодож үнэнч санасан сэтгэл нь бэтгэрэл болоод байсан болохоор тэр үгийг сонсоод одоо болтол цээжин дээр том хар чулуу. Амиа хорломоор санагдах юм. Тэгээд тэр үгийг хэлснийхээ төлөө уучлалт гуйхгүй гэх юм. Энэ нөхцөлд би яах вэ? Хамгийн гол нь санаж бэтгэрсэн сэтгэлрүү эргүүлээд санаагүй гэж хэлэх хэрэг байсан уу?

секс.мн дээр ирсэн захидал

30 Comments

  1. anti says:

    Эрэгтэй хүн гэхээрээ эмэгтэй хүнээс арай бага сэтгэлийн мэдрэмжтэй байдаг юм уу хаашаа юм энэ хүмүүсийн сэтгэгдэлийг уншаад бхад тэгж харагдаж бна.Эрэгтэй хүн ч гэсэн гомддог зүрх сэтгэлтэй хүмүүс биш юм уу адилхан хүн юм байгааздээ арай хатуу материалаар бүтээгдсэн зүрхтэй хүмүүс үү адилхан гомддог юм байгаа биз дээ эмэгтэй хүмүүс яаг үнэндээ эрэгтэй хүнээс илүү хатуу сэтгэл гаргадаг биз дээ.Хатуу зөөлний туйлууд чинь яадгын энэ залуу гомдсон сэтгэлээ бичиж дотроо жаахан уужруулсан байгаа бич тэгэхэд чинь жаахан хүүхэд шиг гэж бичсэн байна та нарт хэн нэгэн эмэгтэйд гомдож байсан үе байсан л биз дээ. Эмэгтэйчүүд л сүртэй сүрэл вэ гэж бичсэн байгаа тэр дэмжиж коммент дээр оноо өгсөн хүмүүс ч эмэгтэй хүмүүс байгаа ихэнх нь Та нар ингэж эрчүүдийгээ хайрладаг болохлээр эрчүүд чин цөөрөөд байгаа за юу.Бид чин эрчүүд гэсэн та нартай адилхан амархан гомдож амархан баярладаг хүмүүс гаднаа ил гаргадаггүй болохоос биш ёстой дургүй хүргэчлээ…………………..

  2. zugeerdee says:

    ийм жижиг юманд битгий emzegle.er hun enees ch iluug uzne. tm hetsuu bval huugee avaad yav.

  3. cahirmaa says:

    чи өөрөө ч мэдэхгүй ээжийг нь гомдоож эвэл эвгүй харьцдаг юм байнаа, тэгээд хол байхдаа энэ талаар нилээн бодох заү ч гарч, архи ууж зориг ороод гэнэт дэлбэртэл хэлждээ, юу юун дээрээс тэгж бодсон, үнэхээр миний буруу бол алдаагаа засья гээд ярилцдаа, юун амиа хорлоод байхдаа яахавд, энэ мэтээр ганц 1 хэрүүл гарахад цаашдаа ингээд л шоконд ороод байж болохгүй шүү

  4. hee says:

    эр хүн байж ийм ч юм бичиx гждээ гонгиноод охин шиг. ээжийг ни хааяа ч гсн хүндэлж бай за юу мал банди

  5. baldag says:

    чи ээжээсээ хол байгаад үз

  6. Alpha910 says:

    XXX-тэй санал нэг бнөө.Хүүхэдтэй нөхөртэй хүн 4 сар гадаадад байхдаа нөхрөө хуураад авья гэсэн шиг хүнтэй явалдаад байв гэж чи одоо юундаа харддаг юм?Харин ч миний хайр хүний газар болгоомжтой бай нтр гээд халуун дулаан үг хэлэхгүй. Хүн уурын мунхагаас болоод юу ч хэлж мэднэ.Чи эхэлж өөрөө уучлалт гуйхгүй бол юу гэж эхнэр чинь чамаас уучлалт гуйх юм ер нь тэгээд вино мэтийг тохируулаад уухад юу нь буруу байнааа?
    Улаан дарс биенд сайншдээ.муу л болоод франц хүн болгон хоолны дараа бяслаг идэж улаан дарс уув гэж.. Чи бас тэгэж бгаад хүүхдээрээб нөхөр байна шүү айн өөртөө жаахан дүгнэлт хий

  7. Huuy buult hiigeech!? Yun surtei har durak ve? Zugeer buult hii. Tegeed ta 2 saihan uur amisgal saihan bolonguut yriltsaal boloo shdee. Ene deer humuus shaal utgagui utgagui ym bas ih bichsen bna shu. Hairtai l ym bol buult hii medu!

  8. Kkkkkkkkkkkkkkkkkk says:

    зао зо, эхнэр чамгүйгээр сайхан байх 1 хор долоочихсон л юм шиг байна.,. Гэхдээ чи эр хүн шиг л бай л даа.,.,

  9. bbb says:

    ёоё ийм гонгинсон эрчүүд цөөхөн байгаасай. чи одоо хэдтэй юм бэ ээждээ чихэр авч өгсөнгүй гэж туниж бга хүүхэд шиг аашлахаа боли

  10. altmaa says:

    Жирийн бүсгүй маш зөв хэлжээ.
    Түүний бичсэнийг сайн бодоод үз дээ.Арай л өөрөөр эхнэрээ харах байх.

  11. Mongol zaluu says:

    за хө эхнэр чинь өөр хүнтэй болжээ. ямар ч насанд хүрсэн эр хүн ойлгохоор байна да. Чи ч өрөө ойлгож байгаа болвуу гэж бодхийн. тэгхээр уучлаад амьдралаа бодох эсвэл салах л үлдсэн байна шууд хэлхэд. Нөгөө залуутайгаа хэт дотно болсон бол салах нь л зөв дө хө. Эсвэл та 2 хүүхдээ бодоод сайн ярилцах л хэрэгтэй байна да.

  12. хэха says:

    Амиа хорлоод үхвэл таарна

  13. teneg zaluud says:

    чи эстөи тэнэг амитан бна даа хуний ээжтэй баритсаад бха даа яхав дээ тс тс тс амиа бодсон тэнэг мал эсвэл чи эхгүй оссон байх

  14. mongol says:

    чи ч одоо тэнэг байна доо. шал тэнэг юм бичихийн. чамд юм бичээд хэрэг байна уу доо. чи ойлгохгүй. гэхдээ яахав чамайг бодож ганц нэг юм бичихээс дээ. ойлгож авахыг хичээгээрэй: 1)өөрийгөө тань, боловсор, чи бол зүгээр л сахалтай жаал байна 2)эр хүн шиг бай, энэнээс болоод үхэх гээд байдаг, хэлэх ч үг алга 3)амьдралын ухаан хат гэж юу байдгийг олж мэд, унш 4)хамтын амьдрал итгэл дээр л тогтдог юм шдэ, жаахан л холдвол хардаад байвал яаж амьдрал сайхан байхав дэ, хань ижлээ хар энергээс, муу хүмүүсээс бол харамлалгүй яах вэ, хардах, харамлах 2 т их зөрүү бий шүү, гэхдээ үндэстэй юм байсан бол шууд асуугаад асуудлыг шийдвэл дээр байдаг юм. энэ нь хий хардсанаас хамаагүй ашигтай

  15. chokod says:

    Юун сонин юм бичдэгийн ккк

  16. Sain hun says:

    Онигоо бичээд байгаа юмуу? Чамайг тэнэг зан гаргахаар эхнэр чинь тэгж хэлж, уучлал гуйхгүй юм, амиа хорлоно ч гэх шиг. Яасан хямдхан амьтай нөхөр вэ? Хадам ээжтэйгээ барьцаад, харамлаад байгаа юмуу хаашаан, шал тэнэг юм

  17. Jiriin busguid says:

    Жирийн бүсгүй та ТҮҮНТЭЙГЭЭ яаж харьцвал дээр вэ захидалд зөвөлгөө өгөөч

  18. XXX says:

    За за сүртэй шдээ. Чи л хардаж энэ тэр болоод элдэв үг хэлээд эхнэрээ гомдоочихсон юм байгаа биз тэгээд тэрэнд чинь эхнэр чинь гомдоод санаагүй энэ тэр гэж л хэлсэн юм байгаа биз эхнэртэйгээ сайхан ярилцаач дээ. Энийг юунд нь сүр болгодог юм амиа хоролчимоор ч гэх шиг хүүхэн шиг тэгээд битгий тэнэгтээд байгаарай жоохон эр хүн шиг бай л даа.

  19. Цэцэг says:

    Уужуу бай! Эр хүн иймхэн юманд наль шаль гээд байвал яаж цаашдаа амьдрахав дээ.

  20. jiriin busgui says:

    Энэ нөхцөлд залуу минь юуны өмнө тайван бай. Эхнэртээ хайртай болохоороо тунирхах сэтгэл төрж байгаа бололтой. Хүн бачимдах үедээ бодоогүй зүйлээ хэлчих тохиолдол байдаг. Эхнэр чинь 4хөн сар явах хооронд залуу минь та хэдэн удаа хардсан бэ гээд бодоод үз дээ. Амьдрал итгэл дээр тогтдог юм. Нэгийгээ хол байхад нь араас нь хар хорын үг чулуудаад байх ямар санагдах вэ. Мэдээж залуу хүний хувьд 4 сар их хугацаа. Мөн тараа таниулах хугацаа. Асуудалд эр хүний уужуу тайван ухаанаар хандвал эмэгтэй хүн илүү үнэлдэг юм. Утсаар ярихдаа чи минь ядарч байна уу, өлсөж байна уу, даарч байна уу гэсэн зөөлөн үгээр харьцаж, хүү бид хоёр чамайгаа санасаар байна гэж хэлж байсан бол эхнэр чинь чамайгаа санаж үхэхнээ гэсээр ирэх байжээ. Гэвч чи өөрөө хардсандаа болоод элдэв гомдол төрүүлэм үг хэлсэн бололтой. Тйимдээ ч түүний шазруун гэдэн занг хөдөлгөсөн бололтой. Хэлсэн үгэнд чинь, харьцаанд чинь гомдоод чамд та хоёрыг санаагүй гэж хэлсэн байна. Ирэх үед нь ч чи аятайхан харьцаагүй бололтой. Нэг л гомдсон хүн аргадуулах гээд байгаа юм биш үү. Юуны өмнө сэтгэл санаагаа цэгцэл. Тэгээд эхнэрээсээ уучлал гуй. Хэрэггүй үг хэлж муухай харьцсан бол түүнийгээ ухаарч байгаагаа ойлгуул. Надад ийм дутагдал байдаг юм байна гэж мэдлээ гэж хэл. Амиа бодсон зан гаргаснаа хүлээн зөвшөөр. Эмэгтэй хүн гомдсон бол буруугаа ухаарсан үг л тайвшруулж чадна. Чи эхнэрээ бодсон бол эвгүй авир гаргахгүй байсан. Хар амиа бодсоноос гэр бүлд чинь таагүй уур амьсгал үүсч байгааг ухаар. 4 сар байтугай 4 жил хол байчихаад хайр нь хөрөөгүй гэр бүлүүд байна. Бас нэг зүйл ээжийг нь хүндэлж хайрлаж байгаагаа харуул. Эмэгтэй хүнд маш их нөлөөлдөг зүйлийн нэг. За тэгээд өөртөө сайн дүгнэлт хийж амьдралаа өөд нь татахыг хичээ. Эр хүн шиг бай. Жижиг юман дээр хэрүүл үүсгэх маш их хор хөнөөлтэй үр дагавартай байдаг юм шүү дээ.

  21. danida says:

    òýíýãòýý ÷ýý òýíýã¿¿äýý öàã ¿ðýýä

  22. Tom ah says:

    Жаргалтай л хосууд байна

  23. Чи зайлаачээ, ямар тэнэг залуу вэ? тэгээд бас сайт руу захиа биччихсэн энэ тэр,. чи яах гэсийн эхнэрээ ирэхлээр нь эрхлэх гэсэн юмуу? тэгвэл сайн сонсож бай

    1. Тэр чинь хүний газар ганцаардаад, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг их санасан байна. Тэрийг нь ч ойлгох сөхөөгүй, үгийн зөрөөгүй харддаг байсан биз. Хэрвээ чи 24н цагийн турш дэлгэцний өмнө барих гэсэн юм бол яах гэж тэр хүнийг гадагш юм үзэж сураг гэж явуулсан юм? Юм сурах гэж явсан юм бол гадуур дотуур гардаг юм байгаа биз дээ, тэнэг малаа

    2. Хэдэн жил ч хажууд нь хамт байгаа билээ, ганц олдох ээжтэйгээ хүн хамт байж болохгүй нь юу байгаа юм. Чи хаашаа юм яах гээд байгаан? Хүнээр хайрлуулахын тулд тэр хүнийгээ эхлээд хүндэл за юу.

    Чи хүний эцэг гээ виз дээ. Ийм байж чи яах гэж дахин нэг хүнийг бүтээсэн юм? чи өөрөө ч хүн шиг хүн болох болоогүй ч арчаагүй амьтан байна шд.

    Хүн хэлэх гэсэн үгээ шууд хэлж байгаа бол тэсэхээ байгаад л хэлсэн байна.

    Тэр эмэгтэй ч ийм арчаагүй залууг тэжээх гэж их зовох байхдаа хөөрхий, хатуухан бөгөөд шулуухан хэлэхэд

  24. WARWAR says:

    тэгүүл одоо ээжийг ни бас эргүүлэх хэрэг гарах н уу ээ э э даварцан авгай байна даа наадах чини аан иб н чамд шууд салаа л гэх байна даа жахан юм боддог бол буруугаа ойлгоно биз үгүй бол гэртэээ аваачаад тэрэн шиг бас манай ээжийг хүндэл гээд шахаад үз дээ

  25. sss67 says:

    18 дөнгөж хүрсэн юм уу гэмээр л гонгиносон юм бичих юм. Эр хүн байж!

  26. uka says:

    юун сүртэй юм, чи ууж идэхийг нь хүртэл заагаад байхаар уурандаа тэгж хэлж байгаан, чи тайван тэвчээртэй байж сур за, өөрөө болдоггүй нөхөр бололтой, бас эхнэрээ хардана гэнээ т1

  27. sainaa says:

    хүний газар ээжийнхээ хайр энэрэлийг санасан юм байгааз дээ сүртэй сүрэл вэ

  28. kkk says:

    za yahavdee uurandaa l helsen bainashdee. neh ih yum bitii bodoo er hun bainadaa

  29. namuun says:

    Би гадаадад гэр бүлээсээ хол сурч байсан гэхдээ гэр бүл ээж аав бүгдийг нь л санаж байсан харин чи хүмүүсийн үгэнд орж эхнэрээ хардаж байгаа чинь эхнэрт чинь таалагдаагүй байхаа та 2 ярьж нэгнээ ойлгох хэрэгтэй байхаа

  30. ыуыу says:

    аайгуй бол нэг xар юмтай л болоо биз. xууxнууд ер ни урт удаан xугацаанд xар юмгуй байж чаддаггуй сэтгэлзүйн онцлогтой юм шиг бгаам. за угуй боллоо гэxэд ер ни сэтгэл бол чамд биш болсон бна. товчдоо, чи гологдож бна. бас ээжийгээ xундэлсэнгүй энэ тэр гээд бгаа ни нэг учир бий. угэн дотор уг гэж мэдэx уу. зугээр тэгэж xэлэxгүй. нэг учир шалтгаанийг л чамд тэгэж xэлэд бгаа xэрэг. ер ни бол аxийн xувид зөвлөxөд xайртай энэ тэр бол нэг удаа даваад гарчиxаж болно. давтагдаад байвал тэгээд дараа ни болоx гуй ю даа. за тэгээд салчиxлаа гэxэд эр xун бна дажгуй, өөр сайxан бусгуй тааралдаж л таарна. гол ни урт удаа амидраx xэрэгтэй. бусад ни бол юу ч биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.