Сексопаталогич эмч Ж.Анхмаа: Эрчүүд бэлгийн амьдралд нь бэрхшээл гарахыг тэвчдэггүй

Эрэгтэйчүүдийн Жана-Наран эмнэлгийн ерөнхий эмч, сексийн эмгэг судлаач Ж.Анхмаатай ярилцлаа.

-Таныг сексийн эмгэг судлаач чиглэлээр ажиллах болсон шалтгааныг сонирхож болох уу?
-Сексологич гэсэн мэргэжлээр арав гаруй жил ажиллаж байна. Бэлгийн эмгэг судлаач гэсэн үг л дээ. Сексологийн шинжлэх ухаан гэдэг анагаах ухааны шинжлэх ухаан дундаас нэлээд хожуу үүсч хөгжсөн. Хүн оршин тогтнож байгаа л бол бэлгийн амьдрал хамгийн амин чухал асуудал байсаар байх болно. Тэгэхээр зайлшгүй хүний амьдралд байх ёстой, судлагдах ёстой шинжлэх ухаан гэж боддог.

-Сүүлийн жилүүдэд энэ сэдвээр хүмүүс их нээлттэй ярилцах болж. Танайд хандаж байгаа хүмүүсийн ихэнх нь ямар төрлийн эмгэгтэй байдаг вэ?
-Одоо их эрх чөлөөтэй болж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олширсон. Хамгийн гол нь үнэн зөв мэдээлэл авах нь чухал. Сексийн боловсрол гэдэг маш том сэдэв л дээ.

-Сексийн эмгэг гэж ярилаа л даа. Ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ямар шалтгаантай ирдэг юм?

-Янз бүрийн шалтгаан байна. Эрэгтэй хүмүүс бэлгийн сулрал, эмэгтэй хүнд хөрөлт гэж асуудал байна. Эмэгтэйчүүд сексийн эмгэгийн талаар мэдлэг муутайгаас болоод эмнэлэгт ханлах нь ховор. Харин эрчүүд бэлгийн амьдрал нь өөрчилсөн орчихвол хамгийн түрүүнд гүйгээд ирнэ. Тэгэхээр эрчүүд л ихэнхдээ хандана даа.

-Сексийн таарамжгүй хос гэж байдаг уу. Өөрөөр хэлбэл сэтгэл санаанаас гадна бие махбодиор тохирохгүй байх тохиолдол бий юу?
-Сексийн үл зохилдлогоо гэж нэрлээд байгаа юм. Бие биентэйгээ тохирохгүй, ойлгож чадахгүй байгаагаас үүднэ л дээ. Бие махбодийн хувьд таарамжгүй байна гэж байхгүй. Тухайн үеийн сэтгэл санааны байдал, таарамжгүй байдлаас үүсдэг бэлгийн нэг төрлийн асуудал. Энэ байдал удаан үргэлжилбэл эмгэг рүүгээ орно.

-Бэлгийн сулрал гэж бид ярьдаг. Энэ өвчний талаар?

-Эрэгтэй хүний хувьд бэлгийн сулрал үрийн шингэнээ эрт алдах, хөвчрөхгүй байх зэрэг эмгэгүүд маш залуужиж байгаа. 40-өөс дээш насныханд энэ асуудлыг ярьдаг байсан бол одоо тийм биш болсон. Яагаад гэхээр нийгэм маш их стресс бухимдалтай байна. Дээрээс нь архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол байна. Эмэгтэйчүүд ч гэсэн таашаал авахгүй, хүсч байгаа зүйлээ ойлгуулж чадахгүйгээс болоод хөрөлт үүсдэг. Эмэгтэйчүүд хөрөлт гэдэг өвчнөө мэдэхгүйгээс болоод насан туршдаа хүүхэд гаргахаас өөр зүйл мэдэхгүй амьдардаг.

-Орчин үед сексийн эмгэгийг эмчлэх арга, хэлбэр хэр шинэчлэгдсэн бэ. Бэлгийн сулрал, хөрөлтийг төгс эмчилж чадаж байгаа юу?
-Эрт оношлоод, эрт эмчилгээнд орвол эмчлэгдэнэ. Эмэн, эмэн бус аргаар эмчилж байгаа. Гол
нь манайхан эхний шатнаасаа өнгөрсөн хойно эмчид ханддаг. Маш эмзэг сэдэв шүү дээ. Хэнд хандахаа мэдэхгүй, дотроо бухимдаад яваад байдаг л даа.

-Ам дамжсан яриагаар бэлгийн сулрал, хөрөлтийг эмчлэх олон төрлийн эм, бэлдмэл хэрэглэх болсон. Энэ хэр оновчтой вэ?
-Гадуур зарж байгаа эмнүүд ихэвчлэн нэг удаагийн эм, хэрэгсэлүүд байгаа. Хэрэглэж болно. Гэхдээ тодорхой шалтгаанаар, тодорхой зааврын дагуу хэрэглэх ёстой. Ер нь ямар ч эмийг курс эмчилгээгээр хэрэглэдэг.

-Секс хийхгүй удсанаас эрэгтэй, эмэгтэй хүмүүст ямар сөрөг нөлөөтэй юу?
-Эрэгтэй хүний хувьд түрүү булчирхайн үрэвсэл, эмэгтэй хүний хувьд хуурайшил гэх мэт эмгэг гарна. Мөн зан харилцааны өөрчлөлт гардаг. Мэдээж тогтмол бэлгийн харьцаанд ордог байсан хүмүүсийн тухайд шүү дээ.

-Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дур тавилтын ялгаа ямар байдаг вэ. Хэр олон янз байдаг юм бол?

Ер нь дур тавилт олон хэлбэртэй. Дур тавих хэлбэр нь гурван янзынх байдаг. Их сэтгэл хөдлөлтэй, дунд зэргийн, сулавтар хүмүүс байдаг. Зарим хүн бэлгийн харьцаанд орох болгондоо дур тавьдаг. Тухайн хүний өөрийнх нь онцлогоос л шалтгаална даа.

-Гар хангалга болон сексийн элдэв хэрэгсэл хэр оновчтой шийдэл вэ?
-Гар хангалга бол хийх ёстой зүйл. Гэхдээ хэт орчихвол эргээд бэлгийн амьдралд ороход хүндрэлтэй байх нь бий. Бие биенээсээ түр зуур холдсон хосууд гар хангалга хийхэд буруудахгүй.

-Сексийн давтамжаас болж хүний нүүрэн дээр юм гардаг уу?
-Бэлгийн тогтмол амьдралтай хүний хувьд гормоны өөрчлөлт өгнө үү гэхээс биш шилжилтийн насны хүүхдэд сексээс болоод юм гарна гэж байхгүй л дээ.

-Хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ-өөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол бэлгэвч. Гэхдээ зарим талаараа бэлгэвчийг дур хүсэл бууруулдаг гэж ярьцгаадаг?
-Миний мэдэхээр ихэнх тохиолдолд бэлгэвч хэрэглэхээс төвөгшөөсөн хандлага ажиглагддаг. Учир нь бэлгэвч үрэх хөдөлгөөнийг бууруулж, сэрэл бууруулдаг гэж эрчүүд боддог. Гэхдээ бэлгэвч бол эрүүл мэндээ ч бодсон хамгийн сайн сонголт.

-Хүний дур тавих, сексийн идэвхид насны нөлөө бий юу?
-Ямар ч насны нөлөө байхгүй. Эмэгтэй хүний 30-40 нас, эрэгтэй хүний 40-50 нас сексийн оргил үе гэсэн яриа байдаг. Гэхдээ хүн бүрт батлагдсан тоо биш. Сексээс ханамж таашаал авахад энэ тоо ямар ч хамаагүй. Хувь хүний онцлогоос л шалтгаалсан асуудал.

Э.Уран
Зууны мэдээ

3 Comments

  1. dorjoo says:

    анхмаа эмчийн эмнэлэг нн хаана байдаг бэ

  2. WARWAR says:

    янз бүрийн хүмүүс бас байнаа байна зарим н одоржин сэксддэг бол зарим н сардаа 1 хийдэг н ч ба с байна зарим н бүүр сэксдэж чадахаа болисон ч бас байна сонин шүү олон хүн байдаг газар асуудал н хүртэл олон л байх юм даа

  3. jorj says:

    20 оос 30 хүртэлээ өдөр болгон 3-4 хийдэг байлаа заримдаа унталгүй 7-8 ч хийдэг байлаа одоо ч 1-2 хийж байна яваандаа нас ахиад ирвэл яах болоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.