Тэр хүнтэй яаж харьцах ёстой юм болоо?

Би та бүхэнд зүгээр л нэг өөрт тохиолдсон түүхийг бичмээр санагдлаа. Би европт ирээд удаагүй хэдхэн сар болж байсан юм, тэр үед нетээр ойрхон хотод амьдардаг нэг монгол залуутай танилцлаа тэр сурдаг, их л боломжийн залуу санагдаад татагдлаа. Тэр намайг анх шууд нэгэн хүлээн авалтанд уриад бид тэнд анх удаа уулзсан юм. Намайг хүмүүст шууд л манай найз охин гээд танилцуулчихлаа би ч тэгээд оройжингоо танихгүй хүний найз охин болж жүжиглэв ээ. Тэндээс тараад намайг гэрлүү явдаг автобус-нд суулгаж өгөхөөр явахдаа шууд л хөтлөөд алхчихлаа. Би гайхаж байлаа. Гэхдээ надад тэр шулуун зан нь бас даруухан царай нь таалагдаад байлаа.

Гэтэл би гэрлүүгээ явдаг автобусны хуваариа андуурчихсан байснаас болоод тэр оройдоо гэртээ харих боломжгүй болчихлоо хамгийн сүүлчийн автобус явчихсан байсан юм.  Одоо болтол тэндээс эртхэн гараад гэрлүүгээ явахгүй яасан юм гэж боддог. За тэгээд тэр намайг дагуулаад харихаас өөр аргагүй болж, оюутны байрны жижигхэн өрөөнд түүний ор бичгийн ширээ 2-с өөр юм бараг байхгүй. Бид 1 оронд унтахаас өөр арга байсангүй ингээд тэр шөнийг хамт өнгөрөөсөн. Надад таалагдаж байсан болохоор унтчихсан юм. Тэгээд өглөө нь тэр намайг суулгаж өгөөд үнсээд 7хоногийн дараа хамт хоолонд орохоор уриад явууллаа. Надад нэг л сайхан мэдрэмж төрөөд догдлоод байлаа.

За тэгээд 7 хоногийн дараа уулзлаа яагаад ч юм тэр намайг гэртээ ирүүлэхийг хүссэн би тэр үед үнэхээр гэнэхэн байсан болохоор учрийг ойлгохгүй очсон юм. Тэр надтай зөвхөн дахиад унтахийг хүсэж байснийг нь би ойлгоогүй байсан юм билээ. Тэгээд гэрт нь ортол бараг өөдөөс шууд л үнсээд орлуугаа дагуулаад явсан би тэр үед зөрж болохгүй гэсэн юм шиг л дуулгавартай байж дээ. За ингээд 2дахиа нэг оронд оров оо.

Харин тэрнээс хойш надтай хааяа нэг мессэж бичиж бас утсаар ярьсныг эс тооцвол бараг холбоо барьсангүй 2сар боллоо. Тэгээд би түүнрүү мессэж бичлээ уулзах уу гэж гэтэл тэр Уучлаарай би найз охинтой болсон гэдэг байгаа ёстой их гомдсон тэрнээс хойш утас хаягийг нь устгаад мартахаар шийдэв.

Тэр явдлаас хойш 5сарын дараа би тэр хотод нь оюутан болох эрх аваад нүүгээд ирлээ. Оюутан болоод юм хүмээ янзлаад гүйж яваад нэг хэсэг юун түүнийг бодох мартчихсан явтал нэг өдөр таардаг байгаа. Найз охин нь 5сартай жирэмсэн байлаа. Мэндлэхээс өөр юм хэлсэнгүй. Тэр цагаас хойш энэ хавийнхаа монголчуудтай танилцаж ойр дотно болсоноор нийтийн баяр цуглаан дээр түүнтэй болон жирэмсэн эхнэртэй нь байнга таарна. Гэвч надад тэрний нүүрлүү нь ч эгцэлж харж чадахгүй нэг тийм сонин мэдрэмж байгаад намайг зовоогоод байх юм. Тэр анхнаасаа намайг хөнгөн охин байна зүгээр л нэг ашиглаад өнгөрөе гэж бодож байсан байх гэж бодогдоод санаа зовоод байдаг юм.

Би уг нь сэтгэлээсээ их гэнэн зангаар түүнд татагдсан байсан юм. Харин тэр намайг тэр анхны өдөр гэрлүүгээ яваагүйгээс ингэж бодсон байх гэж боддог. Tэр намайг албаар худлаа андруурсан болж тэднийд хонох гэж тэглээ гэж ойлгосон юм болов уу. Би тэр хүнд өөрийгөө ойлгуулж хэлэх хэрэгтэй юм шиг санагдаад байдаг юм. Одоо бол би түүнээс юу ч хүсэхгүй л дээ тэр хөөрхөн охинтой сайхан эхнэртэй болсон. Гэвч би тэр хүнийг харах бүрд зүгээр нэг түгдрэлгүй сайн уу гээд ч хэлж бараг чадахгүй доогуур харж нүүрээ нууж явах юм. Нэг сайхан сэтгэлээ ойлгуулаад хэлмээр санагдаад байх юм тэгвэл санаа амар ч юм шиг. Намайг нэг хөнгөн, таарсан болгонтойгоо унтаад явдаг охин гэж бодож байгаа болуу гэж айгаад байдаг. Би өөрөө одоо хүртэл сингл яваад байгаа болохоор ч улам эмзэглээд байх юмөө.

Та бүхэнд энэ бүхнийг бичсэн учир нь би энэ талаар хэнд ч ярьж чаддаггүй, ярьчихвал нэг мэдэхэд эхнэр нь сонсчих ч юм уу гэж айдаг болохоор тэр л дээ. Тэгээд дотроо байдаг зүйлээ уудлаад бичмээр санагдаад л … Та бүхний хэн нэгэнд /гэнэхэн охидод/ нь сургамж болох ч юмуу, хэн нэгэн/амьдрал үзсэн/ нь надад зориулж сэтгэлийн зөвөлгөө өгөх болуу гэж л бичиж байгаа юм шүү. Анхаарал тавьсанд баярлалаа.

34 Comments

  1. know says:

    Сэтгэлээс чинь гарахгүй зовоогоод байвал тэр залууд нэг сайхан хэлчих хэрэгтэй байхаа, тэгээд ахиж битгий алдаарай, надад бас ийм юм тохиолдож байсан би тэр хүнд хэлээгүй л дэ, амжилт

  2. Otgoo says:

    ТАНИЛцсан удруу унтсан хунийг эр хун сэтгэлдээ хундлэхгүй ээ. УГ н чи их таалагдсан бн. ТЭР удур харитсан бол, чи одоо эхнэрийнх н. ОРОНД эхнэр ни болох бсн бндаа

  3. Sole says:

    Хүүеээ хаяачээ.тэр чамайг бодох ч үгүй байгаа юун их юм боддог юм бэ.Уулзаад юу гэх уу би өөр хүн шүү гэх үү.Гэр бүлтэй хүнийг зүгээр орхн. ямар ч эрчүүд тийм нөхцөлд угаасаа л тэгнэ дээ. алдаагаа давтахгүй байх хэрэгтэй.
    Хэрэггүй өнгөрсөн юм бодохоор өөртөө хэрэгтэй юм хий дээ

  4. сэтгэл зүйч says:

    бичсэн чини зов бнаа гэхдээ би бол нэг уулзаад чи ер ни нэг хэлсэн ни дээр бхаа би эр хун л дээ эрчүүд болсон хойно бнга л би тэрэнтээ унтсан гээд яриж бж магадгуй л дээ бусад ни ч бас тийм бодол тээж бж болох л юм чи шууд хэл тэгээд сайхан амидар за юу охидууд уг ни сайхан муухай ч оорийн гэсэн унэ тсэнэтэй бвал эрчүүд их л татагддаг ш дээ юу юугуй овроо нээгээд бвал хэн ч тэгж бодно ок амжилт

  5. ЭНХҮҮЛЭЭ says:

    НАЙЗАА ЧИ ДОТРОО ЗҮГЭЭРЛ НЭГ ЗАЛУУТАЙ УЧИРЧ ТААШААЛ АВСАН ТЭГЭЭД Л БОЛОО ГЭЭД БОДЧИХ. ЧИ ӨӨРӨӨ ТААШААЛ АВМААР БАЙСАН БОЛООД Л ХИЙСЭН. ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ. ТЭР ЗАЛУУ БИШ ЧИ ТҮҮНИЙГ АШИГЛАСАН ГЭЭД Л БОДЧИХ. БАРДАМ БАЙ НАЙЗАА НҮҮР ӨӨД НЬ ЭГЦЭЛЖ ХАР ХАРИН ДАХИЖ БИТГИЙ АЛДААРАЙ

  6. Erhun says:

    Ниргэсэн хойно хашгирав гэгчээр юу ч оорчлогдохгуй шд.

  7. BarBara says:

    Би ч байсан автобусныxаа номерыг xудлаа андуурсан байна л гэж ойлгоноо. Гэxдээ наад залуу чинь угаасаа наад Оxинтойгоо үерxдэг байсан байxоо. Тэгээд эрэгчин зан гаргаж чамайг ашигласан байна. Зүгээр л мартаж үз. Чи тэрний xувьд юуч биш. Чамтай яасан ийснээ наадаx чинь дурсаx ч угуй байгаа. Юун учирлаж xэлэx. Зүгээр л Чи ч гэсэн наад залуугаасаа Кайф авсан тэгээл болоо.

  8. Heyhoneyd says:

    Манай Heyhoney агаа мууxай боожийныxоо зургийг тавиxаа больчиxсынмуу даа. xарагдаxгүй байx чин. Овоо уxаантай залуу шиг бнлээ. ккк. баырлав.

  9. chono says:

    Чиний санаа зовох зуйл ёор биш байна, нэг тийм гэнэт ирсэн сонин учрал шиг чамд санагдиж л дээ. Хэрвээ тэр унэхээр чам шиг бодож байсан бол амидрал болж ч болох л учрал, гэвч тэр чамайг зугээр тур зуурийн жаргалдаа ашиглаад хаысан байна шуу дээ. Тэр залуу чамаас ичиж явуул таарна. Чамд ичээд оорийгоо тайлбарлаад явах хэрэг байхгуй…

  10. m says:

    наад залуу чинь шинээр ирсэн юм үзээгүй охиныг үзье гэж бодоо биз. Авгайгаа иртэл жоохон зугаагаа гаргасан шиг ээ байсан юм биш үү. Наад хар юмаа зүгээр хая огт тоохгүй бай.

  11. rose says:

    Би яг чамтай адилхан байдалд орж байсан юм аа. Хүний нутагт аминдаа нутаг нэгтнээ гээд уулзаад дараа нь газар мэдэхгүй учраас хамт хонооод… Адилхан байдалд орж байсны хувьд чи өөрийгөө их зэмлэж байгаа байх зүгээр л тэр чамт таалагдаагүй хүнй өвөрт ингэж амархан орох гэж дээ гэж бодоод тэрэнд буруу сэтгэгдэл төрүүлчлээ гэж бодоод байгаа болов уу гэж би бодож байна.Үнэндээ эмэгтэйчүүд бид л ингэж өөрсдийгөө зэмлээд байдгаас наад залуус чинь одоо тэр тухай бодох ч үгүй байгаа байх.Угаасаа л эрэгтэй хүмүүс ийм байдаг.Тиймээс элдэв юм бодолгүй зүгээр л хаяооооо.Бодоод хэрэггүй.Өөрийгөө ч нэг их буруутгаад бас тэрэнд өөрийгөө зөвөөр ойлгуулах гээд хэрэггүй.Алдаагаа давтахгүй л байвал болоо шүү.

  12. sainaa says:

    тэр юу гэж бодож байгаа бол гэж үргэлж бодож амьдрах ёстой муу хаячаач унтаал биз.. тэгээд яадын өнгөрсөн юс өнгөрсөн шүү.. дээ.. тэр ч гэсэн чамтай унтсан байхад чи яахаараа ичдэг юм.. тэгээл орхи…..

  13. ogi says:

    Эхнэр нь сонссон ч яадын ер нь хэнд хамаатай юм бэ?өөрөө л таашаал авч чадсан бол…юун ч дэмий юмний төлөө санаа зовдын зүгээр л хая..юу ч бодохгүй сайхан амьдар

  14. энхүүш says:

    ганц хоёр хусуулаа л биз яадын одоо зүгээр л хаячаач өөр залуу олж аваад л сексдэхгүй юү

  15. sex on fire says:

    ih genen tsailgan hun bolj jujigleed bdag durtai garuudiin l neg bnshd

  16. ganaa says:

    зугээрл тохиолдлин бэлгийн харитсаа бндаг сонин юм алгоо

  17. tuulmaa says:

    тэр муухай залууд битгий анхаарлаа төвлөрүүл.зүгээр л өөрийнхөө юмыг хийгээд яв. битгий тоо.хэрвээ тэр залуу шогтоод байвал эхнэрт чинь хэлнэ гэж хэл.

  18. Alpha 910 says:

    аа заассс тэрэнд ойлгуулах гэж уулзаж учраад тайлбарлаад яадгийн анхы уулзсан өдөр секс үнсэлцэх 2 хориотой шүү ! ер нь жаахан бэлэн охид л ингэдэг юм шдээ.аа харин чи цайлганаасаа болж алджээ,одоод яахавээ өнгөрсөн юмыг тэр чигээр нь мартаад урагшаа!

  19. Joker is man ohid yaj erchudin husel temulelin busgui boltolo hogjih yostoi ym bolo?

  20. er hun says:

    яасан илүү юм бодох завтай оюутан бэ, зүгээр л хаяач дээ…
    ядаргаатайн энэ охид.

  21. МИНИЙ БОДОЛ says:

    ТА 2 Т БУРУУ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л НАЙЗ ЗАЛУУТАЙ БОЛ

  22. zulaa says:

    сайн уу санаа зоволтгуй дээ өөртөө итгэлтэй бай чамайг юу гэж бодож бгаа бол гэж сана зовоx xэрэггүй өөрийнxөөрөө бай xарин ч илүү гоэ сайxан бол өөрийгөө xайрал бас xүндэл ок чи бол сайxан эмэгтэй амжилт xусий найзаа

  23. vv says:

    кк юун хөөрхөн ааштай охин бэ анхаарал тависанд баярллаллаа кк амжилт миний дүү

  24. joker is man says:

    сайн охин шиг санагдлаа. Буруу ойлгосон ч гэсэн чи тэрэнтэй дахин холбогдохгүйгээс хойш харин өөрийгөө авч явах эрчүүдийн хүсэл тэмүүллийн хүүхэн болтолоо хөгжих хэрэгтэй байх.

  25. Nativist says:

    Хүүе юу яриад байгаан бэээ. Зүгээр л хаяач. Нэгэнт л чамтай хамаагүй болцон хүн чамайг юу гэж боднов ямар хамаа байнааааааа, айн???????? Хүн болгоноос санаа зовж амьдрана гэж юу байсын.Тааралдах болгондоо юуундаа нүүрээ бууруулдын, буруу юм хийсэн биш. Харин санаа зовж, гачин болох ёстой хүн бол тэр залуу л байх. Зүгээр л шал тоохгүй л хаядаг газар шдэээ.

  26. xxx says:

    tegej bj ail amitnii amidral suiruulev de ohin min.. odoo ter zaluutai dahij uulzaj tailbar hiih gesnii hereggui. avgai n medej barival chi tegeel duusaa… naad oir haviin chin hamag amitand chamaig muuliishde. tiim bolohoor zugeer l mart.

  27. 19_89 boy says:

    Чинии ингэж бичиж байгаа чинь Зөв байнаа! Ийм гэнэн байдгаасаа болоод л бүсгүйчүүд минь эцэст нь хохирч үлдэж байгаамдаа! Ийм асуудалтай эмэгтэйчүүд зөндөө байгаа байхаа. тэд нарт ч гэсэн сургамж болог! Одоо ч гэсэн алдах гээд гэнэнтээд явж байгаа бүсгүйчүүдэд хүнийг таньж, өөрийгөө хэн гэдгийг ойлгуулаагүй байж дотно харицаанд битгий орж бай л гэж хэлмээр байна! Эцэст нь та нар өөрсдөө л хохироод үлдэнэ. Чи хэтэрхий гэнэн байжээ. Бас өөрийгөө анхнаасаа буруу ойлгуулчиж, эрэгтэйчүүд чинь хэнийг нь ашиглаж, хэнтэй нь суухаа мэдэх өмхий санаатай(гэнэн биш гэсэн үг) хүмүүс байдгыг ойлгож аваарай!За тээд дахиж алдахгүйн тулд өмнөх алдаанаасаа сургамж аваарай найзаа амжилт!

  28. Messi says:

    За яахавдээ чамд хэцүү байгаа бол байнга таарлддаг юм бол нэг хэлчихгүй юу даа харин дахиад битгий гэндээд энэ тэр гээд ороод ирээрэй дээ хө хэ хэ хэ

  29. naadah chin u ch bish says:

    зуэрэ зарим хумуусийн яриаг бодвол наадах чин зуэр тсэтсэг шиг сонсогдож байна 🙂

  30. Bo says:

    Нэгэнт хийсэн юмны араас ингэчих болов уу, тэгчих болов уу гэж санаа зовоод байхдаа яахав дэ. Буцааж болохгүй хойно, урагшаа хараад л явна биз. Залуугын хувьд найз охины ирэхийг хүлээж байх ганцаар хугацаандаа чамтай танилцаж цагыг сайхан өнгөрөөж, эхнэр буюу найз охиндоо сүрхий хэлээд байхгүй биз.

  31. hairlamaar says:

    íààäхàà õàÿàà

  32. kiss says:

    zugeerl hayaachee yamar hamaatai yum be zugeerl bardam yaw harin ter chamaas aih yostoi yum bishuu ehner ni jiremsen geheer urd ni zereg uulzaj bsan ch yum biluu chi yaj medhiin

  33. baldag says:

    эргүү

  34. Lady Intelegent says:

    тэгж л бодсон бна л даа.яахав уулзаад үнэн учраа сайн хэлж ойлгуул.сэтгэлээ онгойлго.битгий янзан бүрүүн юм бодож өөрийгөө зовоогоод бай айн.за урагшаа амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.