Би амьдралаа яах вэ?

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 27 настай. Эзэмшсэн мэргэжлээрээ магистр хамгаалсан. Одоо их сургуульд багшлаж байна. Өөрийгөө амьдралд сайн бэлтгэгдсэн гэж боддог. Иймдээ ч хань ижилтэй болж сайхан амьдралын төлөө чадах ядхаараа зүтгэж чадна гэдэгт итгэлтэй байлаа. 3 жилийн өмнө нэгэн залуутай санамсаргүй танилцаж, бид 2 нэг гэрт орж одоог хүртэл амьдарч байна. Бид баталгаагаа хийлээд 1 жил болж байна. Манай нөхөр сүүлийн жилд мөнгө олхоороо л архи уугаад ухаанаа алдчихаад намайг зоддог боллоо. Архи нь гарахаараа уучлаарай ханыгаа дахиж зодохгүй ээ архи ч уухгүй гэж хэлсээр өнөөг хүрсэн.

Надад амьнаасаа илүү хайртай чамайг сална гэвэл амиа хорлоно гэж хэлдэг. Би ч бас амнаасаа илүү хайртай гэж хэлж болно л доо. Бид 2 үр хүүхэдгүй байгаа ч нөхөр маань энэ асуудалд нэг л удаа чи жирэмснээс хамгаалах эм уугаад байна уу гэж уурлан зандарсан. Би үгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ хэн нь ч юу бодоогүй зүгээр л орхисон. Харин хадам талынхан маань намайг янз янзаар доромжилж аав ээжид минь хүртэл бааснаасаа өөр юм гаргадаггүй хуурай хүүхнээ ав гэж хашигчин загнаж эхэллээ. Би эцэг эхээ хүнээр ингэж доромжлуулж байх ч гэж дээ гэж өөрийгөө цүхэх юм.

Бид 2 хүүхэд өргөөд авах талаар ярилцсан боловч энэ хүн архи уухгүй байж хүүхэд бид 2 ийг хайрлаж сайхан амьдарч чадах болов уу гэж бүтүүхэн дотроо айж байна. Хүүхэд өргөөд авчихвал хадам тал маань юу гэх бол бодхоор л айгаад байна. Эсвэл би бүгдийг хаях уу? Би энэ шийдвэрийг гаргах гэж их шаналаж байна. Би  энэ амьдралаа яах вэ? Та бүхэн надад ухаан хайрлаарай.

25 Comments

  1. Soni says:

    ХУУХЭД гаргаагуй байгаа дээрээ бушуу сал ю гэсэн уг вэ яагаад манай монгол хуухнууд ингээд зодуулаад яваад байдаг юм бэ яршиг ш дээ тэгээд бас этсэг эхээ хуртэл доромжлуулна шууд сал юун хуухэд оргож авах оргож авсан хуухэдтэйгээ хамтдаа нудуулээд буур онгорох юмбна даа ухнэ л гэж байдаг юм ухдэггүй л юм биана лээ худлаа сурдуулж байгаа юм арчаагуй муухай хумуустэй таарч дээ бусгуй мини бурхан уунийг чин мэдээд ур хуухэд заяхгуй байгаа юм жинхэнэ хуви тавилантайгаа таараад шууд л хуухэд олоод сайхан амидрах болноо санаа зоволтгуй сал за

  2. anir says:

    хуухэд гарахаар засрана гэдэг шал худлаа зуйл шуу. архи уудаг л бол хэрэггүй салсан ни дээр. би одоо хуухэдтэй болчоод салж ч чадахгуй болчоод бн . дараа ни сайн эмчилгээ хийлгээд оор хунтэй учраад сайхан амидраарай

  3. muugii says:

    нас залуу бнаа наад ухаангүй тэнэгээсээ сал хайр гээд насаараа зовох уу аз жаргалтай амьдарах уу чиний сонголт хүн нэг л удаа амьдардаг юумдаа хүүхэдгүй дээрээ эртхэн салсан дээр бхаа эцэг эх нь тийм бүдүүлэг юм чин генд нь бнаа гэсэн үг тэгэхээр наад нөхөр чинь хэзээ ч засрахгүй юум бнаа чамд аз жаргал

  4. same says:

    Уг н оороо гайгуй л боловсролтой юм шг бна. гэхдээ их оортоо итэглгүй бололтой. Shan zaluu l bnshte. Yamar 40 garchihsan bga bish dee. Tgd ch huuhed ch alga. Hicheel uzeed bolovsroltoi bolj bhdaa iim amidraliig hussen gejuu. Zugeer l eej aav dr n ochood tanai huu chn namaig neleed zoddog arhi ch uudag bas namaig yavbal amia horlo gesen. Ta nar namaig yavuulahiig husch bga biz dee, Tiimees bi yavaya huugee oorsdnoo hariutsaarai gej heleed l yavaad og. Gadagshaa garch yum uzej nud tail ain. Hairtai etseg ehiig chn tegj doromjilj bga n bol chi uneheer hachin ailin huntei suuj dee. Shuud l sal gemeer baina. Hair gej emegtei hunii hair ih sonin shuu dee. Daschihsan ch bj bolno. Gehdee gurger bas oortoo itgeltei goyo bai. Tegvel chamaig naad neg yumnaas chn iluu humuus hairlah bolno ter uyed chi harin goyo bnsht

  5. hongor_gogo@yahoo.com says:

    сайн уу? шалтгаанаа тодорхой бичээгүй болохоор юу гэж зөвлөхөө сайн мэдэхгүй байна. мэдээж хүүхэд олохгүй ийм удаж бгаа болохоор эмнэлэгт үзүүүлсэн бх. нөхрийгөө ч бас үзүүл. хэнээс болоод хүүхэд олохгүй бгаа шалтгаанаа тодорхойлох хэрэгтэй. эмчилгээгээ тасалж болохгүй гам сайн бариад тууштай эмчлүүлээрэй. хэрэв тэгж чадвал хэзээ нэг цагт заавал хүүхэдтэй болох болно. гол нь шалтгааныг нь зөв олох хэрэгтэй. хэнээс болж хүүхэдтэй болохгүй бгаа, шалтгаанаа олчихвол тохирсон эмчилгээгээ цаг алдалгүй тууштай эмчлүүлэх хэрэгтэй шүү. шантарч болохгүй. нэг жишээ хэлэхэд манай ангийн 2 хос гэрлээд 7 жилийн дараа хүүхэдтэй болсон. эмнэлгээр их явсан, их эмчилгээ хийлгэсэн. одоо 2 хөөрхөн хүүхэдтэй. чамд амжилт хүсье

  6. dolgoonn says:

    хүүе ямар сонин юм бээ?ягд хүүхэд өргөж авна гэж..өөрөө гаргаж чадахгүй боломжгүй юмуу?тэгээд бас нөхөртэйгээ сайн ярилцаад нэг хүн болох хэрэгтэй.санаа их зөв байх хэрэгтэй.ыгд архи уугаад байгаан болдоо.зөвлөгөө өгөхөд их хэцүү юмаа.хүний амидралийг заалтай биш.30 ч хүрээгүй хүүхэд өргөж авдаг юм билүү гэхийн,тгд бас нөхөр архи уугаад зодоод гэхийн,болохгүй бүтэхгүй амидралийг бол заавал болгох гэхийн хэрэг бхгүй.нас залуу бна 30 ч хүрээгүй.би одоо 29тэй.хүүхэд ч гаргаагүй л бж бна.би өөрийгөө хөгширсөн гэж боддоггүй шүү.сайн сайхан ханитай ч сайхан амидрал ирнэ гээл бодож амидарч бна.яаж ч байсан бууж өгч болохгүй.дандаа өөдрөг сэтгэж бодож амидрах ёстой.сайхан амидрана л гэж бодох хэрэгтэй ёрдөө ч бууж өгч болохгүй.за амжилт.

  7. hi says:

    сал сал миний дүү,сайхан боловсролтой наад балай архичингаас хүүхэдтэй болоогүй байгаагаа бурхний харж үзэж байгаа аз гэж бод,хүн юу гэх ни хамаагүй,элий балай хүүхэдтэй бно архичингаас,эхэлж хэцүү ч цаг хугацаа эмчилнэ саллаа гэхэд,ахиад хэлие сал!!!!!!!!!!!балиар зоддог хар юм дээр ни архичин архи дагаад хүүхэн заавал байдаг юм,дээр үед өвчин аваад үргүй ч юм билүү гай доо сал!!!!!!!!!!

  8. jak says:

    зарим үсэг өөр үсгээр бичигджээ, соорий

  9. jak says:

    салаа сал, салах маш олон шалтгаан бн шдээ. Салахгуй байх шалтгаан ни тэр аминаасаа илуу хайртай гээд бга чин юмуу даа. Гэхдээ ийм хайр байдаггуй л байхгуй ю. Аминаасаа илуу хайтайм бол зодох битгий хэл муухай ч харж чадкуу биздэ. Шал утгагуй амидрал бн шдэ. Хунд этсэг эх 1 заядаг, харин муу нухурууд олон таарлдана шдэ.

  10. lol says:

    салсан ни дээр байх. наадах чин өөрөө үргүй юм биш биз дэ. архи уудаг хүн хэзээ ч хүнд хани болж чаддагуйн. тийм болхоор нас залуу байгаа дээрээ салсан ни дээр. өөр сайхан хани олдоноо. амжилт хусэе

  11. tsoom says:

    ёо уур хурчихлээ яахараа ийм хадам ийм нөхөр байдаг байнааа би лав байсан бол салнаа чи ер н салвал яасийн гай л байна тэр хадам энтэр эмэгтэй хунийг гэр булээрээ нийлж байгаад доромжилж байна шд аав ээжийг чин бас ..

  12. kaka says:

    салчаачдээ. таний өмнөөс та 2 г салгачхиймсан. ийм хүн хэзээч засрахгүй. үнэхээр танид хайртай зөвхөн хүүхэд л асуудал бол ухаантай хүн танийг зодоод хүүхэд гардгүй гэдгийг мэдэх л байлтай. мангар новшоос саллдаа. насаара тэвчмээр байвал одоо яая гэхэвдээ. харин наад хүн чини хэзээч засрахгүй!!! санаж яв!!!

  13. saraa says:

    сайн уу эрэгтэй хүн 1 л гар хүрвэл зодох гээд байдаг юм билээ би ийм амьдрал үзсэн зодуулж амьдрана гэдэг зовлон миний аав намайг зодуулаад босож чадахгүй байхад очиж авч байсан ахиад ингэхгүй уучларай гэдэг үг ийм зодуурчдийн өөрийгөө өмгөөлөх үг байдаг юм билээ энэ амьдрал биш шүү эртхэн салж ясаа амраа

  14. sony says:

    хөрөнгө мөнгийг нь босгоод өгвөл гандан барисан ч яадаг юм. хүмүүс үнэн сэтгэлээсээ зөвлөгөө хүсэхэд нь өөрсдийнхөө мэддэг чаддагаараа туслаад зөвлөөд өгөхөд ер нь хэнээс юу унах гээд байна аа аан. энэ дээд талын дуракын толгойгоор бодож, гараар нь бичээгүй байлтай.

  15. ZAAWAL UNSH!!! says:

    IDEWHTEI DUGNELT SHAADAG TOM TOM GARUUD BHIIMAA,, TA HED NIILJ BGAD NEG GANDAN BARIWAL YSIIN BE

  16. bi bol bi says:

    Үргүй гэсэн оноштой хүүхнүүд нөхрөөсөө/найз залуугаасаа салаад өөр хүнээс хүүхэдтэй болчихсон тохиолдол зөндөөг мэдэхийн байна. Нэг танидаг эгч маань 5 жил хамт амьдарсан залуугаасаа хүүхэд олохгүй, сүүлдээ үргүй гэж оношлогдоод салсаныхаа дараа одоогийн нөхөртэйгөө суугаад бүр ихэр хүүхэд гаргасан гээд бодохгүй юу. Тэгэхээр эр эм хүмүүсийн эд, эс юм хум нь /мэргэжлийн хэлийг нь мэдэхгүй байнаа/хоорондоо таарах таарахгүй юм байдым шиг байгаан. Тэгээд ч наад нэг зодож занчдаг мэдрэл муутай юмнаасаа хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ сал айн. Хадмууд чинь арай бишээ, гэр бүлээрээ хагас солиотой улсууд байшт. Чи наад айлдаа уусахаасаа өмнө бушуухан өөрийгөө татаж ав айн, хайран залуу нас. Юунд нь яардаг юм.

  17. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ** says:

    хүүхэд гаргахгүй байгаа шалтгаанаа олоод эхлээд үзүүлчихээ нөхөрт чинь ч ХЭРГИЙН ГОЛ ЗАНГИАА БАЙЖ МЭДНЭ !!!!!!!!

  18. jess says:

    шууд сал, ялангуяа тийм балай хадмуудтай бол,наад нөхрөөсөө хүүхэдтэй болоогүй байгаа бол харин ч сайн юм байна, сайн хүнтэй сууж хүүхэдтэй бол, аягүй бол хүүхэдтэй болохгүй байгаа ни нөхөрт чин асуудал байгаа биз,олон дахин зодсон бол цаашид зодно л гэсэн үг шт

  19. sarah says:

    ийм гар хїрдэг хїнээс салах хэрэгтэй,хэзээ ч засрахгїй,зодуулж та 2 хїїхэдгїй юм чинь салахад асуудал бага, худ болон бэртэйгээ тэгж харицаж байгаа хїмїїс онцгїй л айл байна

  20. sony says:

    чи хүүхэд яагаад гаргахгүй байгаа шалтгааныхаа тухай юу ч дурдсангүй. хэрэв ээ чи хүүхэд олох боломжгүй байгаад энэ бүхэн нь танай гэр бүлийнхний хүрээнд нэгэнт ил болсон бол үнэхээр хүнд асуудал. бараг салсан нь дээр. аа харин хүүхэд олох боломжтой бөгөөд та 2 ямар нэг шалтгаанаар хойшлуулж байгаа бол хадмуудыгаа хол очиж хуц гэж хэл. хүүхэд олдох олдохгүй нь одоогоор тодорхойгүй, та 2 хичээсэн ч одоог хүртэл олдоогүй байгаа бол 3 жил гэдэг тийм ч цөхрөнгөө бараад буугаад өгчих хугацаа биш. зүгээр л хүүхэдтэй болох талаар нухацтай хандаж эхлэх хэрэгтэй л гэсэн үг. за ийм л юмнуудыг зөвлөе дөө. ер нь бол асуудал чинь тодорхой биш учраас зөвлөгөө маань үүнээс цааш байх боломж алга.

  21. Ramiraz Sanchez says:

    Чи 1 өдөр чи тийм хайртай юм бол амиа хорлоодох харий май гээд хэрэгтэй зүйлийн л өгчөөч тэгээд бүх асуудал шийдэгдээ ш хийж чадахгүй гол чамд амьнаасаа илүү хайртай гэсэн худлаа. Хийж чадуул үнэн бж харин хадмуудаа хүү чинь үрггүй бсан бна тэгээд амиа оролчилоо гээл болоо ш дээ наад мөрөн дээр хинь бгаа зүйлийг толгоо гэдийн тэгээд тэр дотор бгаа зүйл н сэтэгдийн ш дээ тэ1 минэээ!!!!

  22. vimo says:

    1.донгож 27 настай бж, амидралийг ингэж эхлэж болохгуй ээ!
    2. мы дуу өөрийгөө болон чамайг өсгөж хуний дайнд хургэсэн аав ээжээ ингэж хумуусээр доромжлуулан хумуустэй одоо болтол ураг төрөл болон хамт амидарч болохгуй ээ! хэлэх уг гэж бна, хэлэхгүй уг гэж бна гэдгийг хадам талийнхан чин мэддэггүй мунхаг хумуус бна!
    3. зодоод бвал зугатаад бай, өгөөд бвал аваад бай гэдэг уг бдийн! тиймээс нөхөр чин чамайг 1с илуу удаа зодсон бол наад хун чин хэзээ ч хэлсэн дахиж зодохгуй гэсэн угэндээ хурэхгүй! чамайг хуурч бна!!!
    4. гэр бул болгон хуссэн уэдээ хуухэд олно гэж бдаггуй юм! танай нөхөр чин болон чиний хадам талийнхан чин муу хумуус болохоор хуухэд чамд ирэх дургуй бна! чи өөрөө ингэж зовж бж, нэмж хуухдээ зовоогоод яахав дэ!
    5. хуйл ёосний эхнэр, бэртэйгээ ингэж харилтсаж, ярилтсдаг хумуус хуний хуухэд өргөөд авбал тэр хуухэд та 2г яаж тамлах болоо наадуул чин! битгий л тэгэж хуний хуухдийг жаргааж чадахгуй бж зовоогоорой до! эхлээд ни өөрөө гэр булд жаргачихаад, хуний хуухэд өргөж авч жаргаагаарай да!
    6. чи наад нөхөртөй хайртай бишээ! та 2 2 биэндээ хайртай бсан бол чи өөрийнхөө бдлийг ийм хэмжээнд хургэхгүй бсан бж магадгуй юм! чи зугээр л 27 нас, нөхөр, хуухэд… гэсэн юм л бодож бгаа юм шиг бна. 27 нас 20 нас биш, бдлийг бодитоор хулээж аваад, шийдэх хэрэгтэй юм бна да! угуй бол тэгээд л доромжлуулаад, тэсээд л, уйлаад л,… амидраад л бж дэ! за, амжилт!

  23. chokod says:

    3 жил юу нь удаан байгаа юм бэ. Манай монголчууд хүүхэд л гаргахгүй бол хүн биш гэдэг сэтгэлгээнээсээ болих хэрэгтэй шүү дээ. Эхлээд бие биенээ хайрлах, хүндлэх, итгэл авах хэрэгтэй орон байртай болж амьдаралаа өөд татах хэрэгтэй тэгээд дараа нь үр хүүхэдтэй болох хэрэгтэй гэж би л лав боддог. Хариуцлага гэж юм хүн бүрт байх хэрэгтэй ш дээ. Танай хадмууд онцгүй л байна даа. Чамд ямар хэцүү байгаа бол доо хүүхэд өргөлгүй өөр арга хайсан дээр байхаа

  24. myngar says:

    Хүүхэд ч асуудал шүү. Хүн уг нь төрсөн үрээ харахаар шал өөр болох байх шүү. Хүүхэдгүй болохгү болохоороо бухимдаад уугаад чамаас болоод болохгүй байна гэж бодоод согтуудаа гар хүрдэг байх. За даа тэгээд аль алинд чинь л асуудал байгаа юм байна даа. 3 жил гэдэг залуу хүмүүсийн хувьд хүүхэдтэй болоход хангалттай хугацаа. Эмчид үзүүлээч аль нэг нь үргүй ум биш биз дээ. Нөхөр чинь үргүй ч байж болно шүү дээ. Бүр болохгүй архи уугаад зодоод болохгүй бол салахгүй юу. Чамаас салаад амиа хорлоод үхэв гэж. Хүн чинь цагаа тулхаар аминдаа хичнээн хайртай гээч.

  25. hun says:

    Одоо зодуулж байгаа бол хүүхэд гаргасны дараа бүүр алах юм байна л даа.

    Архи уугаад агсан тавьж зоддог эрэг хүний оронцогууд хэзээ ч засрахгүй.

    Ямар хүмүүжилтэй болж төвөвшсөн нь бараг тодорхой байна аав ээжрүү чинь тэгэж дайрна гэнээ арай л бишээ. Ингэж гэр орноороо доромжлуулж амьдарна гэж юу байдагийн.

    Чи тэгээл зодуулаал доромжуулаал байгаал байдаг энэ амьдрал мөн үү.

    Чи өөрийгөө үнэлэхгүйн бол өөр хэн чамайг үнэлэх юм.

    Ийм арчаагүй эрийн оронцогоос эртхэн салсан нь дээрдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.