Тэр хүн үнэхээр надад дургүй юм болвуу?

Би гадаадад сурдаг эгэл жирийн монгол охин. Хамт сурдаг хүмүүсээсээ жоохон болоод ч тэр үү их галзуу үсэрч дэвхэцдэг сэтгэлийн хөөрөл ихтэй. Яг юуны талаар зөвлөгөө авахыг хүссэн юм бэ гэвэл… Анх хүний нутагт ирж сурахад маш их хань болж хажууд мин байсан ээжийн минь найзийн хүүхэд гээд надаас 5 ах нэг залуу юмдаа. (би одоо 17-тай) Би түүнийг надаас ах болохоор ах л гэж хүндэлж харьцдаг байлаа. Гэтэл би гэдэг хүн гадаадад ирээд 8-н сарын хугацааг ардаа өнгөрөөж. Энэ 8 сард үргэлж хажууд нь байсаар байгаад нэг л мэдэхэд би түүнд хайртай болчихсон байсан…

Үнхээр сонин утсаа авахгүй болохоор нь гомдоод уулзахгүй бол санаад байдаг болчихсон байсан. Яахаа мэдэхгүй байж байгаад амралтаара монгол яваад ирэхдээ л түүнээс хол байж чадахгүй гэдгээ ойлгосон юм. Аргачгүй биз дээ өдөр болгон л уулзаж гадуур алхаж хичээлд мин тусалж гадуур явахад мин үргэлж хажууд минь байсан юм даа. Би нэг өдөр их зориг гарган байж түүнд хайртайгаа хэлтэл ах дүүгийн харьцаагаараа байя гэсэн (уг нь тэр надаа согтуудаа “чи надад их таалагддаг гэж хэлж байсан).

Надад хэцүү байсан уулзахгүй байя гэхээр найзуудын хүүхдүүд болохоор аав ээж нь байнга надруу утсаар ярьж амралтын өдрөөр гэртээ урьдаг . Үнэхээр хэцүү тэр минь бас монголороо их муу ярьдаг гадаадад олон жил болсон анагаахын чиглэлээр сурдаг хүн болохоор ч тэр үү их даруухан. Нэг өдөр би тэднийд байж байгаад хамт дэлгүүр орсон юм би зүгээр л хөтөлмөөр санагдаад гарнаас нь хөтөлтөл уурлаад гараа татчихсан гомдсон сэтгэлдээ ч тэрүү би уйлаад лифтэнд ортол намайг тэр аргадаад тэвэрсэн юм.

Би ч яахав гомдоод уйлаад гэрт нь орж цүнхээ аваад гараа л гүйсэн. Би хэзээ ч тэгж ихээр уйлж үзээгүй маш чангаар уйлаад гүйгээд л байсан. Үүнээс хойш бид 2 уулзалгүй байж байгаад саяхан ялтачгүй уулзсан юм би их би? муутай болохоор аав ээж нь намайг дагуулад салхинд гарсан би чимээгүйхэн хажууд нь очоод хайртай гэж 2 дахь удаагаа хэлтэл ЧИ ЯМАР ЗАЛХМААР ЮМ БЭ боль тэхүү гэсэндээ. Одоо яг яах ёстой юм бол? Мартах гэхээр чадахгүй юмаа хэтэрхий ихээр дасаж. Тэр хүн үнэхээр надад дургүй юм болвуу? Надад туслаач Монголчуудаа.

17 Comments

  1. DEU says:

    Тиймээ наадах чинь хайр биш

  2. haru says:

    чи тэрэнд битгий хайртай гэж хэлээ тэр бол дэмий. зүгээр л түүнтэй бас битгий их ойр бай. байнга хамт байгаад байвал тэр чамд яаж дурлаж хайрлах вэ. хэсэг хол байж байгаад нэг уулзаад үз тэгээд бас тэрэнд өмнө нь хайртай байсан гэж хэлж байсан юм чинь одоо би чамд хайргүй болсон гэсэн бяцхан жүжиг тавиад үз. битгий тоо. чи гүйгээд хайртай гээд байхаар цаад эрэгтэй чинь чамаас улам зугатна.

  3. Ramiraz Sanchez says:

    Чамайг өөрт таалагдаг гэдэг нь нол чамайг мэгтэж хэлсэн бха! Түүнээс биш тэр хүний %д чи дүүгээс өөрцгүй бха! МАгадгүй тийнд дүү гэж бхгүй бсан ба дүүтэй болхийг хүсдэг бж харин чи тусийн хариуд ус цацсан юмаадаа янзан! Уучилалт гуй тэгээд хэл! Зөв ярилцаарай!

  4. enguun says:

    миний хөөрхөн дүү битгий сэтгэлээр унаа.Олон зүйл бодсоны хэрэггүй ээ.Тэр хүн их хүн чанартай өндөр ухамсартай залуу байна.Яг одоо чи хичээл номондоо л илүү анхаарч байх нь чухал,тэр хүнийг хамгийн сайхан сэтгэлийн үүднээс ахыгаа л гэж харицах хэрэгтэй шүү.Хүн болгонд тийм сайн ах таарахгүй ш дээ.Хэрэв та хүёрын хооронд хайр сэтгэлийн холбоо үүсэх ёстой бол цаг нь ирхээр бүх зүйл аяндаа л болно ш дээ тэр болтол чи өөрийнхө хийх ёстой зүйлээ сайнаараа хий ок.Хүнийг залхааж болохгүй шүү

  5. Hishgee says:

    Сайн уу миний дүү одоо хайр дурлал гээд гүйх цаг бишээ. Хичээлээ л гол нь хий бас энэ хүмүүсийн ЗАЛХМААР ОХИН БНА гэж хэлж бгааг ни битгий тоо.яхав дээ дурлаж үзэж бгаа охин л бга биз.Өөртөө итгэлтэй харц дээгүүр бай охин мин амжилт

  6. google says:

    үнэхээр залхмаар охин байна шүү чи нэээрээ

  7. NAIZ ZALUU says:

    өө нээрээ тийн дээр их гоё товч хэлчиж; “Эмэгтэй хүний ичимтгий, бардам зан” гэж. Яая дөнгөж 17той байж том хүний сайт руу ороод том юм ярих гээд. Одоохондоо урдах хичээлээ сайн хийгээд, өөртөө анхаарал хандуулаад явбал энэ байтугай хайр дурлалтай учирж, амидрал чини ч утга учиртай болно шүү

  8. mongol says:

    оxид ийм насан дээрээ нэг иймэрxүү л байдгиймдоо.

  9. er says:

    тэр ах чини гэй юм биш үү

  10. vimo says:

    кэкэкэ…. хөөрхөн ш дэ….ингэсэн ни дээр бхаа….
    тэр чин их дажгуй, боловсролтой, ухаантай залуу бололтой. чамд бусад охидийг бодвол их боломж бдаг юм бна ш дэ. тиймээс чи ойрийн 2 жил наад хайртай залуутайгаа али болох бнга харилтсаад, харилтсахдаа битгий ор дэр, хайр дурлал гээд хуний дургуйг хургэсэн юм яриад бгаарай да! хичээлээ тэр хайртай залуутайгаа хамт сайн хий! тиймэрхүү залуучуудад өөрөөс ни дутахгуй сайн боловсролтой, сайхан хуухэн хажууд ни хэрэгтэй бдаг юм! за тэгээд л бж бтал бдал аяндаа тод болоод ирнэ шу дэ! одоохондоо тэр ахийнхаа хайртай хөөрхөн гөлөг ни мэт дагаад яваад бай за юу! тсаг ни болоод ирэхлээр ах чин аяндаа чамд амидралийн чин замийг заагаад өгнө! нэг бол чайаг нз охиноо болгоно угуй бол сургуйлаа амжилттай төгсөхөд чин туслана. тэгээд л боллоо до!

  11. dul says:

    xаxаxа дэмий юм бичхийн хичээлээ хий

  12. **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** .. says:

    хичээлээ сайн хий сур мэд боловсор..дараа нь амьдралаа зохицуулах цаг хугацаа олдоно дүү минь..

  13. Shuvuu says:

    Чи хайрыг андуурч бна, ийм хайр гэж байхгүй байхаа, хичээлээ хийгээд сэргэлэн цовоо байвал чамайг өөрөөр харж магад, одоо бол чи залхаасан бна.

  14. mongolchuud says:

    тэрийгээ өөртөө татах арга хэрэглээчээ. өөрөө түрүүлж хандараад байхаар чинь наад залуу чинь өөрийгөө од болгоод яваад байна шүү дээ. тэрний оронд огт тоохгүй дүр эсгээд сэтгэлээ бариад задгай голдуу sexy хувцаслаад сэргэлэн цовоо өөдрөг яваа дүү минь. тэр үeд наад залуу энэ чинь чи мөн гэжүү гээд л шүлсээ гоожуулаад хайртай гэдэг үгийг хайр найргүй бүр чамайг бялууртал хэрэглэнэ шүү дээ. тэр үeд харин чи зугтаах болно. хүнийг ойлгож хүндэлдэггүй хүн хүнд хань болж чаддаггүй юм тэрийг л сайн ойлгож яваарай.

  15. hmmm says:

    яааж туслах вээ байз…. эндээс ном уншуулдаг юм билууу… ккк

  16. soooook says:

    bi emegtei hun.eniigchin unshihad chi ysto zalhmaar ohin bndaa.er hun bitii hel emegte bi tohioldoogu zugeer unshihadl chamaas zalhaj bn.emegtei hunii ichimtgii daruuhan ihemseg chanar chamd negch alg.yg ene zangaara setgelee bas amaa barij chadku bol olon bandinart hairta bolj ter bolgondoo haygdnshuu.jaahan nambata bai.ter zaluuchin chamd bas sn bsn bol hezee ch ingeed chimeegu yvjiihgu bh bsiin.naad zaluudaa shavar bolood bailgu orhi.hicheelee hii chi

  17. Alpha 910 says:

    Хүүхэд минь ах гэсэн нүдээр л харж бай даа, чамайг жаахан болохоор чинь маш их хайрлаж байдаг биз. чи ахиад 1,2 жил харж л бай.Өөрөө нойтон хамуу шиг хайртай дуртай гэж битгий хэл ахаа гээд л гүйж бай,насанд хүрсэн хойноо ойлгоноо миний дүү наадах чинь хайр бишээ. чи хүний нутагт ганцаар бгаа чамд тусалж чиний гэр орноо санасан сэтгэлийн нэг хоосон орон зайг нөхөж бгаа 1 хүн бгаа болохоор тэрэнд чи хайртай болсон юм шиг санагдаж бгаа байх. Хэрэв хувь тавьлан байх юм бол тэр чамд эрт орой хэзээ нэгэн цагт дурлах байх. Одоохондоо хичээл номондоо шамдаж сураад л байж байдаа дүү минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.