Айл “гэр”- дэх үү…

Бид жаахан байхдаа айл гэр болж тоглодог байлаа. Би болон миний эгч дүүс мөн найзууд. Тэр гэр бүл хүүхэдтэй, аавтай, ээжтэй, бас багштай. Аав ээж хоёр ажилдаа явна, гэртээ ирнэ, хоолоо хийнэ хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэнэ, өө тийм бас хүүхдүүдээ загнана. Багш сургууль дээрээ хичээлээ заана, хүүхдүүдийг бас загнана, бүр заримыг нь зодно. Тэгээд тэр тоглоом өндөрлөнө. Энэ тоглоомыг бидний үеийн залуучууд бүгд л тоглож өссөн гэдэгт эргэлзэхгүй байна.  Энэ бол 1990-ээд оны үе.

Одоо харин 2011 он. Бидний багадаа гэмгүйхэн тоглож байсан энэ тоглоом харин “амьдаараа” биелэлээ олж байна. Гэхдээ бүх зүйл нь өөр.

Анх хосууд дурлалцана, дотносоно, хэн хэндээ хайр сэтгэлээ илчилнэ, үргэлж хамт байхыг хүснэ, нэгнээ санана, тунирхана, гомдоно, уйлна, хамтдаа инээж хөгжилдөнө. Эхэндээ бүх л зүйл гайхалтай нэг иймэрхүү. Дараагийн шатанд эр хүн эхнэрээ болгохыг хүснэ, ихэнх тохиолдолд бэр гуйна, хуримлана, нэгэн дээвэр дор бүхнийг өөрсдөө бүтээхийг хүснэ. Хорвоогийн жам ёсоор тэдний хайрын дундаас бяцхан үр “ганцхан тэднийг” зорьж ирнэ. Энд тэдний “аз жаргалын цөм” нь оршин байгаа гэдэгт би итгэдэг. Эндээс бүх л сайн сайхан эхлэх ёстой гэж бодох юм.

Гэтэл зарим нь бүр эсрэгээрээ байгаа нь харамсалтай.
Нөхөр ажилдаа явна, оройтож ирнэ, оройтож ирнэ, оройтож ирнэ, бүр ирэхгүй.
Нөхөр ажилдаа явна, оройтож ирнэ гэхдээ согтуу. Харамсалтай нь нас нь залуу.
Нөхөр ажилдаа явна, гэртээ ирнэ, эхнэрээ хардана, муудалцана, зодно.
Эхнэр ажилдаа явна, оройтож ирнэ, нөхөр асууна, эхнэр үл хариулна, муудалцана.
Эхнэр ажилдаа явна, оройтож ирнэ гэхдээ согтуу эсвэл үнэртүүлсэн, нөхөр асууна. . .
Эхнэр ажилдаа явна, ирнэ, хардана, харамлана, хэрэлдэнэ, зодолдоно.
Эцсийн бүлэгт энэ бүхэн салалтаар хаалтаа хийнэ. Хэн нэг нь хүүхдээ аваад нөгөө нь замаа дагаад л явдаг байх даа. Хүүхдүүд нь цагийн эрхээр өсөж том болно. Айл “гэр” –дэж тоглох л байх даа . . .

Яах вэ залуусаа бид өсөж том болсон ч гэсэн айл “гэр”-дсээр л байх гэж үү ??? бидний жаахандаа тоглодог байсан айл гэр гэр гэртээ харьснаар дуусдаг байсан. Харин одоо та бүхний тоглоод байгаа айл гэр чинь хүний хувь тавилан, зовлонгоор дуусаад байгаа юм шиг санагдаад үүнийг бичлээ.

ГЭР БҮЛ БАТ, ЭХ ОРОН МИНЬ АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

11 Comments

  1. Taivan says:

    Сэтгэгдэл оруулах агшинд даанч баяр болоод би согтуу байна . Гэхдээ л зориг орсных, санаа цэгцлэхэд буруу юу байхав. Шүүмжлэлийг хүлээж авна бүр эрүүлдээ шүү ккк.

  2. Taivan says:

    Та нар чинь өнөөдөр яачихваа. Гэр бүлд нүүрлэдэг түгээмэл болж эхлэж байгаа асуудлыг яасан наагуур харж ярицгааж байнаа. Зөвхөн нууц амрагаас боллоо гэж үү? Үгүй ээ тийм биш шүү. Гол буруутан нь сэтгэлгээний хувьсал, өөрчлөлт юм шүү дээ. Нийтлэгчийн цаад санаа нь өнгөрсөн болон одоогийн гэр бүлийн талаарх сэтгэлгээний өөрчлөлтийг тодруулахыг хүсчээ. Аливаа улс үндэстэний бүтээж байгаа соёл нь тухайн цаг үед амьдарч байгаа ард түмний сэтгэлгээнээс шууд хамааралтай. Бас энэхүү сэтгэлгээнээс л урлаг соёлынхоны бүтээл туурвил тусгалаа авч байдаг. Сүүлийн жилүүдэд хошин урлаг давамгайлж байгааг анзаарч байгаа биз дээ. Учиртай л байж таараа. Эхнэр нөхрийн талаарх асуудал хошин шог гэж үү? Тэгвэл үгүйсгэх хүн байгаа юм уу? Бидний хэн нь ч нөгөөдөө чин үнэнээр хандаж байсан уу? Энэ бол хариулахад маш амархан боловч бас маш хэцүү асуулт юм. Өөрийгөө хуурч амьдарч байгаа хүнд маш амархан, шууд л би дандаа л үнэнч шудрага байдаг гэж хариулна. Гэтэл хэн ч хорвоо дээр дандаа шудрага байж чаддагүйд л хамаг учир нь байгаа юм шүү дээ.

  3. oodrog amidral says:

    zugeer l ym bna sh dee bodmoor ym

  4. Билгээ says:

    Тийм ээ. Хүүхдүүд минь ингэж л харж байгаа. Муухай санагдаж байна. Ихэнхи нь л ийм байгаа шүү дээ. Дургүй хүрч байна.

  5. doogii says:

    chi hunii nua yum bol bitgii teriigee gaihuulaad bai.ehnertei hunii nua bolood yavah setgehuitei emegtei hun bol minii huvid emegtei hun bish,hezee negen tsagt chi ehner hun bolohooroo oilgoh blgui.cham shig huuhnuudtei yarihch yum alga.

  6. Alpha910 says:

    Хүн бүр өөрсдийгөө хичээж яв. Битгий эр эм тал болоод алалцаад бай.
    Нийтлэлтэй санал нэг байна

  7. doogii-d says:

    …Getel NUA-ni bas l neg emegtei bgaashdee…. bas emegteichuud bid gechijee

  8. doogii says:

    uu bas erchuud bolhoor nuataigaa zavaaraal emegteichuud bid ugeljch bolohgui yum bna ldaa.ovoomuu garuu guiyu chi chin harin.medrelee emchid ochij uzuul BATAA.hun bolgon tegsh erhtei gedeg ugiig buren utgaar ni bish yumaa gehed 70huviar yadaj oigoj sur mal mini.

  9. doogii says:

    ene yasan teneg yum bichdeg bataa ve.gehdee gaihaad bh zuil alga odooniil zaluusiin niitleg uzel bodol bh shiv.ta nar naizuudtaigaa haayaa yavah durtai ehner chin bolohoor bolohguin genee.bitgii erguut.bur shal durgui hurchlee.huneer ih harj uzuuleh durtai yum bol ehneree bas harj uzej naiz nuhudtein uulzuulj bhgui yu.ta nariig l boduul emegtei hun yum l bol er hunii doodhiig haij yavdaggui yum.baliar teneg buduuleg uher mongol.cham shig uhertei suugaaguidee bayarlaj yavii.azaar bi gadaad nuhurtei.terenteigeech huuhduudteigeech az jargaltai bna.cham shig uhertei suuchuul buur gai bolohiin bna.uhsenii chin amidral az jargal.darluulaal bool ni bolool garahch erhgui harduulaad suuj bhiin bna l daa.goridtson golionii baas ve chi.iim shijgiin yumnuudiig bur harah ni bitgii hel bodhoosch durgui hurdegiin.heddugeer zuund amidarch bgaagaa mederch medeggui erguu yumnuud.

  10. bataa says:

    Ene unen l dee gehdee hunii sonirhol bol oor, gol asuudal bol yoroosoo NUA l bga yum shuu dee erchuuud hezee ch zuger bj chaddagui teriigee l buu meddegd bas, ehneruud bitgii bainga ugelj baildaa yadargatai shd ee haya ch gesen bid nar chin nz nartaigaa yavah durtai gehdee ehneruudee oor shigee bailgah durgui bdag yum sh dee tiimees zuger tedniig haya ch gseen neg udaa harj uz za

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.