БИ НИЙГМИЙН ЯГ ХААНА НЬ ЯВААД БУРУУ БОДООД БАЙНА УУ ЗӨВ БОДООД БАЙНА УУ?

Сайн байна уу? Энэхүү захидлыг уншиж байгаа эрхэм танд энэ цаг мөчийн мэнд хүргье. Дахиад л нөгөө 19 настай энгийн нэг охин байна. Өнөөдөр би хэн нэгнийг өмөөрч бас муулахгүй. Харин би өнөөдөр өөрийнхөө тухай бичихээр шийдлээ. Миний бичиж байгаа захиадлууд нь миний л бодол би насан туршдаа яг энэ хэвээрээ сэтгэхгүй шүү дээ. Би яагаад захидал илгээх болсон бэ? гэвэл. Би өөрийн бодолоо зүгээр л бусадтай хуваалцахыг хүссэн. Надаас өөрөөр  хэн нэгэн боддог байж болно.Би бусад хүмүүсийн тэр өөр бодлыг мэдэхийг хүсэж байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүст баярлалаа. Хичээлээ хий гэж хэлсэн хүмүүст бас баярлалаа. Намайг та нар жоохон юм байж яасан илүү юманд санаа зовдог хүүхэд вэ? гэж бодож байгаа. Би яагаад ингэж илүү юманд санаа тавьж өөрийнхөө цаг хугацааг баран баран бичдэг вэ? гэвэл би өөрийнхөө мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж байна.

Мэдээж би өдөр бүр хичээлээ хийдэг гэхдээ би ямарч сайн боловсон хүчин болсон би нийгэмд амьдарна. Нийгэмтэй харьцана.Хүн бүхэн математикч, физикч болохгүй бүгд аав ээж болно гэдэг үг байдаг үүнтэй адилхан шүү дээ. Би яг л энэ хэвээрээ сэтгэсээр нийгэмд гарвал би мэдээж амжилтанд хүрэхгүй. Миний бодол бүгд бүгд зөв биш буруу зөндөө байгаа үүнийгээ нийгэмд гараад илэрхийлвэл сүйрэл болно. Та нар намайг мэдлэгээ нэмэрлэх газараа мөн олж ядваа гэж бодож байгаа байх харин ч би яг олж чадсан. Учир нь надад өөр асуух хүн байхгүй. Бас би энд өөрийн үзэл бодлоо сайн илэрхийлж сурах тусамаа нададтай хэрэгтэй. Эргэн тойрны хэдэн хүмүүсээсээ асууж болно гэхдээ энэ тийм ч сайхан санаа биш. Би аав дээрээ очоод шууд л “Ааваа би гей хүмүүсийг ингэж боддог та юу гэж боддог вэ?” гээд асуувал манай аав намайг мэдрэл нь муудсан нэг бол ижил хүйстэн болохоор шийдсэн гэж бодно. Бусад хамаатан садан бол тэрнээс цаашихыг л бодно. Энд байгаа хүмүүс бол бүгдээрээ нийлээд нэгэн том нийгэм гэж би боддог. Бид 21-р зуунд амьдарч байна. Хувь хүн бүр нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж байж амжилтанд хүрнэ. Тиймээс л би хүмүүсийн дунд яг юу болоод байгааг бага ч гэсэн мэдэх хэрэгтэй.

Ижил хүйстэн хүмүүсийн талаар би энэ бодлоо өөрөөр хаана хэнтэй хуваалцах  юм бэ? Улс төр, эдийн засгийн уналт,үнийн хөөрөгдөл бусад улс орны  байдал гээд бүх мэдээлэлийг би хангалттай ном сонин гээд маш олон зүйлээс авдаг. Энэ бүгдээрээ л нийгэмийн асуудал. Асуудалд нийгэм яаж хандаж байгааг би тохиромжтой газраас нь мэдэж авах хэрэгтэй. Бас би нийгмээс хэр өөрөөр сэтгэж байна. Би буруу бодоод байна уу? Хүмүүс бодоод байна уу? гэдгийг би өөрийгөө илэрхийлж байж л хариулт авна. Тэгэхгүйгээр би хэнд ч хэлэхгүй зүгээр бодоод яваад байвал хэн ч надад сайн дураараа хэлж өгөхгүй. Эсвэл би ажиглаж болно. Би гэдэг хүн ганцхан учраас л нэг л орчинг ажиглаж болно.Миний нас хэд билээ? хэр олон хүн таних уу ? гэх зэрэг асуудал олон шүү дээ. Харин энэ сайтад хүмүүс намайг танихгүй ч гэсэн миний захидалд сэтгэгдэл үлдээдэг энэ бол надад өгч байгаа мэдлэг. Би зүгээр л гудамжинд явж байгаад танихгүй хүнээс асуувал намайг юу гэж бодох бол зарим нэг нь барьж авж зодно байх. Миний энэ сайтад хандан захидал илгээдэг  нь ийм л  энгийн зорилготой. Би гэдэг хүн хэн нэгэнээс оноо авах гэсэндээ биш зүгээр БИ НИЙГМИЙН ЯГ ХААНА НЬ ЯВААД БУРУУ БОДООД БАЙНА УУ ЗӨВ БОДООД БАЙНА УУ? гэдэгээ мэдэж өөрийгөө өөрчлөхийн төлөө хичээж байна. Би энэ сайтаар дэмий тэнэж хэн нэгнийг элдэв үгээр хэлж кайф авах гэсэндээ зочилдоггүй. Уншсанд баярлалаа миний буруу юу зөв үү гэдэгийг надад хэлж өгж тусална уу.

31 Comments

  1. Zochin says:

    Yunii tuhai yarij baigaa genee? Ijil huisten baih zugeer shdee. Nadad mongold ch gadaadad ch ijil huisten naizuud baidag. Oortoi ni l untaagui bol hetero humuust yamar hamaa bainaa. Ongorson zun mongold gay, lesbi, transsexual mon bisexual humuus bugd l orson party bolson olon ch humuustei taniltssan saihan aashtai engiin humuus shuu dee. Yug ni eserguutseed baidgiig oilgohgui yum daa

  2. BOYKA.B says:

    asuultaa zow tawij surchaad xariultaa aw bi unshaad yu ch oilgosongui engeh vv tehvv ch gex shig 19nas xvrcheed ergvvteed l oor ym bodooch t1 ee

  3. soniuch xvn says:

    hariultaa todophoi awhiin tuld asuultaa zuw tawia.End asuult geheesee ilvv erxzuulemj bichje.Enend hariult baihgui e nza.Chi ene niigemd dund odo amidarj baigaa shde.bodoj baigaaga toipuulahgui shuud helwel arai l deer bolwuda.mi bodol shv bi ch bas hen negente yariltsmar l baina.gehde ene site d bish

  4. сайн уу says:

    tim l yum bi bas 19 ghdee ta 2 adilhan tsetserhej bn kekekek

  5. 19 says:

    YOOOH CHI ODOO BOLIO..NEEH HUDLAA UHAANTAI GARIIN DUR ESGEH GD BG YUMUU HAASHAAN..19 NAS HURTLEE UURUU UURIIHUU HEN GEDGIIG MEDKU YWJ BSN YUMU? HICHEEL HIIJ EEJ BLOH BELTGEL CH DUUR CH IIM TNEG UTGA UCHIRGUI UR UGUUJGUI YUM BCIHJ BHAAR BARAG GADUUR SHOWDAAD HEDEN YSAA CHILEEGII NI GARGASAN NI BARAG DEER BH.UNEHEER HUNII SONIRHOL TATSAN, BODUUSHTAI YUM BISH L BOL IIIM URT YUM BCIHJ TSAG ZAWAA URJ YDAG BNAA..UURTEI CHIN ADIL 19 NASTNII UG SHUU !!!

  6. ariunaa says:

    taniltay zaluusaa sex hamtragch haij bn 88739051

  7. kiku says:

    ertunshiig uzeh uzelee hun uuruu l buteedeg . chi yu husene ter chi l chamd irne

  8. kiku says:

    hun uuruu niigemiin buteel . ardin ug gants hun ail bolddoggui gants tamhi gal tuimeriin ehlel .minii duu niigem gj yrihasaa umnu niigemd uuriguu oilguulj chadah huvi hun bolj tuluvsh. tuhain niigemd amidarch l bga bol ter niigem ayndaa chamaig humuujuulne. chi ehleed huvi hun bi hen ve gedegee uuruu uurtuu todorhoil chi ehleed uuriiguu ol. uuriguu olson humuus niigimiig uurchilj bsn tuuh olon. minii bodoloor niigem maani hulgui dalaid aylah ongots yum shig ter ongotsini ahmad .. tuhain hiigemiin udirdagchid.chi uurtuu zuv bodol turuulj zuv setgej baival chini oir baih humuus tiim l bna. irgen hunii setgeliin galaas ireeduin hoich ueiin niigem burdene. urarshaa minii mongol ahan duus

  9. zahidliin ezen says:

    БИ БОЛ ХҮН ГЭХДЭЭ 19 НАСТАЙ БИ НЭГ ЗҮЙЛ ОЙЛГОХОО БАЙЛАА. ЗАРИМ НЬ НАМАЙГ ЖООХОН ПАМПЕРСТАЙ НУС БАЙЖ ЯМАР ОЛОН ЮМ ЯРЬДАГ БАЦААН БЭ? ХИЧЭЭЛЭЭ ХИЙ ЭЭЖ БОЛОХДОО БЭЛД ГЭЖ ХЭЛЭХ ЮМ. ЗАРИМ ӨДИЙ ТОМ БОЛООД ХӨГШИРЧ ҮХЭХ ГЭЖ БАЙЖ ЖООХОН ХҮҮХЭД ШИГ ЮМ БИЧЛЭЭ ЭНЭ БАЙДЛААРАА МАРГААШ СҮЙРНЭ ГЭЖ ХЭЛЭХ ЮМ. БИ АЛЬ НЬ ВЭ? НАДАД АСУУЛТ ГЭЖ МАШ ОЛОН БАЙНА. АСУУЛТАНД ХАРИУЛАХ ДУРТАЙ ХҮН БАЙВАЛ ХАРИУ БИЧЭЭРЭЙ

  10. Joker!!! says:

    oo hoorhii tomchuul ni hvvhdiin bichseniig unshig oilgohoorgvi tng boltsiimu haashii yum chi uhaantai zow setgelgeetei hvvhed bn gehdee yum heterwel chi ooroo terend ni uusch ordiim shde eniig bodoj vzeh heregt aliwaa asuudald tomchuul zowlogoo ogch oorsdiin turshlagaa huwaaltsah heregt bdiin tgj l bj gemeen bidnii vr sad ter aldaag gargalgvi yadaj yaj zalruulaha mddg blno shde
    dongoj niigem soligdoj bga blhoor ta nariin vyes l sn bolowson hvchin jinhene niigmiin bvteegdehvvnvd garch irne odoohondo malnuud bga ted ursgalaara yawj irsen odoo ch tm bga tedend naidah hereggvi

  11. tomoo says:

    minii bodoloor ene ohiniig demjij bna gej bichsen hun ooroo ene niitleliig bishsen hun yum bishuu…19tei ohiniig yalgavarlan gaduurhna gej yu bhav de…ugaasaa 19tei eej bval medeej eej boltson tom hun gesen ug sh de..eej boloogui ni ch gesen neh joohonsood bh yu bhav…oyutan hun sh de…aygui bol belgiin haritsaand ali ert ortsonl hun bgaa ooriigoo neh joohonoor bodtson yum…yamar 14 15tai bish..

  12. ..... says:

    chupa chups ni ooroo gomo hun yum hsig naadaa kkkkk.tegeel demjeed bgaa bh tee.

  13. zaya says:

    энэ 19тэй охин нөгөө Хүрлээгийн Эргэлзээ шиг болчиж.

  14. Chupa chups says:

    Би энэ охины талд байна.

    Би ч гэсэн өөрөө энэ сайт анх нээгдэхэд л орж ирдэг байсан. Одоо би 23-тай гэдэг чинь 19-тэйдээ орж үздэг байсан гэсэн үг. Анх мэдээж сонирхож орж үзнэ. Дараа нь Сэтгэл зүйч мэргэжилтэй болох гэж байгаа учраас иймэрхүү мэдээлэл олж авч сэтгэгдэлүүдэд нь анализ хийх гэж ордог боллоо. Нийгэм ямар хандлагатай байна, хүмүүс юу хүсэж байна, ямар хэцүү амьдралтай хүн над дээр ирж болохыг харж давхар сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж байлаа.

    Гэхдээ яг одоо хараад байхад би энэ сайтнаас маш олон зүйл сурж авсан. Хэзээ ч бусад ном, сонин, хэвлэл мэдээлэлүүдээс олж авч байгаагүй мэдээллийг нэг дор уншиж байсан.

    Хэрхэн яаж хүнийг сонгож эхнэр нь болох, хэрхэн яаж ирээдүйн нөхөртэйгээ харьцах, яаж харилцаагаа сүйтгэхгүй байх, гэрлэхдээ юу анхаарах, хадмуудаа яаж таних, хүүхдүүдийнхээ хажууд яаж биеээ авч явах, бэлгийн замын ямар өвчин яаж халдварлах боломжтой гэх мэтчилэн маш олон зүйл сурж авсан. Харийн дон гээд л хичээл дээр кейс (амьдрал дээрхи жишээ) ярьж байхад, би энэ сайтнаас өөр олон кейсийг олж уншиж илүү ойлгодог байлаа. Мэдээж дээд сургуульд байхад багш нарын гэр бүлийн харилцаанд зааж зааварласан мэдлэгтэй би энэхүү сайтан дээр гарч байгаа мэдээллийг холбож ойлгодог байсан болохоороо би энэ охиныг буруу газраасаа мэдлэгээ авч байна гэж байгаа хүмүүсийн хажууд өөрөөр бодож байж магадгүй юм.

    Би бол 16 хүрсэн л бол хүн болгоныг энэ сайтыг олж уншаасай гэж хүсдэг. 
    6 жил ханилсан хань яаж хандаж болдогийг, 16-тай үед нь өөрөөс нь ах хүн яаж толгойг нь эргүүлээд жирэмсэн орхиод явж болдогийг, үерхээд найз охин, залуудаа яаж хандах, найз залуу, охин, эхнэр нөхрөө түр зуурын зугаа цэнгэл хөөгөөд явахад яаж араас нь чаргууцалдалгүй ухаантай авч үлдэх эсвэл орхих ёстойг эрт ухаарах, түр зуурын дурлалыг хайраас ялгах, зулбуулах эм ямар аюултай, хамгийн зөв арга бол урьдчилан хамгаалах, бэлгийн замын өвчин гэж юу болох гэх мэтчилэн онол нь бичигдээгүй ч олон хүний алдаа оноон дээр суралцах зөв арга юм шиг санагддаг.

    Дээр хүмүүс хичээл номоо унш гэсэн байна лээ. Архи ууж ирээд эхнэр хүүхдээ зоддог хүн, эсвэл гадуур завхайраад өвчин аваад ирдэг та бүхний хэлдэгээр асар олон мэдлэгтэй БОСС-уудаас илүү гэр бүлээ жинхэнэ утгаар нь хайрлаж халамжилж чаддаг сайн мэргэжилтэн байсан нь дээр байх гэж би хувьдаа бодож байна. Мэдлэг муутай ч гэсэн амьдралаа босгох гэж тэмцэж яваа ханиа халамцуу орж ирэхэд нь хэрүүл гомдолгүйгээр гэртээ оруулаад хожим зөв ярилцдаг уужим ухаантай эмэгтэй хүн гэр бүлийг авч явах байх гэж бас бодож байна.

    Миний хувьд энэ байна. Би энэ сайтнаас хичээлийнхээ хажуугаар амьдрах ухааны мэдлэгийг олж авсан. Одоо ч гэсэн суралцаж л явна. Харин хичээлээ хий гээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд хүссэн хүсээгүй арван жилийн өсвөр насандаа яваа хүүхдүүд ч гэсэн энэ сайтыг уншиж л байгаа. Энэ үед юм үзсэн том хүний уужим ухаанаар хүлээж аваарай гэж хүсье даа.

    19-тэй охинд: Миний хувьд ЛГБТ хүмүүсийг гэрлэх хуультай болтол нь дэмжинэ гэж боддог. Хүмүүс эрэгтэй хүн дууслаа алга боллоо гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Нийгмийн цөөнх гэдэг чинь нийгмийн цөөнх шүү дээ. Одоо л ил тод хэлээд байгаагаас биш Монгол улсыг аюулд учруулах хэмжээнд оруулаагүй нь лав. Угаасаа орох ч гүй байх. Болохгүй бол Донор ашиглаад л хүүхэд гаргачихна. (Sarcasm хэхэ)
    Бас чи өөрийгөө 19-тэй гэлгүйгээр сайтанд мэдээ бичсэн бол чамайг хүмүүс хүлээж авах байсан байхаа. Тийм болохоор үгийг нь бүү тоо, бас өөрийнхөө үзэл бодлыг ингэж илэрхийлж байгаагаар чинь бахархаж байна. 19-тэй ээж ороод ирэхэд хичээл номоо хий гэдэггүй байж, үзэл бодлоо илэрхийлж байхад нь чамд ингэж хандаж байна гэдэг чинь ер нь бол ялгаварлан гадуурхалт, эсвэл энэ сайтыг гэр бүлийн зовлон бичдэг гэж боддог хүмүүсийн л бодол байх. Тийм болохоор эдгээр сэтгэлд чинь сэв суулгах гэсэн хүмүүсийн бодлыг битгий тоогоорой. Амжилт хүсье!

  15. uka says:

    yu ch oilgosongui. hendee erhleed bgaa har hog we

  16. Билгээ says:

    Эндээс мэдлэг олж авна гэдэг бас өрөөсгөл л ойлголт болох байх л даа. За даа тэгээд чи хүсээд байгаагаараа л тэгээд юм юм мэддэг болчих гээд л гүйгээд бай даа. Уг нь алив юм цагаа болохоор тэртээ тэрэнгүй чамд танигдаад мэдрэгдээд, чи өөрийн гэсэн үзэл бодол байр суурьтай болдог хорвоо сон доо. Хүүхэд минь. Өөрийгөө хайгаад гүйгээд л байж дээ. Том болох гэж яарах хэрэг байдаггүй л юм даа.

  17. busgui says:

    kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk zovuu buruu yu oilgoj bnauu oilgohgui bnauu ene niigem monuu ene niigem bishuu kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk naiz nuhudtei boloo ueinhenteigee yariltsaj sanaa shaviagaa hanatal metgelz olon naiztai boloh talaar l sudal.ZA TEGEED DARAA NI NAIZTAI BOLOH ZOVUU BURUU YU GEED OROOD IREVEEE KKKKKKKKKKKKKKKK…

  18. baldag says:

    энэ жинхэнэ хэрүүлч эргүү дагз байнаа худлаа их мэдэх царайлчих гэсэн Бид ч гэж бид энэ эргүүд ингэ тэг гээд бичиж л байдаг

  19. 19 says:

    utgagui yum aa.yu helhiig huseed baigaa chin shal burheg iin.chi tiim l neelttei niigem yrij, haalttai sedew bhku meteer bddog yum bol zugeer l ilen dalangui busadtai nuur tulaad yriltsaach.hen ch chmaig iim yum yriltsah ghed chin shuud tsohiod awahgui.

  20. 19 says:

    uhaantai yumshig hirnee utgagui yum bichchij..bi ch bs chamshig 19 nastai ghd huuhed gdg uyee unguruusun yumshig sngdaad bhiin. udii nas biyend hurcheed uuriiguu huuhed gj bdsoor, ter bdoldoo taaruulj hiiseer bwal amidral deer garaad getsuuhen l bh bhdaa. tgd chi yag yu bodood yug ni zuw uu buruu yu gd bgn? 

  21. ... says:

    yasan ih niigem yarih durtai huuhdev de……..shuvt hiigem hiigem l gesen bna…yag yug ni zovuu buruu yu gej asuugaad bgaa yum…nehl utgaggui yum bichsen bna…chi baitugai chamaas ahmad ijil huisten bish hun bolgonl chinii yariad bgaa ijil huisten gej yu yum yag yamar huniig heldeg yum geedl sonirhoj bgaa sh de…tegeed hun bolgon l ooriinhooroo sudalj medej avch bgaa…chamaas joohon 14 15 16 tai huuhduud hurtel sonirhoj bgaa gedegt ergelzehgui bna….hunii sonirhodoggui sodon yum sudalj medej bgaa yum shig yug ni zovuu buruu yu geedl boon niigem miigem bolood yavchiv….ene chin harin sonirholtoi ohinuu ugui yu…mon yun ch surhii ijil huisten sonirhdog yum bilee…ijil huistengeer iltgel tavih gej bgaa yumuu haashaa yum..chamaig er ni hen bitgii sonirho bitgii sudal gesen yum …chi sonirhoj sudlah chin chinii ooriinl erh sh de..tegeed yamar ch urt yum bichsen yum unshihaas zalhuu hureed duusgasangui…yun shal utgaggui sedveer metgeltseh gesen yum..arai oor sedeveer medlegee deeshluulj bolsongui yu…kkkkkkkkkk

  22. захидлын эзэн says:

    сайн байн уу? би тэд нарыг өмөөрөхийг хүсээгүй би зүгээр л би ийм юм мэдэж байна энэ зөв үү буруу юу гэдэгээ мэдэхийг хүссэн надад үнэхээр асуух хүн байхгүй болоод л ингэж хүмүүсийн нервийг барж байна. бусад зүйлээс мэдэж болно л доо гэхдээ энийг хүмүүс юу гэж боддогыг мэдхийг хүсэж байна. хамгийн хурдан нээлттэй зүйл бол энэ шүү дээ. би бусад хичээлтэй холбогдолтой бүхэнээ олж мэдэж чаддаг гэхдээ би энэ тухай бас мэдмээр байна. би жоохон хүүхэд байж болно би 50,60 жилийн дараа эмээ болно шдээ.

  23. peach says:

    За хонгор охин минь сонс. Энэ гей лесби трансжендэр өшөө юу ч байдаг юм, ийм асуудлыг бол зүгээр мэдээд л, “аан ийм юм байдаг юм байна” гэдгийг “мэдээд л” орхичих хэрэгтэй. Тэрнээс биш ийм асуудлаар докторийн зэрэг хамгаалах гэж байгаа аятай байн байн энүүгээр орж ирээд би зөв ойлгож байна уу, буруу юу энэ тэр гэж асуугаад байх шаардлага огт байхгүй.

    Мэдээж чи энэ талаар сонирхож болноо, гэхдээ сонирхож байгаа бол илүү далайцтай хайж явж, эрж сур. Гадаад хэлтэй бол гадаад хэлээр нь ийм хүмүүсийн тухай олж унш, эх хэлээрээ уншихийг хүсвэл энэ талаар ном юу байна гэдгийг хайж судал. ЛГБТ төв гээд энэ сонирхоод байгаа хүмүүсийн чинь эрхийг хамгаалах төв байдаг юм. Тэндээс очиж унших материал бий эсэхийг асуу. Тэгээд дээр нь гей хүмүүсийн бичдэг блогууд уншиж бас болно шүү дээ.

    Магадгүй эдгээр зүйлийг мэдчихээд, би буруу бодоод, буруу ойлгоод, дэмий юм сонирхоод байна уу? энэ тэр гэж асууж байгаа бол: Чиний хийж байгаа зүйл чамд зөв. Энэ асуудлыг би ч хувьдаа сонирхож судалж л байсан. Гэлээ гээд бусад хүмүүс энэ асуудлыг чам шиг, над шиг хүлээж авч, ойлгож, нааштай хандах албагүй. Чамайг зөв бодолтой хүүхэд байна гэх нэг нь байхад буруутгах ч нэг нь байна.

    Ямар ч асуудлын хувьд чи бүх хүнд зэрэг сайшаагдаж, зэрэг муулуулна гэж байхгүй. Туйлын юм гэж байдаггүй юм. Энэ асуудлыг дэвшүүлсэнээрээ чи нийгмийнхээ зөв газарт яваад байна, буруу газарт яваад байна гэсэн инээдтэй юм огт байхгүй.

  24. Буянаа says:

    Тиимээ Алинагийн зөв өөр сайт хэсвэл хамаагүй өгөөжтэй.

  25. Alina says:

    бас нэг юм мартаж энд орж ирж мэдлэгээ дээшлүүлнэ гэж байхгүй ш дээ. мэдлэгээ дээшлүүлнэ ч гэх шиг

  26. Alina says:

    Юу бодож байгааг чинь мэдэхгүй юм чинь яаж зөв бурууг нь мэдэх вэ дээ. Би ерөөсөө ойлгосонгүй. Бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж болохгүй байгаа юмуу, тэгээд энэ зөв үү буруу юу гээд байгаамуу ёоо бүр самуурчихлаа. 19 тэй охин минь арай өөр сайтаар хэс дээ. Тэртэй тэргүй чи амьдрал гэдэг асуудлын далай руу орж ирнэ тэр үедээ завьтай орж ирэхүү, аврах цамцтай орж ирэх үү, нөгөө нэг хйилсэн дугуй шиг юмы чинь юу гэдэг билээ тийм юман дээр тэгнээд орж ирэх үү гэдэг бэлтгэлээ л хийж үз. Ийм сайтанд орж ирээд юун ч өргөн өргөн юм бичээд сууж байдгийн.

  27. hmmm says:

    chinii zuw.medeej hund medleg heregtei gehdee end setgegdel uldeej bgaa humuus chamd tm heregtei MEDLEGiig ugch chadahguil bolwuu. end bichsen zuiluud zgr l MEDEELEL bh bolno.

  28. Ohidod_bi_hairtai@yahoo.com says:

    Agaan hoorhon duu uhaantai ym bnaaa

  29. BAR says:

    chi chin yasan har bagaasaa tsetserhuu yum be dee, bas deerees ni heruulch bololtoi iin

  30. Joker!!! says:

    bololgvi yahaw de, hvn bvr l yamar neg hemjeeger biye daaj niigemshheese omno medleg olj awah yostoi. bidni etseg ehiin vyeiin niigem odoo oor bolson shvv de, ene bol ardchilsan aluurchn niigem hen biye daaj chadahgvi bn ter asuudald orno.

  31. Монгол бүсгүй says:

    Охин минь чи бас л нэгэн мэтгэлцээнийг эхлүүллээ дээ. Дахиад л “Хичээлээ хий, ээж болох бэлтгэлээ хий” гэсэн улиг болсон сургамжуудаас гадна гей залуусыг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрнэ. Би гей залууг өмөөрдөг, өмөөрснөөсөө болоод өөрөө ч гадуурхагдах шахаж байна. Гей залуус их боллоо л гэх юм, үнэндээ их болсондоо биш социалист нийгэмд нуудаг байсанд л байгаа юм. Ардчилал хүний эрхийг дээдэлсэн гэж байгаа нийгэмд хүн болгон үзэл бодлоо, эрхээ зөрчүүлэхийг хүсэхгүй биз дээ. Энэ ялгаварлан гадуурхалтыг зогсоох гэж төрийн бус байгууллага байгуулаад нэг залуу хүний гарт амиа алдсан шүү дээ. Яг чин үнэнийг давтан хэлэхэд хэзээ ч сонирхлоороо сексийн хандлагаа өөрчилж болдоггүй гэдгийг би сэтгэлзүйч, мэргэжлийн эмч хүнээс сонсч байсан. Гэхдээ охин минь чамд гэж хэлэхэд чи арай өөр сэдвээр асуудал хөндөөд бичээд үзвэл яасан юм бэ? Мэдлэгээ нэмэхдээ арай гэгээлэг зүйлээс эхлэх нь зүйтэй байх. Чиний нас чинь гэгээлэг, гэнэн нас шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.