Эмэгтэйчүүдийн гоо сайхны чухал зөвлөмж

Эмэгтэйчүүд арьсаа арчлах, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа ямар ямар алдаа гаргадаг вэ?

Наранд хамгаалалтгүй явах

Наранд хамгаалалтгүй явах нь нэг талаар арьс Д витаминыг хангалттай сайн авах боловч арьс асар богино хугацаанд нарны туяаны нөлөөгөөр гэмтэж эхэлдэг. Тиймээс арьсаа эрсдэлд оруулах хэрэггүй. Өргөн хүрээтэй нарны малгай, нүдний шил нь таны аврагч болно.

Арьсны онцлогоо мэдэхгүй байх

Хэрвээ арьсны төрлөө мэдэхгүй байгаа бол арьсаа буруу арчилж байгаа нь тодорхой юм. Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэснээр үр дүн нь илт харагдах болно.

Батга шахах

Дур мэдэн бохир гараар батга шахах нь арьс үрэвслүүлэх, сорвижоход нөлөөлдөг. Гол нь үзүүртэй юм хэрэглэх, хурц хумсаар шахах нь хэзээ ч арилшгүй гүн сорви суух уршигтай. Батга цэвэрлэх, шахахад өөрийн дүрэм бий.

Тослог арьсанд өдрийн чийгшүүлэгч хэрэглэх
Хэрвээ тослог арьстай бол чийгшүүлэгчийн оронд нарнаас хамгаалах тос хэрэглэээрэй. Чийгшүүлэгч түрхсэнээс 30 минутын дараа л арьсанд тосны булчирхай дүүрч эхэлдэг байна. Хэрэв 45 минут болоход арьс тань хэвийн байвал чийгшүүлэгч тохирч байна гэсэн үг.

Тохирохгүй нүүр цэвэрлэгч хэрэглэх
Хуурайшилттай арьсанд хөөсөрдөг нүүр цэвэрлэгч танд тус болохгүй. Хуурай арьсанд зөөлөн, чийгшил сайн өгдөг цэвэрлэгч гель илүү тохирно.

Брэнд гэх гоо сайхны бүтээгдэхүүнд хэт итгэх
Өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн тэр бүр чанартай байдаггүй. Зарим нь натурал бодисоос илүү химийн орц найрлага н ь хэтийдсэн байдаг. Зааврыг нь сайтар уншиж, арьсанд тань тохирох эсэхийг судалж авах нь зөв.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.