Хүүхэд анхаарлын төвд байдаг гэр бүлийн эротик харьцаа алдагддаг

Гэр бүлд хүүхэд төрөх нь хосуудын хооронд үл ойлголцол үүсгэх нь бий. Урьд нь ямар ч асуудалтай байсан залуу хос хүүхэд төрөхөөр амьдралд өөрчлөлт ордгийг тэр бүр тайван хүлээж авч чаддаггүй. Шинэхэн төрсөн хүүхэддээ ихэвчлэн эмэгтэйчүүд ухаангүй дурлаж, хайр халамж тавихын сацуу нөхрөө анхаарах нь багасдаг. Ийм байдал зарим эрчүүдэд таалагддаггүй боловч тэдэнд ямар нэгэн зүйл өөрчлөх боломж хязгаарлагдмал байна. Жишээ нь:

  • Сексдэх хүслээ илэрхийлвэл эхнэр учир шалтгаан харгалзсангүй гээд хүлээж авахгүй.
  • Хүйтэн хөндий байх болсныг нь хэлвэл хүүхдээ боддоггүй хатуу сэтгэлтэйг нь гайхна.
  • Ажлаасаа ирээд хоол нэхвэл хувиа бодсон “амьтан” гэнэ.

Энэ мэтийн үл ойлголцлоос болж гэр бүлд хагарал гардаг. Эцэг нь хүүхэддээ хайргүйдээ бус, зөвхөн эхнэртэйгээ ойлголцож чаддаггүй, цаадах нь үгийг нь хүлээж авдаггүйд байгаа юм. Ийм байдал даамжирвал нөхөр нь ч хэрэгцээгээ хангахын тулд “ажил дээрээ саатах”, өөр сонирхол бий болох гэмтэй. Эсрэгээр хэрэв хүүхэд гэр булд “анхаарлын төв” болж, эцэг эх хоёул хайр халамжаар хүрээлдэг тохиолдолд хосуудын эротик харьцаа хохирдог талтай. Эр эм гэхээс илүү ганц чухал төсөл хүүхдийн төлөө хамтран ажиллагсад болж хувирна. Ийм гэр бүлд сексийн асуудал хойш тавигдаж, энхрийлж үнсэх, таалах ч бүр мартагдана. Тиймээс үүрэг хариуцлагаа ухаалаг зохицуулахгүй бол аль алинд нь хохиролтой байх болно. Эмэгтэй хүн түүнийг хайрладаг, хүсдэг эр хүнгүй болчихвол сонирхолгүй биз дээ

3 Comments

  1. khaliuk says:

    Hi chi ene baidalaa olj anzaarsan bol oorchiloh arga hemjee awaa kk ter tegsen geed bailgvi tvrvvlj olj harsan uhaarsan ni alham hiij zow zalnashvv uragshaa ohidoo amjilt az jargal bidnii gart bgaashdee. 

  2. sarnai says:

    nadad bol esergeeree yum bolson..manai nohor huuhdedee iluu ih hairtai bolj namaig toohgui ajilaasaa orj ireed namaig unsdeg bsan bol shuud l huuhdee unseed hairlaad yariad namaig hajuud ni bgaag martchdag..tegeed oroi ni yun sex yadraad untaad ogno..bi nohortoo gomdollood l nadad hairgui bolson geedl ehendee ih muuhai bsan odoo bol ter bdald dassan..2 dahi huuhed garaad ireheer yun bie binee unsej enhriileh 2huuhdee geed 2uulaa yag ijil bolson..er ni huuhed garaad ireheer amidral shal oor boldog yum bilee..estoi erotig haritsaa aldagddag yum bilee..

  3. khaliuk says:

    Yaaaaaag vnen.  Tiim yum bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.