ЕРЭН ХЭМ БА ТОРГУУЛЬ

/Нууц адал явдал, нөхөр гэртээ ирээгүй шөнө/
НӨХӨР…
Тэр бүсгүй 90 хэм өөрчлөгдөөд, гэтэл миний бүх мэдрэмж ерэн хэм хүртэл өндөрсөөд, тэр өөрөө 90х60х90-ийг хэлэх үү, бидний байрлал ерэн хэм. Бурхан минь ямар учиртай ерэн хэм, хайрт минь, “О” үсэг зохиосон юм бэ?
“Эр: Хайрт минь.
Эм: О
Эр: Хайрт минь.
Эм: О
Эр: Хайрт минь.
Эм: О…”

Өнөө өглөө ямар аймаар сэрэв ээ. Толгой яг задрах нь. Өчигдөр зүүд байсан юм болов уу? Үгүй, ерэн хэм өөр байж. За, одоо манай хүний ааш ерэн хэм өөр байгаа, явж эхнэрийнхээ аашийг ерэн хэм өөрчилөхгүй бол горьгүй. Манайхаан босоорой, би явлаа.

Өө нээрээ, энэ хүүхнийг хэн хүргэж өгөх юм бэ? Аан, Ерэнжин хүргээд өгөг!

Бүх зүйл 180 хэм өөрчлөгдөөгүй нь АЗ. Би явлаа шүү, босоорой.

ЭХНЭР …

Шөнөжин санаа зовж хонолоо. Ингэж хонуутаар алга болдоггүй юмсан. Муу зүйл болоогүй байгаа…
Ашгүй утсаар ярьлаа. Ажлын хэдэн залуустай хамт нэг найзындаа “ууцгаасан”, гэрлүүгээ харина гэж бодож байгаад “тасраад” унтчихсан гэнэ. “Дан эрчүүдээрээ байсан шүү” гэж тодотголтой хэлэв.
Өглөө эрт ажилдаа явахаар микрод (микро-автобусанд) суулаа.
Микрийн кондуктор: Алив шахаад суугаад өг, эгчээ хүүхдээ өвөр дээрээ авчих. За, “дөрөвлөөд өгөөрэй”. Чи ийшээ “нугас руу” ороод суучих.

Шүгэл тас хийв.
Цагдаа: Та суудлын тооноос илүү зорчигч багтааж чадаж байна аа? Бичиг баримтаа, торгоно.
Жолооч: “Ко” (кондуктор), “нугасанд” илүү зорчигч суулгасан гээд 5000 мянган төгрөгөөр торгуульчихлаа.
Кондуктор: Өө яахав, ойрд торгуулаагүй. Одоо нэг торгуульчих болсон.
Үүнийг сонсон бүсгүй “дан эрчүүд ганц ч бүсгүй хүнгүй хононо гэж үү… Хамт байсан л байлгүй. Илүү эмэгтэй “хайрласны торгууль”-ийг өнөө орой төлүүлнэ дээ” гэж бодож амжив.

/Жич: Энэхүү өгүүлэлийн санааг зарим зохиолоос авсан тул өөрчилсөн зүйл бий./

10 Comments

  1. мөөгий says:

    ee yahaw deee

  2. cheer says:

    ADD ME LADIES cheerpoke@yahoo.com

  3. bujee says:

    micrond bolsin yawdal nohrin gertee ireegu ter shonotei adil gj oilgoloo~~iluu zorchigch=ter busgui ntr

  4. psst says:

    hoorhon bolson baina

  5. gucci says:

    sain medku bna, just fuck. urmiig chin hugalsan bol sry

  6. vb says:

    ene odoo yu yumbee

  7. warwar says:

    yaana micro d suudag gene vv tgd muugaa medku huuhemseg aan?? hog

  8. Бүсгүй says:

    Инээдтэй юм. Хөөрхөн л юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.