Бүсгүй минь өөрийгөө хэзээ ч бүү шүүмжил!

Мэдээж эмэгтэй хүн бүхэн сайн сайхан явж бусдад сайхан харагдахыг хичээдэг. Үүний тулд бүсгүй өөрийгөө зөв авч явах ёстой.

Ингээд бүсгүй таныг өөрийгөө зөв жолоодож, бусдын өмнө бардам, гоёмсог, ухаалаг байхад тань зориулж хэдэн зөвлөгөө өгье.

Өөрийгөө шүүмжлэхээс татгалз. Хайр дурлалын шинжлэх ухаанд хамгийн чухал зүйл бол юуны өмнө эмэгтэй өөрийгөө шүүмжлэхээс татгалзах хэрэгтэй. Энэ дэлхий ертөнц дээр хүн бүхэн өөрсдийн гэсэн үүрэг рольтой байдаг. Эмэгтэй хүн өөртөө хэт шүүмжлэлтэй хандах тусам ирээдүй нь тодорхойгүй болдог.

Өөрийгөө айлгахаа боль. Мөнхийн ямар нэгэн муу зүйлсийн талаар бодож, шаналж амьдарч болохгүй шүү дээ.

Сайхан сэтгэлтэй, эелдэг ялдам байхыг хичээ. Хамгийн гол нь эмэгтэй өөрөө өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Бас тэвчээртэй сайхан сэтгэлтэй, эелдэг ялдам байх нь маш чухал шүү.

Өөрөө өөрийгөө магтаж сурах. Шүүмжлэл дотоод сэтгэлийн хүчийг мөхөөж байдаг. Харин магтаал нь эрч хүчийг бэлэглэж, сэтгэл санааг өөдрөг болгож өгдөг.

Өөрөө өөрийгөө хайрла. Энэ нь маш чухал санаа шүү. Нэг ёсондоо өөрөө өөртөө түшиг тулгуурыг бий болгож байна гэсэн үг юм.

Бусдыг тусалсангүй гэж бүү гоморх. Найз нөхдөө тусалсангүй гэж бүү сэтгэлээр уна. Энэ нь сул дорой байдлыг бус харин ч танд хүч чадлыг өөрт чинь өгөх болно.

Яг одооноос өөрийгөө хайрлаж эхэл. Ний нуугүй хэлэхэд оройтоогүй дээрээ яг одооноос өөрийгөө хайрлаж эхэл.

Сэтгэл ханамжгүй байдалд бүү ор. Мөнхийн сэтгэл ханамжгүй байдал нь бүхий л таагүй зүйлсийн эхлэл бас шалтгаан болдог.

Амьдралын сайн сайхныг эхлээд та өөрөө бий болго. Та өөрөө өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьж чадаж байна гэдэг бол өөр хэн нэгэн хүнийг хүлээж авч, хайрлахад бэлэн байж чадна гэсэн үг юм. Иймд өөрөөсөө эхэлж амьдралын сайхныг өөртөө бий болгож, аз жаргалын түлхүүрийг атгаж авахыг танаас хүсье.

/Хань/

6 Comments

  1. Anonymous says:

    uuriigee hairlana gedeg ni huvia hicheene gesen ug zuvhun uuriiguu hairladag hun busfiig hairlah setgel bdaggui

  2. hi says:

    uuriiguu hairlana geheer yag yaanaa gesen ug yum be bi oilgohgui bna

  3. bi says:

    Тийм шүү сайхан зөвлөгөө.

  4. сэтгэл судлаач says:

    Сэтгэл ханамжгүй байдалд бүү ор гэдэг зөвлөгөөг бүр маш сайн уншиж ойлгоорой. Бүсгүйчүүд маань яадгийн нас залуу байхад юм үзэх хэрэгтэй, эсвэл надаас ямар юм уначих юм биш гэж далдуур бодсоноосоо болж амьдралдаа алдаж эндэх нь их байдаг. Сэтгэлийн шарх хэзээ ч эдгэдэггүй гэдэг юм шүү. Өөрсдийгөө хайрлах гамнаж үр хүүхэд найз нөхөд гэр бүлийнхээ өмнө нүүр бардам амьдарцгаая

  5. ...... says:

    yag unen zowolgoo baina … end nohorteioo gomdoj yawdagaa bichsen olon busguichuud min eniig sain unshaaa…………. oorsdiigoo hairla ….oodgui nohroosoo bolj bitgiii guni………..hussenee hiij amidar ……….. AMJILT BUSGUICHUUDEE…..

  6. jav says:

    saihan zuvulguu baina bayarlalaa. medeed baigaa hirnee hun iimerhuu zuiliig bainga unshij baih heregtei yum shig sanagddag yum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.