Санаагаар болдог бол энэ хүнийг л жоохон ухаалаг болгомоор байхын уул нь…

Хүний амьдрал их сонин юм даа. Би одоо 25-тай хүүхэдгүй  жирийн эмэгтэй. Асуудалгүй амьдрал гэж байдаггүй л юм шиг байна. Би арван жилээсээ нэг залуутай үерхсээр одоо 8 жил үерхэж байна. Энэ 8 жил юу эсийг үзэхэв. Манай хүн айлын ганц хүү. Их эрх дураараа ний нуугүй хэлэхэд амьдрал үзээгүй өлсөж, даарч, юмаар дутаж гачиж, доромжлуулж, хүний амьдрал ямар элдэв бараан зүйлсийг энэ хүн амсаагүй өссөн. Гэтэл би тийм биш багаасаа л дүүтэйгээ аавдаа хаягдаад ээжтэйгээ арай гэж л хүн болсон. Ээж ядаж байхад архи их ууна.  Миний бага насанд сайхан дурсамж үнэндээ байгаагүй. Би бага насныхаа амьдралыг санах дургүй.  

Яагаад гэвэл дэндүү хүнд аз жаргал гэж тэнд байгаагүй. Тэр бүх дурсамжаас болоод би иим хүлцэнгүй байж чаддаг байх гэж боддын. Бид 2 дэндүү өөр орчинд өссөн болохоор үзэл бодол огт таарахгүй. Эдний гэрт анх ирж амьдарч эхэлсэнээс хойш эцэг эхийн хайр халамж, халуун дулаан гэр бүл, эцэг эх нь үр хүүхдийнхээ төлөө үхэн хатан зүтгэдгийг эднийд ирээд л мэдсэн. Санаа зовох зүйлгүй, дутагдаж гачигдах юмгүй, ийм юм хийе ингэе тэгэе гэхэд бүхий л талаар дэмжиж тусалдаг. Сайн хүний үр хүүхэд сайн л баймаар. Гэтэл хүн бүх юм нь бэлэн байх тусмаа тэнэг болдог бололтой. Манай хүн ерөөсөө бишээ. Сүйн бөгжөө аваачаад ломбардчихна, архи ууна, оройтно, нэг л их ажил хийж байгаа хүн, ажил дээрээ хононо, тэгээд сард хэдэн халтар төгрөг авч ирээд тэрүүгээрээ намайг амьдар гэнэ. Чамд юу дутсын гэж уурлана. Үнэхээр уур хүрч байна.

Тусдаа гарч амьдарч хүн шиг амьдаря гэсэн бодол энэ хүнд алгааа. Насан туршдаа аав ээжийнхээ дэргэд ингэж амьдрах гээд байгаан байхдаа. Ямар ч санаачлагагүй. Би уул нь энэ хүнд сайн. Энэ хүн намайг  сайн ч явсан муу ч явсан намайг л гэдэг болохоор нь би энэ хүнийг сонгосын. Урьд нь яг энэ асуудлаасаа болоод олон удаа 2 тийш болж байсан. Гэтэл ээжээс маань өөр намайг гэртээ оруулаад хонуулах ах дүү хамаатан садан надад байгаагүй. Жоохон өнгөтөй зүстэй гайгүй явахаар наашаа харж инээчээд хэцүү үед надад гараа сунгах хүн ээжээс минь өөр хэн ч байхгүй гэдгийг маш сайн ойлгосон. Өнөөдөр би эндээс гараад явахад миний амьдралын баталгаа ар тал маань дэндүү хүнд. Ядуу амьдрал л намайг угтана. Ажил хийлээ гэхэд өрнөөс өрний хооронд амьдарсан арай гэж хүргэж яддсан л хүмүүс.

Энэ хүнийг уул нь жоохон засаад залуурдаад явбал уул нь гайгүй. Бид 2 муудалцахад би хэзээ ч энэ хүнийг гуйж очиж үзээгүй. Өөрөө л буцаад гуйгаад хүрээд ирдэг. Сүүлд энэ бүх асуудлаа шийдэээд бид 2 сүй тависан. Сүй тавиад илүү ойр дотно болсон гэхүүдээ. Тэрнээс өмнө ээж нь намайг ах дүүдээ харуулдаггүй танилцуулдаггүй байсан. Сүй тавиад эдний ах дүүтэй ойртож зангийг нь мэдээд ирсэн чинь бүх ах нар нь эхнэрүүдэдээ аймар дээрэлхүү, ар хударгаар нь гүйдэг, архи дарс уудаг хүүхэн шуухантай их холбогддог тийм хүмүүс байна. Үүнийг мэдснээсээ хойш надаа бүр айдас төрөөд байхын. Хэдэн жилийн дараа миний амьдрал тэд нар шиг болчихвол яанааа гэхээс. Хүмүүсээ надаа зөвөлгөө өгөөч би яавал дээр вэ? Уг нь хар багаасаа үерхсэн үерхэлээ амьдрал болггоод амьдармаар байна. Гэтэл амьдрал ерөөсөө санаагаар болохгүйнмаа. Санаагаар болдог бол энэ хүнийг л жоохон ухаалаг болгомоор байхын уул нь…

15 Comments

  1. Anonymous says:

    HUN HEZEE CH OORCHLOGDDOGGUI UM DAA

  2. Uugii says:

    Huuhedgui ym bol chi ooroo ajil hiisen n deer bhaa. Chamd bas dutagdal bh shig bn. 

  3. CATTLEYA says:

    Зочинтой санал нийлэхгүй байна. Хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг байхаа?
    Тийм болохоор зочны нөхөр засрал авахгүй эрхийн балай байсан байж болно гэхдээ чиний нөхөр /найз залуу тийм тэнэг засрахгүй хүн гэж үү?
    Хэрэвээ чи анхнаасаа ухаалаг чанга байж чадах юм бол нөхөр хадам гээд бүгдийг нь сургаад өгч чадна. Гол нь чамд маш их сэтгэлийн тэвчээр болон ухаан,уян зөөлөн чанар шаардагдана. Бүх айлын ганцууд эрхийн тэнэг бишээ чи итгээрэй. Аль болохоор болохгүй бүтэхгүй сал холд гэх мэт зөвөлгөө өгдөг болж. Гэхдээ архи ууж агсам тавьж авгай хүүхэн эргүүлдээд байгаа биш иймхэн өчүүхэн дефектийг нь эмэгтэй хүн засаж чадна. Нэмээд хэлэхэд чи санхүү болон бусад зүйл дээрээ хэзээ ч хараат байж болохгүй шүү. Албан газрын цэвэрлэгч болтугай хийгээд өчүүхэн ч гэсэн цалин авдаг байж л дээрэлхүүлэхгүйгээр үл барам цаашдын тактикаа хэрэгжүүлж чадна. Одоогийн ертөнцөд мөнгө гэдэг зүйл агуу юм болчихоод байна ер нь тэгээд төрсөн ч бай тэлсэн ч бай хамаатан садан, хадамууд хэрэлдэхдээ арчаагүй ажилгүй, энэ гэрт ганц ширхэг юм авчаараагүй байж гээл хэрүүл босно шүү дээ. За чамд амжилт хүсье ахин дахин хэлэхэд АЙЛЫН ГАНЦ гэх тодотголтой болгон арчаагүй эрхийн тэнэг байдаггүй юм шүү

  4. emegtei says:

    amidraliig huhurdlj yvaa mmashin gej bodvol. erchuud tehnik emegtej hun l joloooch bdag yumdaa. uuhaan suulgah heregtei gedeg sanalaa eej aavtai ni yriltsaad joohin changalaad uzvel yah bol. 999 bolohgui zam bbgaa ch 1000 ddahi bolomjtoi zam gej bj l taaraa uuruu hairtai bol zzasah geed ooroldson ni deer bh. ter boltol huuhed sshuuhad gelgui 

  5. batzaya says:

    hvniig horih tsam hvn horison zuil ru temuuldeg hvntei yrij zowlood shiidegdeh zuil bn shiidegdehku zuil bn hvmuus bugd ondoo ter bayan zaluus ergej zasrana gdg asuudal herwee uurt jin hairtain bol zasrah magadlaltai thde medkum da hetsuu

  6. zaya says:

    ёстой хэлж мэдэхгүй юм байна. чиний сэтгэлийн тэнхээ, тэвчээр, сонголт мэдэж дээ. ер нь бол хүн засрана гэж байхгүйээ. баян – сэтгэлийн зовлонтой, эсвэл ядуу- сэтгэлийн жаргалтай. аль нь дээр вэ бодож байгаад л шийдэж дээ. би бол 2-дохийг нь сонгоно. яагаад гэвэл би өөрөө баян болох баялгыг бүтээж чадна. 

  7. nz says:

    uuniig bichsen huuhen neg l no-toi sanagdaad bna, heden haltar togrog ogchood geed yug heleed bgaan, ooroo bolohoor mash yaduu geh yum, tiim yum bol ter avchirsan haltar togrogiig yum bolgo l doo,cham shig huuhnuud shunal ni hetreed uurandaa uuniig bichee biz

  8. AaA says:

    baiyaa getel chin zovoohviidee…

  9. баагий says:

    дээр бичсэн хүүхний адил санаатай байна гэх дээ хүн бүр адилгүй тохирох түлхүүрийг нь ол ухаантай эр бол амьдрал дээр засардаг,

  10. ариук says:

    Энэ 2 ийг уншсан чинь эвгүй болж байна шүү. Манай хүү 18 тай ганцаараа байж байгаад 12 тойд нь дүү нь гарсан. Одоо нэг их машин унсан сээхэлзүүр залуул байна. Бас 1 охин дагуулчихаж тэр ирээд хоночих юм даа. Ээж нь их эрхлүүлэх юм аа далд ч нэг ил л нэг мөнгө өгөөд л. Хаа очиж овоо архи уухгүй нь их юм. Энд харин итгэлтэй байгаа дандаа гэртээ 18 цагт ирж хонодог болохоор. Би компани дээрээ авчирч ажил хийлгий гэрээр ээж нь яах юм амралтаараа амраг энэ тэр гээд л яавал гайгүй юм ойлгодог болгочих вэ. Хүүхэд томрхоороо бага байхаасаа хэцүү юм аа. Бас 1 айлын охин гомдоогоод хаячихгүй байгаа бурхан минь.

  11. Anonymous says:

    chi minii duu shig yumaa nuhur n aawiin mini ugsun hos mungun ayaga suin bugjuu lombrdaad aldchihsan odoo ehnriihee eemgiig guigaad uurlaad bgaa lombardah geed

  12. Zochin says:

    Манай хүүхдийн аав бас наад залуу шиг чинь хүн л дээ. Аав ээж нь бүх зүйлийг нь бэлдээд өгцөн, аливаа асуудал дээр хүүхэддээ хир халдаахгүй гээд өмнөөс хариуцлага хүлээчдэг. Тийм болхоор хүүхэд нь амьдралыг дэндүү амар хялбар гэж боддог. Харин би гэр хороололд амьдардаг жирийн л нэг Монголын дундаж айлын охин. Хэдийгээр манай аав биднийг бага байхад бурхан болсон ч ээж минь хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй өсгөсөн, бидэндээ алтнаас ч үнэтэй эрхэм хүн. Амьдралын төлөөх тэмцэл гэдгийг бага сага мэднээ.
    За тэгээд манай хүүхдийн аав бид хоёр 18-тайдаа ёстой анхны харцаар дурлаад л, анх ойртоод л хүүхэдтэй болоод л нэг гэрт орсон / би хадмындаа очиж амьдарсан /. Манай хадмууд ч сайн хүмүүс байсааан. Хүүхдээ эрхийн тэнэг болгож өсгөснөөс өөр буруу тэр хүмүүст байхгүй гэж би боддийн. Би хүүхдийхээ аавтай 2 жил л хамт амьдарсан. Гэхдээ энэ 2 жилийн хугацаанд нөхөртэй эмэгтэй хүний туулах, үзэх бүх зовлон, доромжлолыг амссан /архидалт, араар тавилт, БЗХӨ-н халдвар, учиргүй зодуулаагүй ч 2-3 удаа алгадуулж байсан/. Би хүүхдийхээ аавд, “аливаа зүйлд эцсийн зогсоол гэж байдаг юм. Нэг л өдөр миний тэвчээр барагдана. Тэр цагт би чамаас явна. Харин чи 1ра үлдчээд цусаар уйлсан ч би чамд эргэж ирэхгүй” гэж анхааруулж хэлж байсан ч тэр тоогоогүй. Би жирэмсэн байхдаа ч, нялх биетэй байхдаа ч байнга их бага хэмжээний сэтгэлийн дарамтанд байсан учраас маш хүнд өвдсөн. Хагас жил орчим хэвтэрт байж, 3 жил эмчилгээ хийлгэж байж хөл дээрээ бүрэн боссон. Намайг өвдсөнийг ч үл томсорлон, амьдралаа өчүүхэн ч хүндлэхгүй шоудсаар байсан тэр хүнээс би салахаас өөр арга байгаагүй ээ. Би тэр хүнээс салсандаа одоо болтол өөрөө өөртөө баярладаг.
    Хүүхдийхээ ааваас салаад би эрэмдэг болсон бие, сэтгэлээ эрүүл болгож авсан, Их Сургуульд сурч Улаан дипломтой төгссөн. Одоо дажгүй сайхан ажил эрхлээд, хааяа болзоонд гүйчээд, хүүгээ өсгөөд сайхан л амьдарч байна. Мэдээж дахиад хүнтэй суугаад хөөрхөн хүүхдүүд төрүүлнэ гэж боддог.
    Харин манай хүүхдийн аав одоо болтол / бид салаад 8 жил өнгөрч байна / зүгээр л шоудсан хэвээрээ. Аав, ээж, хүүгийхээ өмнө ямар ч хариуцлага хүлээх чадваргүй архичин болсон. ТИЙМЭЭС, амьдралын өмнө хариуцлага хүлээх чадваргүй ЭРХИЙН БАЛАЙ НӨХДҮҮДЭЭС ХОЛ ЯВААРАЙ гэж охиддоо чин сэтгэлээсээ захиж хэлмээр байна. Тэр нөхдүүд чиний амьдрал, хүсэл мөрөөдлийг юу ч бодолгүйгээр гишгэчиж хаядаг, тэгж байгаагаа ч ухамсарлах сэрэхүй байхгүй амьтад байдаг юм шүү!!!

  13. KLKK says:

    chamd ch bas ym baih shig baina…bi bi l geed baih ym,hatuu hutuu amidral uzsen humuus ih muu sanatai bolson baidag ,ter n jiriin humuustei taarhal asuudal uusdeg de

  14. PAGE says:

    Тэнэг хүн тэнэгээрээ л дуусна. Амьдрал 0 цэг дээрээс эхлэх тусмаа амттай байдаг. Наа чинь бүр хамаагүй өндөрлөгөөс эхлээд бүр дүүнгэ болчихсон байна. Ер нь иймэрхүү хүн чамайг насан туршид чинь зовоох болно шүү. 8 жил үерхэхдээ араар чинь өөр охидуудтай харьцаатай л байсан байж таараа. Угаасаа иймэрхүү тэнэг юмнууд амьдрал хэзээ ч ойлгохгүй ээ. Чамайг нэг л өдөр хаяад л явна шүү. ерөөсөө хань болж чадахгүй. Салсан нь л дээрдээ

  15. ...... says:

    chi huuhhedgui deeree erhen amidralaa bodmoor yum daa…iim humuus zasrana gedeg barag l bhgui bhaaa…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.