БИД…

Хятадын сайт дээр, “CCTV телевиз Гадаад Монголын талаар хийсэн үнэлгээнээс харахад монголчуудын ухаанд нь ухна үхжээ” гэсэн гарчигтай, Монгол-Америкийн харилцааг хөндсөн нийтлэл тавигдсаныг хэсэгчлэн орчуулан танилцуулж байна. Уг нийтлэлд:

“…Саяхан Монголыг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахаар урьсаныг мэдээд манай орны интернэт хэрэглэгч нөхөд энэ үйл явдал нь барууны орнуудаас Хятадыг бүслэн хаах зорилгоор хийж байгаа ээлжит “шатрын нүүдэл” гэж үзэн болгоомжилсон, дургүйцсэн үзэл бодлоо нэлээдгүй илэрхийлсэн байна. Миний бие энэ талаар мөн ихээхэн бодолхийлж, өөрийн санааг өгүүлэхийг зорилоо.

АНУ, түүний НАТО-гийн гишүүн холбоотнуудын нүдээр цэргийн хэрэг дэх Монголын үнэ цэнийг харвал, АНУ-аас дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа стратегийн бодлогын талаар ярихад өөрийн эрхгүй хүрнэ. CCTV телевизийн нэвтрүүлгийн үеэр НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох болсон Монголын асуудлыг хөндөхдөө, түншийн статус бүхий энэ улсын байр суурь НАТО-д ихээхэн өсч байгааг тойрон мэтгэлцсэн. Хятад энэ дээд хэмжээний уулзалтыг ингэтлээ их сонирхож буйн шалтгаан нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Австрали зэрэг Ази-Номхон далай дахь “хоёр дахь НАТО-гийн” улс орнууд дэлхий дахинд хэрэгжүүлж буй АНУ-ын стратегийн бодлогын цэргийн бүтцэд нь зохицон орж байгаатай  холбоотой. Ер нь Монгол нь АНУ-ын эдгээр санаархалд ямар хамаатай юм бэ? Миний бодлоор бол энэ улсын үнэ цэнэ ёстой л тэг заах байх даа. Монгол шиг эх газрын гүнд түгжигдсэн, далайгаас хол, умард, өмнөд хэсэгтээ Орос, Хятад хэмээх хоёр аварга гүрнээр үхтэл боомилуулсан, гуравдагч хөрш улсгүй өөр орныг би өдөржингөө газрын зураг дээрээс хайгаад олоогүй юм даа.

Соёлын талаас нь харахад нүүдэлч малчин үндэстний бүтээсэн соёл хүн төрөлхтөний түүхэнд тэргүүлэх байр суурь эзэлж байгаагүй. Тогтвор суурьшилгүй, дөрвөн зүгт сарнин тархсан, өвс ус дагаж нүүдэг үндэстэн нь дотоодын удирдагчдын хүчээр удаан хугацаанд нягтарч чадахгүй. Энэ нягтрал байхгүй болчихвол соёлын улмжлал, хөгжлийн асуудал нэн түвэгтэй болно. Түүхэнд нэг л удаа гялалзаад өнгөрсөн нүүдэлчин үндэстэн “морь” хэмээх хүйтэн зэвсгийн үеийн маневрлах чадвар сайтай амьтныг ашиглаж мандсан бөгөөд бусад хүчирхэг үндэстэнтэй хийсэн урт хугацааны тэмцэлд шилжингүүт бүрмөсөн уусдаг. Хүннү, Түрэгийн мөхөл үүний тод жишээ учир нь тэдэнд соёлын хөгжлийг тэтгэх эдийн засгийг хөгжүүлэх боломж байсангүй. Дээрэм тонуулын аргаар эдийн засгаа хөгжүүлж чадна гэж үү. Монголын эзэнт гүрэн нь цэргийн хэргийн хувьд зүйрлэхийн аргагүй хүчирхэг байсан ч болхи үйлдвэрлэлтэй, соёлын уг үндэс сул байсан нь тэднээс хавьгүй илүү соёл, эдийн засагтай үндэстнүүдийг урт хугацааны турш хянаж захирахад бэрхшээл учруулж, гэнэт мандсан шигээ дороо мөхөж, бутран сарниснаар өөр үндэстний дэвшилтэт соёлд уусах нь гарцаагүй болсон юм. Ер нь Америк, Канадын хооронд тусдаа бие даан оршин тогтнох чадвартай ганц ч гэсэн индианы улс байж чадах уу. Монгол бол түүхийн өвөрмөц үе шатанд өвлөгдөж үлдсэн хачирхалтай бүтээгдэхүүн бөгөөд цаашдаа энэ улс Орос, Хятадын аль нэгэнд уусах, эсвэл дунд нь хуваагдаж мөхөх хувь заяанаас зайлахгүй гэж бодож байна.

Арьстны ижил төстэй байдлаар уусгах талаас нь авч үзвэл, Хятад илэрхий давуу талтай, соёлын хувьд хуучин Зөвлөлтийн үед хагас зуун буюу хүний хоёр ч үеийн турш нөлөөлж байсны хувьд Орост түр ч гэсэн давуу тал байна. Хэрэв Хятад нь Монголыг буцааж авъя гэж бодож байгаа бол юуны өмнө соёлоос нь эхлэх шаардлагатай. Зөвлөлтийн соёлын нөлөөг алга болгож, Оросын үргэлжлүүлсэн соёлын хэлхээ холбоог тасалж, Хятадын соёлыг сэргээн, эдийн засгийн хувьд уусгах бодлогыг эрчимжүүлж, хоёр талыг ялгааг ялгааг ойртуулах  хэрэгтэй. Орос энэ үйл явцад саад хийж чадахгүй. Гадаад Монгол үүнээс болоод л баруунтай сүжрээд байгаа юм. Тэд улсаа мөхөх гэж буй аюулыг мэдэрч байна.

Би энэ явдлыг эрт орой хэзээ нэгэн цагт болно гэж бодож байна. Учир нь энэ улс оршин тогтнох учир шалтгаан ч үгүй, үнэ цэнэ ч үгүй. АНУ Монголыг сонирхож байгаа нь Японд хандуулж байгаа анхааралтай адил тийм их идэвхтэй биш. Япон нь Хятадтай нөөц баялгийн төлөө өрсөлдөх, түүний хөгжлийг саатуулах хэрэгцээн дээр ашиглагдаж байгаа тул хаялга ч мэдээж их байна. Америкчууд хуурмаг зан гаргаж, 1 сая долларын тусламж олгосон. Энэ нь долларын ноёрхолд автсан орны хувьд хөрөнгө оруулалт биш. Нэг талаасаа Монгол нь дэлхийг хамарсан АНУ-ын стратегийн бодлогод ямар ч холбогдолгүй,  стратегийн хувьд ашиггүй тул хөрөнгө оруулаад байхаар үнэ цэнэгүй, эдийн засгийн хувьд ч сонирхлыг нь татах юмгүй, шаасан гадас аятай яах ч боломжгүй, дээрээс нь Орос, Хятад хоёр агаарын орон зай, газар нутгаараа өнгөрүүлэхгүй учир Монголыг цэрэг, эдийн засгийн хувьд өнчин арал гэж хэлж болно.

АНУ-ын компаниуд хөрөнгө оруулж байгаа нь зүгээр л хөрш орнуудынх нь өмнө худал дүр эсгэж байгаа үйлдэл бөгөөд үнэн хэрэгтээ америкчууд хамгаалж чадах ч үгүй. Америкийн цэрэг энд ирвэл үхлийн ам руу очиж байна гэсэн үг. Хэдхэн сая хүн амтай, эх газарт түгжигдсэн, эдийн засаг нь дампуурчихсан, гал усны аюул зэрэг байгалийн гамшиг боллоо гэхэд зүгээр хараад суухаас өөр аргагүй, говь цөл нь тал газраасаа их, шальтай аюул ч учруулах тэнхэлгүй, цэргийн чадавхийн хувьд бараг тэг заасан энэ улс орныг Хятад, Орос хоёр дураараа хэсэг хэсгээр нь тасдан авч тохинуулсаар асуудлыг шийдэж болно. Ийм улсад цэргийн бааз байгуулах нь хуурай замын цэргээр дэлхийд тэргүүлдэг хоёр гүрний хувьд зовхи руу өргөс хатгаж байгаа мэт хэрэг бөгөөд зардал сүйтгэл болохоос хэтрэхгүй, харин ч Хятад, Орос хоёрт залгих бодлогоо улам түргэтгэх шалтаг болж магадгүй юм. Ер нь америкчууд энд айхтар юм хийж чадахгүй, Гүржид том сургамж авсан. АНУ-ын цэргийн чадавх агаар, далай, сансарт сайн бөгөөд тэд Монголд ердөө л холбооны станц байгуулж Хятад, Оросын хил орчмын нутгийн цэргийн байдлын талаар мэдээлэл цуглуулах, хоёр улсын хооронд хагарал гаргахаас хэтрэхгүй.

Цэргийн хээрийн сургууль хийдэг нь билэг тэмдгийн шинжтэй, Монголыг тайвшруулж, “тэсээрэй, та нарыг бид анхаарч байгаа, аюулгүй байдлын хувьд дэмжиж байгаа, жаахан тусламж өгнө тэсээрэй, цаашдаа байдал сайхан болно” гэсэн утгатай юм. АНУ нь Монголыг чин сэтгэлээсээ түнш болгох гээгүй, монголчууд ч гэсэн өөрсдөө нүүр өгөхөд нь баясаж байгаа бөгөөд энэ улсын мөхөх хугацааг түр ч атугай хаацайлж, Хятадын хүчин чадлыг нэмэгдэхийг саатуулах гэсэн хэрэг юм. Түүхийн хүрд гэж яривал Монгол Улс нь дээсэн дөрөөн дээр тогтож байна. АНУ-ын цэргийн түншлэл нь Европт НАТО, Ойрхи Дорнодод Израиль, Зүүн хойт Азид Япон, Номхон далайн өмнөд хэсэгт Австрали гэсэн  тулгын 4 чулуун дээр тогтож, АНУ нь Номхон далайн өмнөд хэсэгт Хятадыг оруулахгүйн тулд эцсийн арга болгож Австралитай харилцаагаа өргөжүүлж байна.

Хоёрдогч түнш гэдэг нь бүгд махны машинд орох тавилантай Дорнод Европын орнууд, Ойрхи Дорнодод Кувейт, Саудын Араб, Ирак, Турк, Төв Азид Афганистан, Гүрж, “стан” тодотголтой жижиг улсууд, Зүүн хойт Азид Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азид Филиппин гээд нэлээн тодорхой ялгавартай байдаг нь харагдаж байна.

Хэрэв Хятадыг тогтоон барихад Энэтхэг, Вьетнам хоёр үнэхээр нөлөөтэй гэж үзээд ОХУ, АНУ-ын аль аль нь сонирхож байгаа гэж бодвол Монгол юу юм бэ, татаад дууссан тамхины иш шиг ямар ч хэрэггүй  улс шүү дээ…” гэсэн байна.

12 Comments

  1. Чингис says:

    Татаад дууссан тамхиа хаячлаа гэхэд тэр ишнээс гал асдийшдээ. Бид босвол та нар яахим айн айсандаа Бөмбөгний конопоо дарна л биз хаха. Зэвсэг нтр чинь сайн гэдэг нь тэндээ л биз. Тулаад ирвэл хэн ч биднээс айдгийшдээ. Орос АНУ Хятад та 3 хол явкуэ. Юм ээлж дараатай шдэ.

  2. Beck says:

    Bolnoo bid negdej chadwal bid hyatdiig ch diilne  gadnaa t1 dotroo bodooroi bgairai

  3. unen says:

    vnen l yum bichsen bndoooo

  4. бат says:

    хятад өөрөө тэсрэхэд бэлэн бөмбөг болчихоод сандарч байнаа шүү дээ битгий ай Монголчуудаа Бас Оросууд биднийг манайхыг Хятад эзэлбэл өөрт нь ямар аюултайг мэддэг юм Ийм учир Сталин Мао-д манайхыг өгөөгүй юм

  5. Sci-lo says:

    ganc zuil nemchii. USA mongoliim uranii nuuciig uursduu xereglej chadaxguige medej bga ch OXU, China 2 ezemshix vii gedges uxtelee aij bgaa…

  6. Sci-lo says:

    xexe xuuxdiin sanaa gexuu? zarim neg zuil l undesleltei bn. Oros Xyatad 2 tom guren xoorondo shuud xillex ni stratrgiin xuvid xen xend ni ashiggui gedgiig ted medej bga tiim ch uchraas mongoliig uldeesen. ix gurnuudiin strategiin bodlogo cereg dain bus ediin zasgiin dain yavagdaj bn. ANU xereg deeree China-g ashiglaj l bn. USA uuriin ediin zasgiin suuriig chuna, india, zereg ornuudad ixeer bexelsen bol odoo arabiin yurtunciig avaxaar xuch uzej bn. OXU ch ene tal deer neleed anxaarch bn. mongoliin xuvid edgeer ashig sonirxoliin zolios bolox magadlal xamgiin baga bairlaltai deeres ni xyatadiin ene tom zax zeeld oir bn gedeg 1 bodliin davu tal. unuudur bid xussen tonog tuxuurumj, technology, product mash xurdan xugacaand avch chadaj bn. getel Afrikiin ornuudad 00  caasni tonog tuxuurumj olddoggui geed l zax zuxaas ni bodox xeregtei. USA mongoliig sonirxox bas neg shaltgaan ni uranii nuuc um shuu… zaza geed yariad baival 2, 3 nom bichsen ch bagadna xexe

  7. зочин says:

    Монголын тусгаар тогтнол, нөхцөл байдал, газар зүйн байрлал, эдийн засаг, байгалын талаар яахав худлаа гэж арай л болохгүй юм.
    Харин АНУ – г үзэн яддагаа заавал Монголын мөхөлөөр илэрхийлж, бараг л биднээс айж яв гэх нь холгүй, дээрээс нь асар уудам нутаг, их газрын баялагтай Оросыг дунд нь хавчуулж, бас хятад ганцаараа арай авч болохгүй юм шиг сонин юм бичих юм.
    Оросоос айна, АНУ – г үзэн ядна, Монголыг дээрэлхсэн нийтлэл байна.
    Нэгэнт л газар нутгаа авч яваад өөрчилж болохгүйгээс хойш бусдад ингэж бусдад муулуулахгүйгээр хоорондоо бие биенээ шулахгүй, байгалтай зөв харьцаж бусдыг атаархтал бүгдээрээ баян сайхан амьдарцгаая Монголчуудаа.

  8. Shine mongol huu says:

    arai l denduu basaj bichsen bna daa. geopolitok gedeg salbaraa ch meddegui hun bichsne bna buu buhimdaa manaihan. tsergiin hucheer hytad oros hoeriin ali neg manaihruu dairna gedeg bolomjgui zuil olon ulsiin geree heleltseer gej bna busad uls ornuudiin hurungu oruulalt ahsig sonirhol gej bna. soeliin huvid bur ch hudlaaa azidaa hamgiin baruunjsan soeltoi baruunjsan zaluu uetei uls orn chini mongol shuu de. ter tusmaa undesreheg uzel asar ihtei hytadiig uzen yddag humuus hytadiin soeliig duuraij hytadad uusah yum gene. harin ter ediin zasgaar ni erhendee oruulah gedeg ni l yu yum gehees. afganiig odoo boltol oroos amerik yagaad ezelj chadhagui bgaa geech. tednii hun amiinh ni 20-30 huvi ni mongol tsustai deer ni gazar nutag ni uularhag bartaa ihtei zeluud partizanii dain hiihed tohiromjtoi. manaih hun am ni ydaj 90 huvi ni mongolchuud urgun uudam ded butets hugjuugui zeluud gazar nutag bna uhehees naash buuj uguhgui tsereg ers bna manaihiig tiim amar barahgui ee terr tusmaa hujaa nar. heden 1000 jiliin tursh hyujaa nariig daind ylaaad surtsan hujaa nar ch ylagdaad surchihsan sh de . eoooooooo neg medsen uurandaa yvj ugsun bna sh de. fuck china

  9. ider zaluu says:

    аймаар юм. хятадууд ямар нэг юм сэдээд хэрэгжүүлээд эхэлвэл бидний хэдэн Монголчууд хэцүүдэж магадгүй шүү. манайхан даанч хоорондоо нэгдэж чаддаггүй шүү. тамын тогооны үлгэр яаг л Монголд таараад байгаам даа. бидэнд өмхий хятадаас санаа авах юм байна. жишээ нь нэгнийгээ өмөөрдөг тусалдаг мунадаг үндсэрхэг үзэлтэй, нэгэнд нь асуудал үүсвэл бүгдээрээ нийлээд босоод ирдэг нь их зөв үзэл бодол шүү. гэхдээ бид Монголчууд хүчирхэгжиж байгаа хүчирхэг болох нь тодорхой шүү. амжилт амжилт амжилт…

  10. Anonymous says:

    uneheer hujaa nar tegj bodoj bgaa um bol yagad urd ni uusgaj chadaagui um. NATO bolon ANU-s uhtlee aisan neg hujaagiin sheesnii bodol l bn. 

  11. Edy says:

    Chi naad medeellee sonin.mn ch yumuu baabar.mn deer bich. End humuus arai uur yum sonirhoj orj irdgiin.

  12. Дуусгахаас залхуу хүрэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.